Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүд сугалах технологи УИХ руу шилжив

2022-4-29
0
ЖИРГЭХ

1992 оноос хойш эмхэлсэн Монголын Засгийн газар бүрд “шүд сугалах” хэмээх нэршил дагалддаг байлаа. Хэн нэгэн улстөрч, УИХ-ын гишүүнд таалагдаагүй, эрх ашигт нь нийцээгүй сайдыг огцруулах асуудлыг парламентад оруулж, хэлэлцүүлдэг агуулгатай. Уг шалтгаан нь жижиг, ганцхан сайдаар хэмжигдэх ч түүгээр дамжуулж Ерөнхий сайдыг барьцаалах, кабинетыг нь ганхуулах хэмжээний эрсдэл дагуулдаг гэмтэй.

Харин 2019 оны арваннэгдүгээр сард баталж, 2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлж, огцруулах асуудлыг бүрэн эрхийг Ерөнхий сайдад хамааруулсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл, сайд нар УИХ-ын гишүүдийн бус танхимын тэргүүнийхээ өмнө шууд хариуцлага хүлээх зарчмаар Засгийн газрын тогтвортой байдлыг Үндсэн хуулиар хамгаалсан нь энэ. Гэтэл үе үеийн Засгийн газрын өнгөнд сүүдэр мэт дагаж явсан эл танил технологи хууль тогтоох дээд байгууллагад зүсээ хувирган ороод ирэв.

Ингэж харах, хардах үндэслэл нь Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцүүлж эхэлсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах санал. Ерөнхий прокуророос оруулж ирсэн саналыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх хуулийн заалтын дагуу өчигдөр бүтэн өдрийн турш хуралдав. Тодорхой шийдвэрт хүрч, дөрвөн гишүүний бүрэн эрхтэй холбоотой дүгнэлтийг Дэд хорооноос гаргаагүй ч хуралдааны дараа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэл анхаарал татаж байна. 

Дараагийн гишүүдийн хэрэг боогдож магадгүй гэсэн утга бүхий байр суурийг илэрхийлсэн тэрбээр нийт 29 хэрэг бүртгэл нээснийг онцолсон. Прокурор Б.Жаргалсайханы хэлснээр энэ удаад оруулж ирсэн дөрвөн гишүүн анхных бөгөөд сүүлчийнх нь биш гэдгийг төвөггүйхэн ойлгож болохоор. Өөрөөр хэлбэл, Халдашгүй байдлын дэд хороогоор асуудал нь орсон дөрвөөс гадна дараа дараагийн гишүүнийг оруулж ирэх нь цаг хугацааны асуудал гэсэн санааг Ерөнхий прокурор нь өөрөө битүүхэндээ илэрхийлсэн хэрэг.

Албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. УИХ-ын гишүүн, сайд, төрийн өндөр албан тушаалтан хэнбугайд ч хууль эрх тэгш үйлчлэх учиртай. Үүнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Улсын Ерөнхийлөгч ч хамаарна.

Гагцхүү Улсын ерөнхий прокурорын хэлсэн үнэн бол 27 жилийн дараа Үндсэн хуульдаа гар хүрч, сонгодог парламентын тогтолцоо руу нэг алхам урагшилсан, УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд дархлаагүй болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж эхэллээ. Цаашлаад нэг хүний засаглалд шилжих суурь хөрсийг бэлдэх сэдэл дахин өдлөхийг үгүйсгэх аргагүй юм. 

Угтаа бол ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш 30 жилийн хугацаанд огт хөндөөгүй, хөндөх ч учиргүй нэг заалт явж ирсэн нь “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” тухай. Угаас парламентын үндсэн дархлаа нь ч энэ. 

Өмнөх парламентын үед ч засаглалын тогтолцоо нэг хүний гарт төвлөрөх үү? Эсвэл нийт ард түмний гарт байх уу? гэсэн санал гараад төдийлөн дэмжлэг авч чадаагүй. Шалтгаан нь маш энгийн. Ерөөсөө л ОХУ, Хятад гэсэн их гүрний дунд оршдог, гуравдагч хөршийн оролцоо хумигдмал Монгол Улсад парламентын тогтолцоо нь хэрэгтэй, төрийн механизмын хөшүүрэг нь болдог учраас.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    10 цаг 59 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    11 цаг 3 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    12 цаг 48 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    13 цаг 21 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    13 цаг 27 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    14 цаг 23 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    14 цаг 29 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    14 цаг 30 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    14 цаг 54 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    15 цаг 16 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    16 цаг 10 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    16 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 30 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    16 цаг 54 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    17 цаг 6 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    17 цаг 6 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    17 цаг 28 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    17 цаг 37 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    18 цаг 52 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    18 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК