Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Өлзийбаяр: Төрийн банкны хувьцааг хамгийн найдвартай гэж хэлж чадна

2022-9-29
0
ЖИРГЭХ

“Ulzii& Co Capital” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.


-2022 он бол хөрөнгийн зах зээлийн хувьд бас нэгэн содон үйл явдалтай жил болж байна. УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, арилжааны банкуудыг хувьцаат компани болгох шаардлага тавьсан. Энэ ер нь зөв алхам уу. Мэргэжлийн хүний хувьд Та юу гэх бол?

-Банкны тухай хуульд УИХ нэмэлт, өөрчлөлт оруулж ялангуяа системийн таван банкийг эхний ээлжид олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилж гэсэн шаардлага тавьсан. Энэ бол маш зөв алхам. Би зөвхөн өөрөө хөрөнгийн зах зээлд ажилладаг хүний хувьд ч юм уу, эсвэл хөрөнгийн зах зээл рүү шинэ бүтээгдэхүүн орж ирлээ гэдэг өнцгөөс асуудалд хандаагүй гэдгээ тодотгоё. Маш олон талын ач холбогдолтой учраас л энэ алхмыг дэмжиж байна. Учир нь, банкууд олон нийтэд нээлттэй, олон хувьцаа эзэмшигчтэй болж, хяналтад орох нь маш их давуу талтай.

Олон нийтээс хөрөнгө мөнгө татаад санхүүгийн зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой. Яагаад гэвэл, тэнд маш олон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өөр дээрээ татан төвлөрүүлээд цаашаа зээл болгон гаргаж байгаа. Санхүүгийн зуучлалын ийм үйл ажиллагаа явуулж байгаа учраас мэргэжлийн ёс зүйн хүрээнд, зориулалтын дагуу тэр хөрөнгө шударга зарцуулагдах ёстой. Гэтэл зөвхөн банкны эзэд, эсвэл эзэдтэй холбоотой этгээд рүү л зээл гаргах, эсхүл бусдын мэдээллийг эзэмшиж байгаа давуу талаа ашиглах зэрэг үйдлүүд гарах магадлалтай.  Иймээс хяналтад оруулах нь зүйн хэрэг. Ийм хяналтгүйгээр банк зөвхөн нэг эзний гарт, эсвэл нэг хэсэг хүнд бүх эрх мэдэл нь төвлөрөхөөр эцэстээ улс төр, бизнес дамнасан бүлэглэлийг бий болгож байна. Энэ нь цаашлаад өмч хувьчлалыг өөрсдөдөө ашигтай хийх, эд баялгийн хуваарилалт шударга бус явагдах, эрх тэгш бус байдал гаарах үндэс болдог. Тиймээс нэгэнт л олон нийтээс мөнгө татаж санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа нь  олон нийтэд нээлттэй байх ёстой юм.

Хоёрдугаарт, баялгийн хуваарилалт. Бид хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг сайн ойлголгүй,  зөвхөн банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой явж иржээ. Тэгвэл өнөөдөр зарим арилжааны банкны өөрийн хөрөнгө нь мянга дахин нэмэгдсэн байна.

Тэр баялгийг тэнд ажиллаж байгаа ажилтнууд, тэнд хадгаламжаа байршуулсан харилцагчид, тэр банкнаас зээл аваад хүүтэй нь хариуцлагатай төлж байгаа аж ахуйн нэгжүүд гээд энэ харилцаанд орж байгаа бүх талууд бий болгож байгаа баялаг. Бий болгосон баялгийг олон нийтэд хуваарилдаг нь хөрөнгийн зах зээлийн ач холбогдол. Сүүлийн үед Монголын компаниудын хандлага ийм болж байна.

-Тодруулахгүй юу?

-Ганц жишээ татъя л даа. Өнөөдөр яагаад “Түмэн шувуут”-ын өндөгний борлуулалт ингэж их өсөөд байна вэ? Яагаад гэвэл “Түмэн шувуут” хувьцаат компани юм. Би тэр компанийн хувьцааг эзэмшиж байгаа учраас тэдний л өндгийг авч хэрэглэдэг. Эзний сэтгэлээр хандаж байна гэсэн үг. “Түмэн шувуут”-д орлого оруулснаараа эргээд би тэндээс ногдол ашиг авч байна. Тэр компанийн хувьцаа өснө гэдэг миний хөрөнгө нэмэгдэж байна гэсэн үг. Баялгийг бий болгодог, баялгийн тэгш хуваарилалт хийдэг талбар нь хөрөнгийн зах зээл. Өөрөөр хэлбэл, дундаж давхрагын амьдралын чанарыг дээшлүүлдэг. 

-Банкны тухай хуулиар арилжааны банкууд олон нийтэд нээлттэй болох ёстой. Гэхдээ танай компани яагаад Төрийн банктай хамтран ажиллах болов. Иргэд яагаад Төрийн банкийг сонгож, хувьцааг нь авах ёстой вэ?

-Яагаад Төрийн банкны хувьцааг авах ёстой вэ гэдэг талаар би энд маш олон шалтгааныг нэрлэж болно л доо. Гэхдээ маш товчхон гурван шалтгааныг хэлье. Хөрөнгийн зах зээл дээр хамгийн найдвартай үнэт цаас юу байдаг гэхээр Засгийн газрын үнэт цаас. Яагаад гэвэл төр оршин тогтнож байгаа цагт тэр үнэт цаасны эргэн төлөлт хийгдэнэ.. Хувьцаан дээр ч ялгаагүй өнөөдөр Төрийн банкийг төр эзэмшиж байгаа. Монгол тусгаар тогтносон улс л юм бол, төр оршиж л байгаа бол энэ банк үйл ажиллагаагаа явуулж л байна. Төрийн банк бол баталгаатай, найдвартай. Хоёрдугаарт, Төрийн банкны өөрийнх нь үйл ажиллагаа. Бид системийн таван банкуудыг харж байгаа. Мэдээж Төрийн банк бол цаг хугацааны хувьд нэлээд хожуу байгуулагдсан. Тэгсэн атлаа санхүүгийн үзүүлэлтийг нь харахад жилээс жилд тогтмол өсөлт үзүүлж байгаа банк. Цэвэр ашгийг нь харахад жилийн 7.2 хувьтай байна. Ковидтой, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч Төрийн банкны үйл ажиллагаа сайжирсаар, ашиг нь нэмэгдсээр байгаа юм. Ганц тоо хэлэхэд, 2022 оны эхний хагас жилийн тайлангаа банкууд гаргалаа. Төрийн банкны цэвэр ашиг эхний хагас жилд 69.8 тэрбум төгрөг байгаа юм. Энэ тоог маш сайн анхаарах ёстой. Учир нь, Төрийн банкийг олон нийтэд санал болгохын тулд бид үнэлгээ хийх ёстой. Төрийн банкны бизнес төлөвлөгөө, бидний үнэлгээгээр 2022 оны жилийн эцсээр 32 тэрбумын цэвэр ашигтай гарах нь гэсэн төсөөлөл байсан. Гэтэл энэ оны эхний хагас жилд  70 орчим тэрбумын цэвэр ашигтай ажиллачихсан байна. Тэгэхээр эндээс л Төрийн банк ямар үсрэнгүй өсөлт үзүүлж байгааг харчихаж болж байгаа юм. Гуравт үнэлгээ. Өнөөдөр Төрийн банкны нэгж хувьцааг 590₮-өөр олон нийтэд санал болгож байгаа. Энэ нь маш бодит үнэлгээ болсон. 

-Уучлаарай, гэхдээ системийн зарим банк 2022 оны эхний хагаст 100, 200 тэрбумын ашигтай ажилласан байсан шүү дээ.

-Тийм ээ, үнэн. Гэхдээ зарим зааг ялгааг ойлгох хэрэгтэй юм. Зөвхөн ашгийн хэмжээ гэсэн ганц тоог харж болохгүй. Таны хэлдэгээр зарим банк 100, 200 тэрбумын ашигтай ажилласан байхад Төрийн банк 70 тэрбум байна. Гэвч тооноос гадна чанар чухал. Хөрөнгө оруулагч үнэ, тоо харахаас гадна өгөөж харж хөрөнгө оруулах ёстой юм. Хэдий 130, 140 тэрбумын ашигтай байлаа гээд өгөөж нь 7, 8 хувь байж болно ш дээ. Харин Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 15.6 хувь буюу системийн таван банк дотроо нэгт явж байгаа үзүүлэлт юм.

-Та яриандаа Төрийн банк төрийнх учраас баталгаатай гэлээ. Гэтэл үнэндээ сонгуулиас сонгуулийн хооронд Монголд олон юм дагаж савладаг. Тэр тусмаа төрийн оролцоотой бүхэнд улс төрийн нөлөөлөл гарч ирдэг шүү дээ. Өөр нам гарч ирээд л энэ бүх бодлого буруу явжээ гээд өөрчлөх эрсдэл байгаа юм биш биз дээ?

-Үнэхээр зөв асуулт. Ний нуугүй хэлэхэд, би Төрийн банкны андеррайтер болохоос өмнө таны сая хэлдэг эрсдэлээс айж л байсан. Төр хамгийн муу менежер гээд л Хөгжлийн банктай хольж хутгах хүнтэй ч таарч байсан. Гэтэл Төрийн банк бол ашгийн төлөө байгууллага. Бусад арилжааны банктай яг адилхан Монголбанкны хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсны нэг нь Монголбанкны хяналт зохицуулалт илүү чангарсан. Банкны засаглалтай холбоотойгоор маш хатуу шаардлагууд тавигдаж байгаа. Мөн банкны харьцаа үзүүлэлтийг чангатгасан. Тэгэхээр Төрийн банкинд жирийн нэг улс төрийн томилгооны хүн очоод үйл ажиллагааг нь явуулах боломжгүй болсон. Яг мэргэжлийн хүн мэргэжлийн түвшинд зохицуулалт хийх орчинтой болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Төрийн банк эхний ээлжид 5 хувиа олон нийтэд нээлттэй болгоно. Шат дараалалтай 20 хүртэл хувиа олон нийтэд нээлттэй болгох юм. Олон нийтэд ингэж нээлттэй болно гэхээр олон арван мянган хувьцаа эзэмшигчидтэй болно. Зөвхөн төр шийдвэр гаргахгүй, хамтаараа шийдвэр гаргана. Банкны үйл ажиллагаанд, хувьцаа эзэмшигчид ч хатуу хяналт тавина. Төрийн банк олон нийтийнх болсноор тэнд компанийн засаглалын кодекс үйлчилнэ. Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль үйлчилнэ. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, Монголын хөрөнгийн биржийн зохицуулалтад ч давхар орно. Тал талд олон байгууллагын хяналтаас гадна иргэдийн хяналт ороод ирэхээр улс төр орох ямар ч орон зай үлдэхгүй.

-Төрийн банк шууд 20 хувиа олон нийтэд санал болгохгүй, яагаад эхний ээлжид 5 хувь гэж байгаа юм бэ?

-Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас л хамаарсан. Өнгөрсөн онд эдийн засагт өсөлт гарах нь байтугай хасахтай гарлаа шүү дээ. Гэтэл эдийн засаг ийм байх үед Төрийн банк холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлж олон нийтэд нээлттэй болох гэж байгаа. Эдийн засаг тааруу үед компаниудын үнэлгээ ч дагаад бага гардаг. Тиймээс яг ийм нөхцөлд IPO хийж байгаа учраас эхний ээлжид 5 хувь гэсэн юм. Дараа нь шат дараатай 15 хувь гарч, 20 хүртэл хувиа олон нийтэд санал болгоно. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал сайжирч, эдийн засаг сэргэх үед үлдсэн 15 хувийг санал болгоно гэж бодож байгаа.

-Төрийн банк хувьцаа гаргалаа ч хувьцааг нь авч дийлэхгүй байх, бидэнд олдохгүй байх гэсэн бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрт нээлттэй биз дээ?

-Мэдээж нээлттэй. Нэгж хувьцааны үнэ ч эдийн засаг тааруу байгаа ийм нөхцөлд гаргаж байгаа гэдэг утгаараа маш бодитой тогтсон. Бид хувьцааныхаа 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 30 хувийг нь жижиглэнгээр буюу хөрөнгийн биржээр дамжуулж нээлттэй арилжаална.

-Энэ нь ямар учиртай юм бэ. Стратегийн гэж тодотгоод хувьцаа авах гэсэн хүмүүсийн боломжийг хаах юм уу?

-Тэгж ойлгож болохгүй ээ. Энэ нь хаалттай гэсэн үг огт биш юм. Бүгд л хөрөнгө оруулагчдыг стратегийн болон жижиглэн гэж хуваадаг. Компанийнхаа үнэ цэнийг хамгаалах үүднээс хийж байгаа алхам юм. Жишээ нь, гадаадад IPO хийлээ гэхэд хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын компаниуд ч гэдэг юм уу мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай харилцдаг. Харин манай зах зээл бол жижигхэн, жижиглэнгийн тоглогч давамгайлдаг. Өөрөөр хэлбэл, урт хугацааны хөрөнгө оруулалт гэхээс илүү богино хугацааны тоглолт хийх гээд байдаг. Тэгээд бусдынхаа хөрөнгийг, хувьцааны үнэ цэнийг унагаад байдаг юм. Тиймээс андеррайтер компаниуд энэ компанийн үнэ цэнийг хадгалах, нийт хөрөнгө оруулагчдаа хамгаалах зорилгоор стратегийн болон жижиглэнгийн хөрөнгө оруулагч гэж хуваадаг юм.

Эцэст нь нэмж хэлэхэд Төрийн банкны нээлттэй арилжаа Монголын Хөрөнгийн биржид цан цохисноор маргааш эхлэх гэж байна. Энэ бол иргэдийн банкандаа эзэн суух боломж нээгдэж байгаа нэг хэлбэр. Арилжаа эхлэхээр манай компани болон Гүүдсек, бусад брокерын компани, Төрийн банкны Гялсбанкаар хувьцаагаа аваарай гэж хэлэх байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.232)
    харж л байя худалч гэдэг нэр авав даа
    2022 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 57 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 1 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 10 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 19 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК