Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Сао Томе ба Принсипи

2022-8-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Ардчилсан Сао Томе би Принсипи улс нь 1,001 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн эх газар буюу Гвинейн булангийн баруун талд оршдог арлын орон. Тус улс нь газар нутгийн болон хүн амын тоо хэмжээ тус тусад нь Африк тивдээ сүүлээсээ хоёрдугаар байранд бичигддэг.

БАРИМТ 2

Сао Томе ба Принсипи улсын хүн амын нийт тоо нь 2021 оны байдлаар 223,107 байсан бөгөөд тэднийг сао томечууд хэмээн нэрлэдэг. Шашны хувьд нийт сао томечуудын 81 хувь нь христийн шашныг шүтдэг бол 13.2 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй.

БАРИМТ 3

Сао Томе ба Принсипи улс нь Сао Томе болон Принсипи гэх хоорондоо 150 километрийн зайтай хоёр арлаас тогтдог ба Габон улсын далайн эргээс 250 километрийн зайд оршдог. Тус арал дээр хөл тавьсан хамгийн анхны хүн төрөлхтөн бол 15-аар зууны португал далайчид.

БАРИМТ 4

Улмаар португалчууд уг арлууд дээр тархан суурьшиж 16-аар зуунд бүрэн колоничилсон. Учир нь Сао Томе болон Принсипи арлуудын байрлал нь Ат;антын далайд боолын наймаа эрхлэхэд тун тохиромжтой байжээ. Тус улсын нийслэлийг Сао Томе гэдэг ба албан ёсны хэл нь португал хэл.

БАРИМТ 5

Галт уулын үржил шимээр баялаг хөрс болон Экваторын шугамтай ойрхон оршдог газарзүйн байрлалаас нь шалтгаалан португалчууд Сао Томе ба Принсипи арлуудад элсэн чихэр болон кофе тариалж эхэлсэн. Ингэснээр Сао Томе ба Принсипи улсын эдийн засаг газар тариалангийн аж ахуйгаас хэт их хамаарах болсон.

БАРИМТ 6

19 болон 20-аар зууны турш нийгмийн эмх замбараагүй байдал болон эдийн засгийн тогтворгүй байдлыг туулсан Сао Томе ба Принсипи улсад 1975 онд энх тайван тогтож, сао томечууд өөрсдийн улсаа албан ёсоор байгуулан тусгаар тогтнолоо зарласан.

БАРИМТ 7

Тусгаар тогтнолоо зарласан цагаас хойш Сао Томе ба Принсипи улс Африк тивийн хамгийн тогтвортой хөгжилтэй, ардчилал сайн тогтсон орнуудын нэг болж чадсан. Сао томечууд ихэвчлэн Африк болон португал гаралтай хүмүүс байдаг ба тэдний амьдралын хэв маяг, ёс заншил нь португалчуудынхтай нэлээд төстэй.

БАРИМТ 8

Сао Томе болон Принсипи арлууд нь хоёул мөхсөн галт уулсын гинжин холбоотой арлууд бөгөөд бусад арлуудыг бодвол нэлээд уулархаг. Мөн Сао Томе ба Принсипи нь дэлхийн хамгийн цөөн тооны жуулчин хүлээн авдаг орнуудын нэг. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад тус улс руу жилд 29,000 жуулчин зочилдог.

БАРИМТ 9

Сао Томе ба Принсипи бол дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг ч газаргүй дэлхий дээрх 27 орны нэг. Мөн үүнээс гадна тус улсад уг жагсаалтад орохоор нэр дэвших боломжтой нэг ч газар байхгүй. Гэхдээ Принсипи арал болон түүнийг хүрээлэх жижиг арлууд нь тэр чигтээ ЮНЕСКО-гийн биосферийн нөөц газар мөн.

БАРИМТ 10

Учир нь нялцгай биетэн, шавж, шувууд, хэвлээр явагчид, сарьсан багваахай болон ургамлын олон ялгаатай төрөл зүйлүүд зөвхөн Принсипи болон түүнийг хүрээлэн буй жижиг арлууд дээр амьдардаг. Ийм учир Принсипи арал хуурай газрын болон далайн олон талт байдлыг хадгалсан далайн амьтдын гэр болсон газраар нэрлэгдэж дэлхийн биосферийн нөөц газар болж байгаа юм.

БАРИМТ 11

Сао Томе ба Принсипи улсад маш олон тооны өвөрмөц, ховор төрөл зүйлийн амьтад амьдардаг тул зарим тохиолдолд тус улсыг “Африкийн Галапагос” хэмээн хочилдог. Галапагос гэдэг нь Номхон далайд байрлалтай Эквадор улсад харьяалагддаг ховор амьтдаар дүүрэн үзэсгэлэнт арал юм.

БАРИМТ 12

2019 онд Сао Томе ба Принсипи улс нь дэлхий дээрх аялахад хамгийн тохиромжтой арван улсын нэгээр нэрлэгдсэн. Тус улсыг уг жагсаалтад багтахад дэлхийн зэрэглэлийн үзэсгэлэнт далайн эргүүд, биологийн олон талт байдал болон эко аялал жуулчлалын итгэмжлэлүүд нь томоохон хувь нэмэр оруулсан.

БАРИМТ 13

Сао Томе ба Принсипи улсын хамгийн алдартай байгалийн тогтцуудын нэг бол Као Гранде. Энэхүү 663 метрийн өндөр чулуулгийн оргил нь эрт цагт дэлбэрсэн галт уулын үлдэгдэл болох хайлмагийн хатуурсан багана юм. Сао Томе ба Принсипи улсад очсон ихэнх жуулчид уг газрыг өөрийн биеэр очиж үзэцгээдэг.

БАРИМТ 14

15–аар зууны сүүл үед Португал улс Сао Томе ба Принсипи арлууд руу эцэг эхээсээ тусгаарлагдсан еврей хүүхдүүд, Португал улсаас албадан гаргасан гадаадын иргэд болон Африк боолуудыг элсэн чихрийн тариалангийн талбай дээр албадан хөдөлмөр эрхлүүлэхээр анх илгээж байсан.

БАРИМТ 15

Улмаар 16-ааар зууны дунд үед Сао Томе ба Принсипи нь дэлхийн хамгийн их элсэн чихэр тариалдаг газраар хэсэгхэн хугацаанд нэрлэгдсэн. Гэвч уг салбарт Португал улсын өөр нэгэн колони болох Бразил улс хүч түрэн орж ирснээс гадна Сао Томе ба Принсипи улсын муу чанараар хатаагдсан бараануудаас болж тариалагдах элсэн чихрийн хэмжээ эрс багассан.

БАРИМТ 16

Үүний дараа 1800-аад онд Сао Томе ба Принсипи улсад какао тариалж эхэлсэн бөгөөд 1908 онд гэхэд тус улс дэлхийд тэргүүлэгч какао тариалдаг газар болсон байв. Тухайн үед Сао Томе ба Принсипи улсад 800 гаруй какаоны тариалангийн талбай байсан.

БАРИМТ 17

Харин португалчууд Сао Томе ба Принсипи улсыг орхисноос хойш тус улс дахь какаоны тариалангийн талбайн тоо маш хурдацтай багассаар өнөөдрийн байдлаар 150 ширхэг л үлдээд байна. Мөн тус улсад цор ганц дээд зэрэглэлийн шоколад үйлдвэрлэдэг компани үлдсэн.

БАРИМТ 18

Тус компанийн эзэн Клаудио Коралло нь дэлхий дээрх хамгийн дээд зэрэглэлийн шоколадыг экспортлогч нэгэн бөгөөд өөрийн гараар хийсэн шоколадаа дэлхийн өнцөг булан бүрийн дээд зэрэглэлийн их дэлгүүрүүд болон хамгийн нэр хүндтэй тогооч нарт л худалдаалдаг юм байна.

БАРИМТ 19

Сао Томе ба Принсипи улсын албан ёсны бэлгэ тэмдэг бол далдуу мод. Тус улсын дархан цаазат газар болох Обо байгалийн цэцэрлэгт хүрээлэн нь Сао Томе болон Принсипи арлуудын газар нутгийг дамжин оршдог. Сао Томе ба Принсипи улс 300 хавтгай дөрвөлжин километр буюу нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авсан.

БАРИМТ 20

Сао Томе ба Принсипи улсын үндэсний хоолыг “Калулу” гэдэг. Уг хоол нь окра гэх цэцгийн ургамал, далдуу модны тос, чинжүү болон олон шинэ ургамлаар амталсан өтгөн шөлтэй стью юм. Тус улс Африк тивийн хамгийн амар амгалан орнуудын нэг ба улс төр нь маш тогтвортой.

БАРИМТ 21

Сао Томе ба Принсипи улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 187-аар байранд эрэмбэлэгддэг ба одоог хүртэл тив дэлхийн тэмцээнүүдэд эрхээ аван оролцож өндөр амжилт үзүүлж байсан удаа байхгүй.

БАРИМТ 22

Сао Томе ба Принсипи улсын баг тамирчид 1996 оноос эхлэн зуны олимпд тасралтгүй оролцсоор байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл тус улсыг төлөөлөн нэг ч тамирчин олимпын медаль хүртэж байгаагүйгээс гадна өвлийн олимпд оролцож байгаагүй. Ихэнх сао томе тамирчид хөнгөн атлетикийн төрлөөр олимпд оролцдог.

БАРИМТ 23

Сао Томе ба Принсипи улсын төрийн далбаа улаан, ногоон, шар гэх үндсэн гурван өнгөнөөс гадна хар өнгийн хоёр ширхэг одны дүрсээс бүрддэг. Улаан өнгө нь тэгш байдал болон тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг, хар однууд нь хоёр рал дээр амьдарч буй Африк гаралтай хүмүүсийг, ногоон өнгө нь тус улсын байгалийн баялгийг, шар өнгө нь нарыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

15-аас дээш насны нийт сао томечуудын 93 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Тус улсын иргэд хамгийн багадаа зургаан жилийн турш сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй байдаг юм байна. Мөн тус улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 135-аар байранд жагсдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Африк тивийн эх газраас бага зэрэг тусгаарлагдан оршдог Сао Томе ба Принсипи улсыг онцолж байна. Та бүхэн Сао Томе ба Принсипи улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 35 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 45 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 48 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 58 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК