Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Зимбабве

2022-3-27
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Зимбабве улс нь 390,757 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн зүүн урд бүсэд оршдог. Зимбабве улс Лимпоро болон Замбези гэх хоёр том голын дунд байрладаг бөгөөд далайд гарцгүй орон. Тус улс нь нийт дөрвөн улстай хиллэдэг ба тэдгээр нь Өмнөд Африк (урд), Ботсван (баруун урд), Замби (хойд), Мозамбик (зүүн) нар юм. 

БАРИМТ 2

Зимбабве улсын нийт хүн амын тоо нь 15 сая бөгөөд тэдний 85 хувь христийн шашныг шүтдэг бол 10 хувь нь ямар нэгэн шашингүй. Тус улсын нийслэл хот нь Хараре. Мөн Зимбабве улсад маш олон төрлийн африк үндэстнүүд амьдардаг тул албан ёсны 16 хэлтэй. Тэдний дунд англи хэл багтдаг тул ихэнх иргэд нь англи хэлээр чөлөөтэй ярих чадвартай. 

БАРИМТ 3

Африкийн өмнөд бүсийн улсууд дундаас хамгийн арвин түүхтэй улсуудын нэг нь Зимбабве. Нэгэн цагт тэднийг өндөр түвшний хөгжил цэцэглэлтээс нь болж “Африкийн эрдэнэс” гэж нэрлэдэг байжээ. Зимбабве улс 11-ээр зууны үед худалдаа наймааны томоохон бүс байсан бөгөөд төмөр зэвсгийн хожуу үед Банту үндэстний хүмүүс тус улсын газар нутаг дээр Гокомере буюу Агуу-Зимбабве гэх өргөн уудам хот улсыг байгуулсан. 

БАРИМТ 4

Байгалийн маш их баялаг дээр баригдсан уг хот нь 14-15-аар зууны хооронд санхүү болон соёлын хувьд цэцэглэн хөгжиж Араб, Энэтхэгийн муж улсуудтай алт, зааны яс, зэсийн худалдаа хийж өөр олон төрлийн наймаануудыг хянадаг хүчирхэг төв байсан. Улмаар хүчирхэг Зимбабвегийн вант улс анх байгуулагдсан. 

БАРИМТ 5

Гэвч 1800-аад оны үеэр Европчууд Африк тивийн орнуудыг колоничлож эхэлсэн. Улмаар Өмнөд Африкийн Британийн бүлэглэл Зимбабве улсын хойд талын бүс нутаг болох Машоналандыг 1890 онд, баруун бүс болох Матабелландыг 1893 онд эзэлсэн. Тус бүлэглэл 1923 онд Өмнөд Родези гэх Их Британийн колон улсыг Зимбабве улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан. 

БАРИМТ 6

Гэвч 1965 онд зимбабвечүүд Их Британийн колон байхаа больж өөрсдийн тусгаар тогтнолоо зарласан. Тэдний хамт цагаан арьст хүмүүсээр удирдуулсан өөрсдийн засгийн газартай хэсэг бүлэг хүмүүс Родези гэх улсыг мөн байгуулсан. Гэвч тус улс нь 15 жилийн турш хар арьст хүмүүстэй партизаны дайн хийсний эцэст 1980 онд одоогийн Зимбабве улстай нэгдсэн. 

БАРИМТ 7

Зимбабвечүүд тусгаар тогтносноосоо хойш 1970 онд Бүгд Найрамдах улсаа албан ёсоор байгуулсан ба 1980 онд Родезиг өөрсдийн эгнээндээ нэгтгэснийхээ дараа Хамтын Нөхөрлөлийн орнуудын нэг болсон. Гэвч тэд 2002 онд олон улсын хуулийг зөрчсөнийхөө дараа Хамтын Нөхөрлөлийн орны гишүүн байх эрхээ түр зуур алдсан ба 2003 онд тус холбооноос бүр мөсөн гарсан. 

БАРИМТ 8

Зимбабве улс одоогийн үндсэн хуулиа 2013 онд баталсан бөгөөд ерөнхийлөгчийн засаглалтай. Тус улсын одоогийн ерөнхийлөгчийг Эммерсон Мнангагва гэдэг ба тэрбээр уг албан тушаалыг 2017 оноос хойш хашиж байгаа. Тус улсын хоёр дахь ерөнхийлөгч болох Роберт Мугабе нь 1987-2017 оны хооронд төрийн тэргүүнийг албыг хашсан. Түүнийг ерөнхийлөгч байх үед Зомбабве улсад хүний эрхийг зөрчсөн олон тохиолдлууд бүртгэгдэж, улсын эдийн засаг маш ихээр унасан. Улмаар 2017 онд түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. 

БАРИМТ 9

Зимбабве улсын газар нутаг дээр Банту үндэстнүүд манай эриний 300 жилийн үед анх суурьшсан гэж мэргэжилтнүүд үздэг. Тус улсад 2008 онд нүүрлэсэн 231,000,000 хувийн инфляцын үр дүнд Зимбабве улс мөнгөн тэмдэгтээ халж Америк доллар, Өмнөд Африкийн ранд, Ботсваны пула зэргийг ашиглаж эхэлсэн. 

БАРИМТ 10

Зимбабве улс дэлхийн хамгийн өндөр инфляц болон ажилгүйдлийн хувьтай орнуудын нэг. Тус улсын эдийн засгийг бүрдүүлэгч хамгийн гол салбарууд нь үйлдвэрлэл, уул уурхай, газар тариалан нар юм. Зимбабвечүүд 1980 оны дөрөвдүгээр сарын 18-нд өөрсдийгөө тусгаар тогтносон гэж үздэг. Тиймээс тэд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ыг улсынхаа тусгаар тогтнолын баяр хэмээн тэмдэглэдэг.

БАРИМТ 11

Зимбабве улсад цахилгаан тасрах бол энгийн үзэгдэл. Дэлхийн ихэнх бүс нутгуудад цахилгаан тасраад тун удалгүй эргэж ирдэг. Тэгвэл Зимбабве улсад гэнэт цахилгаан тасраад хэдэн хоногийн дараа эргэж ирэх нь энгийн үзэгдэл. Зимбабве эмэгтэйчүүд дунджаар 58.7 насалдаг бол эрчүүд нь 57.3 насалдаг. Энэхүү сөрөг үзүүлэлт нь зимбабвечүүдийг дэлхийн хамгийн богино насалдаг хүмүүсийн нэг болгодог. 

БАРИМТ 12

2015 оны байдлаар Зимбабве улсад 1.4 сая хүн ДОХ-ын халдвартай амьдарч байсан. Тус улсын үндэсний хөгжмийн зэмсэг нь “Мбира” бөгөөд зимбабвечүүд уг хөгжмийн зэмсгийг 1,000 гаруй жилийн турш ашигласаар ирсэн. Мөн дэлхийн зарим орнуудад үүнийг “эрхий хурууны төгөлдөр хуур” гэж нэрлэдэг. 

БАРИМТ 13

Зимбабве улс эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчний хомстолд ороод удаж байна. Тус улсын ихэнх эмч, сувилагч нар илүү сайн орчинд ажиллаж амьдрахын тулд эх орноо орхин явдаг юм байна. Мөн зимбабвечүүд бол лусын дагина байдаг гэдэгт маш ихээр итгэдэг ард түмэн. 

БАРИМТ 14

Зимбабве нь ядуу буурай орон тул тус улсад илүүдэл жинтэй хүн бараг л байхгүй. Харин илүүдэл жинтэй эрэгтэй хүмүүсийг нийгэм даяараа ажил хэрэг нь бүтэмжтэй байдаг хөрөнгөтэй хүн гэж үздэг юм байна. Тиймээс Зимбабве эрчүүд жин нэмэхийг их хүсдэг. Мөн Зимбабве улсын зэрлэг байгальд Африк тивийн “Их 5” буюу арслан, заан, хирс, ирвэс, одос үхэр нарыг харах боломжтой. 

БАРИМТ 15

Хэрэв зимбабвечүүд хэн нэгэнтэй гэрлэх юм бол насан туршдаа хамт байхыг хичээдэг. Учир нь тус улсын нийгэм нь гэр бүл салалтыг гамшиг мэтээр хүлээн авдаг. Гэр бүлээсээ салсан зимбабвечүүдийг нийгэм даяараа гутаан доромжилж тэднээс зайгаа барьцгаадаг. Мөн дэлхийн хамгийн том усан хүрхрээнүүдийн нэг болох Викторио усан хүрхрээ нь Зимбабве улсад байдаг. Уг усан хүрхрээний өргөн нь нэг километрээс урт бөгөөд өндөр нь зуун метрээс өндөр юм байна. Мөн тус хүрхрээний чимээ 40 километрийн цаана сонсогддог гэнэ. 

БАРИМТ 16

Тус улсын хүн амын 30 гаруй хувь нь өдөр тутмын өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг бөгөөд нийт хүүхдүүдийн 27 хувь нь хоол хүнсний дутагдалд орсноос болж үе тэнгийнхнээсээ жижиг биетэй байдаг юм байна. Мөн тус улсын хөдөө орон нутагт амьдардаг гэр бүлүүдийн 76 хувь нь өдөрт 4,000 төгрөгөөс бага орлоготой. 

БАРИМТ 17

Зимбабве улсын Дам Кариба дахь усан цахилгаан станц 1950 онд баригдсан. Энэхүү усан цахилгаан станц нь Замби болон Зимбабве улсуудад цахилгаан нийлүүлдэг. Мөн Зимбабве улс нь ядуу буурай орон хэдий ч насанд хүрсэн иргэдийнхээ бичиг үсэг тайлагдсан хувиараа (86.5 хувь) Африк тивдээ дээгүүр жагсдаг. 

БАРИМТ 18

Зимбабве улсын төрийн далбаа нэлээд үзэмж сайтай. Далбаан дээрх хэвтээ зурааснуудын ногоон өнгө нь ургамал болон хөдөө нутгийг, шар өнгө нь байгалийн баялгийг, улаан өнгө нь улсынхаа эрх чөлөөний төлөө урсгасан дайчдын цусыг, хар өнгө нь Зимбабве хүмүүсийг тус тус бэлгэддэг. Мөн Зимбабве улсын үндэсний нүүр царай болсон Зимбабве шувууны дүрс уг далбаа дээр байрлалтай. 

БАРИМТ 19

Зимбабве улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Зимбабвегийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь “Дайчид” тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцож байжээ. Мөн тус улсад регби болон крикет гэх олимпын наадмын хөтөлбөрт багтдаггүй спортууд нэлээд хөгжсөн. Харин тус улсын эмэгтэйчүүдийн зүлгийн хоккейн шигшээ баг 1980 оны олимпд түрүүлж байсан. 

БАРИМТ 20

Зимбабве улсаас төрөн гарсан хамгийн шилдэг тамирчин бол Кирсти Ковентри. Тэрбээр цагаан арьстай бөгөөд 2004 болон 2008 онуудын олимпын наадмуудаас хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медалийг эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн араар сэлэлт болон холимог сэлэлтийн 100, 200, 400 метрийн ангиллуудаас хүртсэн. Кирсти Ковентри нь ганцаарчилсан спортын төрлөөр олимпын медаль хүртсэн цор ганц Зимбабве улсын иргэн юм. 

БАРИМТ 21

Зимбабве улсын ихэнх иргэд өдөрт зөвхөн нэг удаа л хоол иддэг. Мөн 1980 онд Зимбабве улсад өрнөсөн иргэний дайнаас болж 30,000 хүн амь насаа алдсан. Мөн Зимбабве улс нь цагаан болон хар хирснүүд хоёулаа амьдардаг  дэлхийн цөөн улсуудын нэг юм. Тус улсын хирсний тоо толгой Африк тивдээ дөрөвдүгээр байранд жагсдаг. 

БАРИМТ 22

Зимбабве улс нь цагаан алт болон алмазны нөөцөөрөө дэлхийд нэлээд дээгүүр бичигддэг. Тус улсад төрийн далбааны өнгөнүүдийг шингээсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах хориотой. Мөн Африк гаралтай зимбабве эрчүүд нэгээс олон эхнэртэй байхыг нийгэм даяараа хүлээн зөвшөөрдөг юм байна. 

БАРИМТ 23

Зимбабве улсын иргэд маш олноороо эх орноосоо дүрвэцгээдэг. 2007 оны байдлаар тус улсын нийт хүн амын дөрөвний нэг буюу 3 сая хүн гадаадын орнууд руу дүрвэсэн байжээ. Тэдний ихэнх хувь нь хөрш зэргэлдээх Өмнөд Африк болон Ботсван улсуудад амьдардаг. Сүүлийн жилүүдэд уг тоо улам өссөөр байгаа бөгөөд ялангуяа боловсролтой зимбабвечүүд эх орондоо үлдэхийг хүсдэггүй. 

БАРИМТ 24

2000 оны эхэн үеэс эхлэн АНУ ба Европын Холбооны орнууд Зимбабве улсад хориг тавьснаар тус улсын дотоодын улс төрийн бодлого болон гадаад харилцаанд нь нэлээд өөрчлөлт гарсан. Гэвч Европын Холбоо Зимбабве улс дахь хоригоо цуцалж гадаад харилцаанд хамтарч ажиллах болсон ч АНУ өнөөдрийг хүртэл уг хоригоо арилгаагүй байна. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар арвин түүхтэй Африк тивийн орнуудын нэг болох Зимбабве улсыг онцолж байна. Та бүхэн Зимбабве улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 40 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК