Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Гайана

2022-5-28
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Хамтын ажиллагааны Бүгд Найрамдах Гайана улс нь 214,970 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Өмнөд Америк тивийн хойд захад байрладаг. Тус улс хойд хэсгээрээ Атлантын далайд гарцтай бөгөөд Бразил (баруун урд болон урд), Венесуэл (баруун), Суринам (зүүн) гэх улсуудтай хиллэдэг. 

БАРИМТ 2

Гайана улсад Вай Вай, Макуши, Патамона, Локоно, Калина, Вапишана, Пемон, Акавио, Варао гэх есөн нутгийн уугуул овог аймгууд амьдарсаар байгаа. Түүхийн хувьд Локоно болон Калина овгууд Гайана улсын бүс нутагт илүү эрх мэдэлтэй байсан боловч 1580-аад онд Нидерландын колоничлол эхэлсэн. 

БАРИМТ 3

Улмаар 18-аар зууны сүүл хэсгээр Гайана улсад британичуудын ноёрхол тогтсон. Их Британийн удирдлага дор одоогийн Гайана улс Британийн Гайана гэх нэртэйгээр оршин тогтнож байсан ба 1950-аад он хүртэл газар тариалангийн салбарын нөхцөл байдлаас хэт хамаарсан эдийн засагтай байв. 

БАРИМТ 4

Гайаначууд 1966 оны тавдугаар сарын 26-нд тусгаар тогтнолоо зарлаж тус улс 1970 оны хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүн Бүгд Найрамдах улс болсон. Үүний дараа 1973 онд Карибын тэнгисийн нийгэмлэгт элссэн Гайана улс 1980 онд одоогийн үндсэн хуулиа баталсан. 

БАРИМТ 5

Гайана улсын нийт хүн ам нь ойролцоогоор 743,000 бөгөөд тэдний 50 хувь нь нутгийн уугуул иргэдийн үр сад (индианчууд), 30 хувь нь Африк гаралтай хүмүүс, 20 хувь нь цус холилдсон хүмүүс байдаг. Харин шашны хувьд нийт гайаначуудын 63 хувь нь христийн шашныг, 25 хувь нь хинди шашныг шүтдэг. 

БАРИМТ 6

Гайана улс Суринамын араас орох Өмнөд Америк тивийн хамгийн бага хүн амтай орон бөгөөд дэлхийн хүн амын нягтшилтай орнуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Тус улсын албан ёсны хэл англи хэл ба Гайана улс уг хэлийг албан ёсны байдлаар ашигладаг Өмнөд Америк тивийн цор ганц улс юм. Мөн тус улсын нийслэлийг Жоржтаун гэдэг. 

БАРИМТ 7

Гайана гэх нэрийг англи хэлний Оксфордын толь бичиг ашиглан орчуулбал “Маш их устай газар нутаг” гэх утгатай. Гайана улс өнөөдрийг хүртэл Венесуэл болон Сурайнам улсуудтай газар нутгийн маргаантай байсаар байгаа. Мөн Гайана бол тэр чигтээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог Өмнөд Америк тивийн дөрвөн улсын нэг. 

БАРИМТ 8

Нэг дор урсдаг дэлхийн хамгийн том усан хүрхрээ Гайана улсад байдаг. Энэхүү 251 метрийн өндрөөс урсдаг Кайтер хүрхрээ нь секундэд 663 куб метрийн усны урсгалтай гэх үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн хүчтэй хүрхрээнүүдийн нэгээр нэрлэгддэг. Тус улсад үүнээс гадна 300 гаруй усан хүрхрээ бий. 

БАРИМТ 9

Нидерландууд анх Гайана улсад Африк боолуудыг олноор нь аваачиж чихрийн тариалангийн талбай дээр хөдөлмөр эрхлүүлдэг байсан бол ба 1834 онд тус бүс нутгийн боолчлол албан ёсоор устсан. Гайана улсын нийт газар нутгийн 60 гаруй хувь нь ой моддоор бүрхэгддэг. Зарим ширэнгэн ойд хүний гар хүрэх боломжгүй байдаг тул тус улсын зэрлэг байгаль маш сайн хадгалагдсаар байгаа. 

БАРИМТ 10

Гайана улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 2,810 метрийн өндөрт орших Рорайма уул. Уг уулын хамгийн өндөр цэг болох Маверик хад Венесуэл улсын газар нутагт багтдаг бөгөөд Рорайма уулын зарим хэсэг Бразил улсад ч мөн харьяалагддаг. Уг хавтгай оройтой уулын орой дээр бараг өдөр болгон бороо ордог. 

БАРИМТ 11

Улсын ихэнх хэсгийг ой мод бүрхдэг ч хөрс нь эртнээс үргүй байсан тул дийлэнх гайаначууд далайн эргийн бүсэд амьдардаг. Тэд ихэвчлэн ферм болон загас агнуурын аж ахуй эрхэлдэг бөгөөд нийт гайаначуудын 47 хувь нь хөрөнгийн хувьд ядуу буурай бүлэгт хамаарагддаг. 

БАРИМТ 12

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Гайана улс иргэдийнхээ амиа хорлолтын хувиар Шри Ланка улсын араас дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Гайана улсад шашны удирдагч Жим Жонсын дэмжигчид болох 918 хүн амиа хорлосон харамсалтай үйл явдал 1978 онд тохиолдсон. 

БАРИМТ 13

Гайана улсын нийт хүн амын 90 хувь нь өдөр тутамдаа цэвэр усаар хангагддаг боловч 1985 оноос хойш Гайана улсад ус болон хүнсний хэрэглээтэй холбоотой өвчний тохиолдол нэмэгдсээр байна. Тус улсын иргэд ихэвчлэн модон байшинд амьдардаг байсан бөгөөд уг сууцыг барьж хэрэглэх нь тус улсын нэгэн соёл байв. Гэвч өнөө цагт олон улсын жишгийн дагуу гайаначууд бараг л тэр чигтээ модон байшин хэрэглэхээ больсон. 

БАРИМТ 14

Гайана улсын хинди болон исламын шашинтай иргэдийн дунд эцэг эх нь хосуудын өмнөөс шийдвэр гаргаж танихгүй хүмүүсийг гэрлүүлэх явдал одоо үед ч байсаар байгаа. Мөн тус улсад эрчүүд хүүхдүүдтэйгээ тийм ч дотно харилцаатай байгаад байдаггүй тул ээжүүд хүүхдүүдээ ганцаараа хүмүүжүүлдэг. 

БАРИМТ 15

Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь “Гайана доллар” боловч жуулчид Гайана улсад америк доллар ашиглан худалдан авалт хийх боломжтой. Гайана улсад жилийн турш хоёр удаа борооны улирал тохиодог. Эхнийх нь тавдугаар сараас наймдугаар сарын дунд хүртэл, хоёр дахь нь арван нэгдүгээр сарын дундаас нэгдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг. 

БАРИМТ 16

Гайана улсад ямар ч төмөр зам байхгүй. Мөн Венесуэл-Гайана улсуудыг холбосон ямар ч төрлийн зам байхгүй. Эдгээр нь Гайана улсын хөгжил буурай байгаа шалтгаануудын нэг юм. Тус улс хотууд дунд зорчиход хамгийн хямд тээврийн хэрэгсэл бол жижиг оврын автобус. 

БАРИМТ 17

Гайана улсын жилийн дундаж агаарын температур бол Цельсийн 23-30 хэм. Тус улс дахь ихэнх бараа бүтээгдэхүүнүүд гаднаас импортоор орж ирдэг тул Гайана улсад амьдрах өртөг нэлээд өндөр. Гайана улсад олон тооны хятад гаралтай хүмүүс амьдардаг ба энд тэндгүй хятад ресторанууд байдаг. Гайаначууд ч хятад хоолонд дуртай хүмүүс. 

БАРИМТ 18

Эрэгтэй ижил хүйстнүүдийг Гайана улс хуулийн дагуу хориглодог. Хэрэв эрэгтэй ижил хүйстнүүд баригдах юм бол бүх насаараа шоронд хоригдох ялаар шийтгэгдэх магадлалтай. Тус улсад шар, хумхаа гэх зэрэг өвчнүүдийн тохиолдол элбэг бүртгэгддэг тул Гайана улс руу нэвтрэхээсээ өмнө шаардлагатай вакцинуудыг хийлгэж эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. 

БАРИМТ 19

Гайана улсад хүүхдүүд долоон насандаа сургуульд ордог ба насанд хүрсэн гайаначуудын бичиг үсэг тайлагдсан байдал 86 хувь байдаг. 1990 онд уг үзүүлэлт 96 хувь байсан. Орчин үед уг бичиг үсэг тайлагдсан иргэдийнх нь хувь багасаж байна гэдэг нэлээд хачирхалтай. Мөн тус улсад цор ганц их сургууль байдаг бөгөөд ихэнх гайаначууд төлбөрийн асуудлаас болж уг сургуульд сурах боломжгүй. 

БАРИМТ 20

Гайана улсын төрийн далбаа ногоон, цагаан, шар, хар, улаан өнгөнүүдээс бүрддэг. Ногоон өнгө нь Гайанагийн ой моддыг, улаан өнгө нь хичээл зүтгэл болон золиосыг, хар өнгө нь зорилгодоо хүрэхэд шаардагдаж байсан тэсвэр тэвчээрийг, цагаан өнгө нь цэнгэг усыг, шар өнгө нь Гайанагийн алт мэт гэрэлтэй ирээдүйг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 21

Гайана бол Боливи улсын дараа орох Өмнөд Америк тивийн хамгийн ядуу орнуудын нэг. Гэхдээ 2019 онд Гайана улс их хэмжээний газрын тосны нөөцтэй гэдгээ олж илрүүлсэн. Ойролцоогоор 5.5 сая торх газрын тос Гайана улсын Атлантын далай дахь газар нутгийн доор байгаа. 

БАРИМТ 22

Гайана улсад хамгийн алдартай спортууд бол крикет, хөлбөмбөг, волейбол болон сагсанбөмбөг. Гайана улс 2007 оны крикетийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулсан орнуудын нэг юм. Мөн тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг тивдээ хамгийн сул хоёр багийн нэгээр нэрлэгддэг. Тэд сул гэхээсээ илүү Өмнөд Америк тивийн бусад багууд хэтэрхий өндөр зэрглэлийнх. 

БАРИМТ 23

Гайана улсын баг тамирчид 1948 оны Лондонгийн олимпоос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн. Зөвхөн 1976 оны Монтреалийн олимпыг өнжсөн тэд өнөөдрийн байдлаар ганцхан хүрэл медалийг хүртсэн. Гайана улсын тамирчин Майкл Энтони 1980 оны Москвагийн олимпын эрэгтэйчүүдийн 54 килограммын боксын төрөлд амжилттай оролцож хүрэл медалийн эзнээр шалгарсан. 

БАРИМТ 24

Гайана улсад маш олон төрлийн ховор амьтад амьдардаг. Тэдний захаас нь жишээ болгон дурдахад хүн төрөлхтний дөнгөж 2017 онд олж илрүүлсэн цэнхэр өнгийн трантула (аварга хэмжээтэй аалз), ягуар, өнгө өнгийн мэлхийнүүд гэх мэт. Гайана улс их хэмжээний алтны нөөцтэй ба 2017 онд гэхэд 848 сая ам.долларын үнэлгээтэй алтыг экспортолсон. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 128 дахь дугаараар Өмнөд Америк тивийн хүн бүрийн мэдээд байдаггүй Гайана улсыг онцолж байна. Та бүхэн Гайана улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 48 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 52 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 58 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 1 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 11 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК