Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар, ажлын хэсгийн гишүүд эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2022-3-23
0
ЖИРГЭХ

УИХ-ын даргын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Туваан, Н.Учрал, Б.Энхбаяр нар ажиллаж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр 2022.03.22 дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Уулзалтад ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, Анагаах ухааны доктор М.Наранпүрэв, ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга, Монгол Улсын төрийн соёрхолт П.Батчулуун, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор, профессор  Т.Навчаа, БЗД-ийн 9-р хорооны өрхийн эмч Г.Ууганцэцэг нар оролцов. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд аливаа өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал Улсын Их Хурлын анхаарлын төвд байгааг онцлов. Мөн хорт хавдрыг эмчлэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээнд шинэ ололт, технологийн дэвшил нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тухайд эмч эмнэлгийн ажилчдын чадавх сайжирсан, амжилтууд их байгааг сайшаав. Цаашид ажлын хэсэг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын тухай  зэрэг анхдагч хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн асуудал шийдэгдсэн. 2022 онд 3,4 сая иргэн бүр цахим эрүүл мэндийн дэвтэртэй болно. Байнгын хороо удахгүй эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үйл явцтай танилцана гэлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэлхий нийтийг хамарсан ковидтой эхнээс нь үе шат бүрд зохицсон арга хэмжээг цаг алдалгүй авсны үндсэн дээр Монгол улс бусад улс оронтой харьцуулахад хохирол багатай даван туулж буй улсын тоонд орж байгааг онцлов. Энэ нь эмч мэргэжилтнүүдийн чадамж ямар байгааг харуулсан сорилт байсан гэв. Хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чухал хууль бол Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль. Иймээс цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөнгө зарахаасаа илүүтэй нийгмийн эрүүл мэндийн чиглэлд анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийх цаг болсон гэлээ. 

НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа жилд нас барж буй 10 гаруй мянган  хүнийг нас баралтын шалтгааныг харвал  зүрх судас, хавдар, осол гэмтэл зэрэг урьдчилан сэргийлж болохуйц өвчлөлүүд байна. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлах гэж буй нь цаг үеэ олсон ажил гэлээ. ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан хавдартай тэмцэх нь ганц арга бол эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт.  Аймаг дүүрэг болгон дээр тогтмол эрт илрүүлэг хийдэг тогтвортой ажиллах тогтолцоо чухал байгаа талаар санал хэлсэн бол  ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга П.Батчулуун Донорын тухай хуулийг цусны донорын хуулиас салгах зайлшгүй шаардлагатай. Мөн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжүүлэх тухайд тодорхой амжилт үр дүнгүүд гарч буй талаараа мэдээлэл өгөв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга шинээр батлагдан гарах хуулийн төслүүдэд эмч, удирдлагууд ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллахыг сануулж, удахгүй болох эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэж амжилт хүсэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.15.78)
    Эрүүл мэндийн үзлэгт иргэдийг хамруулах нь яах аргагүй цаг үеээ олсон чухал арга хэмжээ мөн шүү. Бас эмч нарынхаа цалин ,урамшуулал, ахуй нөхцлийг сайжруулахад нилээд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байнаа
    2022 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    14 цаг 18 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    14 цаг 22 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    16 цаг 7 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    16 цаг 40 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    16 цаг 46 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    17 цаг 42 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    17 цаг 48 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    17 цаг 49 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    18 цаг 13 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    18 цаг 35 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    19 цаг 29 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    19 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 49 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    20 цаг 13 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    20 цаг 24 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    20 цаг 25 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    20 цаг 47 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    20 цаг 56 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    22 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК