Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн даатгалын хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2022-6-04
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй цуврал хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтуудыг хийж байгаа. Өчигдөр (2022.06.03) эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаарх “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн даатгалын хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Б.Бейсен болон Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын даатгалын холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, даатгалын компаниудын төлөөлөл оролцов.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа эрсдэлд орж, эрүүл мэндээрээ хохирч үлдэх тохиолдлууд гардаг. Тухайлбал, мэс заслын эмч, сувилагчдын нүдний салст руу хагалгааны явцад цусны дусал үсрэх, мэс заслын бохир багажид хатгагдах зэргээс болж элэгний В, С вирусийн халдвар авч, цаашлаад элэгний хатуурал, хавдраар өвдөх эрсдэлтэй болдог. Иймд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрсдэлийн даатгалын асуудлыг хөндөж, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэйг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн онцоллоо.

Мөн тэрбээр, “Хариуцлагын даатгалын асуудлын тухайд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг даатгалаас нөхөн төлүүлж, шүүх, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс илүү эвлэрлийн журмаар шийдвэрлэдэг олон улсын сайн туршлагуудыг судлах ёстой. Ингэснээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд учрах сэтгэл зүйн болон санхүүгийн дарамтыг багасгаж, үйлчлүүлэгчид учирсан хохирлыг чирэгдэлгүй нөхөн төлөх давуу талтай болно.” хэмээн тэмдэглэв.

Гадаадын зарим улс оронд “буруутгах” болон “үл буруутгах” зарчим үйлчилж байна. “Буруутгах” тогтолцоотой орнууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн тохиолдолд хохирлыг нөхөн төлдөг бол “Үл буруутгах” тогтолцоотой орнуудын хувьд хэрэгцээнд тулгуурлан хохирлыг даатгалаас нөхөн төлдөг зохицуулалттай байдаг аж.

Манай улсад нийт 4952 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 58696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.  2002-1017 онуудад улсын хэмжээнд 102 тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 204 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хуулийн байгууллагад шалгагдсан байна. Эмнэлгийн мэргэжлийн салбарт гарсан нийт зөрчлийн 30 хувийг эх барих, эмэгтэйчүүдийн, 20.3 хувийг яаралтай түргэн тусламж, сэхээн амьдруулах, 14.4 хувийг мэс засал, 7.5 хувийг хүүхдийн өвчин судлалын зөрчил эзэлж байгаа. Эмч, мэргэжилтнүүдийг эрсдэлээс хамгаалах, хариуцлагажуулахад даатгал чухал үүрэгтэй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах нь зүйтэй гэдгийг Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.

Олон улсад мэргэжлийн хариуцлагын даатгалын 4 шалгуур байдаг байна. Тодруулбал,

1. Эмнэлэг эсхүл эмч үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч үйлчилгээ авах гэрээний харилцаа буюу үүрэг/ хариуцлага үүссэн байсан эсэх,

2. Эмнэлэг / эмч үйлчилгээгээ үзүүлэх явцад алдаа, зөрчил гаргасан эсэх,

3. Тухайн алдаа, зөрчил нь нэхэмжлэгчид учирсан хохирлын шууд эсхүл хамгийн ойрын анхдагч шалтгаан мөн эсэх,

4. Хохирлын хэмжээ, үнийн дүнг тогтоож болохуйц эсэхийг тогтоодог.

2022 оны нэгдүгээр улиралд Эрүүл мэндийн яаманд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналын 32.6 хувийг эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой, 8.2 хувийг эмч, ажилчдын мэргэжлийн ур чадвар, харилцаа, хандлага, ёс зүйтэй холбоотой, 59.2 хувийг бусад асуудлууд эзэлжээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн байгууллагын хариуцлагын даатгалын үйлчилгээг 3 компани, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын үйлчилгээг 4 даатгалын компани үзүүлж байна. 2021 оны байдлаар сайн дурын байгууллагын хариуцлагаа даатгуулсан эмнэлгийн байгууллагатай 197 орчим сая төгрөгийн 89 гэрээ байгуулсан байгаагаас 19 сая төгрөгийн 14 гэрээний нөхөн төлбөрийг төлсөн байна. Харин сайн дураар эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагыг даатгуулсан эмнэлгийн байгууллагатай 124 орчим сая төгрөгийн 53 гэрээг байгуулсан. Үүнээс 2 гэрээний нөхөн төлбөрт 347 орчим сая төгрөг төлжээ. Энэ нь нийт хариуцлагын даатгалын 1.6 хувийг эзэлж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга З.Батболд хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид эрүүл мэндийн салбарт мэргэжлийн болон хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ албан журмын болон сайн дурын даатгалын хэлбэрийг хослуулах, хохирлын хэмжээ болон эмч мэргэжилтнүүдийн буруутайг эсэхийг тогтоох субьектыг тодорхой заах хэрэгтэй гэлээ. Мөн даатгалын хураамжийн хэмжээг цалин хөлс, инфляцтай уялдуулан тогтоох, эмч, мэргэжилтнүүдэд хууль зүйн туслалцаа авахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдэх зэрэг олон асуудалд шийдэл олох шаардлагатай байгааг сануулав.

Эмч, мэргэжилтнүүд дангаараа хариуцлага хүлээх боломжгүй. Ажиллах хүчний хомстол, ажлын нөхцөл байдлаас шалтгаалан нэг хүнд хэт их ачаалал ирдэг. Нөгөө талаар алслагдсан сум, багт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд олон бэрхшээл тулгардаг зэргийг харгалзан үзэх талаар хэлэлцүүлэгт оролцсон эмч, мэргэжилтнүүд саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Бейсен эмч, мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын чанарт анхаарч, шат шатандаа мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлсэн.

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн болон хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэхдээ даатгалын хураамжийн зохист харьцааг зөв тогтоохын чухлыг тэмдэглээд ажил олгогч, эрүүл мэндийн байгууллага бүр даатгалын төсөвтэй байх талаар саналаа хэлэв.

Даатгалын байгууллагуудын төлөөлөл эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь эрсдэл өндөртэй. Олон улсын жишигт эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжлийн хариуцлагын даатгалд эрсдэлийг тусгайлан тоочиж нэрлэдэггүй учраас манай улсад албан журмын болон сайн дурын хэлбэрийн даатгалыг хослуулах нь давуу талтай гэв.

Даатгалын тогтолцоог үр дүнтэй болгоход даатгалын хураамжийн хэмжээ эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад санхүүгийн дарамт учруулахгүй байх, байгууллагаас  тодорхой хувийг даадаг байх шаардлагатай. Түүнчлэн даатгалаас олгох нөхөн төлбөр нь түргэн, шуурхай олгогдож, эмчилгээний зардалд хүрэхүйц байх, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээний стандарт, эрсдэлийн менежментийг дэмжсэн байх тал дээр анхаарч, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа ажлын хэсгийн гишүүд илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    8 цаг 25 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    8 цаг 30 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    10 цаг 15 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    10 цаг 48 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    10 цаг 53 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    11 цаг 49 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    11 цаг 55 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    11 цаг 56 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    12 цаг 21 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    12 цаг 43 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    13 цаг 36 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    13 цаг 52 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 57 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    14 цаг 20 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    14 цаг 32 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    14 цаг 33 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    14 цаг 54 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    15 цаг 4 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    16 цаг 18 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    16 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК