Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Ирланд

2022-7-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Ирланд улс 70273 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн баруун хойд захад байрладаг арлын орон. Уг улс нь Ирланд арал дээр оршдог цор ганц улс биш бөгөөд хойд хэсгээрээ Их Британи улсын эгнээнд багтдаг Хойд Ирланд улстай хиллэдэг. 

БАРИМТ 2

Ирланд улсын хүн амын нийт тоо 5 сая бөгөөд тэдний 92.4 хувийг Европ, 21 хувийг Ази, 1.3 хувийг Африк гаралтай хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт ирландчуудын 85 хувь нь христийн шашныг шүтдэг бол 10 хувь нь шашин шүтлэггүй. Мөн Ирланд улсад амьдардаггүй дэлхий даяар тархсан ирландчуудын тоог гаргатал 80 сая хол давж байсан. 

БАРИМТ 3

Ирланд улс анх Их Британийн колони орон байсан бөгөөд 1922 оны Англи-Ирландын гэрээний дагуу Ирландын чөлөөт улс хамгийн анх байгуулагдсан. Үүний дараа 1937 онд ирландчууд шинэ үндсэн хуулиа баталж өөрсдийн улсаа албан ёсоор Ирланд хэмээн нэрлэсэн. 

БАРИМТ 4

Улмаар Ирланд улс 1949 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1955 онд НҮБ-д, 1973 онд Европын нийгэмлэг буюу одоогийн Европын Холбоонд тус тус элссэн. Хэдийгээр нэг арал дээр оршдог ч Ирланд болон Хойд Ирланд улсууд 20-аар зууны ихэнх үед албан ёсны харилцаагүй байсаар ирсэн. Харин 1980-1990 оны хооронд Их Британи болон Ирландын засгийн газруудын явуулсан бодлогын ачаар хоёр орны харилцаа сэргэсэн.

БАРИМТ 5

Ирланд улсын нийслэлийг Дублин гэдэг бөгөөд тус хотод Европ тивийн томоохон санхүүгийн төвүүд байрладаг. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд гуравдугаар байранд бичигддэг тус улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. 

БАРИМТ 6

Дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэн зэвсэгт хүчний хувьд дундын байр суурийг сахисаар ирсэн Ирланд улс НАТО-гийн гишүүн биш. Мөн тэд Орос-Украины нөхцөл байдал дээр ч дундыг барьсан үзэл баримталсаар байгаа. Мөн Ирланд улсын албан ёсны хэлнүүд бол англи болон ирланд. Гэхдээ ихэнх ирландчууд зөвхөн англи хэлийг бүрэн эзэмшсэн. 

БАРИМТ 7

Ирланд улс нь нэгдсэн парламентын засаглалтай ба одоогийн ерөнхийлөгчийг нь майкл Хиггинс гэдэг. Тэрбээр Ирланд улсын ес дэх ерөнхийлөгч бөгөөд 2011 оноос хойш уг албан тушаалыг хашиж байгаа. Хэвлэлийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, эрүүл мэнд гэх мэт хүчин зүйлсээрээ дэлхийд дээгүүр байранд жагсдаг тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол евро. 

БАРИМТ 8

Дэлхийн хамгийн эртний баараар нэрлэгдэж Генисийн номд бүртгэгдсэн баар Ирланд улсад байдаг. Шоны баар гэх нэртэй уг баар нь манай эриний 900 онд байгуулагдсан гэгддэг. Мөн Ирланд улсыг ногоон өнгийн газар нутаг, талбайнуудаас нь болж “Маргад чулуун арал” хэмээн зарим тохиолдолд нэрлэдэг. 

БАРИМТ 9

Ирландчуудын амьдралын хэв маягийг шар айраггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ирланд хүн жилд дунджаар 131 литр шар айраг уудаг гэх судалгаа байдаг бөгөөд энэ нь дэлхийд хоёрдугаар байранд орох өндөр үзүүлэлт юм. Мөн Европ тивийн нийт компьютерын 25 хувь нь Ирланд улсад үйлдвэрлэгддэг. 

БАРИМТ 10

Өмнө нь Ирланд улсын ерөнхийлөгчийн тухай товч мэдээлэл хүргэсэн. Тэгвэл үнэн хэрэгтээ Ирланд улсын ерөнхийлөгч маш бага эрх мэдэлтэй. Ирланд улсыг удирдах хамгийн их эрх мэдэлтэй нэгэн бол тус улсын ерөнхий сайд Михол Мартин. Ирландчууд олон зуун аялга ашиглан англи хэлээр ярьдаг бөгөөд суурин газар бүр өөрийн гэсэн өвөрмөц аялгатай. Тиймээс хөдөө орон нутаг дахь ирландчуудтай харилцах үед англи хэл мэддэг хүн ч бэрхшээлүүдтэй тулгардаг.  

БАРИМТ 11

Ирланд улс үеийн үед эрдэмтэн, инженер, шинжлэх ухаанчдаараа алдартай байсаар ирсэн. Ирландчуудын зохион бүтээсэн болон олж нээсэн зарим алдартай бүтээлүүдээс дурдахад шумбагч онгоцыг Жон Филипп Холланд гэх ирланд инженер зохион бүтээсэн. Мөн Жон Тиндаль гэх ирланд шинжлэх ухаанч 1860-аад онд тэнгэр ягаад цэнхэр өнгөтэй байдаг тухай судалгааг хийж, дэлхий нийтийн өмнөөс уг асуултын хариултыг олсон. 

БАРИМТ 12

Ирланд улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 1,038 метрийн өндөрт оршдог Карраунтухил уул. Харин тус улс дахь хамгийн урт гол бол 370 километрийн урттай, Ирланд улсын 11 мужийг дайран урсдаг Шаннон гол. Мөн далайн түвшнээс дээш 688 метрийн өндөрт оршдог, Европ тивийн хоёр дахь өндөр хавцал болох Кроагон хавцал Ирланд улсад байдаг. 

БАРИМТ 13

Европ тивд хамгийн анх төмс ургуулсан улс бол Ирланд. Сир Уолтер Ролей гэх эрхэм Америк тивээс хамгийн анх төмсний үрийг авч ирэн 1588 онд Ирланд улсын хөрсөнд ургуулсан. Улмаар төмс гэх хүнсний ногоог дэлхийн өнцөг булан бүрд ургуулж эхэлсэн. Мөн Ирланд улс хүйсийн эрх тэгш байдлын хувьд дэлхийд тэргүүлэх орнуудын нэг бөгөөд түүхэндээ хоёр ч удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй байсан. 

БАРИМТ 14

Сүнсний баяр буюу Халловиний баяр нь ирландчуудын тэмдэглэдэг Самхайн гэх баяраас үүсэлтэй. Ирландчууд шинэ жил эхлэхээс өмнө нас барсан хүмүүс нэг өдрийн турш эх дэлхий дээр эргэн ирдэг хэмээн Самхайн баярыг 2000 жилийн өмнөөс жил бүрийн аравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг байсан. Улмаар Ирланд улсад очсон жуулчдад уг баяр ихэд таалагдсан тул Халловиний баяр үүссэн. 

БАРИМТ 15

Ирланд бол хамгийн шашинлаг барууны орнуудын нэг. Нийт ирландчуудын 34 хувь нь амралтын өдөр бүр тогтмол сүм рүү очиж залбирал үйлдэцгээдэг. Мөн та Ирланд улсад очвол Дублин хотод байдаг христийн шашны урсгал болох Ромын католик шашны хамгийн чухал өвүүдийн нэг болох Гэгээн Патрикийн сүмээр зочлох хэрэгтэй. 

БАРИМТ 16

Ирланд улсад хэзээ ч могой амьдарч байгаагүй. Домогт өгүүлснээр Гэгээн Патрик Ирланд улс дахь бүх могойг хөөж явуулсан гэдэг бол, шинжлэх ухааны аргаар тайлбарлавал уг арал дээр анхнаасаа ямар ч могой амьдарч байгаагүй. Ирландчууд олон төрлийн үлгэр домог ярьж, уран төсөөллөө ихэд хөгжүүлдэг ард түмэн. Үүнтэй холбоотойгоор Ирланд улсаас нэлээд олон алдартай зохиолчид төрөн гарсан. 

БАРИМТ 17

Хүний эрхийг дээд зэргээр хүндэлдэг Ирланд улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 2015 онд хуулийн дагуу зөвшөөрсөн. Уг хуулийг батлахад 20 жилийн хугацаа шаардагдсан бөгөөд санал хураалтад оролцсон хүмүүсийн 62 хувь нь уг хуулийг батлахыг дэмжсэн. 

БАРИМТ 18

Ихэнх ирландчууд, ялангуяа эрчүүд, Мак болон О’ гэж эхэлсэн нэртэй байдаг. Тэгвэл эдгээр нэрс нь утга учиртай. Мак гэдэг нь “-ий хүү” гэх утгатай бол О’ гэдэг нь “-ий үр удам” гэх утга агуулдаг. Мөн Ирланд улсад байдаг хамгийн урт нэртэй газрыг Муканагедердаухаулиа гэдэг. 

БАРИМТ 19

Ирланд улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Бүгд Найрамдах Ирланд улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 47-аар байранд эрэмбэлэгддэг ба ДАШТ-д 1990 оноос хойш гурван удаа оролцож байсан. Мөн тэд Европын АШТ-д гурван удаа оролцож 1988 онд шөвгийн наймд шалгарч байсан удаатай. 

БАРИМТ 20

Ирланд улсын баг тамирчид 1924 оноос эхлэн зуны олимпд эх орноо төлөөлөн оролцох болсон. 1936 оны Берлиний олимпыг эс тооцвол бүх олимпд тасралтгүй оролцсоор ирсэн тэд олимпын наадмаас одоогийн байдлаар 11 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг хүртээд байна. 

БАРИМТ 21

Ирланд тамирчдын хамгийн өндөр амжилт үзүүлдэг спортын төрлүүд нь хөнгөн атлетик, бокс, усанд сэлэлт болон сэлүүрт завь. Гэхдээ ирланд тамирчид олимпын наадмын эхэн жилүүдэд л хөнгөн атлетикийн спортоор амжилт гаргадаг байсан. Мөн ирландчууд 1992 оноос хойш өвлийн олимпд оролцож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч медаль хүртэж байгаагүй. 

БАРИМТ 22

Ирланд улсын төрийн далбаа ногоон, цагаан, улбар шар өнгийн ижил хэмжээтэй гурван босоо зурааснаас бүрддэг. Уг далбааны урт нь өргөнөөсөө хоёр дахин урт байдаг бөгөөд энэхүү өнгөнүүдээр Ирланд арал дээрх өөр өөр уламжлал, соёл заншилтай хүмүүсийн хоорондын эв нэгдлийг илэрхийлдэг. 

БАРИМТ 23

Ирланд улс дахь бүх цайз, цамхгийг өөрийн биеэр очиж үзэх бараг л боломжгүй. Тус улсад ойролцоогоор 20,000 гаруй эртний цайз байдаг. Мөн та аравдугаар сарын зөв үед Ирланд улсад очоод, багагүй азтай байвал Хойд туйлын туяаг Ирланд арлын хойд далайн эрэг дээрээс харах боломжтой. 

БАРИМТ 24

15-аас дээш настай буюу насанд хүрсэн ирландчуудын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Ирланд хүүхдүүд 5-16 насныхаа хооронд сургуульд заавал сурах үүрэгтэй байдаг. Мөн нийт ирландчуудын 37 хувь нь их дээд сургуулийн зэрэгтэй. Энэ нь дэлхийд дээгүүр жагсах өндөр үзүүлэлт. 

image

“Өдөрт нэг улс” цуврал маань дуусахад сар гаруйн хугацаа үлдээд байгаа энэ үед, ээлжит нэгэн дугаараараа Ирланд улсыг онцолж байна. Ирланд улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 31 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 35 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 41 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 44 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 53 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК