Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Бангладеш

2022-3-05
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Бангладеш Ард улс нь 148,460 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Азийн орон. Мөн хүн амын тоо нь 163 сая бөгөөд уг үзүүлэлт нь Бангладеш улсыг дэлхийн хамгийн их хүн амын нягтшилтай орнуудын нэг болгодог. Улсын албан ёсны шашин нь исламын шашин бөгөөд хүн амынх нь 90.4 хувь нь уг шашныг шүтдэг.

БАРИМТ 2

Бангладеш улс нь Энэтхэг (баруун, хойд, зүүн) болон Мьянмар (зүүн урд) улсуудтай хиллэдэг ба Энэтхэгийн далайн Бенгалын буланд гарцтай. Непал, Бутан, болон Хятад улсуудтай Бангладеш улс маш ойрхон оршдог хэдий ч албан ёсоор улсынхаа хилээр уулздаггүй. Улсын нийслэлийг нь Дакка гэдэг бөгөөд 30 сая гаруй хүн амтай.

БАРИМТ 3

Бангладеш нь 1947 онд Британи Энэтхэгийг Пакистан болон Энэтхэг гэсэн хоёр хэсэгт хуваах үед үүссэн ба Бенгалын түүх, хэл шинжлэлийг агуулсан бүрэн эрхт бүс нутаг болсон. Ард иргэдийнх нь ихэнх хэсэг нь Бенгал хүмүүс байдаг бөгөөд уг үндэстний хувьд Энэтхэгийн хойг хэсгээр тархан амьдардаг байв.

БАРИМТ 4

1947 оноос хойш Пакистан улсын мэдэлд байсан бенгалчуудын хувьд олон удаагийн зэвсэгт хувьсгал хийж эрх чөлөөнийхөө төлөө хүчтэй тэмцсэний эцэст 1971 онд тусгаар тогтнолоо зарласан. Одоогийн Үндсэн хууль нь уг явдлаас хойш нэг жилийн дараа буюу 1972 онд батлагдсан. 1988 онд исламын шашныг улсынхаа албан ёсны шашин болгож буйгаа зарласан.

БАРИМТ 5

Нэгдмэл парламентын засаглалтай Бангладеш улс нь дэлхийн гурав дахь хамгийн том исламын шашин давамгайлсан орон бөгөөд цэргийн хүчээрээ Өмнөд Азидаа гуравдугаар байранд жагсдаг. Тус улсын одоогийн удирдагчдын хувьд Абдул Хамид (Ерөнхийлөгч) болон Шейх Хасина (Ерөнхий сайд) нар юм.

БАРИМТ 6

Бангладеш улсын төрийн далбаа нь Пакистан улсын далбааны адилаар бараан ногоон өнгөтэй. Энэхүү өнгө нь исламын шашин, улс орны эд баялаг, байгаль болон ургамлууд, болон залуусын итгэл найдварыг бэлгэддэг. Харин улаан өнгийн дугуй дүрс нь тусгаар тогтнолынхоо төлөө тулалдсан дайчдаас гарсан цусыг илтгэдэг.

БАРИМТ 7

Бангладеш улс тусгаар тогтнолоо олж авахын тулд есөн сарын турш Пакистан улсын эсрэг байлдсан. Тухайн үед Энэтхэг улс Бангладеш улсын талд зогсож байсан тул тэдний ялалт байгуулах боломж асар ихээр нэмэгдсэн. Мөн Энэтхэг улс нь Пакистан болон Бангладеш улсуудын газар нутгийг зааглан голд нь оршдог билээ.

БАРИМТ 8

Тусгаар тогтнолоо зарласныхаа дараа Бангладеш улс 15 жилийн турш зэвсэгт хүчнийхээ удирдлага дор оршиж байв. Гэхдээ 1990 онд ардчилал тус улсад дахин нэвтэрснээр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Дэлхий дээрх хамгийн их газар нутгийг хамарсан усан дээр ургадаг модны ой Бангладеш улсад бий. Тус ой нь 10,000 хавтгай дөрвөлжин километр нутгийг бүрхдэг бөгөөд ЮНЕСКО-гийн үнэт өвөөр нэрлэгдсэн.

БАРИМТ 9

Бангладеш улсын экспортолдог барааны ихэнх буюу 95 хувийг нь сүлжмэл эдлэл, арьс шир гэх мэт нэхмэл эдлэлүүд эзэлдэг. Энэ нь Бангладеш улсын экспортын бараанаасаа олдог 39.2 тэрбум америк долларын ашгийн 37 тэрбумыг нь зөвхөн нэг салбар дангаараа бүрүүлдэг гэсэн үг. Мөн Бангладеш гэх нэрний утга нь Бангла буюу уугуул хэлнийх нь нэр болон деш буюу улс гэх утгатай үгсийн нийлбэр юм.

БАРИМТ 10

Бангладеш улсын албан ёсны хэл бол бенгал хэл. Пакистан улсын мэдэлд байх үедээ бангладешчүүд Зүүн Пакистан гэж нэрлэгддэг байсан ба тэд тэд өөрсдийн хэлээрээ ярьж Баруун Пакистан урду хэлийг ашигладаг байсан. Гэхдээ Пакистан улсын зүгээс урду хэлийг улсынхаа албан ёсны хэл болгосон нь Бангладеш улсын тусгаар тогтнох болсон гол шалтгаан байсан гэж хэлж болно. Бангладеш улс нь хэлнээс болж тусгаар тогтнолынхоо төлөө тулалдаж улмаар амжилтад хүрсэн дэлхий дээрх цор ганц улс юм.

БАРИМТ 11

Бангладеш хүмүүсийн ихэнх хэсэг нь хөдөө орон нутагт тархан амьдардаг. Нийт хүн амын 70 хувь нь, ажиллах хүчнийх нь 77 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг гэх судалгаа бий. Ийм учраас тус улсын ажиллах хүчний 50 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллацгаадаг. Гэхдээ хүн ам ихтэй улс тул бусад салбаруудад нь ажиллах хангалттай хэмжээний ажиллах хүчин байгаа.

БАРИМТ 12

Бангладешчүүд жилд дунджаар иддэг махан хүнснийхээ хэмжээгээр дэлхийд хамгийн сүүлд жагсдаг. Нэг Бангладеш хүн жилд дунджаар дөрвөн кг мах иддэг гэнэ. Үүний ачаар Бангладеш улсын иргэд дэлхий дээрх хамгийн бага хэмжээний илүүдэл жинтэй хүмүүсийн нэг.

БАРИМТ 13

Бангладеш улс нь үйлдвэрлэдэг цайныхаа хэмжээгээр дэлхийд эхний аравт жагсдаг. Дэлхийн нийт цайны хэрэглээний 3 хувийг Бангладеш улс хангадаг бөгөөд Их Британийн мэдэлд байх үедээ бенгал хүмүүсийн дунд цайны соёл нэлээд тархсан. Мөн Бангладеш улсын авилгын хувь маш өндөр. Энэхүү асуудал нь тус улсын гол асуудлуудын нэг болоод байгаа ба авилгын индексийн хувиараа дэлхийд 26-аар байранд жагсдаг.

БАРИМТ 14

Бангладеш улсын ядуу болон чинээлэг хүмүүсийн дунд маш том зай бий. Ядуу бүлэгт харьяалагддаг бангладешчүүд туйлын ядуу бөгөөд уг асуудал мөн л тус улсад тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг юм. Мөн цаг уурын өөрчлөлтийн сөрөг үр нөлөө, хүний эрхийн зөрчил, ард иргэдийн боловсрол гэх мэт олон асуудал Бангладеш улсад байгаа.

БАРИМТ 15

Бангладеш улсын үндэсний хоол нь хилша загасны карри юм. Мөн уг хоолноос гадна Бангладешийн олон төрлийн цагаан будааны бялуу, амттан, будааны пудингууд нь маш амттай. Үндэсний жимсийг нь “Жекфрут” гэдэг ба Бангладеш улсын газар нутаг болон Зүүн Өмнөд Азид ихээр ургадаг. Гэхдээ ард иргэд нь гадил жимсийг хамгийн ихээр хэрэглэдэг.

БАРИМТ 16

Тус улсын үндэсний амьтан нь бенгалын бар юм. Энэхүү амьтны архирах чимээ нь 3 км-ийн цаанаас сонсогддог бөгөөд маш хүчирхэг биетэй тул нэлээд алдар нэрийг олж авсан. Гэхдээ өнөө цагт бенгалын бар нь маш ихээр ховордоод байна.

БАРИМТ 17

Бангладеш улсын газар нутаг маш нам дор газар байрладаг тул тус улсад үерийн гамшиг их тохиолддог. Ялангуяа Гималайн нуруунаас их хэмжээний цас хаврын улиралд хайлах үед үерийн аюул тогтмол тохиолддог. Үүнээм шалтгаалан Бангладеш улсын түүхийн үнэт олон тооны өвүүд устсан.

БАРИМТ 18

1970 онд Бангладеш улсад Бхола циклон буюу хүчтэй хар салхи нүүрлэж 300,000-500,000 хүний аминд хүрч уг улсад хэмжээлшгүй их хохирол учруулсан. Бангладеш улсын хамгийн өндөрлөг цэг нь Мьянмар-Бангладешийн хил дээр байрлах Сака Хапхонг гэх далайн түвшнээс дээш 1,052 метрийн өндөрт байрладаг уул юм.

БАРИМТ 19

Бангладеш улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон крикет билээ. Эдгээр спортуудын Бангладеш улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд Ази тивийнхээ тэмцээнүүдэд идэвхтэй оролцдог. Үндэсний спортыг нь “Каббади” гэдэг ба биеийн хүч шаардсан тулааны төрлийн спорт билээ. Каббадигийн нэг баг долоон гишүүнээс бүрддэг.

БАРИМТ 20

Бангладеш улсыг зорин очдог гадаадын жуулчдын тоо дэлхийн бусад бүх орнуудынхаас бага байдаг. Хэдийгээр 160 сая хүн амтай, газар зүйн байрлалын хувьд алслагдмал биш боловч тус улсад жилд ойролцоогоор 125,000 жуулчид очдог. Мөн Бангладеш хүмүүс бараг л инээмсэглэдэггүй хүмүүс. Энэ нь тэднийг нөхөрсөг бус гэсэн үг биш. Тэдний соёлд хэт их инээх нь ёс зүйд нийцэхгүй хэмээн үздэгтэй холбоотой. Бангледиш улсад олон улсын нисэх онгоцны буудал гурав байдаг.

БАРИМТ 21

Бангладеш улс зургаан улиралтай. Эдгээр нь зун, намар, өвөл, хавар, намрын сүүл хэсэг, болон муссон (ихэвчлэн салхитай байгалийн гамшиг ихээр тохиолддог үе). Мөн улирал бүрээсээ хамааран нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, баяр наадам, тариалдаг зүйлс, хэрэглэдэг хоол хүнс нь хоорондоо эрс тэс ялгаатай.

БАРИМТ 22

Бангладеш улсын боловсролын чанар нэлээд асуудалтай. Ард иргэдийнх нь бичиг үсэг тайлагдсан хувь нь 74.7 хувь. Хүүхдүүдийн хувьд 12 жилийн турш сургуульд суралцдаг бөгөөд улмаар их сургуульд элсэн орох боломжтой. Бүрэн дунд боловсролын сургуулиуд нь үнэгүй биш тул ядуу айл өрхийн хүүхдүүдийн хувьд боловсрол эзэмшинэ гэдэг маш том даваа.

БАРИМТ 23

Гэхдээ Бангладеш улсын хувьд ирээдүйд дэлхийн эдийн засгийн сүпер гүрнүүдийн нэг болох төлөвтэй байна. Тус улс нь дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 33, худалдан авах чадварын паритетийн хувиараа дэлхийд 27-аар байруудад тус тус жагсдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 11 улсын эдийн засаг огцом өсөж тун удахгүй дэлхийн томоохон гүрнүүдийн нэг болох бүрэн боломжтой гэнэ. Тэдний нэг бол Бангладеш улс.

БАРИМТ 24

Бангладеш улс нь засаг захиргааны найман хэлтэстэй. Эдгээр нь нийт 64 дүүрэгтэй бөгөөд дүүрэг бүр дэд дүүрэгтэй байдаг. Мөн Бангладеш улс нь гадаад харилцааны хувьд Энэтхэг, АНУ, Мьянмар, Япон болон Дундад Азийн улсуудтай нарийн холбоотой.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар хүн амынхаа нягтаршлаар дэлхийд дээгүүрт ордог Ази тивийн улс болох Бангладешийг онцолж байна. Бангладеш улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК