Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долоон жилийн наана, цаана

2022-3-24
0
ЖИРГЭХ

Ширээн дээрээ дэлгэсэн номын минь эхний хуудаст “Монгол Улс хүнлэг ардчилсан нийгэм байгуулахаар тунхагласан. Тэр загвар нийгмийн эдийн засгийн хэмжүүр нь дундаж давхаргын хувь хэмжээ. Гэтэл манай улсын дундаж давхарга 30 хувьд ч хүрэхгүй байна. Бид газрын хэвлийгээс гаргасан баялгаа ходоодны мухар руу биш, тархины гүндээ хийдэг болвол орлого бий болгох чадвартай дундаж давхаргаа нэмж чадна. Үүнийг залуу судлаач олж харсан нь нэн сайшаалтай санагдлаа” гэсэн үг анхаарал татна. 2015 онд хэвлэгдсэн энэ номын зохиогч нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, номонд зориулан сэтгэгдэл бичсэн нь Сангийн сайд Б.Жавхлан. Тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу судлаач, Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч байжээ. Тэр үед залуу судлаач Монгол Улсын хөгжилд хүрэх замыг “дундаж давхаргыг нэмэгдүүлэх” гэж харж байсан бол, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, эдийн засагч Б.Жавхлан ч түүнтэй санал нийлж байж.

No description available.

Дундаж давхаргыг нэмэгдүүлж байж л хөгжилд хүрнэ гэдэгт санал нэгдэж байсан тэдэнд тэр үед шийдвэр гаргах төвшний эрх мэдэл байсангүй ч энэ үед Монгол Улсын алсын харааг тэр, тэд тодорхойлж байна. Долоон жилийн өмнөх түүний, тэдний байр суурь өөрчлөгдсөн болов уу, яасан бол?...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ иргэдэд танилцуулсан Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-оос энэ бүхний хариултыг хайцгаая.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар он солигдохын өмнөх өдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо УИХ-д танилцуулж, батлуулсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ ондоо багтаан бүх аймгийн иргэдэд Ерөнхий сайд өөрөө танилцуулах бөгөөд хамгийн эхнийх нь нарны баяр Наурызаар Баян-Өлгий аймгийн иргэдэд хийсэн танилцуулга байлаа.

Энэ 2022 он бол гурван арванаар төлөвлөсөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний жил. Энэ оноос цагийн зүү эргэж арван жилийн дотор эдийн засгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа. Өдгөө манай улсын эдийн засаг 40 гаруй их наяд төгрөгт багтдаг бөгөөд үүний 12 орчим их наяд нь улсын төсөв. Тодруулж хэлбэл ойролцоогоор дөрвөн төгрөг тутмын нэг нь улсын төвсийн мөнгө гэсэн үг юм. Улсын төсвийг задлаж үзвэл урсгал зардалд 80 орчим хувиа зарцуулж, үлдсэн 20 хувиар шинэ хөрөнгө оруулалт хийдэг. Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилт энэ эдийн засгийг хамгийн багадаа гурав дахин тэлэх. 120 их наядын эдийн засагтай болчихвол нийгмийн суурь асуудлуудаа шийдэж, дундаж давхарга дийлэнхийг бүрдүүлсэн хөгжингүй орнуудын төвшинд хүрнэ хэмээж байгаа. Эхний арван жилд эдийн засгаа ингэж тэлж чадвал дараагийн хоёр арваны зорилтуудад хүрэх зам дардан байх юм.

Учир нь, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний арван жил “Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх”-д чиглэнэ. Харин дараагийн хоёр арванд урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Улсын төсөв нь нүүрснээс хамаардаг манайх шиг улс эдийн засгаа яаралтай солонгоруулахгүй бол, экспортын нэр төрлөө олшруулахгүй бол, импортын үүдээ нэмэгдүүлэхгүй бол Эрээн, Гашуунсухайтын боомт дээр Монгол Улсын эдийн засаг тогтдог гэдгийг цар тахлын энэ үе хангалттай харуулсан. Муу юмны сайн тал гэж энэ. Эрээн хаахад эдийн засаг хэрхэн сөхөрдгийг өнгөрсөн хэдэн сар бүх монголчуудад харуулж өгсөн. Эрээний боомт дээр хүнс, Гашуунсухайтын боомт дээр нүүрс тэр чигээрээ тогтдог гэдгийг харуулсан эдгээр саруудад монголчууд илүү олон гарцтай, боомттой болох хэрэгтэй гэдгийг дахин сануулсан. Засгийн газрын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын үндсийн үндэс нь энэ.

Шинэ сэргэлтийн бодлогын зургаан үндсэн зорилтын хамгийн эхнийх нь Боомтуудын сэргэлт. Манай улс уг нь хуурай замын 42, агаарын замын дөрвөн боомттой. Далайд гарцгүй, хоёрхон хөрштэй буфер улс болох бид эдгээрийн 29-өөр нь ОХУ-тай, 13-аар нь БНХАУ-тай хиллэдэг.

Харамсалтай нь энэ бүх боомт бүрэн ажиллаж, бүтэн цагаар үйл ажиллагаа явуулдаггүй. Өнөөдөр эдгээр боомтын долоо нь автозамаар, гурав нь төмөр замаар, нэг нь агаарын замаар холбогдож үйл ажиллагаа явуулдаг. Энэ үзүүлэлт нь биднийг боомтын хүчин чадлаараа 160 орны 130 дугаарт эрэмбэлэгдэхэд хүргэдэг. Далайд гарцгүй хэрнээ 46 боомтынхоо ердөө 11-ийг авто, төмөр зам, агаарын замаар холбосон гэдэг нь боомтуудын үйл ажиллагаа ерөнхийдөө боомилогдсон гэдгийг харуулдаг. Ерөнхий сайд ч үүнийг “Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтуудын боймыг тайлахгүйгээр хөгжилд хүрэхээр үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” хэмээн тодорхойлоод байгаа. Үүнээс гарахын тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнх, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигтийн боомтуудыг автозамаар холбохоор зорьж байгаа юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд авто замаар холбохоор болсон боомтуудын нэг нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт бөгөөд ингэснээр чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэж байгаа. Цагааннуурын боомтын 25 км автоамыг энэ есдүгээр сар гэхэд ашиглалтад оруулах боломжтой байгаа юм. Баян-Өлгий аймаг дахь бас нэгэн боомт Даянгийн боомт улирлын чанартай ажилладаг бөгөөд үүнийг бүтэн ажилладаг болгох нь боомтын боймыг тайлахын бас нэгэн хэсэг. Мөн энэ бодлогын хүрээнд Ханги-Мандалын төмөр замыг эхлүүлсэн бөгөөд зургаан сарын дотор барьж байгуулан ашиглалтад оруулах том зорилго Засгийн газар тавиад ажиллаж байгаа. Энэ зам бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын боомийг тайлах ажлын үсрэнгүй хөгжил болох биз ээ. Боомтуудыг өргөжүүлснээр худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын дараагийн зорилт Эрчим хүч. Үнэндээ манай улсын эрчим хүчний салбар эрчээ алдаад удсан. Газар доорх инженерийн шугам сүлжээгээ сүүлийн 30 жилд бараг л шинэчлээгүйгээс цахилгаан станцуудын насжилт өндөрссөнөөр өртөг өндөртэй цахилгаан үйлдвэрлэх болсон. Баруун аймгууд, тэр дундаа Баян-Өлгий аймаг эрчим хүчээ 100 хувь импортоор авдаг бөгөөд үүнийг зогсоохын тулд өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэгч болох ганц л арга байгаа. Баруун аймгуудын хувьд Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг барьж байгуулчихвал эрчим хүчний импортын хараанаас гарч чадах юм. Манай улс жилд 40 их наяд эдийн засгийнхаа 400 тэрбум төгрөгийг импортын эрчим хүчинд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл ийм тооны мөнгийг эдийн засгаасаа гадагш гаргадаг гэсэн үг. Эрдэнэбүрэнгийн хийгээд Эгийн голын Усан цахилгаан станц баригдвал эрчим хүчний импортлогчоос экспортлогч улс болох боломж бидэнд байгаа. Эдгээр Усан цахилгаан станцуудыг барихын төлөө бүгд нэг сэтгэлээр ажиллах ёстой гэдгийг Баян-Өлгий аймгийн иргэдэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулахдаа Ерөнхий сайд онцлоод “Энэ бол эрчим хүчний хараат байдлаас гарах үндэсний эрх ашиг” гэж тодотгож байв.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай бүлэг бий. Байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй гаргадаг гажуудлыг засаж, нэмүү өртөг шингээж ханган нийлүүлэгч орноос үйлдвэржсэн улс болох нь энэ хэсгийн зорилт.

Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд иргэдийн санал хүсэлтэд үндэслэн Асгатын мөнгөий ордыг ашиглах тухай шийдвэрийг танилцуулсан нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн Аж үйлдвэржилтийн сэргэлт Баян-Өлгий аймгаас ингэж эхлэх суурийг тавьсан гэхэд болно. 1976 онд нээж, 2007 онд стратегийн ордын ангилалд оруулсан Асгатын мөнгөний орд тус аймгийн Ногооннуур суманд байдаг. Урьдчилсан үнэлгээгээр нийт 6.4 сая тонн хүдэртэй, 2.2 мянган тонн мөнгө, 72.6 мянган тонн зэс, 31.8 тонн сурьмагийн нөөцтэй Асгатын мөнгөний ордын лицензийн “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг.

Асгатын мөнгөний ордыг түшиглээд 600 мянган тонн хүдэр олборлох уурхай барьж байгуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Асгатын мөнгөний орд эргэлтэд орсноор Баян-Өлгий аймаг төдийгүй Монгол Улсын эдийн засгийг сууриар нь тэлэхэд нөлөө үзүүлнэ. Ингэж эдийн засгийг сууриар нь тэлэхгүй л бол зорилго, зорилт бүхэн цаасан дээр царцан үлдэнэ гэдгийг Ерөнхий сайд сануулж байгаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын сүүлийн хэсэг нь Хот, хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг хэдий ч нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг нийслэлдээ хүн амын 50 хувь нь оршин суудгаас “Манай улс хот-улс болжээ” хэмээн Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” дээрээ танилцуулсан. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахын тулд эдийн засгийн бодит хөшүүргийг хийх бөгөөд энэ бодлого хэрэгжсэнээр хот руу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө орон нутагт ажиллах тусам дэмжлэгтэй байх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцолсноор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр эдийн засаг тэлж хүний хөгжлийн зорилтууд хангагдаж, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ сайжирч, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг ДУНДАЖ ДАВХАРГА тэлж, амьдралын чанар эрс сайжирна. Энэ бүхнээс дүгнэхэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эцсийн зорилгыг ганцхан өгүүлбэрээр тодорхойлоход “Чинээлэг, дундаж давхаргыг нэмэгдүүлэх” ажээ. Долоон жилийн өмнөх залуу судлаач тэр үеийнхээ зарчмаар жанжин шугамаа тодорхойлсон байна. Тэр нь “Чинээлэг, дундаж давхарга нь 70-аас илүү хувийг бүрдүүлдэг Монгол Улс болох”.

С.Ононтуул

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.181.73)
    Ярихаас хийдэг нөхдүүд бол биш. Зүгээр л жүжиг
    2022 оны 03 сарын 24 | Хариулах
  • 7777777 (202.9.40.245)
    МАШ САЙХАН БИЧСЭН БАЙНА ...ДЭМЖИЖ БАЙНА
    2022 оны 03 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    14 цаг 18 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    14 цаг 22 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    16 цаг 7 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    16 цаг 40 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    16 цаг 45 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    17 цаг 42 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    17 цаг 47 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    17 цаг 48 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    18 цаг 13 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    18 цаг 35 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    19 цаг 28 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    19 цаг 44 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 49 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    20 цаг 12 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    20 цаг 24 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    20 цаг 25 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    20 цаг 46 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    20 цаг 56 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    22 цаг 10 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК