Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Гүрж

2022-5-06
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Гүрж улс нь 69,700 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Зүүн Европ болон Баруун Азийн уулзвар дээрх Кавказын бүс нутагт оршдог. Гүрж улс баруун талаараа Хар тэнгист гарцтай бөгөөд хойд болон зүүн хэсгээрээ Орос улстай, баруун урд талаараа Турк улстай, урд хэсгээрээ Армен улстай, зүүн урд талаараа Азербайжан улстай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Гүрж улсын нийт хүн ам нь 3.7 сая бөгөөд тэдний 87 хувь нь гүрж, 6.2 хувь нь азербайжан, 4.5 хувь нь армен гаралтай хүмүүсээс бүрддэг. Харин шашны хувьд нийт гүржүүдийн 88 хувь нь христийн шашныг, 10 гаруй хувь нь исламыг шашныг шүтдэг. Мөн улсын албан ёсны хэл бол гүрж хэл.

БАРИМТ 3

Тус улсын нийслэл хотыг Тбилиси гэдэг ба уг хотод улсын хүн амын гуравны нэг нь амьдардаг. Гүрж улс парламентын засаглалтай ба хууль тогтоох дээд байгууллага нь Гүрж улсын их хурал. Уг улсын одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Саломе Зурабишвили (Гүрж улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч), Ираклий Гарибашвили (ерөнхий сайд) гэх мэтээр үргэлжилнэ.

БАРИМТ 4

Сонгодог эрин үе гэгддэг манай эриний өмнөх наймдугаар зуунаас манай эриний зургадугаар зууны хооронд одоогийн Гүрж улсын нутаг дэвсгэр дээр Колчис, Ибериа гэх зэрэг хэд хэдэн бие даасан эзэнт гүрнүүд оршин тогтносон. Гүрж улсын төрийн дууллын нэрийг орчуулбал “Эрх чөлөө” гэсэн утгатай байдаг бол улсын уриа нь “Эв нэгдэлд хүч чадал оршдог” гэх санааг агуулдаг.

БАРИМТ 5

Харин дөрөвдүгээр зуунд гүржүүд албан ёсоор христийн шашныг шүтэж эхэлсэн нь Гүржийн эртний муж улсуудыг хоорондоо оюун санаа болон улс төрийн эв нэгдэлтэй болоход үнэтэй хувь нэмэр оруулсан. Улмаар 12-аар зуун болон 13-аар зууны эхэн үед Гүржийн вант улсын хөгжил дөрөвдүгээр Дэвид хаан болон Тамар хатны удирдлага дор оргил цэгтээ хүрсэн. Энэхүү цаг үеийг Гүржийн алтан үе гэж нэрлэдэг.

БАРИМТ 6

Гэвч 13-аар зуунд Их Монгол улс болон Османы эзэнт гүрэн Гүржийн вант улс руу ээлж дараалан довтолсоор буулган авснаар тус улс хэд хэдэн мужуудад болон бутран унасан. Дараа нь 1783 онд Гүржийн хаант улсуудын нэг нь Оросын эзэнт гүрэнтэй холбоотон улс болж 19-ээр зуунд одоогийн Гүрж улсын газар нутгийг бага багаар нэгтгэсээр байв.

БАРИМТ 7

Улмаар 1917 онд Оросын хувьсгал өрнөсний дараа Гүрж улс Германы хамгаалалт дор тусгаар тогтнолоо зарласан. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны үеэр тэд Зөвлөлт Холбоот улсын эрхшээлд орж 1922 онд тус улсыг бүрдүүлэгч 15 бүгд найрамдах улсуудын нэг болсон. Гүрж улсыг эзлэн авахаар улаан армийн цэргүүд 1921 онд тус улс руу довтолж эхэлсэн.

БАРИМТ 8

1980-аад оны үед гүржүүдийн дунд тусгаар тогтнох үйл ажиллагаанууд маш хурдацтай газар авч тэд 1991 оны дөрөвдүгээр сард албан ёсоор тусгаар тогтнолоо дахин нэг удаа зарласан. Дараа нь тус оныхоо арван хоёрдугаар сард Гүрж улс албан ёсны тусгаар тогтносон улсаар нэрлэгдэх болсон. Гэвч тусгаар тогтносноосоо хойш арван жилийн турш Гүрж улс улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал, үндэстэн хоорондын зөрчилдөөн болон Абхаз, Өмнөд Осетын дайнуудтай нүүр тулсан.

БАРИМТ 9

Улмаар 2003 оны “Сарнайн хувьсгал” гэх хүний цус асгараагүй энх тайван хувьсгалын дараа Гүрж улс Барууны бодлогыг баримталж эдийн засаг болон ардчиллыг шинэчлэн НАТО, Европын Холбоо гэх олон улсын холбоонуудад элсэн орох зорилт тавьсан. Гэвч уг шийдвэрээс бол Гүрж-Оросын харилцаа эрс муудсан.

БАРИМТ 10

Үүний үр дүнд 2008 онд Орос-Гүржийн дайн дэгдэж тус цагаас хойш ОХУ-ын зэвсэгт хүчин Гүрж улсын нутаг дэвсэрт байрласаар байна. Гүрж улс бол хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 61-ээр байранд жагсдаг өндөр түвшний эдийн засгийн эрх чөлөөтэй хөгжиж буй орон. Тус улсад шинээр бизнес эрхлэхэд маш тохиромжтой.

БАРИМТ 11

Гүрж улсын ядуурал, ажилгүйдэл болон авилгын хувь жил өнгөрөх тусам улам багассаар байгаа. Тус улс нь марихуан гэх мэт мансууруулах бодисыг хуулийн дагуу зөвшөөрсөн социалист дэглэмтэй байсан дэлхий дээрх цор ганц улс болсон. Гүрж улс Ази болон Европ тивийн олон улсын холбоонуудад зэрэг харьяалагддаг бөгөөд ОХУ-ын зэвсэгт хүчний дайралтаас болж НАТО-д элсэж чадаагүй.

БАРИМТ 12

Дэлхий нийтийг дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл хамгийн анхны дарсыг гүржүүд гарган авч байсан бөгөөд тэд 8,000 жилийн турш олон төрлийн дарснуудыг нэрсээр байна. Тэдний дарс нэрэхдээ ашигладаг “Квеври” гэх нэртэй шавар савыг ЮНЕСКО дэлхийн үнэт өв гэж үзэн хүн төрөлхтний соёлын бус биет өвөөр бүртгэн авсан.

БАРИМТ 13

Мөн Европ тивээс олдсон хамгийн эртний хүн төрөлхтний олдвор Кавказын бүс нутаг дахь Гүрж улсын газар нутгаас олдсон. Уг олдвор нь Зезва болон Мзиа гэх 1.8 сая жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн араг яс юм байна. Ийм учраас Африк тивээс Европ тив хүртэл хүн төрөлхтөн тархах үедээ Гүрж улсаар дайрсан байх өндөр магадлалтай байгаа юм.

БАРИМТ 14

Гүржүүд магадгүй монголчууд биднээс илүү зочломтгой ард түмэн байх. Тэд зочдыг бурхнаас илгээсэн бэлэг хэмээн үздэг бөгөөд үлээж авсан зочдоо хэнээс ч дутахгүй дайлж цайлдаг. Энэхүү зочломтгой ард түмэн таныг гэртээ уривал тэдний саналыг заавал хүлээж авах ёстой. Эс тэгвэл маш бүдүүлэг үйлдэлд тооцогдох болно.

БАРИМТ 15

Гүрж улсын газар нутаг нь газарзүйн байршил, шинж чанарын хувьд 12 өөр цаг агаарын бүсэд харьяалагддаг. Хагас цөлийн бүсээс эхлэн Кавказын өндөр нурууд тус улсад бий. Мөн дэлхий дээрээс олдоод буй хамгийн гүнзгий агуй болох Верёвкина Гүрж улсад байдаг. Уг агуй нь Кавказын баруун бүсэд Гагра нурууны дунд оршдог бөгөөд газрын гадаргаас доош 2,212 метрийн гүн.

БАРИМТ 16

Кавказын нурууд нь Европ тивийн хамгийн өндөр уулын бүс нутаг бөгөөд Европ тивийн хамгийн өндөрт байрладаг суурин газар Гүрж улсад харьяалагддаг. Далайн түвшнээс дээш 2,100 метрийн өндөрт оршдог Ушгули тосгон нь Сванети нурууны дунд оршдог. Улсын нийслэл Тбилиси хотын нэр нь гүрж хэлэнд “Дулаан” гэх утгатай. Энэхүү тус хотын цаг агаарын байдалтай бус тавдугаар зуунд уг хотоос олдсон халуун рашаануудтай холбоотой.

БАРИМТ 17

Гүрж хэл нь грек болон иран хэлнүүдийн шинж чанаруудыг агуулсан маш өвөрмөц хэл. Тус хэл нь 33 үсгээс бүрддэг өөрийн гэсэн цагаан толгойтой. Мөн тус улсад олон тооны еврей гаралтай хүмүүс амьдардаг. Гүрж-еврейчүүд уг улсад 2,600 жилийн өмнөөс амьдарч эхэлсэн бол ашкенази-еврейчүүд Гүрж улсад 19-ээр зуунд ирсэн.

БАРИМТ 18

Иосиф Виссарионович Сталин 1922 оны дөрөвдүгээр сарын 3-нд одоогийн Гүрж улсын Гори хотод мэндэлсэн. Тухайн үед тус хот нь Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд Гори хотод Иосиф Сталингийн амьдралыг алдаршуулах зорилготой музей байдаг. Мөн Гүрж улс гадаадын иргэдэд маш энэрэнгүй виза олгодог. Дэлхийн 98 орны иргэд Гүрж улс руу ямар нэгэн визагүйгээр нэг жил хүртэлх хугацаагаар нэвтрэх боломжтой. Харин Монгол улсын иргэд Гүрж улсаар зочлохын тулд урьдчилан визанд хамрагдах ёстой.

БАРИМТ 19

Жуулчид хамгийн аюулгүй улсуудын жагсаалтад Гүрж улс долдугаар байранд бичигддэг. Гэхдээ Орос-Гүржийн хилтэй ойрхон бүс нутгууд тийм ч аюулгүй биш. Танд ОХУ-ын хилээс аль болох хол байхыг зөвлөж байна. Гүржүүд эх орноо дэлхий нийтээс тэс өөрөөр дууддаг. Та Гүрж хүнтэй эх орных нь тухай ярих үедээ Гүрж гэхийн оронд “Сакартвело” гэх үгийг ашиглавал тэдэнд ойлгоход хялбар байх болно.

БАРИМТ 20

Гүрж улсын төрийн далбаа нь цагаан дэвсгэр болон улаан өнгийн таван загалмайгаас (нэг том, дөрвөн жижиг) бүрддэг. Улаан өнгө нь өнгөрсөнд үлдсэн дайн тулаан, цусан дуслууд болон зовлон шаналлыг, цагаан өнгө нь ирээдүйд ирэх итгэл найдвар болон хүсэл эрмэлзлийг бэлгэддэг. Уг далбааг Гүрж улс 2004 оноос эхлэн албан ёсоор ашигласан. Мөн зарим орнуудын төрийн далбаа дээр загалмайн дүрс байдаг ч Гүрж улсын далбаан дээрх шиг тав болон түүнээс олон загалмайг багтаасан төрийн далбаа байдаггүй юм байна.

БАРИМТ 21

Гүрж улсын үндэсний спорт бол регби. Гүржүүд дээр үеэс эхлэн онцгой түвшний биеийн хүч сайтай хүмүүс байсан бөгөөд ромчууд тэдний хувь хүний хүч чадлыг хараад биширч байсан гэдэг. Харин тус улсад хамгийн өндөр түвшинд хөгжсөн спортууд бол мэдээжийн хэрэг жүдо, чөлөөт болон сонгомол гэх бөхийн төрлүүд.

БАРИМТ 22

Гүрж бөхчүүд тонгорох мэхийг дээд түвшинд хүртэл эзэмшсэн байдаг бөгөөд догшин хурц барилдаанаараа дэлхийд алдартай. Гүрж улсын баг тамирчид 1994 оны өвлийн олимп болон 1996 оны зуны олимпоос эхлэн олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 алт, 12 мөнгө, 18 хүрэл медалийг хүртсэн. Мэдээж тэдний ихэнх нь бөхийн спортуудад хамааралтай.

БАРИМТ 23

Үүнээс гадна Гүрж улсад сагсанбөмбөгийн спорт нэлээд сайн хөгжсөн ба NBA-гийн Голден Стейт Уарриорс клубийн төвийн тоглогч асан Заза Пачулиа Гүрж улсын иргэн юм. Мөн тус улсад маш алдартай Гудауригийн цанын бааз бий. Уг цанын бааз нь олон тооны үйлчлүүлэгчтэй хэдий ч дэлхий дээрх хамгийн дутуу үнэлэгдсэн цанын баазуудын нэг юм.

БАРИМТ 24

Гүрж үндэсний хоолнууд нь өргөн сонголттой, өвөрмөц жортой гэдгээрээ алдартай. Тус улсын үндэсний хоолыг “Хинкали” гэдэг. Уг хоол нь бидний өдөр тутамдаа бэлтгэн хэрэглэдэг буузтай маш төстэй. Мөн “Шотис Пури” гэх гүржийн үндэсний талхыг мартаж болохгүй. Уг талхыг тэд гэрийн аргаар шавар зууханд барьдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Ази болон Европ тивийн хил дээр дамнан оршдог Гүрж улсыг онцолж байна. Та бүхэн Гүрж улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 48 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 52 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 58 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 2 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 11 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК