Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: Үндсэн хуульт байгууллагуудын дунд "зодоон" болоод байна, Х.Нямбаатар сайд та мэдэж байгаа юу?

2022-3-24
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Энэ үеэр УИХ гишүүн Б.Энхбаяр дараах асуудлыг хөндөж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас хариулт авлаа. 

УИХ гишүүн Б.Энхбаяр “Манай улсын хяналтын бурхан тэнгэр бол Үндсэн хуулийн цэц. Хамгийн дээд хяналтыг энд хийдэг. Яагаад ингэж хэлэхэд хүрэв гэвэл, хуулийг ч хүчингүй болгох эрхтэй, төрийн тэргүүнийг ч Үндсэн хууль зөрчсөн гээд огцруулах эрхтэй. Энэ хяналтын бурхан тэнгэр маань тунгалаг байж чадвал дээрээсээ доош хүртлээ үндсэн хууль хангагдаж хүний эрх хамгаалагдана. Хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим эндээс улбаатай үйлчилнэ.

Гэтэл ийм асуудал болоод байна. Бид шүүхийн хуульд юу ярьсан бэ гэвэл, Үндсэн хуулийн цэцэд орон тоо гарвал 30 хоногийн дотор УДШ хуралдаад нэрээ дэвшүүлнэ гэж хуульчилсан. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд , УИХ-аас баталсан хуулийн дагуу УДШ Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дарга маань “Би тэтгэвэрт гарахгүй ээ, энэ надад үйлчлэхгүй” гээд УДШ-ийн ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд хэрэг үүсгэчихсэн юм байна. Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуульт байгууллагын  хамгийн дээд байгууллагуудын дунд маш том зодоон болоод байна, тэрийг бид анзаараагүй явж байж. Энэ нь биднийг Үндсэн хуулийн хямрал руу түлхэхнээ. Тиймээс үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. УДШ бол хамтын удирдлагын байгууллага, орон тоо гарсан тогтоолыг нийт шүүгчдийн хамтын хуралдаанаар хэлэлцэж зарладаг. Гэтэл нэг хүнд хэрэг үүсгэчихсэн. Үндсэн хуулийн цэц ийм байж болдог юм уу. УИХ-аас баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэвэл, УИХ дарга Г.Занданшатарт хэрэг үүсгэж байна гэсэн үг.

Хамтаараа баталсан хуулийг хэлэлцэнгүүтээ нэг хүнд хэрэг үүсгэчихсэн, энэ мэт Үндсэн хуулиасаа давсан асуудлууд гарч ирлээ. Үндсэн хуулийн дээд байгууллага маань, Үндсэн хуулийнхаа дээр гараад, ямар нь надад үйлчлэх вэ, ямар нь үйлчлэхгүй вэ? гээд яриад сууж байна.

Монгол Улсын бүх төрийн албан хаагчдад тэтгэврийн нас яг адил үйлчилдэг. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд үйлчлэхгүй гээд өөрөө ярьж байна. Ийм зарчимгүй үйл явдал болоод байгааг Х.Нямбаатар сайд та мэдэж байгаа юу? Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ийм зүйл болсон юм билээ, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул УДШ-ээс Үндсэн хуулийн цэцэд томилсон суудал учраас, тухайн орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас гаргаж, УДШ-ийн процесс явагдаж байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаад энэ процессыг зогсоосон юм билээ. 2020 оны нэгдүгээр сарын 23-нд иргэн Т тодорхой хэрэг маргааны улмаас УДШ-ийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дүгнэлт гаргуулах хүсэлт өгсөн  байгаа юм. Тухайн үед ажлын албаны даргаар дамжуулан “дүгнэлт бичих үндэслэлгүй байна" гэсэн хариу өгсөн байна. Үүний дараа одоогийн УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Газориг томилогдсон. Энэ үед иргэн Т ахин дээрх асуудлаар хандсан ч өмнөхтэй адил дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгчээ.

Үүн дээр “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу хэрэг үүсгэсэн.

Ирэх долоо хоногийн даваа гаригт Үндсэн хуулийн цэцийн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй их суудлын хуралдаанаар эцэслэн шийдэх юм билээ.Хэрэв уг асуудлаар Үндсэн хууль зөрчигдсөн гэдэг шийдвэр гарвал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх ийм нөхцөл байдалтай байгаа юм байна. Надад байгаа мэдээлэл энэ байна” гэв.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Irgen (88.27.33.14)
    Er iim tsetsiin gishvvdiig tejeej baibal mongoliin tur zeberseniig gerchilj b.na
    2022 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.88.177)
    Энэ одоо хэн бэ. Нэг их Үндсэн хуулийн хямрал ярисан хүн. Шудрага хүний рольд тоглох гээд ядчихсан. Эхлээд хуулиа унш, судал. Ерөнхий шүүгчтэй сүрхий харилцаатай чинь тэр л биз, чуулганы индэр ашиглаж хүн битгий гүтгээд бай. Чинбат тэгэх хүн биш, ман-ы хэдэн залуус Чинбатын оронд өөрийн хүнээ оруулах гээд байж ядаад байгааг чинь гадарлах хүмүүс бас байна.
    2022 оны 03 сарын 24 | Хариулах
    • ЗОЧИН
      наад хүн чинь жинхэнэ хуульч хүн байхгүй юу
      2022 оны 03 сарын 24
  • Зочин (150.129.142.178)
    Доллар банкуудад алга болжээ. Гэнэт л 1 өдөр бүх доллар салхинд хийссэн мэт. Мөнгөний хамгийн том дарга нь час улаан нүүртэй амьтан худлаа залах гэхээрээ ам нь хий ангалзаад өгүүлбэр дэх үгсийн байрыг албаар сольж будлиулав МАН хүн хуурахдаа гаршсан нь энд товоос тод илээс ил аж. Доллар гэнэт л сураггүй болсон гэдэгт иргэдийн гэнэн хонгор байгалиасаа тэнэгдүүг нь далимдуулан итгүүлжээ. Нөгөө худалдагдсан сэтгүүл зүй ч гөлөн гөлөн . Тэдний гар хөл бузар хэл болж иргэдийг мунхруулангаа завших нь гутамшигтай үзэгдэл Доллар хаданд гарна гэдгийг тас тэ1 л биш бол УИХ ын гишүүд хамаг том жижиг дарга -ашигч хонжооч хоноцууд аль хэдийн мэдээд иргэдээс нууж сэмхнээр банкуудын долларыг ууталж оймс гудас ОО паарны цаагуур далд хадгалсан нь эцсийн ганц чин үнэн . Одоо МАН ынхан юу ч сэжиглэхгүй иргэд рүо дайрч тэд л доллархю хамах гээд бна Дарганю нарыг дуурайж тэдэнд түй ч таарахгүй үнэтэй машин тэрэг авах гэлээ гэж улаан нүцгэн шахуу өвдөг цоорхой иргэд рүү дайрч давшилж даапаалж доромжлов гэж. Ингэхдээ дотроо хөх инээдээ барьж ядаж буй нь мэдээж МАН муу бүхэнд ма ааш сурцтай. Ой гутам
    2022 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.181.73)
    Сандал ширээний хойноос үхлээ юу. Монголын төр засгийн новшнуудын үйлдэл нэг ийпмэрхүү
    2022 оны 03 сарын 24 | Хариулах
  • Цагаан шүхэрт (192.82.74.200)
    Үндэслэлгүй бол Чинбат ч тэгэх хүн биш дээ. Цэцийн дарга гишүүд чинь улс төрийн албан тушаалд тооцогдох байлгүйдээ.
    2022 оны 03 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    14 цаг 10 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    14 цаг 14 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    15 цаг 59 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    16 цаг 32 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    16 цаг 38 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    17 цаг 34 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    17 цаг 39 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    17 цаг 40 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    18 цаг 5 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    18 цаг 27 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    19 цаг 20 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    19 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 41 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    20 цаг 5 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    20 цаг 16 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    20 цаг 17 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    20 цаг 38 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    20 цаг 48 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    22 цаг 2 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК