Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэр бүхий хүмүүст Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв

2022-7-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олголоо.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:

  • Дипломат албанд 34 жил тасралтгүй зүтгэж, Монгол Улс, Алжир, Лаос, Тайланд, Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан хичээл зүтгэл болон Монголын түүх, уран зохиолын 30 гаруй бүтээл, гадаад харилцааны сэдвээр асуудал дэвшүүлсэн 20 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, гадаад харилцааны салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ахмад дипломатч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Тойтогийн Төмөрхүлэг;
  • Гадаад харилцааны салбарт тасралтгүй 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, гадаад харилцааны үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан, олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын эрх ашиг, байр суурийг үр дүнтэй илэрхийлж, хүний эрхийг бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудыг дэмжих хөтөлбөрт хамруулах, хөрш орнуудтай дамжин өнгөрүүлэх тээвэр, тарифын хэлэлцээг эхлүүлэх, цахим худалдааг нэвтрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр гаргасан санал, санаачилга, гадаад харилцааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Сүх-Очирын Болд;
  • Улс эх орондоо 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд мэдлэг чадвараа дайчлан үр бүтээлтэй ажилласан, хууль, тогтоомж боловсруулах, батлах, гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийг хангах, Монгол-Шведийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол соёлоо сурталчлах, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад гаргасан хичээл зүтгэл, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, “25 дугаар суваг” телевизийн ерөнхий захирал Зоригийн Алтай;

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:

  • Гадаад харилцааны салбарт тасралтгүй 37 жилийн хөдөлмөрөө зориулж Зүүн европ, Азийн улс орнуудтай соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчилсан хичээл зүтгэл, Монгол-Франц, Монгол-Казахстан Улсын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, хавсран суугаа орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Долгорсүрэнгийн Лхамсүрэн;
  • Гадаад харилцааны яам түүний системийн байгууллагуудад 38 жил ажиллахдаа гадаад бодлогын хэрэгжилтийг хангахад мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, гадаад бодлогын талаар дотоод, гадаадын хэвлэлд 200 гаруй нийтлэл бичиж, сурталчлан таниулсан хичээл зүтгэл, “Хятад, Оросын завсар дахь Монгол Улс”, “Монгол Улсын тухай”, “Монголын түүх, соёл” зэрэг бүтээлээ орос, англи, хятад хэлнээ хэвлүүлж, эх орноо олон улсад сурталчилсан, Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх бодлого, Далайд гарцгүй орнуудын судалгааны олон улсын төв байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Баясгалангийн Баасансүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явахыг хүсэв.

Мөн гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хамт олонд нь амжилт хүсэж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.228)
    Насаараа диполмат албанд зүтгэж 4-н улсад элчин саид сууж баисан хүн аваагүи баихад Алтаи бид 2ичиж үхмээр юм даа ! Урд нь Соёлын гавяат зүтгэлтэн болоо биз дээ ! Элбэгииг панаалдаж баигаад ганц улсад элчин саидаар яваад л Онц бөгөөд бүрэн эрхт элчин саид саихан юмөө ! Ядаж өөрөө ичиж амьдрах баилгүи дээ ! Удахгүи генарал цол авчихсан баихад гаихахгүи л юм баина!!!!
    2022 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    4 цаг 24 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    4 цаг 29 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    6 цаг 14 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    6 цаг 47 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    6 цаг 52 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    7 цаг 48 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    7 цаг 54 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    7 цаг 55 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    8 цаг 20 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    8 цаг 42 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    9 цаг 35 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    9 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 56 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    10 цаг 19 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    10 цаг 31 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    10 цаг 32 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    10 цаг 53 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    11 цаг 3 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    12 цаг 17 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    12 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК