Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Молдав

2022-3-16
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Молдав улс нь 33,843 хавтгай дөрвөлжин газар нутагтай Зүүн Европын орон. Улсынхаа баруун талаар Румын улстай зүүн, хойд, болон урд хэсгээрээ Украин улстай тус тус хиллэдэг. Молдав улс далайд гарцгүй орон бөгөөд тус улсын нийслэл хотыг нь Кишинёв гэдэг.

БАРИМТ 2

Молдав болон Украин улсуудын хилийн зааг дээр тусгаар тогтносон улсын хувиар хүлээн зөвшөөрөгдөөгүй Приднестровийн салан тусгаарласан бүс нутаг оршдог. Молдав улсын албан ёсны хэл нь румын хэл боловч ард иргэд нь гагауз болон орос хэлнүүдээр ярих чадвартай байдаг. Тиймээс ихэнх молдавчууд бага наснаасаа эхлэн хоёр болон түүнээс дээш хэл сурдаг.

БАРИМТ 3

Молдав улсын нийт хүн амын тоо нь 2.6 сая бөгөөд тэдний 92 хувь нь христийн шашинтай. Мөн иргэдийнх нь 75 хувь нь молдав, 7 хувь нь румын, 6.6 хувь нь украин, 3.6 хувь нь гагауз үндэстнүүдээс бүрддэг. Нэг Молдав хүн жилд дунджаар 16.8 литр согтууруулах ундаа хэрэглэдэг. Энэхүү үзүүлэлтээрээ тэд дэлхий дээрх хамгийн их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг орнуудын жагсаалтад Беларусь улсын ард хоёрдугаар байранд бичигддэг.

БАРИМТ 4

Молдав улсын ихэнх газар нутаг 14-ээр зуунаас 1812 он хүртэл Молдавын вант улсын эзэмшил байсан бөгөөд тус цагаас хойш Оросын мэдэлд орж Бессарабиа гэж нэрлэгдэх болсон. Улмаар 1856 онд Бессарабиагийн өмнөд хэсэг Валахиатай (Румын) нэгдэж тусдаа гарсан боловч 1878 онд буцаад Оросын мэдэлд орсон.

БАРИМТ 5

Гэвч 1918 оны хоёрдугаар сард молдавчууд Бүгд Найрамдах Ардчилсан Молдав улс гэх нэрийн дор тусгаар тогтнолоо зарласан бөгөөд тэр жилдээ Румын улсад нэгдэх саналыг тус улсын удирдагчдын олонх нь чуулганыхаа үеэр дэмжсэнээр Румын улсын нэг хэсэг болсон.

БАРИМТ 6

Гэхдээ уг шийдвэр нь нэлээд их маргааныг дагуулсны эцэст молдавчууд Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин улсын дотор Молдавын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улс гэх нэрэн дор 1924 оноос оршиж эхэлсэн. 

БАРИМТ 7

Харин 1940 онд Молотов-Риббентропын гэрээний үр дүнд Румын улс Бессарабиа болон хойд Буковинаг ЗХУ-д өгснөөр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Молдав улс үүссэн. Тэд ЗХУ-ын бутралын үеэр 1991 оны наймдугаар сарын 27-нд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1992 онд НҮБ-д элссэн.

БАРИМТ 8

Молдав нь парламентын бүгд найрамдах засаглалтай бөгөөд тус улсын одоогийн үндсэн хууль нь 1994 оноос эхлэн хэрэгжиж байгаа. Одоогийн Молдав улсын удирдагчид болох ерөнхийлөгч болон ерөнхий сайдууд нь хоёул эмэгтэй хүмүүс. Тэдний нэрсийг Майя Санду (ерөнхийлөгч), Наталья Гаврилица гэдэг.

БАРИМТ 9

ЗХУ задран унасны дараа Молдав улс дахь хөдөө аж ахуй болон үйлдвэрлэл буурсан тул үйлчилгээний салбар нь тус улсын эдийн засгийн хамгийн гол цөм болсон бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Мөн Молдав улс нь нэг иргэнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр Европ тивийн хамгийн ядуу орноор тооцогддог.

БАРИМТ 10

Молдав улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 90-ээр байранд бичигддэг бөгөөд Европ тивдээ хамгийн сүүлийн байранд бичигддэг. Молдав гэх нэр нь 14-ээр зуунд тус бүс нутагт оршиж байсан Молдавын вант улсын улс төрийн хамгийн гол цөм байсан Молдав голоос үүсэлтэй. Өнөөдрийн байдлаар энэхүү гол нь Румын улсын нутаг дэвсгэрээр урсдаг.

БАРИМТ 11

Молдав улсын төрийн далбаа нь төв хэсэгтээ бамбай бүхий бүргэдийн дүрсийг (төрийн сүлд нь) багтаасан байдаг бөгөөд дэвсгэр хэсэг нь улаан, шар, цэнхэр өнгөнүүдээс бүрддэг. Энэхүү далбаа нь Румыны төрийн далбаанаас санаа авсан ба 2010 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-нд үндэсний төрийн далбааны өдрийг улс даяараа тэмдэглэх болсон.

БАРИМТ 12

Нийслэл хот Кишинёв нь 1940 болон 1941 онуудад нийт гурван удаа бараг л тэр чигтээ сүйрсэн. Анх 1940оны зургадугаар сард Улаан арми тус хот руу дайрсан бөгөөд тус явдлаас дөнгөж дөрвөн сарын дараа хүчтэй газар хөдлөлт Кишинёвт тохиолдож хотын ихэнх барилга байгууламжуудыг нураасан. Харин 1941 онд Германы агаарын хүчин тус хотыг бөмбөгдсөнөөр Кишинёвчууд нэг жилийн дотор гурав дахь удаагаа хүнд хохирол амссан.

БАРИМТ 13

Дэлхийн хамгийн шилдэг дарсны соёлтой орон бол Молдав байх магадлалтай. Молдав улсад дарс үйлдвэрлэдэг гурван түүхийн үнэт бүс нутаг бий. Эдгээр бүс нутгуудад үйлдвэрлэгдсэн дарснууд дээр амт чанарын баталгаа болсон тусгай тамгыг дардаг юм байна. Мөн Молдав улсад дэлхийн хамгийн том дарс хадгалах зориулалттай зоорь байдаг.

БАРИМТ 14

Уг зоорин дотор ойролцоогоор хоёр сая дарс хадгалагддаг бөгөөд 55 километр урт үргэлжилдэг. Мөн Молдав улсад олон нийтийг хамарсан дарсны баяр болдог. Молдавын үндэсний дарсны өдөр нь ихэвчлэн амралтын өдөр эхэлдэг бөгөөд нэг долоо хоногийн турш үргэлжилдэг. Аравдугаар сарын 3-4-ний хооронд дарс үйлдвэрлэгчид усан үзэмний талбай болон зоорио нээж олон нийтэд дарс хийдэг үйл явцаа харуулдаг.

БАРИМТ 15

Эдгээр өдрүүдэд үнэгүй автобуснууд хүмүүсийг дарсны үйлдвэрүүд рүү хүргэж өгдөг. Учир нь дарс буюу согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс жолоочийн хувиар замын хөдөлгөөнд оролцож болохгүй. Гэхдээ ОХУ-ын зүгээс Молдав дарснуудыг эх орон руугаа нэвтрүүлэхийг хориглосон. Тус улсуудын хооронд 2006 онд өрнөсөн улс төрийн маргааны улмаас ОХУ-ын тал Гүрж болон Молдав бараануудыг импортлохоос татгалзсан удаатай.

БАРИМТ 16

ОХУ-ын тэрхүү шийдвэр нь Молдав улсын эдийн засагт маш том хохирол учруулсан. Учир нь Молдав улс дарсныхаа 90%-ийг ОХУ руу экспортолдог байсан юм байна. Гэсэн хэдий ч Молдав улс өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн их хэмжээний дарс борлуулагч 20 орны нэгээр тооцогддог.

БАРИМТ 17

Молдав улс 2010 оноос хойш 2012 он хүртэл нийт 917 өдрийн турш ерөнхийлөгчгүйгээр оршин тогтносон. Мөн Молдав улс бол Европын хамгийн бага тооны жуулчид хүлээн авдаг орон. 2016 оны байдлаар Молдав улс руу зочилсон гадаадын иргэдийн тоог Молдавын иргэдтэй харьцуулсан тоо нь дэлхийн бусад орнуудаас зөвхөн Бангладеш болон Гвинейгээс их.

БАРИМТ 18

Гадаадын жуулчид Молдав улсад ATM-ын луйвар, халаасны хулгай, ялгаварлан гадуурхагдах гэх зэрэг гэмт хэргүүдийн хохирогч болох боломжтойгоос гадна цагдаа нарын дарамтад ч орох магадлалтай гэнэ. Энэхүү сөрөг мэдээлэл нь Молдав улс руу зорчих жуулчдын тоо бага байдагтай шууд холбоотой. Мөн Молдав улсын авилгын хувь нэлээд өндөр бөгөөд олон нийтийг хамарсан жагсаал цуглаанууд зохиогддог.

БАРИМТ 19

Молдавын хурдны замууд хоёр эгнээтэй, чанар муутай, жолоочийн анхаарлыг сарниулах зүйлсээр дүүрэн байдгаас гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ молдавчууд замын хөдөлгөөнд оролцох нь нийтлэг. Тиймээс Молдав улсад замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийнхөө аюулгүй байдлыг маш сайн хангах ёстой бөгөөд өдрийн цагаар ч гэсэн согтуу жолоочоос болгоомжлох хэрэгтэй.

БАРИМТ 20

Молдав үндэсний соёл, дуу, бүжиг, хоол хүнс гэх зэрэг маш олон зүйлсэд Румын соёл түүхийн явцад хүчтэй нөлөөлсөн. Молдавчууд дуулж бүжиглэх дуртай ард түмэн бөгөөд тэдний эрүүл мэндийн систем нь маш муу түвшнийх боловч дундаж наслалт нь 72 буюу нэлээд өндөр.

БАРИМТ 21

Молдав улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Молдавын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь 1994 онд анхны албан ёсны тоглолтдоо оролцож байсан бөгөөд ЕАШТ болон ДАШТ-үүдэд нэг ч удаа оролцож байгаагүй. Харин үндэсний спорт нь тринита гэх нэртэй нэгэн төрлийн бөх юм. Гэхдээ тринита нь орчин үеийн спорт болтлоо өндөр түвшинд хөгжөөгүй.

БАРИМТ 22

Молдав улсын үндэсний бэлгэдэл болсон амьтан бол аурах гэх аварга том биетэй үхэр. Энэхүү амьтан нь одоо цагт устан үгүй болсон боловч Молдавын төрийн далбааны бүргэдийн бамбай дээр тус үхрийн дүрс хадгалагдан үлдсэн. Мөн Молдав улсын нийгэмд эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү их эрх мэдэл эзэмшдэг бөгөөд гэр бүлийнхээ ихэнх чухал шийдвэрүүдийг Молдав эрчүүд гаргадаг.

БАРИМТ 23

Хөдөө орон нутагт амьдардаг молдавчуудын хувьд өглөөний цай бол тухайн өдрийнх нь хамгийн чухал хоол. Тэд өглөөний цайндаа ихэвчлэн халуун каш, төмс, талх, хонины сүүн бяслагийг хэрэглэдэг. Харин хотын бүсэд амьдардаг молдавчууд өдрийн хоолыг чухалчлан үздэг бөгөөд ихэнх үедээ шөл болон салад зооглодог.

БАРИМТ 24

Молдав айл руу зочлон орох үедээ та бүхэн гэрийнх нь үүдэнд гутлаа тайлах ёстой. Ариун цэврийн үүднээс тэд гадуур өмссөн гуталтайгаа гэртээ явдаггүй бөгөөд тэдний оронд ихэвчлэн гэрийн шаахайг өмсдөг. Мөн Молдав улсын зэвсэгт хүчин нь Румын улсын зэвсэгт хүчинтэй нягт холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 55 дахь дугаараар дайны талбар болоод буй Украин улстай хил залган оршдог Молдав улсыг онцолж байна. Та бүхэн Молдав улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.25.246)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК