Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаврын чуулганы “сонинсайхан”

2022-3-15
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Монгол Улсын их хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы хуралдаанд 61 гишүүд оролцож 80,3 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Ийнхүү уншигч та бүхэндээ хаврын чуулган тойрсон халуухан сэдвүүдийн “сонинсайхан”-г хүргэж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай мэдээллэв

Энэ өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудлаар “хаалттай” хуралдаж, УИХ гишүүдэд мэдээлэл өглөө.

Дайныг эсэргүүцэгч Г.Дамдинням гишүүн Монгол төрийн ордноос байр сууриа илэрхийлэв

Энэ удаагийн чуулганы нээлтэд хэд хэдэн онцлох агшин фото зурганд үлдсэний нэг нь УИХ гишүүн Г.Дамдиннямын зураг байлаа. Тэрбээр ОХУ, Украины дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “No war, Yes peace” гэсэн бичиг ширээн дээрээ тавьсан харагдана.

Ардчилсан намын тамганы маргаан цэгцрэв үү?

УИХ гишүүн асан С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд өгсөн талаар УИХ гишүүн асан С.Эрдэнэ хэлсэн. Тэрбээр “Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Нийслэлийн хяналтын шатны захиргааны шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Ц.Туваан О.Цогтгэрэл нарт байсан тамгыг хүчингүйд тооцож, надад байсан тамгыг хүчин төгөлдөр гэж үзээд давж заалдах эрхгүйгээр эцсийн байдлаар шийдвэрлэсэн. Тиймээс тамганы маргаан одоо дууссан" гэв.

С.Эрдэнэ “Монгол Улсын эдийн засгийн хөгжих боломжыг харь гүрэнд бэлэглэсэн хүн "Женко" хочит Х.Баттулга”

УИХ гишүүн асан С.Эрдэнэ энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын толгойд залахгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Энэ хүн бол эрүүгийн гэмт хэрэгтэн, Монгол Улсын эдийн засгийн хөгжих бүх боломжыг харь гүрэнд, шууд хэлбэл ОХУ-д бэлэглэсэн хүн бол "Женко" хочит Х.Баттулга. Ийм хүнийг Ардчилсан өөрсдийн толгой дээрээ зална гэж байхгүй” гэж хэллээ.

УИХ гишүүн Т.Доржханд “УИХ гишүүдийн тоог нэмье”

Тэрбээр УИХ гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад хангалтгүй байгаа талаар өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Энэ мэдээлэлдээ "Сонгуулийн тогтолцоог өөрчилье, гишүүдийн тоог өсгөе” гэсэн асуудлыг хөндөж ингэж хэллээ. Т.Доржханд “76 гишүүнтэй байх хуулийг 1992 онд батлагдсан. Тухайн үед 2,1 сая хүн амтай байсан бол өнөөдөр 3,5 сая хүн амтай болсон. Гишүүд иргэдээ төлөөлдөг. Энэ нь нэг хүний засаглалтай байх юм уу, олон хүний засаглалтай байх юм уу гэдэг асуудал” гэв.

Ардчилсан намын хоёр тамга эрх баригчдын даалгавар гэв үү?

УИХ гишүүдийн мэдээлэл Ш.Адьшаа гишүүний үгээр үргэлжиллээ. Тэрбээр “Ардчилсан намыг хоёр тамгатай болгосон буруутан нь эрх баригчдын даалгавараар хийгдсэн” гэсэн хувийн байр сууриа илэрхийлээд авлаа.

Дэнчингийн 500 сая төгрөгөө төлсөн УИХ гишүүн Ж.Батсуурь

Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо намын даргын  сунгааг зарласан. Харин нэр дэвшигч Х.Баттулгын менежер нэр дэвшигч Ж.Батсуурийг дэнчингийн мөнгөө төлөөгүй хэмээн мэдээллээд байсан юм. Өнөөдрийн чуулганы нээлтийн үеэр сэтгүүлчид УИХ гишүүн Ж.Батсууриас тодруулахад “Ардчилсан нам өөрөө асар том нам. Бүх зүйлд итгэл үнэмшилтэй явдаг. Тийм учраас дэнчингийн мөнгө болох 500 сая төгрөгийг хугацаанд нь төлсөн” гэв.

Хаврын чуулганы нээлт ийнхүү халуухан уур амьсгалаар эхэллээ. Харин сайд нар энэ үеэр ингэж мэдээллэв

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ОХУ-аас Монгол Улсад экспортоор нийлүүлдэг эрчим хүчинд хязгаарлалт тавих, хэмжээг бууруулах байдлаар ямар нэг гэрээнд өөрчлөлт оруулах талаар яриагүй. Монгол Улсын авч байгаа хүчин чадлын хэмжээгээр 21 хувь боловч ОХУ-г бодвол бага хэмжээтэй учир нөлөөлөл өндөр биш. ОХУ-аас авдаг импортын эрчим хүчний төлбөрийг америк доллараар төлдөг. Тиймээс рублын ханшын хэлбэлзлээс шалтгаалсан ямар нэг хүндрэл гарахгүй” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хорооны хуралдаанд оролцох үедээ “Томуу, томуу төст өвчин улиралын чанартай, 5-6 хоног үргэлжилдэг. Тиймээс нэмэлт эмнэлэг шаардлагагүй. Харин хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай байна. Ахмадын эмнэлэг болон бусад эмнэлэгт нэмэлт ор дэлгэх ажил хийж байгаа тиймээс коридорт өвчтөн авдаг асуудал байхгүй болно” гэсэн юм.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.34)
    АН-ын дарга С.Эрдэнэ бүх бүтэн намыг толгойлж байгаа. Харамсалтай нь малаас нэг их ухаантай биш юм.
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    15 цаг 5 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    15 цаг 9 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    16 цаг 54 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    17 цаг 28 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    17 цаг 33 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    18 цаг 29 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    18 цаг 35 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    18 цаг 36 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    19 цаг 0 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    19 цаг 22 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    20 цаг 16 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    20 цаг 32 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 36 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    21 цаг 0 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    21 цаг 12 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    21 цаг 12 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    21 цаг 34 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    21 цаг 43 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    22 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК