Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн онцолсон Г.Ёндон сайд

2022-6-13
0
ЖИРГЭХ

-ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ САЙД БАЙХ ЁСГҮЙ-

Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ төрд ажиллаж байгаа хүн ямар байх ёстойг тоочиж хэллээ. Тэрбээр төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байх ёстой гээд дараах зүйлсийг тоочив.

Үүнд:

  • Хуулийг чанд мөрдөж ажилладаг байх ёстой
  • Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх учиртай
  • Авлига, хүнд суртлаас ангид байж, сэтгэл гаргаж ажиллах үүрэгтэй
  • Хариуцсан ажилдаа эзэн байх зарчимтай
  • Иргэдийг алагчилдаггүй, ижил тэгш, хүндэтгэлтэй ханддаг сэтгэлтэй байх
  • Хариуцсан ажлаа бусдад ацагладаг, хийдүүлдэг, эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлоор ашигладаг, хууль бус үйлдэл хийдэггүй байх хуультай.

Ерөнхийлөгчийн дээр дурдсан зарчим, шаардлагууд төрийн сайд Г.Ёндонд огт ажиглагдахгүй, үйл ажиллагаанд нь харагдахгүй байгаа юм. Ажигч гярхай У.Хүрэлсүх үүнийг эртнээс мэдэж, Г.Ёндонд хэлье гэж хэлсэн бололтой. Учир нь МАН-ын дээд албан тушаалтнуудын яриагаар Г.Ёндон насан багадаа Ерөнхийлөгчтэй хамт суралцаж байсан, эртний танил гэдгээрээ сайдын суудалд тухалсан гэж ил тод ярилцдаг ажгуу.

Сайд Г.Ёндон өөрийн үндсэн ажил болох хууль боловсруулж өргөн барих, хууль биелүүлэх үүргээ биелүүлэхгүй өдий хүрчээ. Засгийн газрын зорилтын дагуу тэр Үндэсий баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хууль гээд нэн шаардлагатай хуулиудыг Засгийн газарт өргөн барьж, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх ёстой ч хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тэгсэн атлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн шүүмжлэл, иргэдийн хяналтыг хааж боомилохын тулд төсвийн мөнгийг зарцуулдаг нэгэн.

Тус яамныхан татвар төлөгчдийн 260 сая төгрөгийг сайдынхаа нэрийг аврахад зориулж 13 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гэгчийг хийж, тус бүрд нь 20 сая төгрөг зарцуулсан нь олон нийтэд ил тод болсон билээ. Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гаргаж шаардлагагүй тансаг хэрэглээг танах, худалдан авалтыг цуцлах шийдвэр гаргасаар байтал Засгийн газрын гишүүн, сайд Г.Ёндон өөрийн удирдлагад байгаа "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийг төсвийн мөнгөөр 280 сая төгрөгөөр автомашин худалдан авч тансаглах гэж зар тараасныг үл анзаарсан, үл ойшоосон байдалтай сууна.

Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ын удирдлагууд 381 сая төгрөгөөр суудлын машин авах тендер зарлажээ. Их хурлын дарга нь иргэдээ хэмнэлтэд шилжихийг уриалж, нийтээрээ хямрал, хомсдолд өртөөд байхад төрийн өмчит компанийн удирдлагууд төсвийн мөнгөөр тансаглаж суугааг үл хайхрах нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхааруулсан “Хуулийг чанд мөрдөж ажилладаг байх, Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх, хариуцсан ажилдаа эзэн байх” шаардлагуудыг илтээр зөрчсөн үйлдэл юм.

Уул уурхай хариуцсан салбарын сайдын хувиар улсын тусгай хэрэгцээнд хураагдсан талбайг эзэмшигчдэд нөхөн олговрыг хуулийн дагуу өгөх нь Г.Ёндонгийн хэнтэй ч хуваалцахгүй үүрэг байдаг.

Нөхөн олговор авах ёстой 20 гаруй компани хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой байтал таны таалалд нийцэх ёстой бас нэг нэмэлт хүлээлт горьдлого шат дамжлага үүсээд удлаа. Бүх шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад сайд Г.Ёндон эс үйлдэл хийн нөхөн олговор өгөх асуудлыг дарсаар энэ нь торгуульд хүргэх, улмаар төсөвт хүндрэл учруулах байдалд хүргэж эхэлжээ.

Улсын хөгжлийн гол салбар болох уул уурхайн компаниуд өмгөөлж хамгаалах ёстой сайдаа салбараа дэмжихгүй ч ядаж хууль биелүүлчих байх, шүүхийн шийдвэр энэ сайдад нөлөөлөх болов уу гэж харцгааж байна.

Салбарын сайд маань салбараа гэхгүй байгаа мөртлөө уул уурхайгаас хүртэх баялгаа түрүүлээд хүртчихсэн гэдгийг бид сайд болсон даруйд нь мэдсэн. Сайдын маань охин уул уурхайн компаниас сургалтын төлбөрөө төлүүлчихсэн байж таарсан. Сайд таныг хуулиа биелүүлээд өгвөл уул уурхайн салбарынхан бас үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлмөөр байна. Уул уурхайн салбарт хүлээгдэж байгаа, хүсэж мөрөөдөж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж хүндэрч байгаа энэ эдийн засагт ямар их нэмэр болохыг та ойлгож л баймаарсан.

Хууль боловсруулдаггүй, салбарын эрх зүйн байдлыг сайжруулах талаар ямар ч ажил хийдэггүй, Засгийн газрын бодлого, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ийм этгээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлснээр төрд багтах, шингэх зайгүй биз ээ. Одоо иргэд, салбарын ажилтнууд, МАН-ын удирдлага, гишүүд энэ хүнтэй албан тушаалын хариуцлага тооцох, яаралтай огцруулж, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх чадвартай хүнд сайдын албыг тохоон томилох нь зүй ёсны шаардлага болон дэвшиж байна.

М.Зул

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.229.121.252)
    YALANGUYA HALTAR GEGCH SAID DARHANII ZAMIIG 5 JIL TAVINA GEED BAIGAA GADAADIIN BANKNUUDAAS AVSAN 300SAYA DOLLOROOR BOL NEG JILIIN HUGATSAAND L TAVIH BOLOVCH MUNGU N YAASAN BEEE ZAM N 5 JIL TAVIAAD CH DUUSAHGUI N TODORHOI SONGUULIAR SHOUDAAD BAISA NALAIHIIN ZAM OLON SAYA DOLLORIIN SHINE GUUR ED NAR N ODOO CH DUUSAAGUI L BAIJIINA
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зосид (64.119.27.43)
    Анги нутаг усны хумуус гээд олон хун сайд хийж ажил унагаж бна шуу дээ болиххэрэгтэй
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.27.43)
    Энэ засагт ендон халтар тавинбэх номин энхболд мэндсайхан нямдорж туяа монхбаатар гээд олон сайдууд бгаа шуу дээ мэргэжлийн нэр барьсан ажил нь шоу болсон нохожыг хурдан шиг зайлуулах хэрэгтэй шуу дээ
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • Buyna (202.126.89.231)
    Ene hund anhnaasaa l saidiin suudal ahdaj baisan yum.Yahav angiin huuhed Uul uurhai medne mergejiliin hun gedgeer n tavisan baih getel jinhen hovoor ajil hiideg dan hov yrij yvdag hogiin gar yum baiga yum bid bugd mednee
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    7 цаг 34 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    7 цаг 39 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    9 цаг 24 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    9 цаг 57 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    10 цаг 2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    10 цаг 58 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    11 цаг 4 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    11 цаг 5 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    11 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    11 цаг 52 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    12 цаг 45 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    13 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 6 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    13 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    13 цаг 41 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    13 цаг 41 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    14 цаг 3 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    14 цаг 13 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    15 цаг 27 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    15 цаг 28 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК