Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн Газрын тэмдэглэлийг баталлаа

2022-6-15
0
ЖИРГЭХ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн Газрын тэмдэглэлийг өнөөдрийн хурлаар баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны зургаадугаар сарын 8-нд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон. Энэ хүрээнд гарсан санал хүсэлтэд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжив.

Тэмдэглэлээр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хамгаалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харьяалах нутаг дэвсгэртээ эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах; Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагааг дэмжиж, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихыг даалгав.

Түүнчлэн Тэмдэглэлд 26 асуудлыг судлан, шуурхай шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан бөгөөд гол заалтуудыг дор дурдав. Үүнд:

1. Тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм хангамжийн нөхцөл байдлыг судалж шаардлагатай эм, бэлдмэлийн нэр төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангах; Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай эмчилгээ, хагалгаанд орох хүүхдийн асуудлыг 2022 оны есдүгээр сард багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх;

2. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлээгүй байгаа эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах талаар тооцоо, судалгаа хийж, холбогдох хуульд тусган батлуулах, шаардлагатай хөрөнгийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3. Нийгмийн халамжийн тэтгэврийг 288,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, цаашид нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийж, 2023 оны төсөвт тусган шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4. Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийг үнэлэх Үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;

5. Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газрыг СЭМҮТ-ийн дэргэд байгуулах асуудлыг судалж, санхүүжилтийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин, нөхцлийг бүрдүүлэх, дэмжлэг, тохируулгын тогтолцоог хөгжүүлэх;

7. Тархины саажилт, уналт таталттай, оюун ухааны болон тулгуур эрхтний зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх боловсролын болон дэмжих цогц үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган, хэрэгжилтийг хангах;

8. Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, протез, ортопедийн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн судалгааг хийж, дутагдалтай байгаа мэргэжилтнийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх тухайн мэргэжлээр суралцахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг сургалтын орчин материаллаг баазыг бэхжүүлж ажиллах, холбогдох мэргэжлийн индексийг батлах;

9. Тусгай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, сурах бичиг, эд хогшил, дотуур байрны тавилга, зөөлөн эдлэлийг бүхэлд нь шинэчлэх асуудлыг судлан, шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусган батлуулахад шаардлагатай арга хэмжээ авах;

10. Аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, сэргээн засах, асаргааны цогц үйлчилгээний хөгжлийн төвийг байгуулж, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай ажил үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх байдлаар байрны түрээсийн дэмжлэг үзүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт, төвийн эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар тооцон санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

11. Бага орлоготой, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гишүүнтэй өрхийг орон сууцны дэмжлэгт нэн тэргүүнд хамруулах тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Улсын хэмжээнд нийт 11.835 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 11.2 хувийг эзэлдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэй, 76 хувь нь төрөлхийн, 24 хувь нь олдмол бэрхшээлтэй.

Хөдөлмөр, нийгэм хамгааллйн яам

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    7 цаг 34 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    7 цаг 38 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    9 цаг 23 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    9 цаг 56 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    10 цаг 2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    10 цаг 58 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    11 цаг 3 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    11 цаг 4 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    11 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    11 цаг 51 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    12 цаг 44 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    13 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 5 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    13 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    13 цаг 40 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    13 цаг 41 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    14 цаг 2 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    14 цаг 12 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    15 цаг 26 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    15 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК