Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ӨДӨРТ НЭГ УЛС: ХОЙД СОЛОНГОС

2022-5-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс нь 120,540 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Солонгосын хойгт оршдог Зүүн Азийн орон. Хойд Солонгос улс хойд хэсгээрээ Хятад болон Орос улстай, урд талаараа Өмнөд Солонгос улстай тус тус хиллэдэг. Мөн тус улс нь баруун талаараа Шар тэнгист, зүүн хэсгээрээ японы тэнгист гарцтай.

БАРИМТ 2

Хойд Солонгос улсын нийт хүн ам нь 25.5 сая бөгөөд тэд бүгд Солонгос үндэстний хүмүүс. Улсын нийслэлийг Пюньян гэдэг ба уг хот нь 3.3 сая хүн амтай бөгөөд 150,000 хүний багтаамжтай дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бий. Тус цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тоглолт гэх мэт олныг хамарсан спортын үйл ажиллагаануудыг зохион байгуулах зорилгоор анх барьсан. Албан ёсны хэл нь солонгос хэл бөгөөд Өмнөд Солонгосоос ялгаатай цагаан толгой ашигладаг.

БАРИМТ 3

1910 онд солонгосчууд японы эзэнт гүрэнд нэгдсэн боловч тэд дэлхийн хоёрдугаар дайн ялагдал хүлээснээр 1945 онд Солонгос улс хоёр хуваагдсан. Тухайн үед одоогийн Хойд Солонгосыг Зөвлөлт Холбоот улс эзлэн авч, Өмнөд Солонгосыг Америкийн нэгдсэн улс эзлэн авсан.

БАРИМТ 4

Хоёр Солонгосын дахин нэгдэх хэлэлцээ ар араасаа бүтэлгүйтсээр 1948 онд тус тусдаа өөрсдийн гэсэн засгийн газартай болсон. Хойд хэсэгт нь социалист дэглэмтэй Зөвлөлт холбоот улстай эвссэн Хойд Солонгос, өмнөд хэсэгт капиталист дэглэмтэй барууны орнуудын эгнээнд элссэн Өмнөд Солонгос улс.

БАРИМТ 5

Улмаар Хойд Солонгос улс Өмнөд Солонгос руу 1950 онд довтолж Солонгосын дайн эхэлсэн. Уг дайн 1953 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Хойд Солонгосыг БНХАУ болон Зөвлөлт Холбоот улсууд дэмжиж байв. Тэд Солонгосын зэвсгийн гэрээний дагуу галаа зогсоож, хоёр улсынхаа хил дээр цэрэггүй бүсийг байгуулсан боловч албан ёсоор энхийн гэрээ байгуулж байгаагүй.

БАРИМТ 6

Тус улсын үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд зааснаар Хойд Солонгос нь тусгаар тогтносон социалист улс бөгөөд тоталитар дарангуйлалтай улс учраас сонгуулийн үр дүнг цаанаас нь хуурамчаар гаргадаг хэмээн бие даасан судлаачид үздэг. Эрх баригч гэр бүлээр удирдуулсан Солонгосын Хөдөлмөрийн нам нь давамгайлсан эрх мэдэлтэй.

БАРИМТ 7

1994-1998 оны хооронд Хойд Солонгос улс өлсгөлөнд нэрвэгдэж 240,000-420,000 хүний амь нас эрстсэн. Уг улсын эрүүл мэнд, боловсрол, орон сууц, хүнсний үйлдвэрлэл гэх мэт ихэнх үйлчилгээ нь татаас болон төрөөс санхүүждэг. Хойд Солонгос улс нь Сонгун буюу “Цэргийг хамгийн түрүүнд” гэх бодлогыг баримталдаг.

БАРИМТ 8

Уг улс нь цөмийн зэвсэг эзэмшдэг бөгөөд цэргийн болон хагас цэргийн алба хаагчдынхаа тоогоор дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Одоогийн байдлаар тус улсад 7.76 сая цэргийн алба хаагчид байна. Энэ нь Хойд Солонгосын нийт хүн амын 30 хувьтай тэнцэнэ.

БАРИМТ 9

Харин Хойд Солонгосын идэвхтэй цэргийн алба хаагчдын тоо нь 1.28 сая бөгөөд уг тоогоороо дэлхийд дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдэг. Тус улс нь одоогийн үндсэн хуулиа 1972 онд баталсан ба Нэгдсэн Үндэсний Байгууллагад 1991 онд элсэн орсон. Улсын одоогийн удирдагчийг Ким Жон Ун гэдэг.

БАРИМТ 10

Та Хойд Солонгост марихуаныг хууль ёсны дагуу татаж болно. Учир нь марихуаныг Хойд Солонгосын засгийн газар хар тамхи, мансууруулагч бодис хэмээн авч үздэггүй. 1968 оны нэгдүгээр сарын 23-нд Хойд Солонгос улс АНУ-ын тэнгисийн цэргийн байгаль орчны судалгааны хөлөг онгоцыг олзлон авсан. Өнөөдрийн байдлаар АНУ-ын хөлөг онгоцыг олзлон авч улмаар өөрсдөдөө хадгалж чадсан цор ганц улс бол Хойд Солонгос.

БАРИМТ 11

Хойд солонгосчууд дэлхий нийтийн хэрэглэдэг барууны календарийг хэрэглэдэггүй. Тэд их удирдагч Ким Ир Сений төрсөн өдөр болох 1912 оны дөрөвдүгээр сарын 15-аас өөрсдийн он тооллыг эхлүүлэн авч үздэг бөгөөд 2022 он бол Жуче календарийн 111 дэх жил. Нийт хоёр Солонгосын газар нутгийн 55 хувийг Хойд Солонгос эзэмшдэг.

БАРИМТ 12

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ард иргэдийнхээ ямар үсний засалттай байхыг шийддэг. Ерөнхийдөө тус улсад нийт 28 боломжит үсний засалт байдаг бөгөөд хойд солонгосчууд тэднээс сонгож үсээ засуулах боломжтой. Өнөөдрийн байдлаар эрэгтэй 10, эмэгтэй 18 төрлийн үсний засалтыг Ким Жон Ун хүлээн зөвшөөрсөн.

БАРИМТ 13

Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 23,000 солонгосчууд Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу гарч одсон бол ердөө хоёрхон солонгос хүн Өмнөд Солонгосоос Хойд Солонгос руу шилжин суурьшсан. Тэд “Улаан од” гэх өөрсдийн гэсэн компьютерийн үйлдлийн системтэй.

БАРИМТ 14

Библийн судар эзэмших, Өмнөд Солонгосын кино үзэх гэх зэрэг нь тус улсад цаазын ялаар шийтгэгдэх хэмжээний аюултай гэмт хэргүүд. Нада буюу Хойд Солонгосын сансрын агентлагийн нэрийг испани хэлнээс орчуулбал “Юу ч биш” гэсэн утгатай. Мөн тус улсад жинсэн өмд өмсөх хориотой.

БАРИМТ 15

Өмнө нь хэлсэнчлэн Хойд Солонгост сонгууль явагддаг. Гэхдээ таван жилийн давтамжтай зохиогддог уг сонгуульд зөвхөн нэг л нэр дэвшигч байдаг. Ийм учраас сонгууль бүрийн ялагчид тодорхой байдаг. Нэг үндэстэн боловч уураг тэжээлийн дутагдлаас болж хойд солонгосчууд өмнөд солонгосчуудаас ойролцоогоор 7.8 сантиметрээр намхан.

БАРИМТ 16

Хойд Солонгост долдугаар сарын 8 болон арван хоёрдугаар сарын 17-нд төрсөн өдрийн баяр тэмдэглэхийг хориглодог. Учир нь эдгээр өдрүүдэд тэдний удирдагчид асан Ким ир Сен, Ким Чен Ир нар нас барцгаасан. Тус улсад дөнгөж гуравхан зурагтын суваг байдаг бөгөөд тэдний хоёр нь зөвхөн амралтын өдрүүдэд ажилладаг.

БАРИМТ 17

Улсын нийслэл болох Пюньянд гагцхүү бусдаасаа зэрэглэл дээгүүр үнэнч шударга, итгэл даах, эрүүл хүмүүс амьдардаг. Одоогийн байдлаар тус улсад 12 сая хүн ядуурлын түвшнийг тодорхойлох зурааснаас доогуур түвшинд амьдарч байна. Мөн тус улсын удирдагч Ким Жон Ун онгоцоор нисэхээс айдаг тул хэзээ ч онгоцоор нисэж байгаагүй.

БАРИМТ 18

Хойд Солонгосын иргэд тэднээс гадуур дэлхий даяар юу болж өрнөж байгаа тухай хязгаарлагдмал мэдээлэлтэй байдаг. Тэд компьютер эзэмшихийн тулд засгийн газраасаа тусгайлан зөвшөөрөл авах хэрэгтэй. Хойд Солонгос улс өөрсдийн гэсэн интернетийн сүлжээтэй бөгөөд түүнийгээ ашиглан ихэнх мэдээллийг хянаж байдаг. АНУ-д 1,541,605,760 IP хаяг байдаг бол Хойд Солонгост ердөө 1,024 IP хаяг байдаг.

БАРИМТ 19

Хойд солонгосчуудад чөлөөт цаг гэж байхгүй. Тэд долоо хоногийн зургаан өдрийн турш ажилладаг бөгөөд долоо дахь өдөр нь албадлагаар сайн дурын хөдөлмөр эрхэлдэг. Мөн тус улсад гэмт хэрэгтнүүдийг гурван үеэр нь шийтгэдэг. Түүний хийсэн гэм нүглийн хариуг дараагийн хоёр үеийн үр сад нь эдлэх ёстой гэсэн үг юм.

БАРИМТ 20

Нэн ядуу тул ихэнх хойд солонгосчууд эрдэнэ шиштэй будааг өдөр тутамдаа хэрэглэдэг. Тус улсад 25,554 километр зам байдаг боловч дөнгөж 724 километр нь л засмал буюу хатуу хучилттай. Малайз болон Сингапур улсын гадаад үнэмлэх эзэмшдэг хүмүүс л Хойд Солонгос улс руу ямар нэгэн визагүйгээр 30 хоногийн хугацаатай нэвтрэх боломжтой.

БАРИМТ 21

Хойд Солонгост хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсын зурагтын сувгууд улсынхаа хөлбөмбөгийн лигийн тоглолтуудыг олон давтамжтайгаар гаргадаг. Хойд Солонгосын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь 2010 оны ДАШТ-д эрхээ аван оролцож байсан. Хойд Солонгосын баг тамирчид 1964 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд одоогоор 16 алт, 17 мөнгө, 24 хүрэл медалийг хүртсэн. Тус улсын хүндийг өргөлтийн тамирчид маш шилдэг.

БАРИМТ 22

2017 оны Авилгын төлөөллийн индексээс үзэхэд Хойд Солонгос улс нь хамгийн их авилгатай дэлхийн арван орны дунд багтдаг юм байна. Тус улсын 15-аас дээш насны бүх иргэд бичиг үсэг тайлагдсан. Мөн тус улсын засгийн газар ард иргэдээ дэлхий дээр зөвхөн нэг л Солонгос байгаа хэмээн итгүүлдэг. Үүнээс гадна хойд солонгосчууд ямар ч татвар үүрэг хүлээдэггүй.

БАРИМТ 23

Хойд Солонгосын төрийн далбаа нь цэнхэр, улаан, цагаан гэх өнгөнүүдээс бүрддэг бөгөөд цагаан дугуй дүрс доторх улаан өнгийн таван хошууны дүрсийг мөн багтаадаг. Улаан таван хошуу нь коммунизмыг, улаан өнгө нь эх оронч үзлийг, цэнхэр өнгө нь эв нэгдлийг, цагаан өнгө нь соёлыг тус тус бэлгэддэг. Мөн уг далбааг босоо болон хэвтээ байдлаар байрлуулах боломжтой.

БАРИМТ 24

Хойд Солонгосын экспортолдог барааны 25 гаруй хувийг далайн гаралтай бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг. Мөн тэдний гадаад худалдааны хамгийн дотнын хамтрагч орон бол БНХАУ. Мөн тус улсыг нас барсан удирдагчид нь өнөөдрийг хүртэл хуулийн дагуу удирдсаар байдаг. Хойд Солонгос бол нас барсан хүнээр удирдуулдаг дэлхийн цор ганц орон.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар дэлхийн хамгийн хатуу дэглэмтэй орнуудын нэг болох Хойд Солонгос улсыг онцолж байна. Хойд Солонгос улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 48 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 52 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 58 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 1 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 10 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК