Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дараагийн Шри Ланк болохоос өмнө Б.Лхагвасүрэнгээс эдийн засгаа хамгаалъя

2022-9-19
0
ЖИРГЭХ

...Үнийн өсөлт түр зуурынх. Хэсэг хугацаанд өсөөд эргээд буурна... Энэ үгийг одоогоос жил гаруйн өмнө буюу 2021 оны зургадугаар сараас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж эхэлсэн. Гэвч түүний түр зуур өсөөд буурна гэж хэлж байсан бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурах бүү хэл улам ч гаарав. Барааны үнэ өсөх бүрд Төв банкны Ерөнхийлөгч өнөөх л үгээ давтаж, удахгүй буурна гэж иргэдийг тайвшруулсаар.

Ингээд эцэстээ барааны үнийн өсөлт хяналтаас гарч, төгрөгийн ханш улам сулрав. Хэд бол хэдэн тор хүнс авдаг байсан 100 мянган төгрөгөөр ганц тор дүүргэхээ больж, иргэд гурил, будаа, ногоогоо ч авч чадахгүйд хүрсэн нь бодит үнэн. Ард иргэдийн амьдрал хүндэрч, авсан цалин нь хаана ч хүрэхээ болив. Гэтэл төгрөгийн үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй Төв банк юу ч хийсэнгүй. Төгрөгийн чөлөөт уналтыг гар хумхин харсаар, түмний амьдрал доройтож буйг мэдээгүй юм шиг ажигласаар сууна. Ингэхдээ төгрөгийн ханш унаж байгаа нь Засгийн газрын буруу гэж тайлбарлан, буруугаа бусад руу чихсээр. Засгийн газар, түүний холбогдох яамдыг буруутгасан, ажлаа хийхгүй байна гэж шүүмжилсэн ярилцлагыг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээ эхлээд удирдлагууд нь өгч, өөрийгөө өмөөрсөн төлбөрт ярилцлагуудаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан.

Уг нь төгрөгийг хэн хамгаалах үүрэгтэй вэ. Төв банкны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэгд Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж заасан байдаг. Цагаан дээр хараар ингэж заасан байхад хуулийн дагуу төгрөгийн өмнө үүрэг хүлээдэг Төв банк нь төгрөг унаж байгаа нь бидэнд хамаагүй, Засгийн газар буруутай гэж мэлзсэн.

Ер нь, одоогийн Төв банк удирдлага хамгийн сайн хийж чаддаг зүйл нь бурууг бусдад чихээд, өөрсдөө уснаас хуурай гарах. Төв банк бараг бүтэн жил төгрөгийн ханшийг хамгаалахын тулд юу ч хийгээгүй, ямар ч хариуцлага хүлээгээгүй. Зөвхөн иргэд л үнийн өсөлтийг бодитоор эдэлж, олсон хэдэн төгрөгөө үнийн өсөлтөд сэгсрүүлсэн.

Аль хэдийнээ 10 хувь давж, 20 хувь руу хээв нэг мацаж яваа инфляцын түвшин, төгрөгийн үнэгүйдэл бол Төв банкны Ерөнхийлөгчид хариуцлага хүлээлгэх хангалттай шалтгаан. Гэтэл Б.Лхагвасүрэн өнөөдөр гавьяа байгуулсан хүн шиг хээв нэг албан тушаалтайгаа сууж байна.

Дээрээс нь инфляцаас гадна энэ хүн Монгол Улсыг валютын хямралд хүргэхэд ойрхон байна. Сүүлийн хэдэн сар төгрөгийн ханш бусад валютын эсрэг улам суларч, улам үнэ цэнээ алдсаар. Он гарснаас хойш ам.доллар тасралтгүй чангарч, төгрөгийн эсрэг түүхэн дээд цэгтээ хүрээд байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулраад байна, Төв банк арга хэмжээ авахгүй юм уу гэсэн сэтгүүлчийн асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч бид юу хийж чадахгүй, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн утга бүхий ярилцлагуудыг хэвлэлээр цацсаар. Өөрөөр хэлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам ажлаа хийж байж, төгрөгийн ханш тогтворжино хэмээн тайлбарлаж байна. Өнөөх л зангаараа бурууг бусдад чихэж, өөрөө хойно нь үлдсээр.

Ер нь төгрөгийн үнэ цэнийг хамгаалах үүрэг нь УУХҮЯ, Зам, тээврийн хөгжлийн яамны хийх ёстой ажил юм бол бидэнд Төв банкны, Төв банкны Ерөнхийлөгчийн хэрэг байна уу. Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөг жил гаруйн хугацаанд бусдын валютын эсрэг ч, бараа бүтээгдэхүүн худалдан авах чадварын хувьд ч тэр суларч байна. Өөрөөр хэлбэл, төгрөг гадаад, дотоод аль аль талдаа үнэгүйдэж байна. Гэтэл Төв банк юу ч хийхгүй байна.

Дээрээс нь эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд Төв банкны удирдлага Монгол Улсын валютын нөөцийг сэгсрээд дууслаа. Жилийн өмнө 4.4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар 2.3 тэрбумд хүрсэн байна. Товчхондоо, 2 дахин багасжээ. Цаашид ч буурах өндөр магадлалтай.

Санхүүгийн салбарын амин үзүүлэлтийн нэг валютын нөөцөө шавхсан улс орнуудын хамгийн бодит жишээ нь Шри Ланк. Нөөцгүй болсны улмаас шатахуун түлшээ авч чадахгүй болсон энэ улсын иргэд машинаа түрээд явж буй зургийг уншигч та харсан байж магадгүй байна. Шри Ланкт санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэж, энэ улс сүйрч байна. Энэ бол бодлогогүй, зориггүй, албан тушаал, эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд юу ч хийхээс сийхгүй бодлого тодорхойлогчдын балаг.

Энэ байдлаараа бид Шри Ланкийн араас ороход ойрхон байна. Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэнээс хойш төгрөгийг ийм хэмжээний уналт руу хөтөлсөн, төгрөгийн үнэ цэнийг ингэж сулруулсан ерөнхийлөгч хэр олон бол төгрөгийг цаас болгосноороо Б.Лхагвасүрэн түүхэнд үлдэхэд ойрхон байна.

Төгрөгийн ханшийг улам унагаж, дараагийн Шри Ланк болохоосоо өмнө мөнгөний бодлогыг буруу удирдаж байгаа Б.Лхагвасүрэнгээс төгрөгөө хамгаалъя.

 

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • irgen (150.129.141.62)
    delhii dayaraa bolj bgaa nuhtsul baidliig hun bur medne dee. Us honzonogch , erh ashig ni iheer hundugduj bgaa humuus booj uheh geed sevj ugch bna daa. Nasaaraa gishuun said yavsan BI ... geed tseejee delddeg ulsaa hudalddag huuramch tsaraitniig bodvol hiisen ajiltai, heleh ugtei bhoo.
    2022 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.117.112)
    Энэ мэт новшнуудыг зайлуулж чадахгүй арчаагүй хулчгар ард иргэд
    2022 оны 09 сарын 19 | Хариулах
  • A (202.126.89.117)
    Женкогийн л хүн шдээ, улаан цагаан рублийн ханшийг өндөр байлгаж улсын валютын нөөцөөрөө оросуудыг дэмжиж бна, бид нарын амьдрал түй ч хамаагүй эдний талынханд, улам л хэцүүдэх нь дээ
    2022 оны 09 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Лхагвасүрэнгийн тухай ярихаар Х.Баттулга гээд халуураад явчих юм.Наад хүнийг чинь МАН томилсон гэдгийг хүн болгон мэднэ дээ.МЭДЭН БУДИЛАХ ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛЭХ БАЙХАА ДАА. БАЛАЙ ЮМ
      2022 оны 09 сарын 19
  • myagmar (103.26.195.73)
    demii zuil bichen bn mongo hansh unaltiig yamar neg hubi hunees boldogui uuniig oilgoh heregtea odoo tegeed mergejiliin hunee tal talaas dairch bgaad ungagaad araas neg uls torch tabij bur dampuulah um bnldaa ene holsoor bichigch ulsuud arai hetereed bn shuu bitgii uls ornii ediin zasagiig suuruuleed bgaaa ene bol eh orniihoo esreg uil yabdal shuu
    2022 оны 09 сарын 19 | Хариулах
    • А
      ийм үед авах арга хэмжээ бодлого гэж бас байдаг юМал даа, бичихээр сүйрээд байдаг ч гэж юу байхав наад хүн чинь юу ч хийхгүй болохоор улам сүйрээд бна
      2022 оны 09 сарын 19
  • Зочин (103.26.193.174)
    ЗАИЛУЛ
    2022 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.90.57)
    Ene ergyy pizdaa yu ch meddeguul bsanshd banknd
    2022 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 21 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 25 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 34 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 44 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК