Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Габон

2022-3-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Габоны Бүгд Найрамдах улс нь 267,667 хавтгай дөрвөлжин газар нутагтай бөгөөд Төв Африкийн баруун захад оршдог. Мөн Экваторын шугам дээр оршдог ба Экваторын Гвиней (баруун хойд), Камерун (хойд), Бүгд Найрамдах Конго (зүүн болон урд) улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Габон улс баруун хэсгээрээ Атлантын далайд гарцтай бөгөөд далайн эргийн бүс, өндөр уулсын бүс, ой мод тал хээр хосолсон нутагтай. Габон улсын нийслэл хотыг Либревиль гэдэг хүн амын хоёрны гурав нь тус хотод амьдардаг.

БАРИМТ 3

Габон улсын нийт хүн ам нь 2.2 сая ба тэдний ихэнх буюу 75.6 хувь нь христийн шашныг шүтдэг бол 9.8 хувь нь исламын шашинтай. Харин тэдний үндэс угсааны хувьд 50 өөр төрлийн үндэстэн ястнуудаас бүрддэг. Улсын албан ёсны хэл нь франц хэл бөгөөд уг хэлний хажуугаар габончууд өөрсдийн үндэсний хэлээ ихэвчлэн сурч өв соёлоо хадгалж үлддэг.

БАРИМТ 4

Тус улсын газар нутаг дээр анх пигмичүүд суурьшсан боловч цаг үе өнгөрөх тусам банту овог аймгийн хүмүүс Габон улсын газар нутгийг эзэмших болсон. Улмаар  XVIII зууны үед Орунгугийн хаант улс байгуулагдаж Африк боолуудыг олноор худалдан авч зардаг байсан тул тухайн цаг үедээ нэлээд хүчирхэг байв. Гэхдээ 1870 онд боолын арилжаанаас ашиг олохоо больсон тул тус хаант улс задран унасан.

БАРИМТ 5

Улмаар 1839 онд габончууд Франц улсын эрх мэдэлд орсон бөгөөд 1958 онд өөрсдийн улсаа байгуулж, 1960 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан. Одоогийн байдлаар Габон улс Ерөнхийлөгчийн засаглалтай ба тус улсын ерөнхийлөгчийн албыг Али Бонго Ондимба 2009 оноос хойш тасралтгүй хашсаар байна.

БАРИМТ 6

Габон гэх нэрний утга нь португали хэлний “Габао” буюу “Нөмрөг” гэх үгнээс гаралтай. Нийслэл хотыг нь дамжин урсдаг Комо гол нөмрөг шиг хэлбэр дүрстэй байсан тул эртний аялагч, судлаачид тус улсын ийнхүү нэрлэсэн. Габон гэх нэрийг өгсөн Португаличууд Габон улсад хөл тавьсан (1472 он) анхны европчууд байсан.

БАРИМТ 7

Нийслэл хот Либревиль хотыг анх 1849 онд чөлөөлөгдсөн боолууд бүтээн байгуулж суурьшсан. Либревиль гэдэг нь франц хэлэнд “Эрх чөлөөт хот” гэж орчуулагддаг. Габон улс тивийнхээ хамгийн тогтвортой орнуудын нэг бөгөөд хүний хөгжлийн индекс нь 0.703 буюу өндөр.

БАРИМТ 8

Габон улсын нийт газар нутгийн 11.25 хувь нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувиар ашиглагддаг бөгөөд улсаас тусгайлан хамгаалагддаг. Эдгээр бүс нутагт ихэвчлэн зэрлэг амьтад амьдардаг бөгөөд гадаадын жуулчдыг Африк тивийн зэрлэг байгальтай танилцахад нь тус болдог. Мөн тус улсад нийт 14 өөр үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу парк байдаг.

БАРИМТ 9

Габон улсад ЮНЕСКО-гийн үнэт өвөөр нэрлэгдсэн зөвхөн нэг газар бий. Лопе-Окандагийн экосистем ба соёлын дурсгалт газар нь маш сайн хамгаалагдсан халуун орны ширэнгэн ой болон Саваннагийн ховор байгалийн үзэсгэлэнт газруудын холимог бөгөөд олон төрлийн ховордсон амьтад тэнд амьдардаг. Мөн тус газрын нэг хавтгай дөрвөлжин километрт гурван ширхэг заан харьяалагддаг. Энэхүү үзүүлэлтээрээ дэлхий дээрх зааны хамгийн их нягтшилтай бүс нутгаар нэрлэгддэг.

БАРИМТ 10

Эбола вирус 1990 болон 2000-аад оны үед Бүгд Найрамдах Конго болон Габон улсын баруун хэсгээр тархан амьдардаг гориллуудын 90 хувийг нь устгасан хэдий ч өнөөдөр хүртэл Габон улсын гориллын тоо толгой Африк тивийн гориллын 80 хувийг бүрдүүлдэг. Мөн горилл нь примат буюу сармагчин төрөлт амьтад дундаас хамгийн том биетэй нь.

БАРИМТ 11

Габон улсын газар нутгийн 81 хувь нь ой моддоор бүрхэгдсэн. Мөн Габон улс бол дэлхийн хамгийн том далайн яст мэлхийн төрөлх нутаг. Энэхүү төрөл зүйл нь өндрийн хувьд 2.1 метр, жингийн хувьд 900 кг хүрэх боломжтой. Дэлхий дээр бүртгэгдээд байгаа уг яст мэлхийн нийт 30 хувь нь Габон улсын далайн эрэг дээр өндгөө дардаг.

БАРИМТ 12

Габончуудын одоогийн хүн амын ихэнх нь залуус бөгөөд 40 хувийг нь 15-аас доош насны хүүхдүүд бүрдүүлдэг. Харин дундаж наслалт нь 66.47 юм. Энэ нь Африк тивийн бусад орнуудтай харьцуулахад тийм ч муу үзүүлэлт биш. Харин габончуудын дундаж IQ 64. Энэ нь дэлхийд дундажтай харьцуулахад маш муу үзүүлэлт.

БАРИМТ 13

Габон хүүхдүүд зургаан насандаа сургуульд ордог бөгөөд 19 насандаа бүрэн дунд боловсрол эзэмшиж сургуулиа төгсдөг. Сургуулиа амжилттай төгссөн сурагчдад их дээд сургуульд элсэн орж суралцах боломж нь нээгддэг. Гэхдээ Габон улсын боловсролын системд муу төлөвлөлт болон менежмент, чадвар муутай багш нар, анги танхимын хүрэлцээ муу гэх мэт олон сөрөг талууд байсаар байна. Мөн 15-аас дээш насны габончуудын бичиг үсэг тайлагдсан хувь нь 84.7 хувь.

БАРИМТ 14

Габон улсын хоёр дахь Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувиар 1967-2009 онуудын хооронд 42 жилийн турш ажилласан. Энэхүү үзүүлэлт нь Омар Бонгог Африк тивийн хамгийн удаан төр барьсан Ерөнхийлөгч болгодог бөгөөд дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Түүнийг 2009 онд нас барсных нь дараа Омар Бонгогийн дүү нь Ерөнхийлөгч болсон.

БАРИМТ 15

Габончуудын уламжлалт модон маск буюу нүүрний баг хийх соёл нэлээд алдартай. Пуну-лумбо маск нь загварын хувьд олон төрөл байдаг бөгөөд овог аймаг бүрээрээ ялгаатай. Мөн Габон улс бол Африк тивийн тав дахь их хэмжээний газрын тос олборлогч орон.

БАРИМТ 16

Габон улсад хэдэн зуун шохойн чулуун болон доломит агуй бий. Тус улсын ихэнх хэсэг нь ой моддоор хүрээлэгддэг тул хүн төрөлхтний нээж судлаагүй олон зуун нууц агуй Габон улсад өнөөдрийг хүртэл оршиж байх ёстой. Мөн Экваторын шугам Габон улсыг дайран өнгөрдөг тул жилийн турш тус улс дулаан уур амьсгалтай байдаг.

БАРИМТ 17

Габон улсын төрийн далбааг ногоон, шар, цэнхэр өнгүүд хөндлөнгөөрөө гурван тэнцүү хэмжээтэй бүрхсэн байдаг. Ногоон өнгө нь өргөн уудам ой бүхий газар нутгаа, шар өнгө нь Экваторын шугамыг, цэнхэр өнгө нь далай тэнгисийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 18

Габон улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Габон улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг 1962 оноос эхлэн олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцсоор ирсэн. Тус шигшээ баг нь 2012 оны Лондонгийн олимпод өрсөлдөж байсан удаатай бөгөөд Испанийн алдарт “Барселон” клубын довтлогч Пьер-Эмерик Обамеянг Габон улсын иргэн билээ.

БАРИМТ 19

Габон улсын баг тамирчид 1972 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд түүхэндээ цор ганц медаль хүртэж байсан. Энтони Обаме Лондонгийн олимпын таеквондогийн эрэгтэйчүүдийн +80кг жинд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Мөн тэрээр 2013 оны ДАШТ-нд +87кг жинд түрүүлсэн.

БАРИМТ 20

Габон улсын эдийн засаг баялаг байгалийн нөөцийнхөө ачаар маш хурдацтай өсөж байгаа. Газрын тосноос гадна төмөр, манган, мод зэргийг ихээр олборлодог боловч одоо хүртэл ядуу буурай орнуудын жагсаалтад бичигдсээр байна.

БАРИМТ 21

Габон улсын иргэд сонгуульд заавал оролцож саналаа өгөх үүрэгтэй. Хэрэв иргэнийхээ үүргийг үл анзааран сонгуульд оролцохгүй өнгөрөөвөл шийтгэл хүлээнэ гэсэн үг. Мөн Габон улсын олон улсын нисэх онгоцны буудал нь Европ тивийн ихэнх орнууд руу шууд нислэг үйлддэг.

БАРИМТ 22

Габон улсын хоол хүнс Франц хоолнуудтай нэлээд төстэй. Ихэнх импортын бараагаа Франц улсаас татдаг тул тус улсын эдийн засаг Франц улсаас шууд хамааралтай. Габон улсад хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарууд хөгжих бүх нөхцөл нь бүрдсэн хэдий ч муу зохион байгуулалттай дэд бүтэц нь хөгжлийн үе шатыг нь удаашруулсаар байна.

БАРИМТ 23

Габон улсад жижиг хэмжээний 5,000 гишүүнтэй зэвсэгт хүчин бий. Эдгээр үүрэг гүйцэтгэгчид нь агаарын хүчин, усан цэрэг, арми, хууль сахиулагч, цагдаагийн алба гэх зэргээр хуваагддаг. Мөн 1,800 хамгаалагчид Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангадаг.

БАРИМТ 24

Габон улс үндсэн есөн аймагт, аймгууд нь 50 хэлтэст хуваагддаг. Тэдгээр бүс нутгийг захирах мужийн удирдагчдыг ерөнхийлөгч дур мэдэн томилдог. Мөн Габон улсын хувьд Африк тивийн Бурунди, Бүгд Найрамдах Конго, Ангол, Ардчилсан Конго, Чад гэх зэрэг орнуудыг импортын бараагаар хангадаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Африк тивийн Габон улсыг онцолж байна. Габон улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК