Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Буркина Фасо

2022-7-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Буркина Фасо улс нь 274200 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Африкт оршдог далайд гарцгүй орон. Тус улс баруун хойд хэсгээрээ Мали, зүүн хойд талаараа Нижер, зүүн урд хэсгээрээ Бенин, урд талаараа Того болон Гана, баруун урд хэсгээрээ Кот д’Ивуар улсуудтай тус тус хиллэдэг. 

БАРИМТ 2

Буркина Фасо улсын хүн амын нийт тоо 2020 оны байдлаар 21.5 сая байсан бөгөөд тэдний 50 хувийг Мосси, 8.4 хувийг Фула, 7 хувийг Гурма, 5 хувийг Бобо үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт буркиначуудын 60 хувь нь исламын шашныг, 23 хувь нь христийн шашныг, 15.3 хувь нь нутгийнхаа ардын шашныг шүтдэг. 

БАРИМТ 3

Тус улс Дээд Вольта гэх нэртэйгээр оршин тогтнодог байсан бөгөөд 1984 онд Буркина Фасо гэх нэртэй болсон. Буркина Фасо гэх нэрийг орчуулбал “Шударга эрчүүдийн эх орон” буюу авлигад хэзээ ч автахгүй гэх утгатай. Буркина Фасо улсын нийслэл хотыг Уагадугу гэдэг ба уг хотын нэрийг орчуулбал “Хүмүүсийн хүндлэл хүлээдэг газар” гэсэн утгыг агуулдаг. 

БАРИМТ 4

Одоогийн Буркина Фасо улсад 11-13-аар зуунд нүүдэллэн ирсэн моссичууд 19-ээр зуун хүртэл өөрсдийн ноёрхлоо тогтоосон. Тухайн цаг үед моссичууд Буркина Фасо улсын газар нутаг дээр Тенкодого, Ятенга, Гурма, Зандома, Уагадугу гэх таван хаант улсыг байгуулан, удирдаж байсан. 

БАРИМТ 5

1896 онд Буркина Фасо улсыг Франц улс колоничилж Баруун Африк дахь Францын нэг хэсэг болгосон бол 1958 онд тус улс өөрийгөө удирдах засаглалтай колони улс болсон. Улмаар хоёр жилийн дараа 1960 оны наймдугаар сарын 5-нд Буркина Фасо улс тусгаар тогтнолоо зарласан. 

БАРИМТ 6

Тусгаар тогтносноосоо хойш төрийн тогтворүй байдал, ган гачиг, өлсгөлөн, авлига гэх мэт сөрөг хүчин зүйлстэй нүүр тулсаар ирсэн Буркина Фасо улсад 1966, 1980, 1982, 1983, 1987, 2015, 2022 онуудад төрийн эргэлт болж байсан. Мөн уг долоон удаагийн төрийн эргэлтээс гадна 1989 онд төрийн эргэлтийн оролдлого гарсан. 

БАРИМТ 7

Африк тивийн бүс нутаг болох Сахелд исламын шашинтнуудын алан хядах үйл ажиллагаа ихэссэний улмаас Буркина Фасо улс 2010-аад оны дунд үед томоохон хохирол амсах болсон. Исламын улс болон Аль-Каидатай холбоотон хэд хэдэн зэвсэгт бүлэглэлүүд Мали, Нижер улсуудын хилийг даван Буркина Фасо улс руу нэвтэрч үйл ажиллагаагаа явуулах болсон. 

БАРИМТ 8

Үүнээс болж нэг сая гаруй буркиначууд гэр орноо орхин өөр газар луу нүүх шаардлагатай болсон. Буркина Фасо улс нь цэргийн хүчний дор нэгдсэн ерөнхийлөгчийн хагас засаглалтай орон. 2022 оны төрийн эргэлтээс хойш тус улсын ерөнхийлөгчийн албыг Пол-Анри Сандаого амиба гэх цэргийн офицер хашиж байгаа.

БАРИМТ 9

Францын колони байсан тул Буркина Фасо улсын албан ёсны хэл бол франц хэл. Гэхдээ тус улсын засгийн газарт албан ёсоор бүртгэлтэй 60 гаруй хэл байдаг. Тэдний дунд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг нь мүүр хэл. Уг хэлээр нийт буркиначуудын тэн хагас нь ярьдаг. 

БАРИМТ 10

Их Британийн гадаад хэргийн яамнаас гаргасан жагсаалтаас үзэхэд Буркина Фасо бол аялахад тохиромжгүй, эрсдэл өндөртэй 17 орны нэг. 1973 онд Буркина Фасо улсад тохиолдсон ган гачигаас болж 100,000 гаруй хүн амиа алдсан. Мөн тус улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 182-аар байранд жагсдаг. 

БАРИМТ 11

Ган гачиг тогтмол нүүрлэдэг тус улсад үндсэн гурван гол байдаг. Хар Вольта (Моухон), Улаан Вольта (Назинон) болон Цагаан Вольта (Накамбе). Буркиначуудын амьдрал уг гурван гол дээр тогтдог гэсэн үг. Уг гурван гол нь бүгд Гана улсын газар нутагт нийлж Вольта нуурт цутгадаг Вольта голыг үүсгэдэг. 

БАРИМТ 12

Буркина Фасо улсын ерөнхийлөгчийн хувиар 1983-1987 онд ажиллаж байсан Томас Санкараг өөрийнх нь зүүний радикал бодлого болон 1987 онд учир битүүлгээр амиа алдсан гэх зэрэг шатгаануудаас болж “Африкийн Че Геваре” хэмээн нэрлэдэг. Томас Санкараг нас барсны дараа түүний орлогч Блэйз Компаопе ерөнхийлөгч болсон.

БАРИМТ 13

Томас Санкара нь мэргэжлийн гитарчин нэгэн байсан бөгөөд “Нэг шөнө” гэх нэртэй Буркина Фасо улсын төрийн дууллыг өөрийн биеэр бичсэн. Блэйз Компаопегийн хувьд 1987 оноос хойш Буркина Фасо улсын ерөнхийлөгчийн хувиар ажилласаар 2014 оны бослогын үеэр албан тушаалаасаа огцорсон. 

БАРИМТ 14

Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт гурван газар Буркина Фасо улсад байдаг. Тэдгээрийг нэрлэвэл Лоропени балгас, Эртний хар төмөрлөгийн цогцолбор газар болон В-Арли-Пенджари цогцолбор газрууд. Буркина Фасо улс нь тивийнхээ урлаг, соёл болон гар урлалын нийслэл болсон орон. 

БАРИМТ 15

Буркина Фасо улсын эдийн засгийг бүрдүүлэгч хамгийн том салбарууд бол ихэвчлэн алт олборлодог уул уурхай, хөвөн болон амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарууд. Хөвөн тус улсын эдийн засагт том нөлөө оруулдаг тул буркиначууд хөвөнг цагаан алттай зүйрлэдэг. 

БАРИМТ 16

Буркина Фасо улс бол баруун Африк дахь хамгийн олон заантай орон. Тус улсад заан аюулгүй амьдрах боломжтой нийт дөрвөн үндэсний парк, нэг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газар, гурван байгалийн бүрэн нөөцөт газар, зургаан хэсэгчилсэн нөөц газар болон тусгай хамгаалалттай арван дархан цаазат газар байдаг. 

БАРИМТ 17

Буркина Фасо бол дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэгээр нэрлэгддэг бөгөөд нийт хүн амынх нь 44 хувь нь санхүүгийн байдлаараа ядуу гэх нийгмийн бүлэгт харьяалагддаг. Тус улсын хотын бүсийн 56 хувь, хөдөө орон нутгийн дөнгөж нэг хувь нь өдөр тутмын цахилгаантай холбогдсон. 

БАРИМТ 18

Буркиначууд бол моринд хайртай ард түмэн. Тус улсын үндэсний бэлгэ тэмдэг дээр цагаан азарганы дүрс байрладаг бөгөөд буркиначууд морийг өөрийн гэр бүл, анд нөхөрийн адил хайрладаг. Мөн буркиначууд морь унахдаа гарамгай тул “баруун Африкийн ковбойчууд” хэмээн нэрлэгддэг. 

БАРИМТ 19

Нийт буркиначуудын 80 гаруй хувь нь мал маллах, үр тариа ургуулах гэх мэт амины аж ахуй эрхэлж гэр бүлийнхээ хоол хүнсний хэрэгцээг хангадаг. Мөн буркиначуудын 65 хувь нь 25-аас доош настай. Уг үзүүлэлтээр тус улс дэлхийн хамгийн залуу 10 орны жагсаалтад багтдаг. 

БАРИМТ 20

Буркина Фасо улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Цагаан азарганууд буюу Буркина Фасо улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 53-аар байранд эрэмбэлэгддэг ба Африкийн цомд нийт 13 удаа оролцож 2013 онд хоёрдугаар байранд шалгарч байсан түүхтэй. 

БАРИМТ 21

Буркина Фасо улсын баг тамирчид 1972 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд өвлийн олимпд нэг ч удаа оролцож байгаагүй. Тус улсын нэр дээрх цор ганц олимпын медалийг (хүрэл медаль) Токио 2020 олимпын эрэгтэй гурвын харайлтын төрөлд Хью Фабрис Занго хүртсэн. 

БАРИМТ 22

Буркина Фасо улс төрөлтийн хувиараа дэлхийд есдүгээр байранд бичигддэг ба буркина эмэгтэйчүүд амьдралынхаа туршид ойролцоогоор 5аван хүүхэд төрүүлдэг. Гэвч тус улсад 1,000 төрөлт тутмын 76-д нь харамсалтайгаар нярай энддэг. Нярайн эндэгдэлтийн хувь ийм өндөр байгаа нь мэргэжлийн бус боловсон хүчин, хүүхдийг өсгөх орчин, өвчин тахал гэх мэт олон шалтгаантай. 

БАРИМТ 23

Буркина Фасо улсын төрийн далбаа нь ногоон болон улаан өнгийн ижил хэмжээтэй хэвтээ зурааснууд болон төв хэсэгт нь байрлах шар өнгийн одноос бүрддэг. Улаан өнгө нь Буркина Фасо улсын түүхэнд үйлдэгдсэн олон хувьсгалыг, ногоон өнгө нь тус улсын үзэсгэлэнт байгалийг, шар өнгө нь Буркина Фасогийн хувьсгалуудын үр дүнд гарч ирэх гэрэл гэгээг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 24

15-аас дээш насны буркиначуудын дөнгөж 40 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Бичиг үсэг тайлагдсан иргэдийнхээ хувиар дэлхийд сүүл мушгидаг тус улсын хүүхдүүд санхүүгийн байдлаасаа болж тэр болгон сургуульд сураад байдаггүй. Их дээд сургуульд элсэхийн тулд заавал ахлах сургууль төгссөн байх ёстой байдаг бөгөөд ахлах сургуулийн төлбөр дундаж буркина гэр бүлийн орлогоос хамаагүй өндөр байдаг. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар та бүхний тэр болгон мэдээд байдаггүй Африк тивд байрладаг Буржина Фасо улсыг онцолж байна. Та бүхэн Буркина Фасо улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК