Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар аа, сөрөг хүчнийхээ ажлыг хийлгэ!

2022-5-10
0
ЖИРГЭХ

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй. Харин АН-ын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй. Ямартай ч бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэгдсэн шийдвэр гаргаагүй талаар бүлгийн зарим гишүүн сэтгүүлчийн  “байцаалт”-д ам алдсан.

Үнэндээ тус бүлэг даргагүй болсоор хагас жил болоод байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар Д.Ганбат, дэд даргаар Н.Ганибал, Б.Бейсен нарын гишүүнийг сонгосон. Тухайн үед тус намын зөрчил тэгтлээ хурцдаагүй байв. Харин ялагдсан хариуцлагаа хүлээж байна гээд дүрмийн дагуу огцорсон С.Эрдэнэ хэдэн сарын гэнэт “тайз”-наа эргэн гарч ирснээр намын удирдлагын түвшинд зөрчил үүсч, улмаар С.Эрдэнийн нам, Ц.Тувааны нам хэмээн хоёр хуваагдсан нь саяханы түүх.

Тэгвэл УИХ дахь бүлгийн дарга Ганбат нь С.Эрдэнийн талд үйлчилж эхэлснээр тус бүлэг мөн задарч эхэлсэн юм. Эхэн үедээ Ганбатын талд С.Эрдэнэтэй хамт олон жил нэг тойрогт нэг багт ажиллаж ирсэн С.Одонтуяа болон өмнөх парламентын үед тохой залган сууж байсан Д.Бат-Эрдэнэ нар  байлаа. Харин нөгөө талд нь “женко” хочит экс ерөнхийлөгчийн талыг баримтлагчид байсан бол Б.Пүрэвдорж гишүүн л ганцаараа төвийг сахиж байв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2021 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд саналын эрхтэй 11, саналын эрхгүй хоёр /Н.Алтанхуяг, С.Ганбаатар/, нийт 13 гишүүнээс  ес нь оролцсон бөгөөд уг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулж, оронд нь УИХ-ын гишүүн Н.Ганибалыг сонгосон нь хэвлэлийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Тэгвэл энэ хуралдаан хүчинтэй юу, гаргасан шийдвэр нь хууль ёсны мөн үү гэсэн асуулт урган гарч ирж байна. Эрхзүйн үүднээс авч үзвэл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 16.2-т заасан хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 3 дугаар бүлгийн 21 дэх хэсэгт “Хуралдаанаас гарах шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталж гаргана. Олонхын саналаар гаргасан шийдвэрийг цөөнх болсон хэсэг хүндэтгэн дагах үүрэгтэй”, мөн дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлгийн дарга болон дэд даргыг томилж, чөлөөлөх асуудлыг бүлгийн нийт гишүүний олонхын саналаар шийднэ. …”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Бүлгийн даргатай холбогдсон асуудлыг хэлэлцэх үед хуралдааныг дэд дарга удирдана” гэж заасан байна. Тэгэхээр дээрх хуралдаан нь хүчин төгөлдөр ирцтэй, хууль ёсны бөгөөд гаргасан шийдвэр нь ч хуулийн хүрээнд  гэдэг нь харагдаж байгаа юм.

Гэвч Д.Ганбат одоо хүртэл ажлаа хүлээлгэн өгөхгүй байгаагийн улмаас АН-ын бүлэг хурлаа ч хийж чадахаа больжээ. Үүнд парламентын спикерийн үүрэг оролцоо их байгааг АН-ын бүлгийн гишүүд хэлдэг. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдэнэ…” гэж заасны дагуу бүлгийн дэд дарга Б.Бейсений нэр бүхий албан бичиг 2021 оны аравдугаар сарын 21-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын гарт очсон ч тэрээр өнөөдрийг хүртэл тус бүлгийн шийдвэрийг нэгдсэн чуулганд уншиж танилцуулахгүй байгаа юм.

УИХ дахь намын бүлэг гэдэг бол парламентын албан ёсны бүцтийн нэгж. Г.Занданшатар дарга тус нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг эс үйлдэхүйгүйгээр зөрчиж байна гэж АН-ын гишүүд мэдэгдэх болсон нь улстөржсөн гэхээс илүүтэй бодит байдал юм.  

Эрх баригч  хүчинд сөрөг хүчнээ хүчгүй болгох сонирхол их бий, түүнийгээ ч гүйцэлдүүлсээр байна. Тэд эхлээд намыг нь хагалж, гишүүд болон массын дотор дэмжлэг багатай, нэр хүнд нь нэлээд унасан С.Эрдэнийг илт дэмжин, төрийн байгууллагууд дахь “гар, хөл”-үүдээрээ санаагаа хэрэгжүүлэх болсон. Дараа нь УИХ дахь бүлгийг нь задлахыг санаархаж байна. Хэдийгээр АН болон тус намын УИХ дахь бүлгийн даргын суудал нь хэдийгээр нэг намын асуудал мэт боловч угтаа Монгол төрийн аюулгүй байдалтай шууд шууд холбогдоно. Сөрөг хүчин дотроо эв нэгдэлтэй байж, зөв хүнээрээ удирдуулж гэмээнэ дуу хоолой нь төдий чиний хүчтэй байж, эрх баригчдын зүй бус үйлдэлд шахалт үзүүлж, таслан зогсоох боломжтой юм. Үр дүнд нь ард түмэн л хожно. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар та хуулиа сахиж, сөрөг хүчиндээ ажлаа хийх боломжийг нь олгоно уу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    10 цаг 12 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    10 цаг 16 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    12 цаг 1 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    12 цаг 34 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    12 цаг 40 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    13 цаг 36 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    13 цаг 42 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    13 цаг 43 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    14 цаг 7 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    14 цаг 29 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    15 цаг 23 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    15 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 43 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    16 цаг 7 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    16 цаг 18 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    16 цаг 19 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    16 цаг 41 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    16 цаг 50 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    18 цаг 5 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    18 цаг 6 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК