Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсад анх удаа "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна

2022-7-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв (INFOTERM), Стандарт, хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС, МУБИС-тай хамтран Монгол Улсад анх удаа "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2022.07.08) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд Австри, Люксембург, Солонгос, Швейцар, Герман, Унгар, Литва, Гүрж, Чех, Португал, Колумби, Орос, Хятад, Монгол зэрэг 14 орны 60 гаруй орчим судлаач, эрдэмтэд цахим болон танхимаар оролцож, олон улсын нэр томьёоны туршлага, хэлний технологийн талаар илтгэл хэлэлцүүлж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлсэн үгэндээ, Монгол нэр томьёо бол эртний түүхтэй, баялаг уламжлалтай, ард түмний өвлөн хадгалж уламжлан залгамжлуулах, хөгжүүлэн боловсруулах оюун билгийн үнэт өв болохыг онцлоод Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хууль зүй, хэл соёл, техник технологи болон бүх салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нэр томьёо нэн чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Тэрбээр, “Шинэ мэдлэг, мэдээллийг тээгч нэр томьёог зохицуулах үйл ажиллагааг жигдлэн төлөвшүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засаг, инновацыг хөгжүүлэх зорилтын бүрэлдэхүүн хэсэг юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 600 гаруй хууль, тогтоомжид жигдлэх, цэгцлэх шаардлагатай нэр томьёоны асуудлууд ч бий. Орчин үеийн технологийн хөгжлийн эрин үед нэр томьёоны хөгжил эрчимтэй өөрчлөгдөж байна.

Эртний монгол аймгуудын нэр томьёоны шинжтэй  үг хэллэг, Монголын нууц товчоо болон олон сурвалж бичгүүд дэх өв уламжлал, 1707-1717 оны хооронд зохиосон “Хорин нэгтийн тайлбар толь”, 1741-1742 онд Жанжаа хутагт Ролбийдоржийн удирдлагаар “Мэргэд гарахын орон” хэмээх төвд монгол нэр томьёоны толь  зохиосон явдал нь бүгд эрдэм ухааны уламжлал, шинжлэх ухааны хэлийг хөгжүүлж ирсний нотолгоо юм. Монгол оронд бурхны шашин хүчтэй дэлгэрч судар номыг олноор орчуулах үед ч манай номын мэргэд нэр томьёоны асуудалд онцгой анхаарал хандуулж иржээ.

20-р зууны эхэн үеэс байнгын үйл ажиллагаатай орчин үеийн нэр томьёоны тусгайлсан байгууллага болох Улсын Нэр Томьёоны комиссыг үүсгэн байгуулж, тухайн үеийнхээ эрдэм чадалтай сэхээтнүүдийн хүчийг нэгтгэн ажиллуулж эхэлснээр 1980-аад оны дунд үе гэхэд 120 мянга гаруй нэр томьёог оноон тогтоож, толилон жигдрүүлсэн байдаг. 1961 оны 05 дугаар сарын 19-нд БНМАУ-ын (хуучин нэрээр) Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны дараа Улсын нэр томьёоны комиссын дүрмийг баталж, албан ёсны улсын байгууллага болсон түүхтэй. Харин 1990-ээд онд Монгол Улс нийгмийн өөрчлөлт хийж, дэлхийн улс түмэнтэй нээлттэй харилцах болсны үрээр аль ч улс орны үг хэллэгийг орчуулах, шинэ шинэ нэр томьёогоор баяжуулах таатай нөхцөл бүрдсэн. Бид өнөөдөр Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дүрэм болон холбогдох бусад хууль, тогтоомждоо эрдэм мэдлэгийг өвлөх, хөгжүүлэх, тэдгээртэй холбоотой нэр томьёогоо боловсронгуй болгон ажиллах талаар тусгасан” хэмээв. Мөн улс орны хөгжил дэвшлийн үндэс болсон шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нэн чухал хэсэг болох нэр томьёоны асуудлыг төр засгаас онцгой анхааран, хэлний болон нэр томьёоны бодлогыг шинжлэх ухаан, технологи,  улс төр, нийгэм эдийн засаг, боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлттэй нягт уялдуулан зохицуулах ёстой. Салбар бүр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэр томьёо, мэргэжлийн үг хэллэгээ жигдлэн, оноон боловсруулж технологийн хөгжлийг тусган, өөрийн орны төдийгүй гадаад улс оронтой төвөггүй харьцах, судлан шинжлэх ажил ахицтай урагшилна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Энэхүү олон улсын хурлыг санаачилсан өнөөгийн Хэл зохиолын хүрээлэн нь Шинжлэх Ухааны Академийн ууган хүрээлэн бөгөөд 1924 оноос эхлэн шинжлэх ухааны нэр томьёо судлалд онцгойлон анхаарч Улсын нэр томьёоны комиссыг байгуулж салбар бүрийн нэр томьёог оноон тогтоох, хэвшүүлэх, судлах зорилгоор олон арван цуврал толь бичиг эрхлэн хэвлүүлж “Улсын нэр томьёоны комиссын мэдээ” 147 боть, “Нэр томьёоны цуврал бичиг” 10 дугаар, Орос-Монгол нэр томьёоны 3 боть толь, “Үгийн учир” 3 боть зэрэг нийтдээ 170 орчим нэр томьёоны толь бичиг, цуврал бичиг хэвлүүлжээ. Мөн шинжлэх ухааны олон салбарын 170 мянга гаруй нэр томьёоны сан бүрдүүлсэн. Өнгөрсөн онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 12251 толгой нэр томьёо бүхий шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толийг бүтээсэн байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй хурлыг нээж хэлсэн үгэндээ, Улс орны хөгжил дэвшлийн үндэс болсон шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд нэр томьёо нь нийгмийн бүх салбарт даруй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байгааг төр засгаас онцгой анхаарч, хэлний болон нэр томьёоны бодлогыг шинжлэх ухаан, технологи, улс төр, нийгэм эдийн засаг, боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлттэй нягт уялдуулах ёстой. Нэр томьёоны асуудал бол зөвхөн хэлний тухай асуудал биш. Шинэ мэдлэг, мэдээллийг тээгч нэр томьёог боловсронгуй болгох үйл ажиллагааг зохицуулах нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж, хууль зүй, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, боловсрол гэх мэт нийгмийн бүх салбарын хөгжилтэй холбоотой чухал зүйл гэдгийг хэлэлцэхэд өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол оршиж байгааг тэмдэглэлээ.

Эрдэм шинжилгээний хуралд Австрийн Венийн их сургуулийн зөвлөх профессор, Олон улсын нэр томьёоны мэдээллийн Инфотерм төвийн захирал Кристиан Галински “Нэр томьёоны салбар дахь хамтын ажиллагаа” сэдвээр, Европын Парламентын Нэр томьёоны зохицуулах албаны дарга Родольф Малиас “Европын Холбооны нэр томьёоны байгууллагууд, IATE Европын Холбооны нэр томьёоны цахим сан, их сургууль хоорондын хамтын ажиллагаа” сэдвээр, БНСУ-ын Конгянг их сургуулийн Анагаахын хиймэл оюун ухааны сургуулийн профессор Ки Сун Чой “Бичвэрийн их өгөгдлөөс мэдээлэл авахад олон нийтийн оролцоонд тулгуурлах нь” сэдвээр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяр “Монгол нэр томьёо судлалын хөгжлийн асуудалд” сэдвээр тус тус үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүлэв.

Түүнчлэн "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь “Салбарын нэр томьёоны хөгжил”, “Нэр томьёо ба хэлний технологи” гэсэн хоёр салбар хуралдаанаар үргэлжилж, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаас зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    4 цаг 27 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    4 цаг 31 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    6 цаг 16 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    6 цаг 50 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    6 цаг 55 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    7 цаг 51 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    7 цаг 57 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    7 цаг 58 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    8 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    8 цаг 44 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    9 цаг 38 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    9 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 59 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    10 цаг 22 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    10 цаг 34 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    10 цаг 34 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    10 цаг 56 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    11 цаг 6 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    12 цаг 20 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    12 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК