Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Саудын Араб

2022-3-20
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Саудын Арабын Хаант улс нь 2,149,790 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Азийн орон. Газар нутаг нь Арабын хойгт байрладаг       бөгөөд хэмжээгээрээ дэлхийд 12, Ази тивд тaв, Арабын орнууд дунд хоёрдугаар байруудад тус тус жагсдаг.

БАРИМТ 2

Саудын Араб улс Персийн булан болон Улаан тэнгистэй зэрэг хиллэдэг цор ганц орон бөгөөд Иордан (хойд), Ирак (хойд), Кувейт (хойд), Катар (зүүн), Арабын Нэгдсэн Эмират (зүүн), Оман (зүүн урд), Йемен (урд) гэх улсуудтай хуурай газрын хилээ хуваалцдаг.

БАРИМТ 3

Египет болон Саудын Араб улсуудын хил хоорондоо дөнгөж 24 километрийн зайгаар хязгаарлагдсан байдаг. Саудын Арабын газар нутаг ихэвчлэн хуурай цөл, нам дор газар, тал хээр, болон уулсаас тогтдог. Тус улсын нийслэл нь Эр-Рияд бөгөөд Саудын Арабд исламын шашны хамгийн ариун хотууд болох Медина болон Мекка нар оршдог.

БАРИМТ 4

Саудын Арабын нийт хүн амын тоо нь 34.3 сая бөгөөд тэдний 93 хувь нь исламын шашинтай. Тус улсын албан ёсны хэл нь араб хэл бол албан ёсны шашин нь исламын шашин. Энэхүү шашин нь Саудын Араб улсад долдугаар зууны эхэн үеэр нэвтэрсэн ба исламын зөнч Мухаммед Арабын хүн амыг нэгтгэж тус шашны нэгдсэн улс төрийг анх байгуулсан.

БАРИМТ 5

Орчин үеийн Саудын Арабын газар нутаг нь Хежаз, Нажд, Зүүн Араб, Баруун араб гэх дөрвөн өөр түүхэн бүс нутгуудад хуваагддаг байсан. Саудын Арабын анхны хаан болох Абдулазиз бин Абдул Рахман Аль Сауд 1902 оноос тус дөрвөн бүс нутгуудыг нэгтгэж эхэлсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант улсыг байгуулсан.

БАРИМТ 6

Тус цаг үеэс хойш Саудын араб улс бүрэн эрхт хаант засаглалтай байсаар ирсэн бөгөөд хаан ширээг хааны удмынхан үе дамжин өвлөн авдаг. Саудын Арабад 1938 оны гуравдугаар сарын 3-нд газрын тос анх олдсон бөгөөд тэрхүү цагаас хойш Саудын Араб дэлхийн хоёр дахь том газрын тус олборлогч орон болсон.

БАРИМТ 7

Саудын Арабын байгалийн баялаг маш их хэмжээний нөөцтэй. Тус улсын газрын тосны нөөц хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг бол байгалийн хийн нөөц нь зургадугаар байранд ордог. Саудын Арабын эдийн засаг Ойрх Дорнодод хамгийн өндөр бөгөөд дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсын дунд зохиогддог G20 хурлын гишүүн орнуудын жагсаалтад Саудын Араб улс багтдаг.

БАРИМТ 8

Саудын Араб дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ найман хувийг зэвсэгт хүчний салбартаа зарцуулдаг. Энэ нь Оман улсын араас орох маш үзүүлэлт бөгөөд зэвсэгт хүчиндээ зарцуулдаг мөнгөний хэмжээгээрээ дэлхийд АНУ болон БНХАУ-ын араас гуравдугаар байранд жагсдаг. Мөн Саудын арабын иргэдийн тэн хагс нь 25-аас доош настай.

БАРИМТ 9

Саудын Араб улс 1932 онд нэгдсэн тухай өмнө нь хэлсэн. Тэгвэл 1727 онд Дириягийн Их Эмират улс буюу анхны Саудын Арабын анхны улс байгуулагдаж байсан бол 1824 онд Неждийн Эмират улс буюу хоёр дахь Саудын Арабын улс үүссэн. Харин гурав дахь Саудын Арабын улс болох Эр-Риядын Эмират улс 1902 онд байгуулагдсан.

БАРИМТ 10

Бүс нутгуудаа нэгтгэж албан ёсны улс болсныхоо дараа Саудын Араб нь 1945 оны аравдугаар сард НҮБ-д элсэн орсон бөгөөд одоогийн үндсэн хуулиа 1992 онд баталсан. Мөн тус улсыг удирдагч хамгийн нэр хүндтэй хүн буюу Саудын Арабын хааны албыг Салман бин Абдулазиз Аль Сауд хашиж байгаа.

БАРИМТ 11

Саудын Арабын хааны гэр бүлийн нийт хөрөнгө ойролцоогоор 100 тэрбум америк доллар. Энэхүү хөрөнгө нь тэднийг дэлхийн хамгийн баян хааны гэр бүл болгодог. Тус гэр бүлд ойролцоогоор 7,000 ханхүү байдаг бөгөөд бүгд нэр хүндтэй ажил хийдэг. Ийм учраас энгийн иргэдийн хувьд сайн ажил олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай л ижил.

БАРИМТ 12

Саудын Арабын ханхүү Султан ибн Салман Аль Сауд 1985 онд АНУ-ын сансрын хөлгөөр сансарт ниссэн. Энэхүү үйл явдлаараа тэрбээр сансарт ниссэн анхны араб мөн исламын шашинтай хүн болсон. Мөн Саудын Арабын ихэнх иргэд хэдэн зууны өмнөөс уламжлагдан ирсэн Саудын амьдралын хэв маягийг маш сайн хадгалсаар байгаа.

БАРИМТ 13

Саудын Арабд хуримаа хийж буй хосууд эрчүүд болон бүсгүйчүүдээрээ хуваагдаж хоёр өөр газраас хуримладаг. Ийм учраас тус улсын олон хосууд гадаадын орнуудад хуримаа хийдэг. Мөн Саудын Арабын нийгэм болон эдийн засгийн хамгийн гол нэгж бол гэр бүл. Саудын арабчууд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг чухалчилдаг.

БАРИМТ 14

Саудын Арабын хоол хүнс ихэвчлэн мах, будаа, талх, болон халуун ногоонуудаас бүрддэг. Саудын Араб дахь хамгийн алдартай хоолыг “Кабса” гэдэг бөгөөд уг хоолны үндсэн орцод шарсан тахиа болон будаа багтдаг. Хэдийгээр Саудын арабууд өв уламжлалаа ихээр дээдэлдэг ч тэд өдөр тутамдаа ихэвчлэн барууны хувцсуудыг хослуулан өмсдөг. Тэд уламжлалт нөмрөг буюу дээлээ чухал баярын болон уулзалтын албан ёсны тохиолдлуудад өмсдөг юм байна.

БАРИМТ 15

Саудын Арабад нэгэн цагт зөвхөн эрчүүд дотуур хувцас зардаг байжээ. Учир нь тус улсын соёлд эрчүүд гадуур хөдөлмөр эрхэлж эмэгтэйчүүд гэртээ үлдэж үр хүүхдээ өсгөдөг байсан юм байна. Харин одоо цагт энэхүү дүрэм нь эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй хүмүүсээс дотуур хувцас худалдан авахад хүндрэлтэй байна гэх гомдлын дагуу өөрчлөгдсөн.

БАРИМТ 16

Шулмын үйл хэргүүд бол Саудын Арабын нийгэм дэх хамгийн ноцтой гэмт хэргүүдийн нэг. Тиймээс Харри Поттерын номууд Саудын Араб улсад зарагддаггүй. Саудын Араб улсад ботгоны мах маш амттай мөн хүндэтгэлийн зоогт тооцогддог. Ихэвчлэн 6-12 сарын настай ботгоны махаар Саудын арабууд хоол хийдэг.

БАРИМТ 17

2012 оноос өмнө исламын шашингүй хүмүүсийг Саудын Араб улсад оршуулах нь хуулийн дагуу боломжгүй байсан. Тус улсад ойролцоогоор 1.8 сая христийн шашинтай хүмүүс амьдардаг бөгөөд ихэнх нь гадаадаас ирсэн ажилчид байдаг юм байна. Гэхдээ тэдний нөлөөлөлд автаж Саудын Арабын уугуул исламын шашинтай хүмүүс христийн шашныг олноороо шүтэж эхэлж байгаа гэнэ.

БАРИМТ 18

Саудын Араб бол эмэгтэйчүүдийг сонгуульд оролцож санал өгөхийг хамгийн сүүлд зөвшөөрсөн орон. Тус улсын эмэгтэй иргэд 2015 оноос эхэлж сонгууль оролцох боломжтой болсон. Салат буюу залбирлын цагийн үеэр Саудын Араб улсын бүх үйлчилгээний газрууд түр хаалгаа барьдаг. Саудын Арабууд өдөрт таван удаа залбирдаг бөгөөд хамгийн уртдаа 30 минут үргэлжилдэг.

БАРИМТ 19

Саудын арабын бүх улсын сургуулиуд шашны хичээл заадаг. Бага сургуулиудынх нь хичээлийн хөтөлбөрийн тэн хагас нь исламын шашинтай холбоотой хичээлүүдээс бүрддэг. Мөн Саудын Арабад бүх шатны боловсролыг үнэгүй авах боломжтой. Гэхдээ тус улсын их дээд сургуулиуд зөвхөн өөрийн улсын иргэддээ үнэгүй суралцах боломж олгодог юм байна.

БАРИМТ 20

Дэлхийн банкны гаргасан судалгаанаас үзэхэд Саудын Араб нь Хойд Африк болон Ойрх Дорнодын бүс нутагт бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой улсуудын нэгээр Саудын Араб нэрлэгдсэн. Мөн Саудын Арабын хөрөнгийн зах зээл нь хэмжээгээрээ дэлхийд есдүгээр байранд эрэмбэлэгддэг.

БАРИМТ 21

Саудын Арабын төрийн далбаа нь исламын шашны үндсэн өнгө болох бараан ногоон болон цагаан өнгөнүүдээс бүрддэг. Далбааны төв хэсэгт араб хэлээр бичигдсэн “Бурхнаас өөр бурхан гэж байхгүй. Мухаммед бол бурхны бошиглогч юм.” гэх утгатай үг байдаг бөгөөд доод хэсэгт нь дайчин байдлыг бэлгэдсэн сэлэмний дүрс байдаг.

БАРИМТ 22

Саудын Араб улсад хамгийн алдартай мөн өндөр түвшинд хөгжсөн спорт бол хөлбөмбөг. Саудын Арабын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байсан бөгөөд ДАШТ-д нийт таван удаа оролцож байсан. Харин эмэгтэйчүүдийн спорт тус улсад шашны асуудлаас болж маш муу хөгжсөн.

БАРИМТ 23

Дэлхийн хамгийн том тэмээний зах Саудын Арабад байдаг. Нийслэл хот Эр-Риядын тэмээний зах дээр өдөр бүр 100 тэмээ зарагддаг юм байна. Мөн тус улсад орлогын татвар гэж байдаггүй. Саудын арабууд хөрөнгөөс ногдуулдаг 2.5 хувийн татварыг оронд нь төлдөг боловч гадаадын ажилчид уг татварыг төлөх шаардлагагүй.

БАРИМТ 24

Саудын Арабын ажилчин ангийн 60 хувийг нь гадаадын иргэд бүрүүлдэг. Дэлхийн банкны гаргасан судалгаан дээр Саудын Арабыг жолоо барихад хамгийн аюултай орнуудын жагсаалтын тэргүүн нүүрэн дээр багтаасан байна. Мөн дэлхийн хамгийн анхны 1,000 метрийн өндөртэй барилга болох Жедда цамхаг Саудын Арабад баригдсан.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Ойрх Дорнодын хамгийн том орнуудын нэг болох Саудын Арабыг онцолж байна. Та бүхэн Саудын Араб улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.25.147)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 20 | Хариулах
  • zochin (202.179.25.147)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК