Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Словак

2022-8-02
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Словак улс нь 49035 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв Европт байрладаг далайд гарцгүй орон. Тус улс хойд хэсгээрээ Польш, зүүн талаараа Украин, урд хэсгээрээ Унгар, баруун урд талаараа Австри, баруун хойд хэсгээрээ Чех улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Словак улсын хүн амын нийт тоо 5.5 сая бөгөөд тэдний 83.8 хувийг словак, 7.7 хувийг унгар, 1.2 хувийг румын үндэстнүүд хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт словакчуудын 70 хувь нь христийн шашныг шүтдэг бол 24 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Мөн уг улсын албан ёсны хэл бол словак хэл.

БАРИМТ 3

Словак улсын одоогийн оршин суугчдын өвөг дээдэс эх орныхоо газар нутаг дээр манай эриний таваас зургадугаар зуунд нүүдэллэн ирцгээсэн. Улмаар тэд долдугаар зуунд Европ тивийн төв хэсэгт оршин тогтнож байсан Самогийн эзэнт гүрнийг байгуулагдахад томоохон хувь нэмэр оруулж байсан удаатай.

БАРИМТ 4

Дараа нь тэд есдүгээр зуунд Нитрагийн хаант улсыг байгуулсан ба энэ нь төд удалгүй Моравийн вант улсад эзлэгдсэн. Аравдугаар зуунд Моравийн вант улс бутарсны эцэст уг газар нутаг Унгарын вант улсын эзэмшил болсон ба тэнд удалгүй 1000 онд Унгарын хаант улс байгуулагдсан.

БАРИМТ 5

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Австри-Унгарын эзэнт гүрэн татан буугдсаны дараа Чехословак улс байгуулагдсан. Энэхүү улс нь дайн хоорондын үед ардчилсан улс хэвээр үлдэж чадсан төв болон зүүн Европын цор ганц орон юм. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үеэр анхны Бүгд Найрамдах Словак улс нацист Германы хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн мужийн хувиар оршсон.

БАРИМТ 6

Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны дараа Чехословак улс дахин байгуулагдаж тусгаар тогтносон орон болсон. 1948 оны төрийн эргэлтийн үр дүнд Чехословак улс коммунист орон болж хувирсан ба олон удаагийн жагсаал, бослого болон хувьсгалын дараа 1989 онд коммунист дэглэмийг халж чахдсан.

БАРИМТ 7

Словакчуудын хувьд 1993 оны нэгдүгээр сарын 1-нд тусдаа гарч тусгаар тогтнолоо зарласан. Тус улсын нийслэлийг Братислава гэдэг ба хагас сая гаруй хүн амтай. Словак улс бол дэлхийд хүний хөгжлийн индексээр 39-ээр байранд, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 40-ээр байранд жагсдаг өндөр хөгжилтэй орон.

БАРИМТ 8

Словак улс дөнгөж 5.5 сая хүн амтай боловч уг улсад 605 ширхэг цайз, цамхаг байдаг. Улмаар тус улс нэг хүнд оногдох цайз, цамхгийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Мөн 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Словак улс бол дэлхийн хамгийн залуу найм дахь орон.

БАРИМТ 9

Хүмүүс Словак улсыг Словени улстай ихэд андуурдаг. Уг хоёр улс нь төстэй бичигддэг нэртэйгээс гадна маш адилхан төрийн далбаатай. Хүмүүс уг хоёр улсыг хооронд нь маш их хольж, эндүүрцгээдэг тул Словак болон Словени улсын элчин сайдын яамнууд сар бүр уулзаж буруу хаягаар ирсэн илгээмжүүдээ солилцдог гэнэ.

БАРИМТ 10

Словак улсын төвд байх Кремница гэх жижиг тосгонд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа дэлхийн хамгийн эртний зоосны цех байдаг. Энэхүү тосгон нь үнэн хэрэгтээ бүхэл бүтэн алтны уурхай дээр оршдог. Словак улсын нийт газар нутгийн 40 гаруй хувийг ой мод бүрхдэг.

БАРИМТ 11

Чехословак улсыг хамт бүрдүүлдэг байсан тул Словак болон Чех улсын иргэдийн амьдралын хэв маяг хоорондоо маш төстэй. Чех болон словак хэлнүүд олон төөрлийн ижил төстэй шинж чанаруудыг агуулдгаас гадна Чехословакийн үед хэвлэл мэдээлэл уг хоёр хэлээр зэрэг дамжуулагддаг байсан тул чех, словакчууд хоорондоо төвөггүй харилцах чадвартай.

БАРИМТ 12

Братислава бол нэгэн зэрэг хоёр улстай хиллэдэг дэлхий дээрх цор ганц нийслэл. Уг хот Унгар болон Австри улсуудтай хиллэдэг. Мөн Братислава хот Австри улсын нийслэл Вьен хотоос дөнгөж 60 километрийн зайд оршдог. Уг замыг автобусаар дөнгөж нэг цагийн дотор туулах боломжтой.

БАРИМТ 13

Братислава-Вьен хотуудын хооронд дэлхийн хамгийн богино нислэг үйлдэгддэг. Тэрхүү нислэг нь ойролцоогоор 10 минутын турш үргэлжилдэг. Ерөнхийдөө Братислава хотод амьдардаг хүмүүс гурван өөр улсад зэрэг амьдарч байгаа гэдгээс бараг ялгаагүй. Мөн уг улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол евро.

БАРИМТ 14

Словак улсын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь далайн түвшнээс дээш 800 метрийн өндөрт оршдог. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,655 километрийн өндөрт орших Татра уулсын оргил юм. Мөн Словак улс сүүлийн жилүүдэд хямд үнэтэй цанын баазуудынхаа ачаар жуулчдыг ихээр татах болсон.

БАРИМТ 15

Кока-Кола ундаа хамгийн алдартай ундаагаар нэрлэгддэггүй дэлхий дээрх гурван орны нэг бол Словак. Словакчууд 1960-аад оноос хойш хэрэглэгдэж байгаа “Кофола” гэх ундааг хамгийн ихээр хэрэглэдэг ба энэ нь Чех болон Словак улсууд дахь Кока-Кола болон Пепси ундаануудын гол өрсөлдөгч юм.

БАРИМТ 16

Словак улсад албан ёсоор бүртгэгдсэн 1,600 рашаан, булаг шанд байдаг. Тэдний ихэнх нь рашаан усны эх үүсвэр болон ядаргаа тайлах дулааны рашааны хувиар ашиглагддаг. Мөн Словак улсын ихэнх дэлгүүрүүд хүний биеийн аль нэг тодорхой хэсэгт сайн үйлчилгээтэй рашаан усыг зардаг юм байна.

БАРИМТ 17

Словак улс нь нэг хүнд оногдох цэвэр усны нөөцөөрөө Австри улсын араас ордог. Словак улсын иргэд маш чанартай, цэнгэг усыг өдөр тутамдаа хэрэглэдэг ба уг улсын рашаан сувиллууд нь дэлхийн бусад орнуудын сувиллуудаас хамаагүй бага үнэтэй байдаг. Словак улсын зэрлэг байгальд ч хүмүүс цэвэр усны асуудалд орно гэх байхгүй.

БАРИМТ 18

Одоогийн байдлаар Словак улсад 6,000 гаруй агуй бүртгэгдээд байна. Байгалийн өвөрмөц шинж чанаруудыг агуулсан эдгээр агуйнуудын ихэнх нь Бага Татра, Словакийн Карст болон Словакийн Парадайс үндэсний паркуудад оршдог. Мөн дэлхий дээр дөрвөн ширхэг байдаг гялалзсан, гоёмсог арагонит агуйнуудын нэг нь Словак улсад байдаг.

БАРИМТ 19

Дэлхийн хоёр дахь эртний марафон Словак улсад зохион байгуулагддаг. Бостоны марафоны араас бичигдэх уг марафон нь жил бүрийн аравдугаар сарын эхний бүтэн сайн өдөр Кошице хотод эхэлдэг. 1924 оноос хойш зохион байгуулагдаж буй уг марафонд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид ирж оролцдог.

БАРИМТ 20

Словак улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон мөсний хоккей. Словакийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2010 оны ДАШТ-д эрхээ аван оролцож, шөвгийн 16 шат хүртэл амжилттай оролцож байсан удаатай. Мөн тус шигшээ баг Европын АШТ-д хоёр удаа оролцсон.

БАРИМТ 21

Словак улсын баг тамирчид эх орныхоо нэрийн өмнөөс зуны олимпд 1996 оноос, өвлийн олимпд 1994 оноос хойш оролцож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Словак улсын нэр дээр зуны олимпын 10 алт, 14 мөнгө, 8 хүрэл, өвлийн олимпын 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль бүртгэгдээд байна. Тэд 2008 оны Бээжингийн олимпоос гурван алтан медаль хүртэж түүхэн амжилт бүтээж байсан.

БАРИМТ 22

Словак улсын төрийн далбаа цагаан, цэнхэр, улаан гэх үндсэн өнгөнүүдээс бүрддэг. Далбаан дээрх давхар загалмай нь христийн шашин, Гэгээн Кирилл ба Гэгээн Мефодиусын дурсамжийг, цэнхэр өнгийн овойсон дүрс нь Словак улсыг хүрээлсэн Фатра, Татра, Матра гэх уулсын нуруунуудыг бэлгэддэг.

БАРИМТ 23

Словак улсын 6-16 насны иргэд сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Мөн тус улсын 15-аас дээш насны насанд хүрсэн иргэдийн 99.62 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Үүнээс гадна Словак улс дунд сургуулийн боловсролын чанараараа дэлхийд 30-аар байранд жагсдаг.

БАРИМТ 24

2014 оноос хойш Словак улсын болон Европын Холбооны орнуудын 26-аас доош насны бүтэн цагаар сурдаг сурагчид, 62-оос дээш насны тэтгэвэр авагчид, 62 нас хүрээгүй бэлэвсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд Словак улсын галт тэрэг болон метрогоор үнэгүй үйлчлүүлэх болсон.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Европ тивийн төв хэсэгт байрладаг Словак улсыг онцолж байна. Та бүхэн Словак улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 30 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 34 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 43 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК