Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Инфографик: Цахим гарын үсгийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

2022-3-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Цахим гарын үсгийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газраас Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй нийцүүлсэн боловсруулсан таван  хуулийн төслийг Улсын Их Хуралд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлснийг эрхлэх асуудлын хүрээнд Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 

    Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилт нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийг хэрхэн хэрэглэх, цахим гарын үсэгт тавигдах шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох юм. Хуулиар дараах асуудлыг зохицуулсан. Үүнд: 

     1) Цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн болон цахим орчинд үүсгэсэн мэдээлэлд (төрийн нууцад хамааруулснаас бусад) цахим гарын үсгийг хэрэглэнэ.

       2) Цахим гарын үсэг нь тоон гарын үсэг болон бусад хэлбэрийн гарын үсэг гэсэн хэлбэртэй байна. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байх бөгөөд тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн, гэрчилгээ эзэмшигчийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна. 

    3) Төрийн албан хаагч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болох бөгөөд уг асуудалтай холбогдсон харилцааг зохицуулах журмыг Төрийн албаны зөвлөлийн саналыг харгалзан Цахим хөгжил, харилцаа холбооны яам батална.

      4) Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Цахим тамга нь тоон гарын үсэгт тавигдах шаардлагыг хангасан байх бөгөөд цахим тамгыг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ.

    5) 16 насанд хүрсэн хүн тоон гарын үсэг хэрэглэж болно. Тоон гарын үсэг хэрэглэхийн тулд тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшинэ. Гэрчилгээ олгох байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани байна. 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авах болон одоо иргэний үнэмлэхээ авсан байгаа Монгол Улсын иргэд улсын бүртгэлийн байгууллагад нэг удаа үнэ төлбөргүйгээр тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтээ гаргаж, үүний дагуу иргэний үнэмлэхийн санах ойдоо гэрчилгээний мэдээлэл, хувийн түлхүүрээ байршуулж авах эрхтэй байх зохицуулалтыг тусгаж өгсөн. 

    6) Гэрчилгээг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд таван жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд түүний оршин суух хугацаагаар, эсхүл гурван жилээс дээш хугацаагаар оршин суух бол гурван жилийн хугацаагаар олгох юм. Хуулиар гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүргийг тусгайлан тусгаж өгсөн.

    7) Хүн, хуулийн этгээдийн хэрэглэх цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй бөгөөд Монгол Улсын иргэд иргэний үнэмлэхийн санах ойд байршуулсан тоон гарын үсгээсээ гадна нэмэлт тоон гарын үсэг хэрэглэх зорилгоор гэрчилгээ эзэмших бол тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хүсэлтээ гаргана. Гэрчилгээжүүлэх байгууллага хүн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд гэрчилгээг олгохдоо тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхтэй холбоотой заавар, зааварчилгаа өгөхөөс гадна гэрчилгээ эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх тухай асуудлыг тайлбарлаж өгөх үүрэгтэй байна.

   8) Тоон гарын үсгийн гэрчилгээнд тусгах мэдээллийг хуульчилж өгсөн. Тухайлбал, гэрчилгээ олгосон байгууллагын нэр, гэрчилгээ эзэмшигчийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг байхаас гадна тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхдээ тодорхой хязгаарлалт тогтоосон эсэх асуудлыг нэмж тусгах юм.

    9) Тоон гарын үсэг үүсгэх болон хувийн түлхүүрийг хадгалах, хэрэглэхэд шаардлага хангасан тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах бөгөөд уг хэрэгслийг гэрчилгээ эзэмшигч эзэмшинэ. Иргэний үнэмлэх нь тоон гарын үсгийн хэрэгслийн  нэг төрөл юм. Тоон гарын үсгийн хэрэгслийн төрөлд хуулийн хязгаар тогтоохгүй боловч шаардлага хангасан тоон гарын үсгийн хэрэгслийн төрлийн жагсаалтыг цахим хөгжил, харилцаа холбооны яам гаргана.

   10) Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд компани хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийн дагуу, холбогдох баримт бичгийг хянан үзэж, хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 өдрийн дотор шийдвэрлэх юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 10-15 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж, даатгалд даатгуулсны үндсэн дээр 5 жилийн хугацаагаар үйл ажиллагаа эрхлэх эрхээ авахаар хуульчиллаа.

    11) Гэрчилгээжүүлэх байгууллагын эрх, үүргийг тусгайлсан бүлгээр зохицуулсан. Тухайлбал, хүн, хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг шалгасны үндсэн дээр гэрчилгээ олгох, шаардлагатай тохиолдолд түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагаа эрхлэхээс гадна гэрчилгээг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэрчилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, гэрчилгээ эзэмшигчийн нууцыг задруулахгүй байх зэрэг асуудлыг тусгасан.

    12) Нийтийн түлхүүрийн дэд бүтэц гэдгийг тоон гарын үсгийн хувийн болон нийтийн түлхүүрийг үүсгэх, зохион байгуулах, хуваарилах, хэрэглэх, хадгалах, хүчингүй болгох, түүнийг цахим харилцаанд нэвтрүүлж ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тогтолцоо гэж ойлгох бөгөөд нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хорооны гүйцэтгэх чиг үүргийг хуулийн 31, 32 дугаар зүйлээр зохицуулсан. 

    13) Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэрчилгээ олгож байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлөө шинэчлэх тухай хүсэлт гаргана.

   14) Мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвартай хүнийг тухайн чиглэлээр төрийн албанд ажиллуулах шаардлагатай бол албан тушаалын цалингийн хэмжээг тусгайлан тогтоох асуудлыг уг хуультай хамт батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар зохицууллаа.

    Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахтай уялдуулан хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан болно.

Улсын Их Хурлын Тамгын газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    14 цаг 19 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    14 цаг 23 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    16 цаг 8 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    16 цаг 41 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    16 цаг 46 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    17 цаг 42 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    17 цаг 48 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    17 цаг 49 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    18 цаг 14 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    18 цаг 36 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    19 цаг 29 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    19 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 50 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    20 цаг 13 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    20 цаг 25 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    20 цаг 26 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    20 цаг 47 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    20 цаг 57 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    22 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК