Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Болгар

2022-4-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Болгар улс нь 110,993 хавтгай дөрвөлжин газар нутагтай ба Европ тивийн зүүн өмнөд хэсэгт оршдог. Хар тэнгист зүүн хэсгээрээ гарцтай Болгар улсын хувьд  Румын (хойд), Серби (баруун), Умард Македон (баруун), Грек (урд), Турк (урд) улсуудтай тус тус хиллэдэг. Мөн Болгар улсын газар нутаг Балканы зүүн хэсгийг бүхэлд нь эзэлдэг.

БАРИМТ 2

Болгар улсын нийслэл нь Софи ба Пловдив, Варна, Бургас гэх мэт томоохон хотууд тус улсад бий. Уг улсын албан ёсны хэл нь болгар хэл бөгөөд кирилл үсэг ашигладаг. Болгар улс парламентын засаглалтай ба хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 56-аар байранд жагсдаг, эдийн засгийн хувьд дунджаас дээгүүр орлоготой хөгжиж буй орон.

БАРИМТ 3

Болгар улсын нийт хүн ам нь 6.8 сая ба тэдний 61.1 хувь нь христийн шашинтай бол 9.3 хувь нь шашин шүтдэггүй. Хүн амынх нь ихэнх хэсгийг уугуул Болгар үндэстнүүд, 8.8 хувийг нь туркчууд бүрдүүлдэг. Болгар улс НҮБ-ын аюулгүй зөвлөлд гурван удаа багтаж хуралд оролцож байсан ба НАТО, Европын холбоо Европын консул гэх зэрэг олон улсын холбоонуудын гишүүн орон.

БАРИМТ 4

Орчин үеийн Болгар улсын газар нутаг дээр манай эриний өмнөх 650 онд буюу чулуун зэвсгийн үед Карановогийн соёл үүссэн. Улмаар олон эртний овог аймгуудын тулааны талбар болж байсан тус бүс нутгийг манай эриний өмнөх 45 онд Ромын эзэнт гүрэн эзэлсэн. Мөн зургадугаар зуунд эртний славчууд (одоогийн словени болон австричуудын өвөг дээдэс) Болгар улсын газар нутагт суурьшсан.

БАРИМТ 5

Харин болгарчууд долдугаар зууны сүүл хэсгээр Балканы бүс нутгийг өөрсдийн мэдэлдээ бүрэн оруулсан бөгөөд 681 онд Зүүн Ромын эзэнт гүрнийг буулган авч орчин үеийн Болгарын анхны хувилбар болсон хаант улсыг байгуулсан. Болгарын анхны хаант улс 11-ээр зууны эхлэл хүртэл оршин тогтносон ба 1185 онд дахин байгуулагдсан Болгарын хоёр дахь хаант улс 1396 онд Османы эзэнт гүрний мэдэлд орж таван зууны турш дарлуулсан.

БАРИМТ 6

Гэвч 1877-87 он буюу нэг жилийн турш Оросын эзэнт гүрэн болон Османы эзэнт гүрний хооронд өрнөсөн дайны ачаар Болгар улс гурав дахь удаагаа үүссэн. Гэвч тус цаг үеэс хойш дэлхийн нэг болон хоёрдугаар дайны улмаас маш олон болгарчууд эх орноо орхиж харийн орнууд руу дүрвэсэн. Улмаар 1946 онд Болгар улс ЗХУ-ын тэргүүлсэн Дорнодын блокт нэгдэж социалист орон болсон.

БАРИМТ 7

Социалист улс болсноор Болгар улсад нэг намын давамгайлсан тогтолцоо тогтсон нь 1989 оны Болгарын хувьсгалыг эхлэхэд хүргэсэн гол хүчин зүйл байв. Уг хувьсгалын дараа Болгар улс 1991 онд ардчиллыг эх орондоо нэвтрүүлж олон намын дунд сонгууль явуулж парламентын гишүүдийг сонгодог эрх чөлөөт улс болсон.

БАРИМТ 8

Болгар улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, уул уурхай, машин техник үйлдвэрлэл гэх салбаруудаас шууд хамааралтай. Тус улсын нийгмийн хамгийн гол асуудлуудын нэг нь авилгал бөгөөд 2018 оны байдлаар Болгар улс нь Европын холбооны хамгийн өндөр авилгын хувьтай орноор нэрлэгдэж байсан. Мөн тус улсын хүн ам 1990 оноос хойш улам багассаар байгаа.

БАРИМТ 9

Болгар улс дэлхийн нэгдүгээр дайны үеэр их хэмжээний газар нутгаа алдсан боловч дэлхийн хоёрдугаар дайны үеэр буцаан авсан. Мөн тус улс нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийг хамгаалж хорих лагер луу илгээхээс татгалзаж байсан Европ тивийн хоёрхон орны нэг. Нөгөө улс нь бидний өчигдөр онцолсон Дани.

БАРИМТ 10

Болгар улс нь 681 онд анх байгуулагдсанаасаа хойш улсынхаа нэрийг огтхон ч солиогүй. Европ тивд Болгар улс шиг анх байгуулагдсан нэрээ өнөөдрийг хүртэл хадгалж буй орон байдаггүй юм байна. Тус улсын ард иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал нь 98 хувь. Мөн Пловдив хот бол Европ тивийн хамгийн эртний хот.

БАРИМТ 11

Турк болон Грек хоолнууд Болгарын хоол хүнсний соёлд маш их нөлөө үзүүлсэн. Шопска гэх алдартай саладыг Болгарчууд тогтмол бэлтгэн хэрэглэдэг ба уг саладны орцод өргөст хэмх, сонгино, улаан лооль, бяслаг, чинжүү зэрэг ордог. Грек саладтай төстэй байгаа биз? Мөн Болгарчууд салад ихээр иддэг тул тэдний махны хэрэглээ нь Европын дунджаас бага.

БАРИМТ 12

Таргийг Болгарын үндэсний хоол гэж нэрлэхэд буруутаад байх зүйлгүй. Болгарчууд өдөр болгон шахуу эх орондоо үйлдвэрлэсэн таргийг хэрэглэдэг ба уг хүнс нь тэднийг урт наслахад тусалдаг гэж боддог. Мөн Болгар улсад олон төрлийн гайхалтай бяслаг бий. Ингээд харахад Болгарчууд бидний адилаар цагаан идээг ихээр хэрэглэдэг ард түмэн.

БАРИМТ 13

Дэлхийн хамгийн эртний алтан эдлэл Болгар улсын газар нутгаас 1972 онд олдсон. Уг эдлэл нь 6,000 жилийн настай байсан ба дэлхийн өнцөг булан бүр дэх эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихэд татсан. Улмаар Болгар улс дахь 294 эртний булш дээр судалгаа хийхэд 3,000 гаруй алтан эдлэл дахин олдсон. Эдгээр олдворууд нь Варна дахь археологийн музейд хадгалагдаж байгаа.

БАРИМТ 14

Болгар улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Болгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь ДАШТ-д долоон удаа оролцож байсан ба 1994 онд дөрөвдүгээр байранд шалгарч байсан. Харин одоо цагт тус шигшээ багийн хүч нэлээд суларсан. Мөн Болгарын волейболын шигшээ баг маш хүчирхэг бөгөөд тив дэлхийн тэмцээнүүдэд амжилт дүүрэн оролцдог.

БАРИМТ 15

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадам анх 1896 онд Грек улсын Афин хотод зохиогдож байсан билээ. Тэгвэл уг олимпын наадамд Болгар улсын уран гимнастикч Чарльз Шампауд оролцсон. Тэрхүү цаг үеэс хойш Болгарын тамирчид олимпын наадмаас 55 алт, 90 мөнгө, 85 хүрэл медаль хүртээд байна. Уг амжилтаараа тэд бүх цаг үеийн медалийн хүснэгтийн 25-аар байранд бичигддэг.

БАРИМТ 16

Болгар улсын нүүр царай болсон спорт бол хүндийг өргөлт. 1980 оноос хойш алдарт дасгалжуулагч Иван Абаджиев хүндийг өргөлтийн маш олон олимп дэлхийн аваргуудыг бэлтгэн гаргасан. Мөн тус улсын чөлөөт бөх, теннис, боксын тамирчид олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлдэг. Ялангуяа Болгарын чөлөөт бөхийн тамирчид өөрсдийн ур чадвараа дэлхийн дэвжээнд үргэлж батлан харуулдаг.

БАРИМТ 17

Болгар улсын төрийн далбаа нь цагаан, ногоон, улаан өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгө нь эрх чөлөө, энх тайван, хайрыг, ногоон өнгө нь Болгар улсын газар тариалангийн баялгийг, улаан өнгө нь зэвсэгт хүчний эр зоригийг тус тус бэлгэддэг. Мөн бидний ашигладаг кирилл үсэг Орос улсад бус Болгар улсад үүссэн.

БАРИМТ 18

Болгарчууд бол маш ухаантай ард түмэн. Менса буюу Олон улсын гоц ухаантнуудын холбооны мэдээлснээр болгарчууд бол IQ болон SAT шалгалтууд дээр авдаг оноогоороо дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг юм байна. Болгар улсын хамгийн ухаантай эмэгтэйг Даниэла Симидчиева гэдэг ба түүний IQ нь 200.

БАРИМТ 19

Болгар гаралтай алдартай эрдэмтэд дижитал компьютер, дижитал бугуйн цаг гэх зэрэг олон гайхалтай бүтээл гаргаж хүн төрөлхтний хэрэглээнд нийцүүлсэн. Мөн Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн өвөг эцэг нь Болгар хүн байсан. Болгар улсын үндэсний хөгжмийн зэмсэг нь уут болон хоолойноос бүрддэг “Bagpipe” гэх хөгжмийн зэмсэг байдаг.

БАРИМТ 20

Болгарын зэвсэгт хүчин урьд өмнө ямар ч дайн тулаанд ялагдал хүлээж байгаагүй. Мөн үүний адилаар улс төрчдийн чадваргүй байдлаас болж ямар ч дайнд ялалт байгуулж үзээгүй. Болгар улсын төрийн далбаа ямар ч тулааны талбар дээр мандаж байгаагүй. Мөн Болгар улсад ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвөөр нэрлэгдсэн түүх, байгалийн есөн дурсгалт газар бий.

БАРИМТ 21

Эртний Болгарын хуанлиг 1976 онд ЮНЕСКО дэлхий дээрх хамгийн үнэн бодит хуанли хэмээн өргөмжилсөн. Болгар улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,925 метрийн өндөрт оршдог Мусала уулын орой бол хамгийн нам дор цэг нь Хар тэнгис. Мөн Болгар улсын интернетийн хурд нь дэлхийд 20-аар байранд жагсдаг.

БАРИМТ 22

Болгарчууд төрсөн өдрийнхөө хажуугаар өөрсдийн нэрнийхээ өдрийг бас тэмдэглэдэг. Уг өдөр нь тэдний төрсөн өдрөөс өөр өдөрт тохиодог ба зарим болгарчууд уг баярыг төрсөн өдрөөсөө илүү чухалчлан тэмдэглэдэг. Болгар улсын нийт газар нутгийн гуравны нэгийг нь ой модод бүрхдэг. Мөн Болгар улс Европын Холбооны гишүүн орон боловч евро бус “Лева” гэх өөрсдийн мөнгөн тэмдэгтээ ашигладаг.

БАРИМТ 23

Хамгийн урт Болгар үг 39 үсгээс бүрддэг ба уг үг нь “Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хийхгүй байх” гэсэн утгатай. Болгар улсад дэлхийн хамгийн том гурван хэмжээст кино театрын дэлгэц байдаг. Мөн болгарчуудын хамгийн өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг баяр бол улаан өндөгний баяр.

БАРИМТ 24

Болгар улс экспортолдог дарсныхаа хэмжээгээр дэлхийд дээгүүр жагсана. 1980 оны үед Болгар улс дэлхийн хоёр дахь том дарс борлуулагч орон байсан. Мөн Болгарын соёлд гэрийнхээ гадна ус асгах нь аз авч ирдэг гэж үздэг. Тиймээс болгарчууд гэр бүлийн гишүүн нь шалгалт өгөх, алс холын замд гарах, өрх тусгаарлах гэх зэрэг онцгой үйл явдалд зориулан гэрээсээ гарах үедээ заавал ус асгадаг уламжлалтай.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Европ тивийн төлөөллүүдийн нэг болох Болгар улсыг онцолж байна. Та бүхэн Болгар улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК