Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Эсватини

2022-8-29
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Эсватинигийн хаант улс нь 17364 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн урд өмнөд хэсэгт байрладаг далайд гарцгүй орон. Тус улс зүүн хойд талаараа Мозамбик, хойд, баруун, урд болон зүүн урд хэсгээрээ Өмнөд Африк улстай хиллэдэг жижиг орон.

БАРИМТ 2

Эсватини улсын хүн амын нийт тоо 2020 оны байдлаар 1160164 байсан бөгөөд тэдний 84 хувийг свази, 10 хувийг зулу, үлдсэн 6 хувийг бусад үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт эсватиничуудын 90 хувь нь христийн шашныг шүтдэг бол 7.4 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй.

БАРИМТ 3

Одоогийн эсватиничуудын өвөг дээдэс болох свазичууд 18-аар зууны дунд үед гуравдугаар Нгваны удирдлага дор өөрсдийн хаант улсаа байгуулж байсан нь Эсватини улсын эхлэл болсон. Улмаар 19-ээр зуунд тус хаант улс хүрээгээ тэлж 1881 онд одоогийн хилээ зурж байсан түүхтэй.

БАРИМТ 4

Гэвч Свазиланд улс нь Боерын хоёрдугаар дайны дараа 1903 онд Британийн нутаг дэвсгэр болж харийн орны эрх мэдэлд орсон. Эсватиничууд 1968 оны есдүгээр сарын 6-нд тусгаар тогтнолоо зарлах хүртлээ 65 жилийн турш Их Британийн мэдэлд захирагдсан. 

БАРИМТ 5

Эсватини улс нь Свазиланд гэх нэртэйгээр тусгаар тогтнолоо зарласан ба тухайн жилдээ НҮБ-д бүртгүүлж, одоогийн үндсэн хуулиа 2005 онд баталсан. Мөн тус улсын албан ёсны хэлнүүд нь нутгийн уугуул иргэдийн свази хэл болон британичуудын ашигладаг англи хэл нар юм.

БАРИМТ 6

Эсватини улсын нийслэл хотын тухай сэдэв рүү шилжих үед ярих юм нэлээд бий. Уг улсын худалдаа наймаа, эдийн засаг болон гүйцэтгэх төвүүдийн нийслэлийг Мбабане гэдэг бол хууль тогтоох нийслэл хотыг нь Лобамба гэдэг. Гэхдээ Эсватини улсын хамгийн том хотоор уг хоёр нийслэл хотууд нь бус Манзини хот нэрлэгддэг.

БАРИМТ 7

Эсватини улс нь бүрэн эрхт хаант засаглалтай Африк тивийн сүүлийн орон. Тус улсын одоогийн хааныг гуравдугаар Мсвати гэдэг ба тэрбээр 1986 оны дөрөвдүгээр сарын 25-аас өнөөдрийг хүртэл төрийн эрхийг барьж байна. Гуравдугаар Мсвати хаан ширээнд залрах үедээ дөнгөж 18 настай байжээ.

БАРИМТ 8

Эсватини улс эдийн засгийн хувьд дунджаас доогуур орлоготой хөгжиж буй орон. Тус улсын хамгийн чухал гадаадын түнш нь хөрш зэргэлдээх Өмнөд Африк улс бөгөөд Эсватини улсад Өмнөд Африкийн мөнгөн тэмдэгт болох “Өмнөд Африкийн Ранд”-ыг албан ёсоор хэрэглэх боломжтой. ​​​​​​​

БАРИМТ 9

Эсватини улсад дэлхийн хамгийн эртний уулсын нуруу байдаг. Өмнөд Африк болон Эсватини улсын хил дээр орших дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн Махонжва уулс буюу Барбертон ногоон чулуун бүс нь 3.6 тэрбум жилийн өмнө үүссэн гэгддэг.

БАРИМТ 10

Эсватини улсад нэн ховордсон амьтдын жагсаалтад багтдаг хар болон цагаан хирс амьдардаг. Хирсийн уг төрөл зүйлүүдийг нэгэн зэрэг харах боломжтой цөөн хэдэн орнуудын нэг нь Эсватини. Тус улсын хулгайн ангийн тухай хууль нь маш хатуу бөгөөд уг төрлийн гэмт хэрэг хийсэн хүн цаазаар авах ял хүртэл авах магадлалтай. ​​​​​​​

БАРИМТ 11

Эсватини улсад цагаан болон хар хирсээс гадна Африк тивийн зэрлэг байгалийн орчныг бүрдүүлэх олон төрлийг зэрлэг амьтад амьдардаг. Африк тивийн хамгийн алдартай таван зэрлэг амьтад болох арслан, ирвэс, хирс, заан болон одос үхэр нарыг та Эсватини улсаас нэгэн зэрэг харах боломжтой. ​​​​​​​

БАРИМТ 12

Тус улсын газар нутгаас дэлхийн хоёр дахь том хэмжээтэй цул чулуу олдсон. Мбабанед байрладаг, 800 метрийн өндөртэй Сибэбэ рок гэх нэртэй уг чулуу нь гурван тэрбум жилийн өмнө дэлбэрсэн галт уулын хавтан юм. Эсватини улсын газар нутаг тийм ч том биш тул ихэнх жуулчид Сибэбэ рок руу очдог.

БАРИМТ 13

Дэлхийн хамгийн эртний уулсын нуруунаас гадна дэлхий дээрх хамгийн эртний уурхай Эсватини улсад байдаг. Нгвэня гэх нэртэй төмрийн хүдрийн уурхай нь дэлхийн хамгийн анхны уурхайгаар нэрлэгддэг бөгөөд өнөөдрийг хүртэл байгалийн тогтцоо хадгалагдан үлдсэн. Жуулчид уг уурхай руу хөтчийн тусламжтай орж үзэх боломжтой. ​​​​​​​

БАРИМТ 14

Эсватини улсад байдаг Хлейн хааны үндэсний парк бол шувуудыг өндөглөхөд нь зориулсан диваажин л гэсэн үг. Уг газар нь Эсватини улсын хамгийн том дархан цаазтаас гадна Африк тивийн хамгийн олон тас шувуу амьдардаг бүс нутаг юм байна. Мөн жуулчид уг паркаар журмын дагуу аялах боломжтой. ​​​​​​​

БАРИМТ 15

Эсватиничуудын ёс заншлыг дэлхий нийтэд сурталчилдаг томоохон фестивалиуд жил бүр зохион байгууллагддаг. Тэднийг нэрлэвэл найм эсвэл есдүгээр сард зохион байгуулагддаг умланга гэх нэртэй уламжлалт зэгсэн бүжгийн наадам, инквала гэх нэртэй арван хоёр эсвэл нэгдүгээр сард зохиогддог хааны бүжгийн наадам нар билээ.

БАРИМТ 16

Эсватини улсад нүүрлэж буй хамгийн том аюулуудын нэг бол яах аргагүй эрүүл мэнд. Тэр дундаа насанд хүрсэн нийт эсватиничуудын 26 хувь ДОХ-ын халдвартай гэх судалгаа байдаг. Уг өвчин нь гамшгийн хэмжээнд хүртэл тархаад байгаа нь эсватиничуудын ирээдүйг ямар бүрхэг байгаа гэдгийг маш тодорхой харуулж байна.

БАРИМТ 17

Эсватиничууд дунджаар 58 жил амьдардаг. Уг үзүүлэлтээрээ тэд дэлхийн хамгийн богино насалдаг 12 дахь ард түмнээр нэрлэгдэж байна. Мөн эсватиничууд нэлээд залуу ард түмэн бөгөөд нийт хүн амынх нь 35 хувийг 14 болон түүнээс доош насны хүүхдүүд бүрдүүлдэг. ​​​​​​​

БАРИМТ 18

Эсватини улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Эсватинигийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 144-ээр байранд эрэмбэлэгддэг ба тийм ч хүчирхэг биш тул одоогийн байдлаар ямар нэгэн тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцож байгаагүй.

БАРИМТ 19

Эсватини улсын баг тамирчид хамгийн анх 1972 оны зуны олимпд оролцож байсан түүхтэй. Үүний дараа 1976 болон 1980 оны олимпуудыг өнжсөнөөс хойш бүх зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн боловч ямар нэгэн медаль хүртэж байгаагүй. Мөн тус улсыг төлөөлөн ямар нэгэн тамирчин өвлийн олимпд оролцож байсан түүх байхгүй.

БАРИМТ 20

Эсватини улсын төрийн далбаа цэнхэр, шар, улаан, хар, цагаан гэх өнгөнүүдээс бүрддэг. Улаан өнгө нь өнгөрсөнд үлдсэн хүнд ширүүн тулаануудыг, цэнхэр өнгө нь энх тайван болон тогтвортой байдлыг, шар өнгө нь Эсватини улсын байгалийн баялгийг, далбааны төв хэсэгт байрлах нгуни бамбай болон хоёр жадны дүрс нь Эсватини улсыг аливаа дайснаас хамгаалах хамгаалалтыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 21

Эсватини хүүхдүүд зургаан настайдаа бага сургуульд элсэж долоон жил сурсны дараа дунд сургуульд элсэн ордог. Дунд сургуульд орсон сурагчид үргэлжлүүлэн таван жилийн турш суралцсанаар бүрэн дунд боловсрол эзэмшдэг. Мөн насанд хүрсэн эсватиничуудын 88.4 хувь нь бичиг үсэг тайлагдсан. ​​​​​​​

БАРИМТ 22

Эсватини улсын хувьд НҮБ, Хамтын Нөхөрлөлийн орнууд, Африкийн Холбоо гэх мэт олон улсын байгууллага, холбоонуудын гишүүн орон бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард улсыг бус Тайвань улсыг хүлээн зөвшөөрч тэдэнтэй хамтын ажиллагаа явуулдаг Африк тивийн цорын ганц орон. ​​​​​​​

БАРИМТ 23

Маш жижиг газар нутагтай хэдий ч Эсватини улсын газар нутаг дөрвөн өөр бүсэд харьяалагддаг. Ихэвчлэн арван хоёроос гуравдугаар сарын хооронд үргэлжилдэг зуны улиралд бороо ордог ба өвлийн улиралд цаг агаар маш хуурай байдаг. Мөн тус улсад бүртгэгдэж байсан хамгийн өндөр температур бол Цельсийн 40 хэм.

БАРИМТ 24

Эсватини улс хүний хөгжлийн индексээр дэлхийд 138-аар байранд жагсдаг. Энэ нь сайн үзүүлэлт биш боловч Африк тивийн бусад орнуудтай харьцуулахад Эсватини улс нэлээн дээгүүр бичигдэнэ. Мөн жил өнгөрөх тусам Эсватини улсын уг жагсаалтад эзлэх байр бага багаар урагшилсаар байгаа.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Свазиланд гэх нэртэй байсан Эсватини улсыг онцолж байна. Та бүхэн Эсватини улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Буян (66.181.191.43)
    "Мөн тус улсын албан ёсны хэлнүүд нь нутгийн уугуул иргэдийн свази хэл болон британичуудын ашигладаг англи хэл нар юм." гэсэн өгүүлбэрээ засах !
    2024 оны 03 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 40 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК