Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Мадагаскар

2022-3-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Мадагаскар улс нь 587,041 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Зүүн Африкийн эргээс 400 километрийн зайд Энэтхэгийн далайд оршдог орон. Үндсэн Мадагаскар арал (дэлхийн дөрөв дэх том арал) болон хэд хэдэн захын арлуудаас бүрддэг тус улсын газар нутаг нь 88 сая жилийн өмнө Энэтхэгийн их газраас салсан гэгддэг.

БАРИМТ 2

Мадагаскар улсын байгаль үнэхээр өвөрмөц. Тус улсаас бүртгэгдсэн нийт ургамал болон амьтдын 90 хувь нь дэлхийн өөр хаанаас ч олдоогүй. Энэ нь тэдний дэлхийн бусад хэсгүүдээс эрт тусгаарлагдсантай нь холбоотой. Харин манай эриний нэгдүгээр мянганы эхэн үед одоогийн Индонез улсын уугуул иргэд завиар тус арал дээр анх хүрсэн. Энэ нь одоогийн Мадагаскар улсын газар нутаг дээрх хүн төрөлхтний соёл иргэншлийн эхлэл байсан.

БАРИМТ 3

Мадагаскар улсын нийт хүн ам нь 28.5 сая бөгөөд тэдний 85.3 хувь нь христийн шашныг шүтдэг бол 6.9 хувь нь ямар нэгэн шашингүй. Манай эриний есдүгээр зууны үед тус арлын хоёр дахь оршин суугчид болох Банту үндэстний хүмүүс Мозамбикийн сувгаар дамжин Мадагаскар арал дээр очсон. Улмаар цаг хугацаа өнгөрөх тусам бусад овог аймаг, үндэстний хүмүүс Мадагаскар арал дээр цуглаж хоорондоо холилдсоноор одоогийн Мадагаскар улсын хүн амын суурийг тавьсан.

БАРИМТ 4

Мадагаскарчууд үндэс гарлаараа 18 үндсэн бүлэгт хуваагддаг бөгөөд Мерина хүмүүс бусад үндэстнүүдтэй харьцуулахад тус улсын хүн амын хамгийн их хувийг бүрдүүлдэг. 18-аар зууны сүүл үе хүртэл тус арлыг нийгэм-улс төрийн хуваагдмал эвслүүдээр удирдаж байсан ба 19-ээр зууны эхэн үед арлын ихэнх хэсгүүд нэгдэж Мерина хаант улс буюу Мадагаскарын хаант улсыг байгуулсан.

БАРИМТ 5

Гэвч уг хаант улс 1897 он хүртэл л оршин тогтносон. Учир нь Мадагаскар арал Францын колоничлолын эзэнт гүрний нэг хэсэг болсон бөгөөд 1960 онд тусгаар тогтнолоо зарлаж бие даасан улс болсон. Тэр цагаас хойш Мадагаскарын автономит муж нь нийт дөрвөн өөр үндсэн хуулийн цаг үеийг туулсан.

БАРИМТ 6

Харин 1992 оноос хойш Мадагаскар улс нь албан ёсоор ардчилсан улс болж шинэ үндсэн хуулиа баталсан. Гэвч тус улс хүнд хэцүү цаг үеүдийг туулсаар байв. 2009 оны улс төрийн хямралын улмаас тухайн үеийн ерөнхийлөгч Марк Раваломанана огцорч түүний үүрэгт ажлыг Андри Ражоелина хүлээн авсан. Улмаар Мадагаскар улс үндсэн хуулийн засаглалаа 2014 онд сэргээсэн.

БАРИМТ 7

НҮБ-ын гаргадаг жагсаалтаас үзэхэд Мадагаскар улс нь буурай хөгжилтэй орнуудын эгнээнд бичигддэг. Тус улсын нийслэл хот нь Антананариву бөгөөд албан ёсны хэлнүүд нь малагаси болон франц хэлнүүд. Мадагаскар улсын эдийн засгийг бүрдүүлэгч хамгийн чухал салбарууд нь эко аялал жуулчлал болон хөдөө аж ахуй юм.

БАРИМТ 8

Мадагаскар улс нь ерөнхийлөгчийн болон парламентын хосолсон засаглалтай. Одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Андри Радзуэлина (долоо дахь ерөнхийлөгч) болон Кристиан Нтсай (ерөнхий сайд) нар юм. Мөн тусгаар тогтнолоо зарлахаасаа өмнө мадагаскарчууд өөрсдийнхөө улсыг 1958 оны аравдугаар сарын 14-нд байгуулсан.

БАРИМТ 9

Ихэнх мадагаскарчууд “Ламба” гэх үндэсний хувцсаа өмсдөг. Хүйс харгалзахгүй уг хувцсыг өмсөж болдог бөгөөд баяр ёслолын, ажлын, ахмадуудад зориулсан, хүүхдийн, нас барсан хүмүүсийг оршуулахад нь өмсгөдөг гэх мэт олон төрлийн ламбанууд тус улсад бий. Хэрвээ та Мадагаскар улсад очвол уг хувцсыг өмсөж үзэх хэрэгтэй.

БАРИМТ 10

Фамадихана гэх баярыг бүх Мадагаскарчууд тэмдэглэдэг. Уг баярын үеэр гэр бүлээрээ цуглан нас барсан гишүүдийнхээ булшийг ухаж цогцсыг нь гарган ирж тойрон бүжиглэн, сонирхолтой яриа өрнүүлдэг. Зан үйл дууссаны дараа талийгаачийн ламбаг шинэ ламбагаар сольж дахин оршуулдаг юм байна. Мадагаскарчууд хүн үхсэн ч сүнс нь үргэлжлүүлэн амьд хүмүүстэй хамт амьдардаг гэдэгт маш гүн итгэдэг.

БАРИМТ 11

Мадагаскар улсын төрийн далбаа ногоон, улаан, цагаан өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгийн дэвсгэр нь босоо байрлалтай байдаг бол улаан болон ногоон өнгийн дэвсгэр нь далбаан дээр хэвтээ байрлалтай оршдог. Францын колон байсан ихэнх орнууд төрийн далбаагаа зохиох үедээ Францын далбаанаас санаа авдаг хэдий ч мадагаскарчууд өөрсдийн далбаагаа өөрсдөө бүтээсэн.Цагаан өнгө нь цэвэр ариун байдлыг, улаан өнгө нь тусгаар тогтнолыг, ногоон өнгө нь итгэл найдвар болон далайн эргийн бүс нутгийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 12

Гаднаасаа сармагчин мэт харагддаг лемур гэх амьтныг мадагаскарцууд ариун амьтан хэмээн дээдэлдэг. Тэд лемурыг нас барсан хүмүүсийн сүнсийг дараа төрлөө олоход нь туслан чиглүүлдэг гэж үздэг гэнэ. Мөн дуу хөгжим Мадагаскарын соёлд ариун зан үйл гэгддэг. Дуу хөгжмөөр дамжуулан сүнсүүдтэй холбогдох боломжтой гэдэгт тэд итгэдэг.

БАРИМТ 13

Мадагаскар улсад могойноос өөр исгэрч дуу гаргадаг амьтан бий. Энэхүү амьтан нь исгэрдэг жоом бөгөөд уг амьтны төрөл зүйл нь зөвхөн Мадагаскар улсад амьдардаг. Тэд ялзарсан модон дотор амьдрах дуртай ба зөвхөн оройн цагаар модон дотроосоо гарч ирдэг өвсөн тэжээлтнүүд юм байна. Учир нь өдрийн цагаар тэд гадагш гарвал бусад амьтдын хоол болох аюултай.

БАРИМТ 14

Мадагаскар гэх зэрлэг амьтдын тухай гардаг Холливүүдийн алдартай хүүхэлдэйн кино байдгийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл тус кино дээр гардаг шиг Мадагаскар улсад арслан, анааш, усны үхэр, алаг тахь гэх зэрэг амьтад байхгүй. Гэхдээ тус кино дээр бидний та бүгдэд танилцуулсан лемур гэх амьтан хааны дүрээр гардаг билээ.

БАРИМТ 15

Мадагаскар улс байгалийн олон өөр шинж чанаруудыг агуулдаг тул тус улсыг дэлхийн найм дахь тив гэж зарим хүмүүс хочлон нэрлэдэг. Тус улс нь Индонез улсын араас дэлхийн хоёр дахь их хэмжээний ваниль хурааж авдаг орон юм. Мөн Мадагаскар улсын ширэнгэн ой харагдаж буй шигээ тийм ч үзэсгэлэнтэй биш бөгөөд ширэн ойн гүнд таны аминд төвөггүй хүрэх аюултай олон амьтад нуугдаж байдаг.

БАРИМТ 16

Мадагаскар улс нь олон ховор төрлийн хамелеонуудаараа алдартай. Тэдгээр амьтдын нүд толгойных нь хоёр тал дээр байрладгаас гадна маш том хэмжээтэй  тул толгойгоо хөдөлгөхгүйгээр бүх зүг рүү харах чадвартай. Мөн биеийнхээ өнгийг орчиндоо тааруулан өөрчилж чаддаг тул хамелеонууд араатан амьтдын хоол болох нь маш ховор.

БАРИМТ 17

Тус улсад амьдардаг ховор амьтдын нэг бол дэлхий дээрх хамгийн хүчтэй, бат бөх торыг нэхдэг Дарвины холтос аалз юм. Энэхүү аалз нь анх 2009 онд Мадагаскар улсад бүртгэгдсэн. Мөн Мадагаскар улсад зөвхөн чулуу болон моддоос бүрдсэн чулуун ой бий. Одоогийн мадагаскарчууд Ази болон Европ хүмүүсийн эрлийзүүд бөгөөд өвөрмөц царай төрхтэй.

БАРИМТ 18

Үзэсгэлэнт байгальтай боловч Мадагаскар улс нь туйлын ядуу. Хөдөлмөр эрхэлдэг мадагаскарчуудын 90 хувь нь өдөрт 5,000 төгрөгөөс бага хэмжээний цалин авдаг. Хэдийгээр маш ядуу боловч мадагаскарчууд гэр бүлийн гишүүдээ оршуулах үедээ маш их хэмжээний зардал гаргадаг. Мөн тус улсын хүнсний захуудад авокадо, жекфрут, лонган гэх мэт маш олон төрлийн ховор жимснүүд зарагддаг.

БАРИМТ 19

Мадагаскарчууд цагаан будааг дэлхийн бусад бүх орны иргэдээс илүү ихээр нандигнан хэрэглэдэг. Тэд хоолоо идсэн үү? Гэж асуух үедээ “Михинам-бари?” гэж хэлдэг бөгөөд энэ нь “Будаа идсэн үү?” гэсэн утгатай. Мөн Фанорона гэх хөлөгт тоглоомыг эртний мадагаскарчууд зохиосон ба уг тоглоом нь одоо цагт дэлхийн олон оронд алдартай.

БАРИМТ 20

Мадагаскар улсын нийт замын 11 хувь нь л засмал буюу хатуу хучилттай. Үүнээс болж учраас бороо ихээр ордог саруудад тус улсын зарим хэсгээр машинтай явах бараг л боломжгүй болдог. Ийм учраас та Мадагаскар улсын зэрлэг байгальтай танилцахын тулд машин түрээсэлбэл ихэнх компаниуд хувийн жолоочийг машины хамт түрээслүүлдэг.

БАРИМТ 21

Мадагаскар улсын үндэсний спорт бол Мораинг гэх тулааны спорт. Анх уг спортоор зөвхөн эрчүүд хичээллэдэг байсан хэдий ч сүүлийн үед уг спорт нь эмэгтэйчүүдийн дунд нэлээд алдартай болсон. Мөн олон төрлийн хөлөгт тоглоомууд мадагаскарчуудын дунд алдартай. Харин тус улсад хамгийн алдартай спортууд нь регби болон хөлбөмбөг.

БАРИМТ 22

Мадагаскар улсыг улаан өнгийн өвөрмөц хөрснөөс нь болж зарим тохиолдолд “Улаан арал” хэмээн нэрлэдэг. Мөн тус улс нь дэлхий дээрх аялж мөн амьдрахад хамгийн хямдхан орнуудын нэг. Гэхдээ Мадагаскарын томоохон хотуудаас гадуур хөдөө орон нутгуудаар дэд бүтэц маш муу хөгжсөн тул интернеттэй газар олоход маш бэрх.

БАРИМТ 23

Мадагаскар улс чийглэг болон хуурай буюу өвөл, зун гэх хоёр улиралтай. Тус улсад арван нэгээс дөрөвдүгээр сарын хооронд зуны улирал үргэлжилдэг бөгөөд жилийн бусад үед өвлийн улирал үргэлжилдэг. Аравдугаар сар Мадагаскар улсын хувьд хамгийн хүйтэн мөн хуурай сар. Мөн арлын ихэнх хэсэг дулаан уур амьсгалтай байдаг боловч өндөрлөг цэгүүдээр цас орох нь энгийн үзэгдэл.

БАРИМТ 24

Мадагаскарчууд “Фихавана” буюу ахан дүүс гэх утгатай соёлыг эрхэмлэдэг. Уг соёл нь тэднийг маш нөхөрсөг хүмүүс болгодог бөгөөд мадагаскарчууд танихгүй хүн байсан ч хамаагүй чадах чинээгээ туслахыг хичээдэг. Мадагаскар улс нь хэдэн зууны турш далайн дээрэмчдийн хувьд диваажин байсан. Мөн газар тариалангийн түймэр болон ядуу буурай амьдралтай хүмүүсийн хийж буй мод их хэмжээгээр огтлох гэх зэргээс шалтгаалж тус улсын зэрлэг ургамал болон амьтдын 79-90 хувийнх нь орон гэр болсон ширэнгэн ой их хэмжээгээр багассаар байна.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Африк тивд оршдог арлын орон болох Мадагаскар улсыг онцолж байна. Мадагаскар улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 0 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК