Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Дэлхий нийтийн төдийгүй монголчууд бидний өмнө тулгараад буй энэ хүнд цаг үеийг хамтын хүчээр даван туулах учиртай

2022-4-07
0
ЖИРГЭХ

Эдийн засгийн чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганыг нээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн мэндчилгээг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.

Түүний мэндчилгээнд "Хүн төрөлхтөн хүндхэн бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганд оролцож буй та бүхэнд чинь сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Гурван жил завсарласны эцэст цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд дэлхий даяараа анхаарч буй энэ цаг үед Монголын эдийн засгийн чуулган зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлт, төр, хэвийн хэвшил, баялаг бүтээгчдийн зөвлөлдөх уулзалтаар иргэд, хувийн хэвшлийнхний санал зөвлөмжийг төр засаг түлхүү сонсож, тодорхой бодлого чиглэлүүдийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Харин энэ удаагийн эдийн засгийн чуулганаар эдийн засагт үүсээд буй шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого болон бусад цаг үеийн асуудлаар тодорхой санал солилцох, гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна. 

Цар тахлын нөлөөний улмаас дэлхийн эдийн засаг 2020 онд 3.5 хувиар агшиж, дэлхийн II дайнаас хойших хамгийн хүн цохилтыг авсан. Мөн олон улсын хэмжээнд инфляцын түвшин 2008 оны хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Бусад улсын адил Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил ихээхэн хүндрэл амссан ч төр засгийн зүгээс багагүй хэмжээний төсөв мөнгө зарцуулж, иргэд, хувийн хэвшилтэй хамтран ажилласны үр дүнд сэргэлт ажиглагдсан.

Хэдийгээр 2022 онд гарсаар дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоотой уялдан Монголд цар тахлын давлагаа намжсан ч бүс нутгийн орнуудад цар тахлын давлагаа үргэлжилж, мөн геополитикийн хурцадмал байдал өрнөж, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл, бараа үйлчилгээний үнийн өсөлт зэрэг Монголын эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж байна.

Гадаад орчны хүндхэн эрсдэлүүд тулгарч байгаа ч дотооддоо үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хил боомтын нэвтрэн өнгөрөх чадавхийг сайжруулах, экспортыг богино хугацаанд сэргээх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гаргах шаардлагатай байна.

Мөн богино хугацаанд гол нэрийн бараа үйлчилгээний үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдал ялангуяа хүнс, шатахууны найдвартай байдлыг хангах чиглэлд төр засгийн зүгээс хувийн хэвшилтэй хамтран ажиллах, шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Дэлхий нийтийн төдийгүй монголчууд бидний өмнө тулгараад буй энэ хүнд цаг үеийг хамтын хүчээр даван туулах учиртай. Тиймээс тулгамдсан олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд төр, хэвийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.

Мөн эдийн засгийн онцгой нөхцөл байдал, суурь шалтгааны талаарх мэдээллийг иргэд олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх зөв хүлээлтийг бий болгох нь болзошгүй эрсдэлээс хамгаалах чухал үүрэгтэй. Цаашлаад ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүн суртал, дарамт шаталтаас халж, сахилга бат, харилцан уялдаатай, түргэн шуурхай ажиллах нэн хариуцлагатай үе ирж байгааг сануулмаар байна.

Цар тахал, олон улсын геополитикийн асуудал Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа нэн яаралтай эрс сайжруулахыг тод санууллаа. Энэ хүрээнд Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлээд байна" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монголчууд (202.126.89.208)
    Монголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа бэрхшээл гэдгийг Монголчууд бид ойлгоцгоож байгаа, харин АН-ынхан л зөвхөн Монголд ийм болж байгаа юм шиг олон түмэнд ойлгуулах гэж тархи их угааж байгаа юм даа
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    12 цаг 35 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 39 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    14 цаг 24 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 57 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    15 цаг 2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 59 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    16 цаг 4 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    16 цаг 5 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    16 цаг 30 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 52 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 45 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    18 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 6 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    18 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 41 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 42 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    19 цаг 3 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    19 цаг 13 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    20 цаг 27 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    20 цаг 28 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК