Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Кирибати

2022-6-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Кирибати улс нь 811 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Номхон далайн төв хэсэгт байрладаг далайн орон. Тус улс нийт 33 арлаас бүрддэг ба тэдний 20 дээр нь л хүмүүс амьдардаг. Мөн эдгээр арлууд нь маш жижиг хэмжээтэй ба хоорондоо нэлээд хол зайтай оршдог.

БАРИМТ 2

Анх Кирибати улс Гилбертийн арлууд гэх нэртэй байсан ба үүнтэй холбоотойгоор кирибатичуудыг гилбертчүүд гэж зарим тохиолдолд нэрлэдэг. Гилбертийн арлууд Кирибати улсын нийт хүн ам нь 2020 оны байдлаар 119,940 байсан бөгөөд тэдний 96.8 хувь нь нутгийн уугуул оршин суугчид болох гилбертчүүд.

БАРИМТ 3

Харин шашны хувьд нийт кирибатичуудын 96 хувь нь христийн шашныг шүтдэг. Кирибати улсын арлууд дээр хамгийн анх 4,000-5,000 жилийн өмнө Зүүн Өмнөд Азийн хүмүүс одоогийн Микронези улсыг бүрдүүлдэг арлуудаар дамжин хүрсэн. Харин манай эриний 11-14-ээр зуунд одоогийн Самоа, Тонга, Фижи гэх арлын орнуудын иргэд Кирибати улсад очиж суурьшсан.

БАРИМТ 4

16-аар зуунд испани далайчид Кирибати улсад хөл тавьснаар тус улсын тодорхой хэсэг дэлхийн газрын зураг дээр анх тэмдэглэгдсэн. Гэхдээ Кирибати улсын баруун зүгийн арлууд 19-ээр зууны эхэн үе хүртэл дэлхийн газрын зураг дээр зурагдаагүй. Кирибати улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол Австрали доллар.

БАРИМТ 5

Британийн тэнгисийн цэргийн ахмад Томас Гилберт 1788 онд Австралиас Хятадын эх газрыг зорьж явсан аян замынхаа явцад Кирибати улсын хэд хэдэн арлуудыг дайран гарч хожим нь тус арлуудыг дэлхий нийтэд танилцуулсан. Улмаар 1820 онд уг арлуудыг албан ёсоор Гилбертийн арлууд гэж нэрлэсэн.

БАРИМТ 6

Гилбертийн арлууд 1892-1979 он хүртэл тусгаар тогтнолоо зарлах хүртлээ Их Британийн хамгаалалтад оршин тогтносон. Ийнхүү кирибатичууд бүрэн эрхт улсынхаа Гилбертийн арлууд гэх нэрийг Кирибати болгон өөрчилсөн. Тус улсын албан ёсны хэлнүүд нь англи болон гилберт. Кирибати гэдэг бол нутгийн уугуул иргэдийн хэлээр “Гилберт” гэсэн утгатай.

БАРИМТ 7

1957 оноос хойш зургаан жилийн турш британичууд Кирибати улсын Крисмас гэх арал дээр цөмийн зэвсгийн туршилт хийсэн. Үүний үр дүнд тус арлыг олон арван жилийн туш хүн нэвтрүүлэхгүйгээр битүүмжилсэн. Кирибати улсын нийслэлийг Өмнөд Тарава гэдэг ба тус хот нь Хавай болон Австралийн яг дунд оршдог.

БАРИМТ 8

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Кирибати улсын хэд хэдэн арлыг Япон улс эзлэн авсан. Гэхдээ 1943 оны АНУ болон Японы тэнгисийн цэргүүдийн хооронд өрнөсөн Таравагийн тулааны үр дүнд тус арлууд чөлөөлөгдсөн. Кирибати бол дэлхийн бөмбөрцгийн хойд, урд, баруун болон зүүн хагаст бүгдэд нь оршдог цор ганц улс.

БАРИМТ 9

Кирибати улс дэлхий нийтийн хэрэглэдэг Гринвичийн дундаж цагаас урагшаа 14 цагийн зөрөөтэй. Өөрөөр хэлбэл Кирибати улс Шинэ жилийн баярыг хамгийн эхэнд тэмдэглэдэг цөөн далайн орнуудын нэг юм. Тус улд дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг бөгөөд эдийн засаг нь ихэвчлэн олон улсын тусламж дээр тогтдог.

БАРИМТ 10

Дэлхийн хамгийн том далайн тусгай хамгаалалттай газар Кирибати улсад байдаг. Финиксийн арлуудын тусгай хамгаалалттай газар нь 408,250 хавтгай дөрвөлжин километр газрыг бүрхдэг ба Кирибати улсыг төлөөлөн дэлхийн үнэт өвөөр ЮНЕСКО-д бүртгэгдсэн цор ганц газар юм.

БАРИМТ 11

Кирибати улсын дундаж өндөр нь дөнгөж далайв түвшнээс дээш хоёр метр. Иймээс дэлхийн хамгийн нам дор цэг дээр байрладаг орнуудын нэг болох Кирибати улс дэлхийн дулаарлаас болж далайн усны түвшин нэмэгдэж байгаа энэ үед тэр чигтээ далайд живэх аюулд өртөөд байгаа.

БАРИМТ 12

1999 онд Кирибати улсын хүн амьдардаггүй Тебуа Тарава болон Абануэа гэх хоёр арал далайд живж алга болсон. Ийнхүү бодит аюул хаалга тогшин ороод ирсэн тул Кирибати улс Фижи арал дээр 24 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг яаралтай үед ард иргэдээ нүүлгэн шилжүүлэх зорилготой худалдаж авсан.

БАРИМТ 13

Кирибати улсын хамгийн гол арал болох Өмнөд Тарава арал бол дэлхийн хамгийн их хүн амын нягтшилттай арлуудын нэг. Тус арал дээр кирибатигийн нийт хүн амын тэн хагас нь амьдардаг ба нэг хавтгай дөрвөлжин километр газар нутагт 3,578 хүн харьяалагддаг. Япон, Хонг Конг гэх мэт улсуудтай ойролцоо хүн амын нягтшилттай гэсэн үг.

БАРИМТ 14

Өмнөд Тарава арал дээр зөвхөн ганц гол зам байдаг. Гэвч тус зам нь маш их эвдрэлтэй бөгөөд олон улсын стандартыг хангах ямар ч боломжгүй. Мөн Кирибати улс дэлхий дээрх хамгийн бага тооны жуулчид хүлээн авдаг гурав дахь орон. Жилд дунджаар (коронавирусын өмнө) 6,000 жуулчид хүлээн авдаг тус улсын ард Тувалу болон Маршаллын арлууд гэх Номхон далайн орнууд бичигддэг.

БАРИМТ 15

1985 он хүртэл Кирибати улсад ямар нэгэн улс төрийн нам байгаагүй. Нэр дэвшигчид зөвхөн өөрсдийгөө төлөөлж бие даан сонгуульд өрсөлддөг байсан. Одоогийн байдлаар Кирибати улс ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдэлтэй парламентын засаглалтай бөгөөд ерөнхийлөгчийг нь Танети Маамау гэдэг.

БАРИМТ 16

Кирибати улс бол зэвсэгт хүчингүй дэлхий дээр 22 орны нэг. Тус улсын 32 арал нь галт уулнаас болж үүссэн төв нуруудтай хагас цагираг хэлбэртэй бол үлдсэн нэг арал болох Банана (Гадил) арал бусадтайгаа нэг эгнээнд оршдоггүй шохойн чулуун арал. Кирибати улсын арлууд үржил шим муутай хөрстэй тул тус улсад газар тариалангийн аж ахуй эрхлэх боломж хомс.

БАРИМТ 17

Цаг уурын өөрчлөлтөөс болж далайн усны түвшин нэмэгдэж Кирибати улсын арлууд дахь цэвэр усыг давстай ус болгон хувиргаж байгаа. Ийм учраас Кирибати улсын иргэд арал нь далайд живэхээс өмнө ундны усгүй болж өөр газар луу нүүх өндөр магадлалтай. Мөн үүнээс гадна Кирибати улсад хог хаягдлыг зохицуулах тодорхой арга зам байдаггүй тул арлууд улам бүр бохирдсоор байгаа.

БАРИМТ 18

Бараг бүх кирибатичууд христийн шашинтай боловч өөрсдийн хүссэн шашнаа сонгох эрх тус улсын бүх иргэдэд нээлттэй. Кирибати улсын хамгийн өндөрлөг цэг далайн түвшнээс дээш дөнгөж 81 метрт оршдог. Судлаачдын үзэж буйгаар дэлхийн дулаарал энэ эрчээрээ үргэлжилбэл ойрын 50 жилд Кирибати улсын бүх арлууд далайд живж үгүй болно. 

БАРИМТ 19

Кирибатигийн тосгон, хот гэх мэт суурин газрууд дахь хамгийн том барилга байгууламжууд ихэвчлэн Европ хэв маягтай сүмүүд байдаг. Тус улс дахь гадаад руу экспортлох цорын ганц байгалийн гаралтай бүтээгдэхүүн бол загас. Та Кирибати улсад олон төрлийн содон далайн хоол зооглох боломжтой.

БАРИМТ 20

Кирибати улс нярайн эндэгтэлтийн хувиараа дэлхийд дээгүүр бичигддэг. Эдгээр эндэгтэлтүүдийн хамгийн гол хоёр шалтгаан бол амьсгалын замын халдвар болон суулгалт өвчин. Харин насанд хүрсэн кирибатичууд сүрьеэ, элэгний хорт хавдар, ДОХ гэх мэт өвчнүүдээс болж нас барах нь элбэг.

БАРИМТ 21

Кирибати улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Кирибатигийн хөлбөмбөгийн холбоо Далайн орнуудын хөлбөмбөгийн холбооны гишүүн боловч FIFA буюу олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн биш. Тийм болохоор тус улсын шигшээ баг одоогийн байдлаар ДАШТ-д оролцох ямар ч боломжгүй.

БАРИМТ 22

Кирибатигийн баг тамирчид 1998 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд, 2004 оны зуны олимпд тус тус улсынхаа түүхэнд анх удаа оролцсон. 2004 оноос хойш хүндийг өргөлт, жүдо гэх мэт спортуудаар тасралтгүй зуны олимпд оролцсон кирибати тамирчид одоогийн байдлаар ямар нэгэн медаль хүртэж чадаагүй байна. Мөн тус улсыг төлөөлөн ямар ч тамирчин өвлийн олимпд оролцож байгаагүй.

БАРИМТ 23

Кирибати улсын төрийн далбаа улаан, шар, цагаан, цэнхэр гэх дөрвөн өнгөнөөс бүрддэг. Кирибати улс уг далбаан 1979 оны долдугаар сарын 12-оос албан ёсоор ашиглаж эхэлсэн ба далбааны загвар, мандаж буй нарны дээгүүр нисэж буй алтан шар өнгөтэй фрегат шувуу гэх мэт нь төрийн сүлдтэйгээ яг адилхан. Уг дүрслэл нь далай тэнгисийн хүч чадлыг илэрхийлдэг гэгддэг.

БАРИМТ 24

Кирибати хүүхдүүд зургаан насандаа сургуульд ордог бөгөөд есдүгээр ангиа төгстлөө сургуульд сурч боловсрол эзэмших ёстой. Их дээд сургуульд элсэн орох хүсэлтэй хүүхэд залуус ихэвчлэн Фижи улсыг,  анагаахын чиглэлээр сурах бол Австрали, Шинэ Зеланд, Куба гэх орнуудын руу явдаг. Кирибати хүүхдүүдийн 20 гаруй хувь нь их дээд боловсрол эзэмшдэг. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 132 дахь дугаараар дэлхийн дулаарлаас болж хамгийн ихээр хохирч буй орнуудын нэг болох Кирибати улсыг онцолж байна. Кирибати улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mnbvcб (176.66.87.78)
    Улсаа газрын зурагтай н хамт оруулаач тэгвэл бүр гоё баяралаа
    2022 оны 06 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК