Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Доминик

2022-5-04
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Доминикийн Хамтын Нөхөрлөлийн улс нь 750 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Карибын тэнгис дэх жижиг арлын орон. Улсын нийслэлийг Розо гэдэг бөгөөд арлын баруун захад байрладаг. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 1,447 метрийн өндөрт оршдог Морне Диаблотинс уул. 

БАРИМТ 2

Доминик улсын нийт хүн ам нь ойролцоогоор 77,000 бөгөөд тэдний 90 гаруй хувь нь Африк гаралтай хүмүүс байдаг. Харин шашны хувьд Доминикчуудын 95 хувь нь христийн шашныг шүтдэг. Улсын албан ёсны хэл нь англи хэл боловч Доминикчууд бүс нутгаасаа хамааран доминикийн креол франц хэлээр бас ярьдаг.

БАРИМТ 3

Анх Доминик арал дээр манай эриний тавдугаар зуунд Өмнөд Америкаас Аравак үндэстний хүмүүс ирж суурьшсан. Үүний дараа 15-аар зуунд калинагочууд тус арал дээр хөл тавьж өөрсдийн ноёрхлыг тогтоосноор аравакчууд Доминикийг орхин нүүхээс өөр аргагүй болсон. Мөн Христофер Колумб Доминик арал дээр 1493 оны арван нэгдүгээр сарын 3-нд ирсэн. 

БАРИМТ 4

Улмаар Доминик арал дэлхийн газрын зураг дээр анх тэмдэглэгдэж дэлхий нийт ийм арал байдаг гэж мэдэх болсон. Улмаар Франц улс Доминик арлыг 1690-1763 оны хооронд колоничлосон бөгөөд Баруун Африкаас олон тооны боолуудыг зөөж кофены тариаланд хөдөлмөр эрхлүүлдэг байжээ. Харин тэрхүү боолууд нь одоогийн доминикчуудын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. 

БАРИМТ 5

1756-1763 оны хооронд Их Британи болон Франц улсууд Доминик арлын төлөө байлдаж эцэст нь Их Британи ялалт байгуулж Доминик арал Франц улсын мэдлээс гарч албан ёсны хэлээ англи хэл болгон өөрчилсөн. Улмаар доминикчууд 1978 онд өөрсдийн улсаа байгуулан, тусгаар тогтнолоо зарлаж, үндсэн хуулиа баталсан. 

БАРИМТ 6

Доминик улс парламентын засаглалтай. Тус улсын одоогийн төрийн тэргүүнүүдийг нэрлэвэл Чарльз Саварин (2013 оноос хойш ерөнхийлөгч), Скеррит Рузвельт (2004 оноос хойш ерөнхий сайд), Жозеф Исаак (УИХ-ын дарга) гэх мэтээр үргэлжилнэ. Доминик арал нь бүс нутгийнхаа хамгийн залуу арал нь юм. 

БАРИМТ 7

Доминик улсыг үзэсгэлэнт байгалиар нь дэлхий нийт сайтар мэдэх бөгөөд хүмүүс зарим тохиолдолд “Карибын тэнгисийн байгалийн арал” хэмээн хочлон дууддаг. Доминик арал дээр их хэмжээний бороо ордог хэдий ч арлын баруун хэсгээр элсэн цөл бүхий бүс нутаг бий. Уг улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 94-ээр байранд бичигддэг. 

БАРИМТ 8

Доминик арал 14-ээр зуунд Вайтикумбули гэх нэртэй байсан ба Доминик гэх нэрийг уг арлыг нээж дэлхий нийтэд танилцуулсан Христофер Колумб өгсөн. Европчуудын хамгийн сүүлд колоничлож чадсан Карибын тэнгисийн арал бол Доминик. Тухайн үеийн арлын үндсэн оршин суугчид болох калинагочууд францчуудын эсрэг хүчтэй тэмцэл үзүүлсэн. 

БАРИМТ 9

Арлын өндөр уулс тулалдааны үеэр калинагочуудад давуу тал үүсгэж байсан бөгөөд 1600 оноос хойш 60 жилийн турш арлыг эзлэхээр оролдсон францчууд шантран нутаг буцацгаасан. Гэхдээ тэд 30 жилийн дараа илүү дэвшилтэд зэвсэг болон боловсронгуй төлөвлөгөөтэй ирж Доминик арлыг эзэлсэн. Өнөөдрийн байдлаар Доминик улсад 3,000 гаруй калинагочууд амьдарч байна. 

БАРИМТ 10

Доминик улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон шувуу бол Амазоны эзэн хаан гэгддэг тус арлын уугуул амьтдын нэг болох сиссероу тоть. Уг тотийг та Доминик улсын төрийн сүлд болон төрийн далбаан дээрээс харах боломжтой. Мөн тотины бие дээрх үзмэн ягаан өнгө нь Доминик улсын төрийн далбаан дээр дүрслэгдсэн. 

БАРИМТ 11

Ингэснээр үзмэн ягаан өнгийн далбаан дээрээ багтаасан дэлхий дээрх хоёрхон орны нэг нь Доминк улс болж байгаа юм. Жижиг газар нутагтай хэдий ч Доминик улсад 365-аас олон тооны гол байдаг. Энэ нь доминикчууд жилийн өдөр бүр өөр гол дээр очих боломжтой гэсэн үг. 

БАРИМТ 12

Мэдээж арлын орон тул Доминикт байгалийн гамшиг ойр ойрхон тохиолддог. 1979 онд Дэвид гэх хар шуурга Доминик улсыг дайран өнгөрсөн. Уг шуурганы улмаас 37 хүний амь эрстэж, 60,000 айл өрх орон гэргүй болсон. 60,000 гэр бүл гэдэг бол  Доминик улсын тухайн үеийн хүн амын 75 гаруй хувьтай тэнцэнэ. 

БАРИМТ 13

Дэвид шуурганаас хойш Доминик улс 2017 онд Мариа гэх хүчтэй хар салхины хохирогч болсон. Уг хар салхи нь тавдугаар зэрэглэлийн аюултай байсан бөгөөд Доминик улсын барилга байгууламжийн 95 хувийг гэмтээж, 99 хувийг нь тог цахилгаангүй болгож, 50,000 хүний биед гэмтэл учруулж, 31 хүний аминд хүрсэн. 

БАРИМТ 14

Доминик улсад нийт есөн идэвхтэй галт уул бий. Гэхдээ тэдгээр нь хамгийн сүүлд 1997 болон 1880 онуудад дэлбэрсэн. Ерөнхийдөө 100 жилийн үе шатлалтай дэлбэрдэг гэсэн үг юм. Мөн уг галт уулсын нөлөөгөөр халдаг “Буцалж буй нуур” гэх нэртэй дэлхийн хоёр дахь том халуун рашаан Доминик улсад байдаг. 

БАРИМТ 15

Бага газар нутагтай олон тооны идэвхтэй галт уултай тул Доминик улс бол галт уулын хамгийн өндөр нягтшилтай орноор нэрлэгддэг. Та бидний сайн мэдэх Карибын тэнгисийн дээрэмчид гэх киноны хэд хэдэн зураг авалтыг Доминик улсад авсан. Мөн та байгалийн хүрхрээнд дурлагч нэгэн бол та Доминик улс руу очих хэрэгтэй. 

БАРИМТ 16

Доминик улсад “Уулын тахиа” гэх нэртэй ховор төрлийн мэлхий байдаг. Уг мэлхийн мах нь яг л тахианы махтай ижилхэн амттай. Ийм учраас доминикчууд уг мэлхийг олноор нь агнан хоол хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Гэвч 2000-аад оны эхээр мөөгөнцрийн тархалтаас болж мэлхийн тоо толгойн 80 хувь нь устаж үгүй болсон. Тийм учраас Доминик улсын засгийн газар уулын тахиаг агнахыг хориглосон. Мөн энэхүү мэлхий нь зөвхөн Доминик болон Монцеррат гэх арлууд дээр л амьдардаг. 

БАРИМТ 17

Доминик улсын нийт газар нутгийн гуравны хоёр буюу 66 хувь нь ой моддоор бүрхэгдсэн. Мөн Доминик улс амьдрахад тийм ч аюулгүй улс биш. Учир нь тус улс нь нэг жилд бүртгэгддэг хүн амины хэргээрээ дэлхийд 15-аар байранд бичигддэг. Уг үзүүлэлтийг илүү нарийвчлан судалбал 100,000 үхэл тутмын 25.7 нь хүний гарт зуурдаар амиа алдсан хүмүүсийн үхэл байдаг гэнэ. 

БАРИМТ 18

Өмнөх хэдэн зууны турш Доминик улсын эдийн засаг голчлон гадилын экспорт дээр тогтдог байсан бол сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар нь маш хурдацтай хөгжиж байгаа. Мөн хэт их идэвхтэй галт уул байдгаас болж Доминик улсын далайн эргийн нэлээд хэсэг нь хар өнгийн элстэй. Гэхдээ уг элс нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй. 

БАРИМТ 19

Ихэнх хүмүүс Доминик улсыг Бүгд Найрамдах Доминикан улстай андуурдаг. Эдгээр нь хоёр тусдаа улсууд бөгөөд хоорондоо ойролцоогоор 1,000 километрийн зайд оршдог. Доминик улсын гадаад наймааны хамгийн том хамтрагч орон бол АНУ. Тэд улсынхаа ихэнх бараа бүтээгдэхүүнүүдийг АНУ-аас оруулж ирдэг. 

БАРИМТ 20

Доминик улсад хоёр онгоцны буудал байдаг ч олон улсын нисэх онгоцны буудал байхгүй. Тиймээс тус улсад очих үйл явц аялагчдыг бага зэрэг хүндрэл болон адал явдалтай учруулдаг. Карибын тэнгисийн арлын улс болох Барбадосаас Доминик улс руу шууд нислэг үйлдэгддэг. Мөн Доминик улс руу усан онгоцоор очих боломжтой ч коронавирусээс болж хүн тус улсын хүн тээвэрлэх усан тээвэр зогсоод байгаа.

БАРИМТ 21

Ойр ойрхон тохиолдох байгалийн гамшгаас болж олон тооны доминикчууд эх орноо орхин явсан. Зарим судалгаануудаас харахад хилийн чанадад амьдардаг доминикчууд эх орондоо амьдардаг доминикчуудаас олон байдаг юм байна. Мөн Доминик улс ард иргэдээ давхар иргэншил эзэмшихийг хүлээн зөвшөөрдөг тул доминикчууд АНУ-ын иргэншил авахын тулд ихээхэн хичээдэг. 

БАРИМТ 22

Доминик улсад хамгийн алдартай спорт бол крикет. Их Британийн колон улс байсан тул уг спортын соёл Доминик улсад өргөн тархсан. Мөн БНХАУ-ын засгийн газрын хөрөнгө оруулалтын ачаар Доминик улс 8,000 хүний суудалтай крикетийн цэнгэлдэх хүрээлэнг барьсан. Мөн Доминикийн баг тамирчид 1996 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч медаль хүртээгүй.

БАРИМТ 23

Доминик улс одоогийн төрийн далбаагаа 1978 оны арван нэгдүгээр сарын 3-нд тусгаар тогтносон цагаасаа хойш ашиглаж байгаа. Уг далбаа нь ногоон, цагаан, хар, шар өнгөнүүдээс бүрддэг бөгөөд төв хэсэгтээ улсын төрийн сүлдийг багтаадаг. Шар өнгө нь арлын уугуул оршин суугчдыг, хар өнгө нь үржл шимтэй хөрсийг, цагаан өнгө нь цэнгэг усыг, ногоон өнгө нь байгалийн үзэсгэлэнг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 24

Доминик хүүхдүүд дунд сургуулиа төгстөл суралцаж боловсрол эзэмших үүрэгтэй. Тус улсын 15-аас дээш насны иргэдийн 94 хувь бичиг үсэг тайлагдсан байдаг ба дундаж IQ нь 67. Үүнээс харахад тэд дэлхийн дунджаас доогуур IQ-тай ард түмэн гэсэн үг. Харин доминикчууд дунджаар 77 насалдаг. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Карибын тэнгисийн арлын орнуудын нэг болох Доминик улсыг онцолж байна. Та бүхэн Доминик улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 48 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 52 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 58 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 1 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 10 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК