Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Гаити

2022-6-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Гаити улс нь 27750 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Карибын тэнгис дэх Гаити арал дээр оршдог арлын орон. Тус улс арлын нийт газар нутгийн наймны нэг хэсгийг эзэмшдэг бөгөөд зүүн хэсгээрээ Доминикан улстай хиллэдэг. Мөн уг том арлаас гадна 58 жижиг арлууд нийлж бидний мэдэх Гаити улсыг бүрдүүлдэг.

БАРИМТ 2

Гаити улсын нийт хүн ам 11.5 сая бөгөөд тэдний 95 хувийг Африк гаралтай гаитичууд бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт гаитичуудын 87 хувь нь христийн шашныг шүтдэгээс гадна бүх гаитичууд вүүдүү шашныг шүтдэг. Мөн Гаити улс Карибын тэнгисийн хамгийн их хүн амтай орон.

БАРИМТ 3

Гаити улсын газар нутаг дээр анх манай эриний өмнөх 5000 онд хүн Өмнөд Америкаас гаралтай Таино хүмүүс ирж суурьшсан ба манай эриний өмнөх 300 он гэхэд фермийн аж ахуй эрхэлдэг тосгонууд болон хөгжсөн байв. Улмаар тус арал дээр аравакчууд шилжин ирж суурьшсанаар арлын оршин суугчдын ихэнхийг аравакчууд бүрдүүлэх болсон.

БАРИМТ 4

Христофер Колумб 1492 оны арван хоёрдугаар сарын 5-нд Америк тивийг нээсэн аяллынхаа үеэр анх Гаити арал дээр хөл тавьж уг арлыг дэлхийн газрын зураг дээр нэмж зурсан. Тэрээр Гаити арлыг санаандгүй нээсэн бөгөөд өөрийгөө анх Энэтхэг эсвэл Хятадын газар нутаг дээр очлоо гэж бодсон.

БАРИМТ 5

Улмаар Гаити арлыг испаничууд колоничлосон бөгөөд тэдний ноёрхлыг 1697 онд францчууд таслан зогсоосон. Улмаар францчууд Африк тивээс олон тооны боолуудыг Гаити арал дээр чихрийн нишингийн тариалангийн талбай дээр хөдөлмөр эрхлүүлэхээр авч ирж, тус колони улсыг тухайн үеийнхээ дэлхийн хамгийн баян улс болгосон.

БАРИМТ 6

1789-1799 оны хооронд өрнөсөн Францын хувьсгалын голоор буюу 1791 онд Францын армийн анхны хар арьст генерал, анх боолын хувиар Гаити арал дээр ирж байсан Туссен Лувертюр Гаитийн хувьсгалыг эхлүүлсэн. 12 жилийн турш үргэлжилсэн уг зэвсэгт мөргөлдөөний эцэст франц цэргүүд ялагдал хүлээснээр 1804 оны нэгдүгээр сарын нэгэнд гаитичууд бүрэн эрхт улсаа байгуулсан.

БАРИМТ 7

Ингэснээр тус улс хар арьст хүмүүсээр удирдуулсан анхны бүрэн эрхт улс, боолчлолыг халсан Америк тивийн анхны орон, Карибын тэнгис болон Латин Америкийн анхны бүрэн эрх улс, боолын бослого амжилтад хүрсэн түүхэн дэх цор ганц орон гэх мэт түүхэн амжилтуудыг эзэмших болсон.

БАРИМТ 8

Үүний дараа Гаити улс оршин буй арлаа тэр чигт нь эзэмшихийн тулд Доминикан улстай ширүүн тулаануудыг өрнүүлдэг байсан ч 1870-аад онд тэдний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Гаити улс нь Америкийн Нэгдсэн улсын араас орох дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст орших хоёр дахь хамгийн эртний улс.

БАРИМТ 9

Тусгаар тогтносны дараах Гаити улсын эхний 100 жил улс төрийн тогтворгүй байдал, олон улсын хамтын нийгэмлэгийн гадуурхалт, Франц улсад төлөх ёстой өр гэх мэт таагүй зүйлсээр дүүрэн өнгөрсөн. Улмаар 1915-1934 оны хооронд АНУ-д эзлэгдэж явсан Гаити улс 1986 оноос хойш илүү ардчилсан улс төрийн тогтолцоотой болохыг эрмэлзэж 1987 онд одоогийн үндсэн хуулиа баталсан.

БАРИМТ 10

Гаити улсын нийслэлийг Порт-о-Пренс гэдэг ба 2010 онд уг хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдож 220,000 хүний аминд хүрсэн. Мөн Дэлхийн Банкнаас гаргасан судалгаанаас үзэхэд Гаити улс нь дэлхийн бөмбөрцгийн баруун хагас болон Америк тивийн хамгийн ядуу орон.

БАРИМТ 11

Гаити улсын албан ёсны нэлнүүд бол англи болон гаити хэл. Мөн тус улс ерөнхийлөгчийн хагас засаглалтай. Одоогийн Гаити улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албыг Ариэль Анри түр хугацаагаар хашиж байна. Гаити улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 170-аар байранд жагсдаг. Энэ нь маш доогуур орох үзүүлэлт. ​​​​​​​

БАРИМТ 12

Ерөнхийдөө Гаити улсыг 1804-1915 он буюу тусгаар тогтносноос АНУ-д эзлэгдэх хүртэл нь нийт 17 өөр дарангуйлагчид удирдсан. Тус улсад дэлхийн ихэнх оронд хориглогддог азарган тахиан тулаан нэлээд алдартай. Гаитичууд уг спортыг хоорондоо бооцоо тавьж үзэх дуртай бөгөөд шалтаг олдох бүрд ямар нэгэн зүйл дээр бооцоо тавьчих гээд байдаг ард түмэн.

БАРИМТ 13

Азарган тахианы тулааны ялагчид шагнал болох 67 ам.долларыг авдаг. Энэ нь зарим хүмүүсийн бүтэн сарын цалингаас хавь илүү мөнгө. Гаитичууд азарган тахиагаа бусад тахианаас илүү хүчтэй, илүү догшин болгохын тулд ром дарсанд дэвтээсэн түүхий мах болон халуун чинжүүгээр хооллодог.

БАРИМТ 14

Бүх гаитичууд вүүдүү шашныг шүтдэг тухай өмнө нь дурдсан. Өвөг дээдсийн сүнс болон тэднийг хүмүүстэй холбож өгдөг гэгээнтнүүд дээр суурилсан уг шашин нь 17-18-аар зуунд Гаити улсад хурдацтай хөгжсөн. Та уг шашныг хүнийг дуурайлган хийсэн хүүхэлдэй ашиглан хараал хийдэг зан үйлээр нь таньж магадгүй. ​​​​​​​

БАРИМТ 15

Зомби гэх үг гаити хэлнээс гаралтай. Боолчлолын эрин үед Африк тивээс ирсэн боолууд нас барж, эрх чөлөөтэй болсныхоо дараа эх нутагтаа эргэн очно гэдэгт итгэдэг байсан тул тэдний дунд амиа хорлох тохиолдол их байжээ. Харин нөгөө талд амиа хорлосон боолууд үүрд мөнх боол хэвээрээ үлдэж тариалангийн талбай дээр сүнсгүй биет буюу зомби мэт хөлхсөөр байх болно гэх түүх зохиож байжээ.

БАРИМТ 16

Эртний Тайно хүмүүсийн хэлнээс Гаити гэх үгийг орчуулбал “Уулархаг улс” гэх утгыг агуулдаг. Мөн Гаити улс нь дэлхий дээрх хамгийн ихээр ой модоо устгасан орнуудын эгнээнд зүй ёсоор багтдаг. Үүний гол шалтгаануудаас нэрлэвэл газар тариалангийн буруу арга барил, бэлчээрийн даац хэтрүүлсэн, нүүрсний эрчимтэй эрэлт хэрэгцээ гэх мэтээр цуварна.

БАРИМТ 17

Гаити улсад хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлэх хэрэг газар авсан бөгөөд ихэнх гаитичууд тогтсон ажилгүй. Мөн зам тээврийн систем нь зохион байгуулалт муутайгаас гадна чанар муутай тул фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүс бараагаа түгээхэд үйл явцдаа томоохон асуудлуудтай тулгардаг.

БАРИМТ 18

Гаити улсын боловсролын систем нь Франц улсын систем дээр тулгуурласан. 15-аас дээш настай буюу насанд хүрсэн гаитичуудын дөнгөж 61 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Энэ нь Латин Америкийн 90 хувийн доор орох маш муу үзүүлэлт юм. Мөн 2010 онд тохиолдсон газар хөдлөлт Гаити улсын ихэнх сургуулиудыг нурааж уг салбарт нэлээд хүнд хохирол учруулсан. ​​​​​​​

БАРИМТ 19

Гаити улсад зөвхөн баян чинээлэг болон бизнесийн шаардлагаар хүмүүстэй харилцдаг хүмүүс л гар утас, интернетийг ашигладаг. Өөр үгээр хэлбэл гар утастай байна гэдэг нь Гаити улсад тансаг хэрэглээ юм. Мөн тус улс дахь 50 хүн тутмын нэг нь ДОХ-ын халдвар тээдэг. ​​​​​​​

БАРИМТ 20

Гаити улсад нүүрлэж байсан байгалийн гамшгуудыг нэрлэвэл уртаас урт жагсаалт үүснэ. Тэд нараас нэгийг онцлон дурдахад 1963 онд Флора гэх нэртэй хар салхи Гаити улсыг дайран гарч 8,000 хүний аминд хүрсэн. Мөн Гаити улс нь хууль бус хар тамхины бизнесээрээ алдартай бөгөөд Хойд болон Өмнөд Америкийн орнууд руу их хэмжээний хар тамхийг нууцаар тээвэрлэдэг. ​​​​​​​

БАРИМТ 21

Гаити улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсад олон зуун клубүүд үйл ажиллагаагаа идэвхтэй өрнүүлдэг бөгөөд Гаитийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1974 оны ДАШТ-д оролцож байсан удаатай. Уг тэмцээнийг тэд хэсгийн шатнаас өндөрлүүлсэн ба Итали, Польш, Аргентины шигшээ багуудтай нэг хэсэгт орсон.

БАРИМТ 22

Гаити улсын баг тамирчид хамгийн анх 1900 оны Парисын олимпд эх орноо төлөөлөн оролцсон. Үүнээс хойш тэд 1904-1920, 1936-1956, 1964-1968, 1980 гэх онуудад зуны олимпд оролцолгүй өнжсөн. Тэд түүхэндээ олимпын наадмаас нэг мөнгө, нэг хүрэл медалийг хүртэж байсан. Мөн Гаити улсын төрийн далбаа энэ жил анх удаагаа өвлийн олимпын нээлтийн болон хаалтын үйл ажиллагааны үеэр мандсан. ​​​​​​​

БАРИМТ 23

Гаити улсын төрийн далбаа улаан болон цэнхэр өнгийн ижил хэмжээтэй хэвтээ зурааснуудаас бүрддэг ба төв хэсэгт нь улсынх нь төрийн сүлд байрладаг. Төрийн сүлд дээрх их бууны дүрс нь гаитичуудын эрх чөлөөнийхөө төлөө тулалдахад хэзээд гэх утгыг агуулдаг.

БАРИМТ 24

Гаити улсад хүүхдүүдийн эрүүл мэнд ноцтойгоор зөрчигддөг. Нийт хүүхдүүдийн тэн хагас нь ямар ч өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцин хийлгээгүй ба 10-аас их хувь нь таван нас хүрэхээсээ өмнө нас бардаг. Мөн санхүүгийн хувьд нийт гаитичуудын 80-аас их хувь нь ядуу буурай гэх ангилалд багтдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 155 дахь дугаараар хар арьст хүмүүсээр удирдуулсан дэлхийн анхны бүгд найрамдах улс болох Гаити улсыг онцолж байна. Та бүхэн Гаити улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 30 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 34 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 43 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК