Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Перу

2022-3-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Перу улс нь 1,285,216 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийд 19 дүгээр байранд жагсдаг. Харин байрлалын хувьд Өмнөд Америк тивийн баруун захад оршдог ба Эквадор болон Колумб (хойд), Бразил (зүүн), Болив (зүүн урд), Чили (урд) гэх улсуудтай хиллэдэг. Үүнээс гадна Перу улс Номхон далайд гарцтай.

БАРИМТ 2

Перу улсын нийт хүн амын тоо нь 34.3 сая бөгөөд тэдний 60.2 хувь нь нутгийн уугуул иргэд болон европчуудын холимог цустай бол үлдсэн 25.8 хувь нь цэвэр нутгийн уугуул иргэдээс 5.89 хувь нь хар арьстнуудаас бүрддэг. Мөн ард иргэдийнх нь ихэнх хувь буюу 94.51 хувь нь христийн шашныг шүтдэг.

БАРИМТ 3

Алдарт Инка эзэнт гүрнийг өнөөдрийн Перу улсаас үүдэлтэй гэхэд болно. Манай эриний 1200-аад оноос хойш ойролцоогоор 300 жилийн турш Инка эзэнт гүрэн Перу улсын нутаг дэвсгэрт оршин тогтносон ч 1572 онд Перу улс Испанийн колони болсон. Испаничууд Перу улсад олон тооны бүтээн байгуулалт хийсний нэг жишээ нь нийслэл хот Лима нь юм.

БАРИМТ 4

Перу улс 1821 онд тусгаар тогтнолоо зарласан хэдий ч үргэлжлүүлэн тулалдсаар 1824 онд эцсийн байдлаар тусгаар тогтносон улс гэж бусад орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн. Перу улсын албан ёсны хэл нь испани хэл боловч кечуань, аймара гэх мэт олон өөр хэлнүүд элбэг ашиглагдсаар байна.

БАРИМТ 5

Перу улс газар зүйн байрлал маш өвөрмөц бөгөөд олон өөр төрлийн бүс нутгуудыг багтаадаг. Номхон далайн нарлаг эрэг, Андын нурууны өндөр уулс, Амазон мөрөн болон ширэнгэн ой Перу улсад бий. Мөн инкачуудын барьсан Мачу Пикчу гэх дэлхийд алдартай эртний хот тус улсад байдаг. Энэхүү газар нь орчин цагийн дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгддэг билээ.

БАРИМТ 6

Өмнөх дугааруудаар онцлогдсон Эквадор болон Болив улсын иргэдийн адилаар перучууд далайн гахайн махыг өдөр тутамдаа хэрэглэдэг. Манай улсад ихэвчлэн тэжээвэр амьтны үүрэг гүйцэтгэдэг энэхүү өхөөрдөм амьтдын мах нь уураг ихтэй байдаг гэнэ. Далайн гахайн махыг идэх соёл нь Инка гүрний үеэс үүсэлтэй юм байна.

БАРИМТ 7

Лам гөрөөсийг та Перу улсын аль ч хэсгээс хялбархан олж болно. Мөн л уг амьтныг Инка эзэнт гүрний үеэс эхлэн гаршуулан тэжээх болсон бөгөөд ихэвчлэн дээр нь ачаа ачин зөөх, ялгадсыг нь ашиглаж гал асаах зэргээр ашигладаг. Монголчуудын аж ахуйд морь хамгийн ихээр тохирдгийн адилаар перучуудын өндөрлөг уулан дээрх амьдралын хэв маягт нь лам гөрөөс хамгийн сайн нийцдэг.

БАРИМТ 8

Перучуудын аж ахуйн чухал хэсэг болсон өөр нэгэн амьтан бол альпака. Энэхүү амьтныг перучууд сүргээр нь хариулдаг бөгөөд мах болон ноосноос нь ихэвчлэн ашиг хүртдэг. Монголчуудын хувьд хонь гэсэн үг. Гадаадын жуулчид альпака болон лам гөрөөс гэх уулсын үслэг амьтдад маш их дуртай.

БАРИМТ 9

Перу улсын үндэсний бэлгэдэл болсон цэцэг бол “Кантуа”. Энэхүү цэцэгс нь Андын нурууны өндөрлөг бүс нутаг буюу далайн түвшнээс дээш 1,200 метрийн өндрөөс анх олдсон гэдэг. Ихэвчлэн цагаан, шар, ягаан, болон улаан өнгөтэй байдаг ба модон дээрээс доошоо сунасан хонхон хэлбэртэй байдаг.

БАРИМТ 10

Перу улс бол Өмнөд Америкийн хоолны соёлын гол цэг. Хэрэв та Өмнөд Америк тивийн хэн нэгнээс тивийнх нь хамгийн гоё хоолтой улсыг асуувал ихэнх нь Перу улсыг нэрлэх болно. Сүүлийн хэдэн зуун жилийн турш Перу улсад шинээр суурьшсан Япон, Хятад, болон Африк тивийн орнуудын иргэдийн ачаар тус улсын хоолнууд нэлээд өргөн хүрээтэй болж байгаа.

БАРИМТ 11

Исгэлэн Писко гэх коктейл нь Перу улсын үндэсний ундаагаар тооцогддог. Дэлхий даяар алдар нэрт хүрсэн уг коктелийн гол орц нь усан үзмээс гаргаж авдаг өнгөгүй бренди (нэрсэн дарс). Мөн энэхүү коктел 1920-иод онд үүссэн бөгөөд лаймын шүүс, өндөгний цагаан, сироп, мөс зэргийг найрлагадаа багтаадаг.

БАРИМТ 12

Улаан лооль Итали биш Перу улсаас гаралтай. Инка эзэнт гүрний үед анхны зэрлэг улаан лооль Перу улсаас олдсон бөгөөд 1500-гаад оны үед испаничууд тус бүс нутгийг эзэлснийхээ дараа улаан лоолийг Европ тив рүү тээвэрлэж дэлхий нийтэд танилцуулсан. Сонирхолтой нь анх улаан лооль улаан өнгөтэй тул европчууд хортой жимс хэмээн үзэж идэхээс татгалздаг байжээ.

БАРИМТ 13

Улаан лоолиос гадна Перу улсаас гаралтай өөр нэгэн хүнсний бүтээгдэхүүн бол төмс. Испаничууд улаан лоолийн хамт төмсийг дэлхий даяар түгээсэн. Өнөөдрийн байдлаар Перу улсад нийт 3,000 гаруй төмсний төрөл бүртгэгдээд байна.

БАРИМТ 14

Амазон мөрнөөс гадна Перу улсад олон тооны цэвэр устай нуур, болон голууд бий. Дэлхийн нийт цэвэр усны 4 хувь нь дангаараа Перу улсад байдаг гэдэг нь үүнийг хангалттай батална. Мөн өндөр уулс дээр мөс хэлбэрээр оршдог усыг тооцоолж үзсэн. Ийм учраас Перу улс нэг хэсэгтээ ундны цэвэр усны хомстолд орохгүй гэсэн үг.

БАРИМТ 15

Мачу Пикчу хотын тухай нэгэн сонирхолтой баримт байгаа нь энэхүү хот бол испаничуудын дайралтаас сүйдэлгүй үлдсэн цор ганц инкачуудын хот юм. Инкачуудын мартагдсан хот гэх хоч нэртэй уг хот уулын өндөрлөг бүсэд оршдог тул испаничууд хэзээ ч тэнд очиж байгаагүй гэж мэргэжилтнүүд таамагладаг.

БАРИМТ 16

Амазон мөрөн Перу улсаас эх аван урсдаг. Мөн 55 сая жилийн настай Амазоны ширэнгэн ойн 13 хувь нь Перу улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг. Ширэнгэн ойн бүсээс гадна Перу улсад Атамака гэх элсэн цөл бий. Энэхүү элсэн цөл нь Перу болон Чили улсын нутагт оршдог бөгөөд дэлхий дээрх хамгийн хуурай газар юм. Атамака элсэн цөлд ямар ч ургамал ургах боломжгүй.

БАРИМТ 17

Перу улсын солонгон уул жуулчдыг ихээр татдаг. Олон өөр өнгийн чулуулгуудаас бүрдсэн өөр өнгийн үзэмжтэй уг уулыг 2015 он хүртэл нутгийн иргэдээс өөр хүмүүс бараг л мэддэггүй байсан. Энэхүү уулын ягаан давхарга нь шавар, цагаан нь кварц болон элсэн чулуу, улаан нь төмөр буюу шавар чулуу, ногоон нь филлит, бор нь магнитай чулуулаг, шар нь шохойн элсэн чулуулаг зэргээс бүрддэг.

БАРИМТ 18

Перу улсын төрийн далбаа нь улаан, цагаан өнгө болон улсынхаа төрийн бэлгэ тэмдгээс бүрддэг. Далбааны хоёр захыг босоо улаан зурааснууд бүрдүүлдэг бол төв хэсэгт цагаан дэвсгэр дээр төрийн сүлд нь оршдог. Улаан өнгөний хувьд тусгаар тогтнолоо олж авахын тулд урссан дусал цус болгоныг илтгэдэг бол цагаан өнгө нь эв нэгдэл болон энх тайвныг бэлгэддэг.

БАРИМТ 19

Перу улсад Америк тивийн хамгийн удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй их сургууль байдаг. Сан Маркосын их сургууль нь 1551 онд байгуулагдсан бөгөөд одоо цагт ихэвчлэн шинжлэх ухааны судалгааны ажлууд дээр тулгуурлан ажиллаж байна. Мөн перучуудын бичиг үсэг тайлагдсан хувь нь 94.5 хувь.

БАРИМТ 20

Перу улсад олон төрлийн эрдэнэ шиш ургадаг. Хэрэв та эрдэнэ шишийг зөвхөн шар өнгөтэй байдаг гэх төсөөлөлтэй явдаг бол энэ нь таны буруу юм. Перу улсад ягаан, хар, үзмэн ягаан, цагаан, улбар шар гэх өнгийн эрдэнэ шиш ургадаг. Жуулчид ч энэхүү ховор төрлийн эрдэнэ шишүүдийг тогтмол худалдаж авдаг.

БАРИМТ 21

Перу улсад хамгийн өндөр түвшинд хөгжсөн алдартай спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Перу улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь 1927 онд байгуулагдсан бөгөөд 1930 оноос хойш ДАШТ-нд нийт таван удаа оролцсон. 1970 оны Мексик улсад зохиогдсон ДАШТ-нд уг шигшээ баг шөвгийн наймд шалгарч байсан нь тэдний оргил амжилт. Мөн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд (1939, 1975) хоёр удаа түрүүлсэн.

БАРИМТ 22

Перу улс өвөл, зун, борооны гэх үндсэн гурван улиралтай. Өвлийн улирал таваас есдүгээр сарын хооронд үргэлжилдэг бөгөөд энэхүү цаг үеэр Перу улс руу зочлоход хамгийн тохиромжтой. Харин борооны улирал нь дарав, арав, болон арван нэгдүгээр саруудад тохиолддог. Үргэлж бороо ороод байхгүй хэдий ч цаг уурын байдлыг энэхүү улиралд тооцоолоход тун хэцүү. Зуны улирал арван хоёроос тавдугаар сарын хооронд үргэлжилдэг бөгөөд хүчтэй аадар бороо их ордог.

БАРИМТ 23

Дэлхийн хамгийн өндөрлөг цэг дээр оршдог нуур Перу улсад байдаг. Энэхүү нуурыг Титикака гэдэг бөгөөд далайн түвшнээс дээш 3.5 километрийн өндөрт оршдог. Мөн энэхүү нуурын гүнд эртний хотын балгас байдаг. Мөн Эквадор улсын бэлгэ тэмдэг болсон Андын кондор гэх шувуу Перу улсад олноороо нутагладаг.

БАРИМТ 24

Перу улс бол дунджаас өндөр орлоготой эдийн засгийн хувьд хөгжиж буй орон. Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх хамгийн хурдан өсөж буй эдийн засагтай улсуудын нэг бөгөөд эдийн засгийн байдал нь уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, загас агнуур гэх мэт салбаруудтай шууд холбоотой. Мөн Перу улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит дугаараар Өмнөд Америкийн 12 улсын нэг болох Перу улсыг онцолж байна. Перу улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 0 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК