Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Монгол Улсын генералууд бол улс орныхоо үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид

2022-4-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч , Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх   “Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.

Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм генералууд аа,

Хатагтай, ноёд оо

Та бүхэндээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

   Монголчууд бид эх орныхоо ариун гал голомтыг сахин хамгаалагч цэрэг дайчидаа хүндэтгэн хайрладаг төрт ёсны нандин уламжлалтай билээ.

  Эх орноо хамгаалах хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албыг насан туршийнхаа ажил үйлс болгосон алтан мөрдөст генералууддаа энэ баярын өдөр ард түмэн, төр засаг нь гүн хүндэтгэлээ үзүүлдэг уламжлалтай.

  Их эзэн Чингис хааны үеэс дэлхийн талыг төвхнүүлэн, их цэргээ манлайлан удирдаж, суу алдраа дэлхий дахинаа мөнхөлсөн мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид нь тухайн үеийн “Генералууд” байжээ гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Эдүгээ дэлхийн цэргийн түүх, цэргийн урлаг судлаач эрдэмтэн мэргэд Чингис хаан, түүний жанждын цэрэг удирдах хосгүй арга ухааныг шимтэн судалж, орчин цагийн цэргийн хэрэгт ч үлэмж ач тустайг үнэлж, тусган хэрэгжүүлж байдаг нь Монгол түмний бас нэгэн бахархал билээ.

  “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох” ГЕНЕРАЛ хэмээх цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор анх бий болгосон нь монгол цэргийн шинэ үеийн түүхийн нэгэн тэмдэглэлт үйл явдал болсон юм.

  Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 78 жилийн хугацаанд 207 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 21, хошууч генерал 117, бригадын генерал 59 байна.

  Энэ онд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баяраар Монгол Улсын анхны эмэгтэй генерал төрөн гарлаа.

  Энэ бол Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, бүтэц бүрэлдэхүүнийх нь өөрчлөлтийн илэрхийлэл төдийгүй, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийнхээ гавьяа, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж буйн нотолгоо юм.

  Энхийг сахиулагч цэнхэр дуулгатан, ууган эмэгтэй генералдаа амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  Монгол Улсын генералууд бол улс орныхоо үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид нь байдаг юм аа.

Генералуудын эгнээнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 15, сансрын нисгэгч нэг, Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал байгаа бөгөөд нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна.

  Монгол төрийн генералууд өвөг дээдэс, ахмад үеийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилж өдгөө ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны түшиг тулгуур, удирдан зохион байгуулагчид, үлгэрлэн дагуулагчид нь байсаар байна.

  1990-ээд оны нийгмийн тогтолцооны шилжилтийн ээдрээтэй хүнд үед Зэвсэгт хүчин, Нийгмийг аюулаас хамгаалах яам, цагдаа, Дотоодын цэргийг шинэчлэн байгуулах, гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэх зэрэг түүхэн бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж, ардчилсан нийгэмд зохицсон цоо шинэ бүтэц зохион байгуулалтыг бий болгосон нь ахмад генералууд Та бүхний Монголын түүхэнд үлдээсэн хүндэт гавьяа юм.

  Даяаршиж буй XXI зуунд монгол цэрэг дэлхийн нийтийн энхийг сахиулах үйлсийн цэнхэр дуулгатан дайчид, эх орныхоо бүтээн байгуулалтын баялаг бүтээгч цэрэг болон үйл хэрэг, үүрэг оролцоо нь өргөжин хөгжиж байна.

  Цаг үеийнхээ шаардлага, үүрэг зориулалтын хувьсал өөрчлөлтийг даган Зэвсэгт хүчний удирдлага, бүтэц зохион байгуулалт, батлан хамгаалах тогтолцоо, төрийн цэргийн байгууллагуудын эрх зүйн шинэчлэлийг гардан хийж буй генералууд Та бүхэнд гүн талархал дэвшүүлье.

Иргэний ардчилсан төрийн тогтолцоонд Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд хууль ёсны хүндэт байр суурийг эзэлж, цэрэг иргэний харилцаа өргөжин бэхэжсэн нь генералууд Та бүхний үйл ажиллагааны нэгэн үр дүн юм.

  Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болсон энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн алба хаагчдыг оролцуулах бодлогын үндсийг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангах, бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, ар тал хангалтыг зохион байгуулахад эрхэм генералууд Та бүхний гүйцэтгэсэн үүргийг үнэлж баршгүй юм.

  Түүнчлэн Энхийг сахиулах ажиллагааг удирдан зохион байгуулж, биеэрээ үлгэрлэн оролцож, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, сэтгэл зүйн өндөр бэлтгэлээрээ манлайлсан олон арван генерал цолтон төрөн гарч, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний олон талт үүргээ гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулж байна.

  Эрхэм генералууд Та бүхэнд монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын төлөө зүтгэж ирсэн генералууд Та бүхний ард Зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь болсон гэр бүл, үр хүүхэд тань байдаг.

  Тиймээс энэ өдөр бол жагсаалын цэргээс төрийн генерал хүртэл нь амьдралынх нь үнэнч хань, амжилтынх нь өмөг түшиг болж, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон байдаг ар гэрийнхэн Та бүхний ч баярын өдөр юм.

  Эх орноо хамгаалагч цэрэг эрсийн манлай болсон эрхэм алтан мөрдөст Та бүхэндээ болон амьдралын тань өмөг түшиг болсон үнэнч хань, үр хүүхдүүдэд тань “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  Та бүхнийг Монгол цэргийн Их хар сүлд өнө мөнхөд ивээж, Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    10 цаг 59 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    11 цаг 3 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    12 цаг 48 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    13 цаг 22 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    13 цаг 27 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    14 цаг 23 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    14 цаг 29 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    14 цаг 30 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    14 цаг 54 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    15 цаг 16 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    16 цаг 10 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    16 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 31 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    16 цаг 54 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    17 цаг 6 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    17 цаг 6 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    17 цаг 28 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    17 цаг 38 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    18 цаг 52 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    18 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК