Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Экваторын Гвиней

2022-7-05
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Экваторын Гвиней улс нь 28050 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв Африкийн баруун захад байрладаг орон. Хуучин Испанийн Гвинейн колони байсан тус улс Экваторын шугам болон Гвинейн булантай ойрхон оршдог газарзүйн байршлаасаа улбаалан Экваторын Гвиней гэх нэртэй болсон.

БАРИМТ 2

Экваторын Гвиней улсын хүн амын нийт тоо 1.5 сая бөгөөд тэдний 80 хувийг фанг, 6.5 хувийг буби, 5 хувийг игбо үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт экваторын гвинейчүүдийн 88 хувь нь христийн шашныг шүтдэг бол 5 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй.

БАРИМТ 3

Экваторын Гвиней улс арлын болон эх газрын гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Гвинейн буланд байрладаг Биоко, Аннобон гэх мэт таван арал Экваторын Гвиней улсын эзэмшилд багтдаг ба Аннобон гэх галт уулын жижиг арал нь Экваторын шугамын урд байрладаг тус улсын цор ганц хэсэг юм.

БАРИМТ 4

Тус улсын нийслэл хотыг Малобо гэдэг. Малобо хот нь Экваторын Гвиней улсын хамгийн баруун хойд зах болох Биоко арал дээр оршдог. Харин уг улс дахь хамгийн том хот бол Бата. Мөн Португалийн колони байсан арлын орон болох Сао Томе ба Принсипи улс, Биоко болон Аннобон арлуудын дунд оршдог.

БАРИМТ 5

Экваторын Гвиней улсын хувьд Камерун болон Габон гэх хоёр оронтой шууд хиллэдэг. Колоничлолын эрин үеийн өмнө, 12-аар зуунд банту овгийн хүмүүс төв болон баруун Африкаас одоогийн Экваторын Гвиней улсын газар нутаг руу нүүдэллэн ирж суурьшсан.

БАРИМТ 6

Португал далайчин Фернао до Погийн баг 1471 онд Биоко арал дээр хөл тавьсанаар Экваторын Гвиней улсын газар нутагт очсон анхны Европ хүн болсон. Биоко арлыг анх Фернао до Погийн нэрээр Фернандо По хэмээн нэрлэж байсан ч цаг хугацааны эрхэнд олон удаа нэрээ сольсоор Биоко гэх нэртэй болсон. ​​​​​​​

БАРИМТ 7

Экваторын Гвинейн арлууд болон эх газрын тодорхой хэсгийг португалчууд анх колоничилсон. Гэвч тэд Латин Америк дахь өөр газар нутгийг эзэмшихийн тулд (одоогийн Бразил) Испанийн эзэнт гүрэнтэй наймаа хийсэн. Улмаар Экваторын Гвиней улсыг удирдах бүх эрх мэдлийг испаничуудад эзэмших болсон.

БАРИМТ 8

Баруун Африкаас олон тооны боолуудыг Латин Америкийн орнууд руу хүргэдэг байх үед Биоко арал газарзүйн байрлалынхаа ачаар маш чухал арлуудын нэгээр нэрлэгддэг байсан. Испаничууд Экваторын Гвинейн эх газар дээр 1844 онд суурьшиж эхэлсэн бөгөөд 20-аар зууны эхэнд үед тус бүс нутгийг Испанийн Гвиней хэмээн нэрлэсэн.

БАРИМТ 9

1968 онд тусгаар тогтнолоо зарласан Экваторын Гвиней улсын анхны ерөнхийлөгчөөр Франциско Макиас Нгуема нэрлэгдсэн. Тэрээр 1979 оны төрийн эргэлтийн үеэр амиа алдах хүртлээ ерөнхийлөгчийн албыг хашсан. Улмаар түүний эрх мэдлийг Теодоро Обианг Нгуэма Мбасого авсан. Тэрбээр 1979 оноос өнөөдрийг хүртэл Экваторын Гвиней улсын ерөнхийлөгчийн хувиар ажилласаар байна. ​​​​​​​

БАРИМТ 10

Экваторын Гвиней улсын түүхэн дэх хоёр ерөнхийлөгчид хоёул дарангуйлагчид гэдгээрээ олон улсын тавцанд танигдсан. 1990-ээд оны дунд үед Экваторын Гвиней улс Сахарын цөлөөс урд хэсэгт байрладаг Африкийн орнуудын хамгийн том газрын тос олборлогч орон болсон.

БАРИМТ 11

Үүний үр дүнд тус улс нэг хүнд оногдох хөрөнгийн хэмжээгээрээ бүс нутгийнхаа хамгийн баян улс болсон. Гэвч газрын тосны ачаар цөөн хэдэн хүн хэмжээлшгүй их хөрөнгөтэй болсноос биш нийт экваторын гвинейчүүдийн амьдрал сайжраагүй. Диктатор буюу дарангуйллын дэглэмтэй уг улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 144-ээр байранд жагсдаг. ​​​​​​​

БАРИМТ 12

Экваторын Гвиней улсад хүний эрх ихээр зөрчигддөг ба хүн амын талаас их хувь нь өдөр тутмын хэрэглээндээ цэвэр ус хэрэглэж чаддаггүй. Мөн нийт хүүхдүүдийн 8 хувь нь таван нас хүрэхээсээ өмнө нас бардаг. Тус улсын албан ёсны хэлнүүд бол испани, франц болон португал хэл бөгөөд ихэнх экваторын гвинейчүүд испани хэлээр чөлөөтэй ярьдаг.

БАРИМТ 13

Экваторын Гвиней улсын төрийн далбаа ногоон, цэнхэр, цагаан, улаан гэх үндсэн дөрвөн өнгөнөөс бүрддэг ба төв хэсэгт төрийн сүлдний дүрсээ байрлуулсан байдаг. Цэнхэр өнгө нь далай тэнгисийг, цагаан өнгө нь энх тайвныг, ногоон өнгө нь тус улсын ургамалжилтыг, улаан өнгө нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн дайчдаас урссан цусыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 14

Харин Экваторын Гвиней улсын төрийн сүлдний гол хэсэгт торго-хөвөнгийн мод буюу зарим тохиолдолд бурхны мод гэгддэг модны дүрс, түүний дээр зургаан ширхэг алтан од, доод хэсэгт нь испани хэлээр “Эв нэгдэл, энх тайван, шударга ёс” хэмээн бичсэн үгс байрладаг. Зургаан алтан одны хувьд Экваторын Гвиней улсыг бүрдүүлдэг таван арал болон эх газрыг бэлгэддэг. ​​​​​​​

БАРИМТ 15

Экваторын Гвинейчүүд бол дэлхий дээрх хамгийн богино насалдаг 10 үндэстний нэг. Экваторын Гвиней хүн дунджаар 58.4 жил амьдардаг. Учир нь тус улсад хүүхдүүд эрүүл мэндийн салбарын үйлчилгээ авч чадаагүйн улмаас олноороо нас бардгаас гадна малариа өвчний тархалт маш их байдаг.

БАРИМТ 16

Урека гэх Экваторын Гвиней улсын жижиг тосгон бол Африк тивийн хамгийн чийглэг газар. Жилд ойролцоогоор 10,450 миллометр хур тунадас ордог уг газар нь дэлхийн хамгийн чийглэг газруудын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигддэг. Мөн Экваторын Гвиней улс нь испани хэлээр ярьдаг Африк тивийн цор ганц орон.

БАРИМТ 17

Голиатын мэлхий гэх дэлхийн хамгийн том мэлхийн төрөл зүйл зөвхөн Камерун болон Экваторын Гвиней улсуудын газар нутагт амьдардаг. Уг мэлхий нь 34 сантиметр хүртэл өсөж, 3.2 килограмм хүртэл жинтэй болдог юм байна. Мөн Экваторын Гвиней бол Африк тивийн хамгийн жижиг газар нутагтай НҮБ-ын гишүүн орон.

БАРИМТ 18

Экваторын Гвиней улсын эдийн засаг тэр чигтээ газрын тосноос хамааралтай. Тус улсаас гарч буй нийт экспортын барааны 90 хувийг газрын тос бүрдүүлдэг. Мөн Экваторын Гвиней улс Африк тивийн тав дахь, дэлхийн 26 дахь том газрын тос экспортлогч орон. ​​​​​​​

БАРИМТ 19

Экваторын Гвиней улс бол дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн газаргүй дэлхий дээрх 27 орны нэг. Үүнээс гадна ирээдүйд уг жагсаалтад багтах боломжтой нэг ч газар байдаггүй гэдэг нь Экваторын Гвиней улсыг бусдаас нь онцгойруулдаг. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол “Төв Африкийн Франк”.

БАРИМТ 20

Монте Алены үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол ЭКваторын Гвиней улс дахь дархан цаазат газар. Зэрлэг байгалийг хамгаалан үлдсэн 2000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг бүрхдэг уг хүрээлэнд горилл, чимпанзе, заан, матар болон олон төрлийн шувууд амьдардаг.

БАРИМТ 21

Экваторын Гвиней улсын нийслэл Малабо хот Биоко арал дээр оршдог тухай өмнө нь хэлсэн. Тэгвэл Биоко арал руу очиход хүндрэлтэй байсан тул тус улс Африк тивийн эх газартай холбоотой оршдог эх газар дээрээ шинэ нийслэл хотыг барьж байгаа юм байна. Уг хот 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан хэдий ч одоог хүртэл баригдсаар л байна.

БАРИМТ 22

Экваторын Гвиней улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн эмэгтэй үндэсний шигшээ баг 2008 оны Африк тивийн АШТ-д түрүүлж, 2011 оны ДАШТ-д оролцож байсан удаатай. Харин эрэгтэй шигшээ баг нь дэлхийн чансааны 98-аар байранд эрэмбэлэгддэг бөгөөд 2015 оны Африкийн цомд дөрөвдүгээр байранд шалгарч байсан.

БАРИМТ 23

Экваторын Гвиней улсын баг тамирчид 1984 оноос эхлэн зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч медаль хүртэж чадаагүй. Ихэвчлэн хөнгөн атлетикийн төрлөөр олимпын наадмын эрх авдаг Экваторын Гвинейчүүд өвлийн олимпд нэг ч удаа оролцож байгаагүй.

БАРИМТ 24

15-аас дээш насны насанд хүрсэн Экваторын Гвинейчүүдийн 96 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Энэ нь Сахарын цөлөөс урд хэсэгт байрладаг Африк тивийн орнууд дунд хоёрдугаар байранд бичигдэх өндөр үзүүлэлт юм. Экваторын Гвиней улс дахь хүүхдүүд 6 наснаас 14 нас хүртлээ сургуульд сурах үүрэгтэй.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар хүний эрхийг дээдлэх тал дээр дэлхийд сүүл мушгидаг орнуудын нэг болох Экваторын Гвиней улсыг онцолж байна. Экваторын Гвиней улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 31 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 35 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 41 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 44 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 53 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК