Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн ордны цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгох УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2022-6-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан.

Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдаж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгтбайрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд 2008 онд “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нар хамтарсан тушаалаар баталсан. Уг журмаар Төрийн ордны хамгаалалтын бүсийн хэмжээ хязгаар, Төрийн ордонд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтуудын ажил, үүргээ хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, Төрийн ордонд нэвтрэх албан хаагчдын хувцаслалтын код болон хамгаалалттай холбоотой бусад харилцааг журамласан.

Уг журам нь батлагдсанаас хойш зарим төрийн байгууллагын чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, мөн Төрийн ордны хамгаалалтын бүрэлдэхүүнд орж байсан зарим хэсэг нүүж, нөхцөл байдал цаг үеэ даган шинэчлэгдсэнтэй холбогдуулан уг журмыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн зэргийг үндэслэн тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох тухай, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд Улсын Их Хурлын гишүүнтэй уулзах, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөх асуудлыг тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ДАШ (103.212.116.46)
    ЭНЭ БОЛ ХОТЫН ХӨДӨЛМӨРЧИДӨД ЗОРИУЛЖ БАЙГУУЛСАН УЛААНБААТАР ХОТЫН 2 ДАХЬ ЦЭЦЭРЛЭГ БОЛОХООС ТӨРИЙН ОРДОНЫ ЦЭЦЭРЛЭГ БИШ. ҮҮНИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОХОД ХУУЛЬ ГАРГАНА ГЭХЭЭР ИЧЭЭД НҮҮР ХИЙХ ГАЗАР ОЛДОХГҮЙ НЬ.ХУУЛЬ ГЭДЭГ ЧИНЬ ИЙМ ӨЧҮҮХЭН, ҮНЭ ЦЭНЭЭ АЛДСАН ЮМ УУ?
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Ийм утгагүй асуудлаар хөөцөлдөж, ажил хийсэн болж жүжиглэхээ больцгоомоор юм. Төрийн ордон болж тухайн улсын чухал 1-р зэргийн объект учир зайлшгүй хамгаалалтад байх ёстой. Тэнд монгол төрийн бүх нууц байдаг байх. Гудамжны хувцастайгаа ороод байх нь хир зохимжтой юм. Аль ч нам, хэнч ажиллаж байсан тэр бол ёслол хүндэтгэл заавал байх ёстой.
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    7 цаг 34 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    7 цаг 38 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    9 цаг 24 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    9 цаг 57 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    10 цаг 2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    10 цаг 58 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    11 цаг 4 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    11 цаг 5 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    11 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    11 цаг 52 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    12 цаг 45 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    13 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 6 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    13 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    13 цаг 41 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    13 цаг 41 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    14 цаг 3 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    14 цаг 13 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    15 цаг 27 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    15 цаг 28 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК