Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын чуулганы хуралдаанаас онцлох 24 эшлэл

2022-8-25
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1.

Ш.Раднаасэд: Цэцийн дээр хөх тэнгэр байна гэдэг. Үүнийг УИХ хэлэлцэх ямар ч боломжгүй нөхцөл үүсээд байна. Гэхдээ үүнийг хэлэлцэх боломжгүй гээд орхиж болохгүй. Цэц хүчингүй болгох биш санал, санаачилга гаргаад явах нь нээлттэй.

ЭШЛЭЛ 2.

Үндсэн хуульд Монгол Улсын бүх зүйл явж байгаа. Нэгэнт овоо боссон. Энэ овоог дахин босгох ёсгүй. Нураах ёстой. Тийм учраас цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулж, хуульд цэц гар хүргэхгүй гэсэн заагийг тавих хэрэгтэй. Заг тавьж өгөөгүйгээс болоод өнөөдрийн ийм байдал үүсэж байгаа юм.

ЭШЛЭЛ 3.

Ж.Ганбаатар: Эрх баригчдын захиалгаар Цэцийн есөн гишүүнээр могой бариулж төрийн хямрал руу орох эрсдэлтэй боллоо. Өнөөдөр энэ есөн хүн Монголын төрийг мэддэг болчих юм бол сонгууль хийж яах юм.

ЭШЛЭЛ 4.

Г.Занданшатар: Бид Үндсэн хууль дэр гараа тавьж байгаад хуулиа дээдлэн, сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн. Тэгэхээр бүх зүйл хууль дээдлэх зарчимд нийцэх ёстой. Нэг намын дарга загнаад, эсвэл Цэц хүчингүй болгоод шийдчихдэг зүйл биш. Энэ бол нийт ард түмний нийгмийн гэрээ гэдгийг байнга ухамсарлаж ард түмний хүсэл эрмэлзлийг сонсох үүрэгтэй.

ЭШЛЭЛ 5.

С.Ганбаатар: МАН өөрсдийгөө булшиллаа. Үндсэн хуульд халдаж төрийн эрхийг хууль бусаар авах бүх булайг хийлээ. Үндсэн хуулийн жинхэнэ эзэн нь ард иргэд. Тэд бидэнд хууль батлах эрхийг өгсөн. Харин улстөрчид өөрсдөдөө төсөв баталдаг хууль гаргавал шийдээрэй гэж Цэц байдаг.

ЭШЛЭЛ 6.

Б.Бат-Эрдэнэ: 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа давхар дээлтэй байх тоог дөрөв гээд заачихсан. Гэтэл үүнийг нэг Засгийн эрх барих хугацаанд ч бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Үүний цаана ард иргэдийн амьдрал хэцүү байхад энэ тоог нэмлээ гээд шийдэгдэх юм уу. Хараад байхад Ерөнхий сайд залуу улс орноо авлига хээл хахуулаас цэвэрлэ, шударга ёс тогтооё гээд зориглоод эхэлсэн. Гэтэл тэрийг нь хааж боодог хүмүүс энэ УИХ дотор байна.

ЭШЛЭЛ 7.

Ц.Сандаг-Очир: Энэ хэдэн сайд нарыг солих гэж сүүлдээ Үндсэн хуульдаа гар хүрч байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Явж явж УИХ өөрөө Цэцийн тоглоом болж дууслаа. Төрийн эрхийг УИХ бариад байна уу, Цэц бариад байна уу?

ЭШЛЭЛ 8.

Н.Энхболд: Бусад улсад Үндсэн хуулийн шүүхүүд, Үндсэн хуулийн цэцүүд хоёр янзаар Үндсэн хуулиа хянадаг. Манай улсад Үндсэн хуулийг тогтоодог, өөрчилдөг босго харьцагуй өндөр. Учир нь нийт гишүүдийн 4/3 нь зөвшөөрч байж өөрчилдөг өндөр босготой байхад Цэц нь үүнийг хүчингүй болгох нь өөрөө зохимжгүй зүйл гэж үздэг.

ЭШЛЭЛ 9.

С.Одонтуяа: Энэ асуудлыг хурдан шийдэх гэж байна гээд улс орныг Үндсэн хуулийн хямрал руу түлхэж болохгүй. Өнгөрсөн хугацааны сонгуулийн бүр зүйлийг Үндсэн хуулийн цэц самарсан. Би ийм Цэцэд итгэхгүй, Үндсэн хуульдаа итгэнэ.

ЭШЛЭЛ 10.

1992 онд "1992 онд "давхар дээл" болно гэж заасан.Харин 1996 онд Ардчилсан нам эвсэл гараад ирэхээр есдүгээр сарын 7-нд хуралдсан их суудлаараа "давхар дээл" үндсэн хууль зөрчиж байна гэсэн. Гэтэл 2000 онд МАН ялаад "давхар дээл" болно гээд Цэц нь заачихсан. Энэ ажлыг ер гүйцэт хийгээгүй буюу 1996 оны шийдвэрийг эцэслэсэн, цуцалсан шийдвэр одоо хэр нь гараагүй.

ЭШЛЭЛ 11.

Цэцийг дураар нь дургиулахгүйн тулд 2005, 2015 онд Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянан хэлэлцэх эрхгүй гээд хоёр магадлал гаргачихсан. Гэтэл сая энэ хоёр магадлалыг хүчингүй болгочихсон. Ямар том эрхтэй байгууллага вэ? Би энэ байгууллагад итгэхгүй. Маргааш энэ 76 бол гишүүн биш гээд гаргаад ирж магадгүй л юм байна.

ЭШЛЭЛ 12.

Д.Ганбат: Энэ шийдвэрийг Цэц өөрөө бие дааж гаргасан гэж бодохгүй байна. Хэн энийг захиалав? Яагаад Үндсэн хуулийн манаачид өөрсдөө Үндсэн хуульдаа халддаг юм.

ЭШЛЭЛ 13.

Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалт болон нэмэлт, өөрчлөлт, Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргахгүй. Үүнээс бусад хуулиудад дүгнэлт гаргана гэдгийг тодорхой хариулт болгох үүднээс хуулийн төслийг өргөн барьж байна.

ЭШЛЭЛ 14.

Нэмэлт өөрчлөлт оруулж буй нэрээр үндсэн хуулийн суурийг өөрчилж болохгүй. Зөвхөн ийм байх ёстой, тийм байх ёстой гэж сэлмээр завчиж болохгүй.

ЭШЛЭЛ 15.

Н.Алтанхуяг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн адил хүчинтэй гэж заасан. Гэтэл Үндсэн хууль яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж? Энэ бол Монголын төрд маш том хар толбо болно. Дараа дараадаа юу ч болж мэднэ.

ЭШЛЭЛ 16.

Сайд хүн сайн, муу ажиллах нь дээлтэй дээлгүйгээс хамаарахгүй. Салбараа мэдэж байна уу, улс төрийн мэдрэмжтэй байна уу, ажил зохион байгуулах чадвар ямар байна гэдэг л чухал.

ЭШЛЭЛ 17.

Сайдын босгыг намхан болгож, ганц харайгаад орж ирэхээр болгочихсон. Ингэж болохгүй. Наад зах нь УИХ-д суугаад улс орны бүх төрлийн асуудлыг сонсоод, оролцоод үзчихсэн хүн байх хэрэгтэй. Эвсэл салбартаа үнэхээр сайн хүн хэрэгтэй. Гэхдээ салбартаа сайн байлаа гээд сайн зохион байгуулагч гэсэн үг биш.

ЭШЛЭЛ 18.

Т.Доржханд: Би энэ асуудлыг дэмжихгүй байр суурьтай байна. Цэцийн шийдвэрийн үр дүнд 2019 онд нэмэлт, өөрчлөлт хийхээс өмнөх нөхцөл байдал үүслээ. Гэтэл үүнийг Цэц их суудлын хуралдаанаар байхгүй болгочихлоо. Энэ тохиолдолд бүгд давхар дээл өмсөх юм уу? Засгийн газар УИХ-ын дээр гарч байна. УИХ нь хяналт тавьж чадахгүйд хүрч байна.

ЭШЛЭЛ 19.

Ш.Адьшаа: УИХ-д хууль дээдлэх зарчим гэж байна уу. Энэ дан, давхар дээлийн сонирхол Монголын парламентийг 30 жил гацаасан, хөзрийн тоглолт байсан. 30 жилийн дан, давхар дээлээр барьцаалагдаж ирсэн Монголын улс төрийн жүжигт Үндсэн хуулийн цэц цэг тавьсан шүү.

ЭШЛЭЛ 20.

Ж.Сүхбаатар: Үндсэн хуулийн журмын тухай хуулийн 1.2-т “энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэл өөрчлөлт оруулбал Үндсэн хуульд халдсан хэрэг гэж үзнэ” гэсэн. Энэ бол журмын тухай хуулийн амин сүнс. Ойрын хугацаанд журмын тухай хуулиараа зохицуулалт хийх боломжтой. Тийм ч учраас чуулганы хуралдаанд оролцоод явж байна.

ЭШЛЭЛ 21.

Н.Ганибал: Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргах, гомдол өгөх эрхтэй. Тийм ч учраас эрхийнхээ хүрээнд энэ марганыг гаргасан. Монголын төр тойргоо тойрсон жижиг үхмэл асуудлын хойноос яваад байна. Системээ өөрчлөх ёстой.

ЭШЛЭЛ 22.

Ц.Мөнхцэцэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээр болвол Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүхийн дайтай мэргэшсэн, урт хугацааны томилгоотой, бусад орны жишгээр Цэцийн гишүүн бүх насаараа томилогддог энэ заалтыг нэвтрүүлэхийг нээх нь зүйтэй. Цэцийн нэр хүндэд халдаж, улс төрийн томилгоогоор бүтсэн гэж ардчилсан тогтолцооны том институтыг үгүйсгэж болохгүй.

ЭШЛЭЛ 23.

Д.Цогтбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан өдрөөсөө хүчингүй болсон байж таарах гээд байна. Хэрэв тийм бол хүчингүй заалтын дагуу байгуулагдаад үйл ажиллага явуулаад байсан Засгийн газрын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байна уу үгүй юу гэдэг асуудал эрх зүйн хувьд гараад ирж байна.

ЭШЛЭЛ 24.

Н.Алтанхуяг: М.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Гэтэл гийгүүлсэн нь хаана байна. Одоо тэгтэл “мэргэжлийнх нь болдоггүй юм байна улстөрч сонгоё” гээд байдаг. Монголд салбараа мэддэг, чадвар сайтай хүн олон байгаа. Яагаад заавал 76 гишүүн дотроос хайх ёстой юм бэ, тэрийг ойлгохгүй байна.

image

УИХ ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн цэцийн 02 тогтоолтой холбоотой асуудлаар хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл наймдугар сарын 24-ны өдөр хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүд ийн хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 40 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК