Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Камбож

2022-4-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Камбожийн вант улс нь 181,035 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Зүүн Өмнөд Азийн Индохайн хойгийн урд хэсэгт байрлалтай. Тус улсын нийслэл хотыг нь Пномпень гэдэг ба албан ёсны хэл нь кхмер хэл. Камбож улс баруун хойд талаараа Тайланд, хойд хэсгээрээ Лаос, зүүн талаараа Вьетнам улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Камбож улсын нийт хүн ам 15.5 сая бөгөөд тэдний 97 хувь нь буддын шашныг (Камбож улсын албан ёсны шашин) шүтдэг. Мөн Камбож улсын ард иргэдийн 96 гаруй хувийг нутгийн уугуул иргэд болох кхмерчүүд бүрдүүлдэг. Харин үлдсэн багахан хэсгийг хөрш зэргэлдээх азийн орнуудаас гаралтай хүмүүс бүрдүүлдэг.

БАРИМТ 3

Камбож улс нь хаант засаглалтай ба тус улсын хаадууд удам дамжуулж хаан ширээгээ өвлүүлдэггүй ба ард түмэн нь улсынхаа шинэ хааныг сонгуулиар дамжуулан сонгодог юм байна. Одоогийн хаан нь Нородом Сиамони. Тэрбээр Камбож улсын 14 дэх хаан бөгөөд 2004 онд анх хаан ширээндээ заларсан. Харин тус улсын засгийн газрын тэргүүн болох ерөнхий сайдыг нь Хун Сен гэдэг ба тэрбээр уг албан тушаалыг 1985 оноос хойш тасралтгүй хашиж байгаа.

БАРИМТ 4

Одоогийн Камбож улсын газар нутаг дээр амьдардаг байсан овог аймгуудыг манай эриний 802 онд хоёрдугаар Жаяварман өөрийгөө хаан хэмээн зарлан Ченлагийн Кхмер ноёдтой дайтан өөрсдөдөө нэгтгэж “Камбужа” гэх улсыг байгуулсан. Энэхүү улс нь 600 гаруй жилийн турш цэцэглэн хөгжсөн Кхмерийн эзэнт гүрний эхлэл болж өгсөн.

БАРИМТ 5

Энэтхэгчүүд хинди шашныг Өмнөд Азийн орнуудад, буддын шашныг Зүүн Өмнөд Азийн орнуудад анх таниулан дэлгэрүүлэх үед камбожчууд буддын шашныг ихэд шүтэж олон тооны буддын шашинтай холбоотой байгууламжуудыг бүтээж эхэлсэн. Тэдгээр байгууламж дундаас хамгийн алдартай нь ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Ангкор Ват гэх хийд.

БАРИМТ 6

15-аар зуунд хөрш зэргэлдээх Вьетнам болон Тайланд улсууд улам хүчирхэгжихийн хэрээр Камбож улсын хүч чадал улам багассаар байв. Улмаар Камбож улс 1863 онд Францын колон улс болсон. Мөн тус улсыг дэлхийн хоёрдугаар дайны үед япончууд удирдаж байсан боловч дайны дараа францчууд дахин өөрсдийн ноёрхлоо тогтоосон.

БАРИМТ 7

Камбож улс 1953 оны арван нэгдүгээр сарын 9-нд Нородом Сианукийн удирдлага дор тусгаар тогтнолоо зарласан. Улмаар тэд 1955 онд НҮБ-д элсэн орсон. Камбож улс Вьетнамын дайны үеэр төвийг сахисан байр суурьтай байсан хэдий ч 1965 онд уг дайн цар хүрээгээ тэлж Камбож улсын газар нутаг руу орсон. Учир нь Хойд Вьетнам Хо Ши Мины замыг өргөтгөж Сианукийн замыг байгуулсан нь Камбож улсын газар нутагт байсан.

БАРИМТ 8

Үүнээс болж АНУ-ын агаарын хүчин 1969-1973 оны хооронд Камбож улсыг бөмбөгдсөн. 1970 онд тус улсад гарсан төрийн эргэлтийн дараа Камбож улсын хаан Сианук хуучны дайснууд болох улаан кхмерүүдэд дэмжлэг үзүүлсэн. Сианук хаан болон хойд вьетнамчуудын тусламжтайгаар улаан кхмерүүд 1975 онд Пномелийг эзлэн авч томоохон гүрэн болсон.

БАРИМТ 9

Улмаар кхмерүүд 1975-1979 оны хооронд Камбож улсыг удирдаж Вьетнам-Камбожийн дайны үеэр олон тооны камбожчуудыг устгаж геноцид үйлдэж дор хаяж 1.5 сая хүний аминд хүрсэн. 1991 онд Вьетнам болон Камбож улсуудад өрнөж байсан дайныг дуусгах зорилготой энх тайвны хэлэлцээр Парис хотод амжилттай өндөрлөснөөр Камбож улсад энх тайван цаг ирсэн.

БАРИМТ 10

Хэд хэдэн судалгаанаас үзэхэд Камбож улс нь авилга болон ядуурлын хувь өндөртэй, улс төрийн эрх чөлөө болон хүний хөгжлийн индекс багатай, өлсгөлөнд нэрвэгдсэн гэх зэрэг үзүүлэлтүүдээс болж ядуу буурай орнуудын эгнээнд багтдаг. Гэхдээ дундаж иргэний орлого нь хөрш орнуудтай нь харьцуулахад бага хэдий ч Камбож улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсөж байгаа.

БАРИМТ 11

Камбож улсын эдийн засгийн хамгийн гол салбар нь хөдөө аж ахуй бөгөөд барилга, аялал жуулчлал болон аж үйлдвэрлэлийн салбаруудын нөхцөл байдал эдийн засагт шууд нөлөөтэй. Камбож улс одоогийн үндсэн хуулиа 1993 онд баталсан ба 2015 оны АНУ-ын Дэлхийн шударга ёсны төсөл улсуудыг хууль дээдлэх индексээр нь жагсаахад Камбож улс 126 орноос 125-аар байранд бичигдсэн.

БАРИМТ 12

Археологичдын үзэж буйгаар Камбож улс дахь Кулен гэх уулын доор эртний асар том хотын балгас байдаг. Дайны үеэр Камбож улсад маш олон газрын тэсрэх бөмбөгнүүд суурилагдсан. Тийм учраас тус улсад газрын тэсрэх бөмбөг салгадаг байгууллагууд үйл ажиллагаа явуулсаар байна.

БАРИМТ 13

1979 оноос хойш Камбож улсад уг тэсрэх бөмбөгнүүдээс болж хохирсон 64,000 гаруй хүн бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийт тэсрэх бөмбөгнүүдийн дөнгөж талыг нь л илрүүлэн идэвхгүй болгожээ. Мөн Камбож улсад “Аллагын агуй” гэх нэртэй агуй бий. Уг агуйд улаан кхмерүүд аллага үйлдэж хохирогчдынхоо араг ясыг өрөн тавьдаг байжээ. Өнөөдрийг хүртэл хохирогчдын араг яснууд тус агуйд байдаг.

БАРИМТ 14

Та Прохм гэх хийдийн хана дээр үлэг гүрвэлийг дүрсэлсэн сийлбэр байдаг. Энэхүү баримт нь үлэг гүрвэлийн зарим төрөл зүйлс тус бүс нутагт нэлээд сүүлд амьдарч байсан гэх онолыг гаргаж ирсэн. Гэхдээ уг сийлбэр нь тийм ч хүчтэй нотлох баримт байж чадаагүй. Мөн Камбож гэх нэр нь франц хэлнээс гаралтай юм байна.

БАРИМТ 15

Камбож улсад “Сохор эмнэлэг” гэх харааны бэрхшээлтэй хүмүүсийн массаж хийдэг газар бий. Тэд сохор хүмүүс байдаг тул тэдний массаж хийх ур чадвар нь дээд түвшинд хүртлээ хөгжсөн байдаг. Коронавирусын тархалтаас өмнө Камбож улс жилд дунджаар 5 сая жуулчдыг хүлээн авч ихээхэн орлого олдог байсан. Тун удахгүй гадаадын жуулчид Камбож улс руу олноороо аялж байгалийн үзэсгэлэнт болон буддын шашны түүхэн дурсгалт газрууд руу зочлон эхлэх биз.

БАРИМТ 16

Цагаан будаа нь Камбож улсын хөрсөн дээр хамгийн анх ургасан хүнсний бүтээгдэхүүнээр нэрлэгддэг. Үүнээс улбаалан камбожчууд цагаан будааг ихэнх хоолондоо багтаан хэрэглэдэг болсон. Мөн Камбож улсын ой моддын хэмжээ жил өнгөрөх тусам маш хурдацтай багассаар байна. Энэ нь хууль бус модны наймаачидтай шууд холбоотой бөгөөд ой мод нь багасаж буй хувиараа тэд Вьетнам болон Нигери улсуудын ард гуравдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 17

Тонле Сап гэх нуур нь Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том давст нуур юм. Уг нуур нь хуурай улиралд 2,590 хавтгай дөрвөлжин километр газрыг бүрхдэг бол борооны улирлын үеэр 24,605 хавтгай дөрвөлжин километр газрыг бүрхэх хүртлээ хэмжээгээ тэлдэг. Уг бүс нутаг дахь тосгонуудад борооны улиралд гэнэтийн их хэмжээний үер элбэг тохиолддог.

БАРИМТ 18

Камбож улсын төрийн далбаа нь улаан болон цэнхэр өнгийн хэвтээ зурааснуудаас бүрддэг ба голд байрлах улаан зураас нь бусдаасаа хамаагүй өргөн. Эдгээр өнгөнүүд нь эр зориг, эрх чөлөө болон хамтын ажиллагааг бэлгэддэг. Мөн уг далбааны төв хэсэгт тус улсын хамгийн алдартай газруудын нэг болох Ангкор Ват хийд оршдог.

БАРИМТ 19

Ангкор Ват хийд нь шударга ёс болон өв уламжлалыг бэлгэдэж далбаа дээр байрладаг. Мөн улаан болон цэнхэр өнгөнүүдтэй нийлэх үедээ Камбож улсын хаан, шашин болон ард иргэдийг хамтад нь бэлгэддэг юм байна. Үүнээс гадна Камбож улсын төрийн далбаа нь бодит барилга байгууламжийн дүрсийг багтаасан дэлхий дээрх хоёрхон төрийн далбааны нэг.

БАРИМТ 20

Камбож улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаас болж тус улсад мэргэжлийн спортууд өндөр түвшинд хөгжөөгүй. Анх францчууд хөлбөмбөгийн спортыг камбожчуудад танилцуулж байсан ба Камбожийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 1972 онд дөрөвдүгээр байранд орж байсан амжилттай.

БАРИМТ 21

2.5 сая гаруй камбожчууд өдөрт дунджаар 3,500 төгрөгийн төсөвтэй амьдардаг. Камбож улсад хамгийн их хөрөнгө оруулж тусалдаг гадаадын орнууд бол Их Британи болон БНХАУ. Улаан кхерүүдийн эрин үед “S-12” гэх маш алдартай шорон Камбож улсад байсан. Тус шоронд ойролцоогоор 14,000 гаруй хоригдлууд хоригдож байсан ч хожим хойно дайн дуусаж энх тайван цаг ирэх үед тэдний 12 нь л амьд үлдсэн байжээ.

БАРИМТ 22

Камбож улсад 1.5 сая гаруй хүн 1.3 сая мопед эзэмшдэг ба тэд ихэвчлэн замын хөдөлгөөнд уг тээврийн хэрэгслийн хамт оролцдог. Тиймээс та Камбож улсын том хотуудаар явах үедээ үргэлж мопедтой нүүр тулах болно. Мөн түргэн хоолны хамгийн том сүлжээ ресторануудын нэг болох KFC-гийн зургаан салбар Камбож улсад байдаг. Гэвч KFC-гийн эдгээр салбарууд ашиг олдоггүй. KFC-гийн хувьд зөвхөн Камбож улсад алдагдалтай ажилладаг.

БАРИМТ 23

Камбожчууд төрсөн өдрөө тэмдэглэдэггүй. Зарим ахмад настай хүмүүс төрсөн он сар өдрөө ч мэддэггүй гэнэ. Мөн Камбож улсын хүн ам маш залуу бөгөөд ихэнх камбожчууд 20–оос доош насны залуус байдаг. Олон жилийн турш үргэлжилсэн дайн болон улаан кхерүүдийн хядлагаас болж тус улсын насанд хүрсэн иргэдийн тоо эрс багассан.

БАРИМТ 24

Камбож улс дахь оршуулгын ёслолууд нэлээд үнэтэй. Талийгаачийг нас барснаас нь хойш долоо хоногийн дотор оршуулдаг. Гэвч оршуулах ёслол долоо хоногийн турш бус 49 хоногийн турш үргэлжилдэг. Дунджаар нэг хүнийг оршуулах ёслол 26 сая төгрөгийн өртөгтэй.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар буддын шашинтай маш нягт холбоотой Камбож улсыг онцолж байна. Та бүхэн Камбож улсын тухай 24 сонирхолтой баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 49 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 52 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 59 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 2 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 11 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК