Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томилолт: Анкарагаас авчирсан хоёр мессеж

2022-10-20
0
ЖИРГЭХ

Истанбулаас хөөрсөн “Туркиш эйрлайнс”-ын онгоц Анкара хотын “Эсэнбоа”-гийн нисэх буудалд 20 минутын дараа газардахыг зарлах үед Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Д.Анхбаяр докторын Ойрхи Дорнодын талаархи амттай яриа энэ нисэх буудлын тухай болон солигдлоо. “Эсэнбоа” гэдэг бол Эсэнбуха гэдэг Монгол жанжины нэр.

Тэртээ 1402 онд Доголон Төмөр хааны жанжин Эсэнбухагийн гарамгай тулалдаж асан энэхүү талыг хожим Эсэнбухагийн тал хэмээн нэрлэжээ. Анкара хотыг улсын нийслэлээр зарласантай зэрэгцээд Эсэнбухагийн талд баригдсан нисэх буудлаа туркууд монгол жанжны нэрээр нэрлэсэн нь өдгөө үл мэдэг сунжирч “Эсэнбоа” хэмээн дуудагддаг болсон байна. Ер нь Бүгд Найрамдах Турк Улсад манай улсын, Ил хаадын түүхтэй холбоотой асар их эд өлгий байдаг хэмээдэг. Турк дахь Ил хаадын эл түүхийг эхнээс нь сөхсөн сайхан мэдээг ердөө дөрвөн сарын өмнө Д.Анхбаяр доктор монголчууддаа дуулгаж байлаа.

МУИС болон Измир Капит Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судалгааны баг Туркийн Ван мужийн Хан тосгоноос Ил хан Хүлэгүгийн Аладагийн зуны ордны туурийг өнгөрсөн зургадугаар сард илрүүлж байв. Урьдчилсан судалгаагаар 1200*1200 метрийн хэмжээтэй гэж тогтоогдсон Аладагийн ордон нь Монголын эзэнт гүрний үеийн нэр нь мэдэгдэж байгаа дөрөв дэх ордон хот болж буй юм. Өмнө нь Хубилай хааны Шанду хот, Ил хан Абагагийн Тахт-э Сулейман ордон, Ил хан Газаны Ужаны ордныг нээн илрүүлээд байсан бол дөрөв дэх нь Хүлэгү ханы Аладагийн ордон болж байна. Аладагийн ордны тууриас олдсон дээврийн нүүр ваар нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумаас олддог дээврийн чимэглэлтэй адил байгаагаас гадна олон төрлийн шаазан ваарны хагархай нь XIII зууны үеийн Монголын хаад ноёдын хэрэглэж байсан сав суулгатай ижил байгаа юм. Түүнээс гадна барилгын дээврийн чимэглэлийг нь хас тамга, зуузай тамгаар дүрсэлсэн нь энэ ордыг Монголын хаадын алтан ургийнхан суудаг орд байжээ гэдгийг шууд нотолж буй. Монголын археологийн түүхэнд  анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хилийн чинадад хийсэн судалгааны үр дүнд өнөөгийн Туркийн нутгаас Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн Ил хааны зуны ордны туурийг ийн нээн илрүүлсэн. Энэхүү судалгааны багийн ажлыг УИХ-ын дарга Г.Занданшатар ивээлдээ аван санхүүжүүлсэн бөгөөд Монголын талыг ахалж ажилласан судлаач нь айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Д.Анхбаяр доктор байлаа.

Ийм учраас л Измир Капит Челебигийн Их Сургууль Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг БНТУ-д албан ёсны айлчлал хийх үеэр нь анх удаа гадаадын иргэнд “хүндэт доктор” цолоо олгосон хэрэг ээ.

No description available.

Нэгэн үе Ил хаадын нутаглаж асан эл газар өдгөө БНТУ дэлхийн арав дахь том эдийн засаг болох амбийцтайгаар урагшилж байна. Туркийн энэ амбийц бүх салбарт нь илэрнэ. Онгоцонд ормогц л Туркийн том амбийцтай нүүр тулна. “Туркиш эйрлайн”-ы  “Дэлхийн уулзах цэг” гэдэг слоган бол үүний нэг жишээ. Ердөө арваадхан жилийн өмнө агаарын тээврийн түүхэнд тийм ч сайн түүхгүй байсан “Туркиш эйрлайн” цар хүрээгээ тэлж өнөөдөр хүчирхэг авиа компаниудын нэг болжээ.

Олон улсын нисэх онгоцны буудал “Истанбул” өдгөө ХБНГУ-ын Франкфуртын нисэх буудалтай өрсөлдөхүйц ачаалалтай байгаа нь Туркийг, “Туркиш эйрлайн”-ыг  “Дэлхийн уулзах цэг”-ийн нэг болжээ гэдгийг харуулна. Османы эзэнт гүрэн задран унасны дараа Ататуркийн шашингүйн үзэл дээр 1923 онд байгуулагдан Турк улс одоо эдийн засгаараа ч, гадаад бодогоороо ч дэлхийн тавцан дээрх гол тоглогчдын нэг болсон.  Сири, Карабах, Украины асуудлаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн сайн туршлагатай Турк НҮБ-ын 77 дугаар чуулган дээр “Энх тайвны төлөө зуучлал” санаачилгынхаа хүрээнд Европ, Латин Америк, Африк зэрэг бүс нутагт  болж буй мөргөлдөөнийг шийдвэрлэхэд зуучлахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлж байлаа. Дэлхийн улс төр тогтворгүй байгаа энэ үед Турк улс өөрийн нэр нөлөөг өсгөх, хүчирхэг гүрэн болохын тулд маш идэвхтэй гадаад бодлого явуулж байгаагийн нэг нь Ерөнхийлөгч Тайип Эрдоаны НҮБ-ын индэр дээрээс тунхагласан энэхүү “Зуучлал” байв.

Гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлээр зуучлалыг зарлаад байгаа Турк улсын хувьд хилийн чинадад 253 дипломат болон консулын төлөөлөгчийн газартай гэдэг үзүүлэлтээрээ дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэж буй. Тус улс Улаанбаатарт  ЭСЯ-аа 1966 онд нээж байсан бол  манай улс Анкарад нэг жилийн дараа ЭСЯ-аа нээж байжээ. Оросын геополитикийн ревизионим Туркийг барууны орнуудтай харьцангуй ойртуулж улмаар Швед, Финландын НАТО-д элсэх хүсэлтийг Туркийн зүгээс дэмжихэд нөлөөлсөн. НАТО-гийн үйл ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрээрээ Турк улс тавдугаарт, төсөвт нь оруулж буй мөнгөн дүнгээрээ эхний наймдугаарт эрэмбэлэгддэг чухал холбоотны нэг. НАТО-гийн холбоотны хувьд Турк улс Оросын түрэмгийллийг эрс буруушаан, Украинд зэвсгийн дэмжлэг байгаа. Гэхдээ Анкара Москватай хэт ойртохгүй, хэт хөндийрөхгүйгээр харилцахыг чухалчилж буй.

Өрнө Дорнын зөрөг дээр стратегийн байрлалд оршдог Турк улс геополитикийн давуу байдлаа ашиглан эрчим хүчний сүлжээний гол төв болохыг зорьж байгаа. Эрчим хүчний гурвалжин гэгдэх Грек, Кипр, Израил хооронд байгуулсан EastMed байгалийн хийн хоолойн төсөлд Туркийн зөвшөөрөл,оролцоо шаардлагатай хэмээсэн Туркийн мэдэгдлийг  АНУ дэмжиж байгаа. EastMed төслийг дэмжихгүй гэдгээ АНУ тал Грек, Израилд мэдэгдсэн гэдэг нь АНУ Турктэй хурцадмал байдал үүсгэхийг хүсэхгүй байгаагийн нэг илрэл ч гэж хэлж болно. Нэг үгээр “EastMed хэрэгжвэл Турк оролцоно, Турк оролцохгүй бол EastMed урагшлахгүй” гэдгийг БНТУ зарлаад байгаа гэсэн үг. Үүнээс гадна Унгар улс байгалийн хийг “Турк урсгал”-аар дамжуулан Сербиэр татаж авах тохиролцоо хийсэн нь эрчим хүчний сүлжээний төв болох Туркийн санаархалд яв цав нийцэж байгаа. Учир нь Туркээр дамжих хийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр тус улсын ашиг сонирхол, ач холбогдол өснө. Эрчим хүч рүүгээ ингэж анхаарах нь үйлдвэржсэн Туркийн хувьд гарцаагүй асуудал. Тэгэхгүй бол лирийн ханшийн уналтаас шалтгаалан эрчим хүчний үнэ энэ онд гэхэд л ихээхэн нэмэгдсэн. Лирийн ханшийн уналтаас гадна еврогийн ханш доллартай тэнцэж ирсэн нь Туркийн инфляцийг улам нэмсэн. Экспортын төлбөрийн 45 хувийг еврогоор, 48 хувийг доллараар, импортын төлбөрийнхөө 28 хувийг еврогоор, 71 хувийг доллараар төлдөг тус улсад еврогийн ханш сулрах нь төлбөрийн тэнцэлд нь сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ тэд гадаад худалдаандаа ингэж алдагдал хүлээдэг ч аялал жуулчлалын салбараасаа энэ алдагдлыг нөхдөг. Төсвийн жил дуусахад хоёр сар гаруй хугацаа байгаа ч төлөвлөсөн жуулчдаасаа хэдэн саяар илүүг хүлээн авчихаад л байж байна. Туркийн нутгаас олдож байгаа Ил хаадын дурсгалууд монголчууд бидний харааг булааж байгаа шиг 85 сая туркуудыг нутагтаа “урих” урилга уг нь бидэнд хангалттай бий. Мэргэн Тоньюкук, Билгэ хааны дурсгал-Культегины бичиг гээд аялал жуулчлалын маршрут гаргаад нислэгийг шийдчихвэл Түрэгийн үеийн энэ дурсгалуудыг үзэх турк жуулчид олон бий гэдгийг УИХ-ын даргын айлчлалын үеэр дурдагдаж байлаа. Магадгүй УИХ-ын даргын айчлалаас гарах ойрын үр дүнгийн нэг нь ч энэ байж мэднэ.

Учир нь, айлчлалын бүрэлдэхүүнд Орхоны хөндийд Хангайн бүсийн төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Д.Тогтохсүрэн, гишүүн Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар багтсан байлаа. Тэд энэ зун энэ ажлын хэсгийн хүрээнд түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Орхоны хөндийд ажиллаж байв.

No description available.

БНТУ-д хийсэн спикерийн айлчлалын дараа 400 сая биш юм аа гэхэд 4 мянган турк жуулчин Түрэгийн дурсгалуудыг үзэхээр манай улсыг зорьдог болчихвол сайн л байна. Гэтэл өдгөө манай улсын жуулчид л Туркийг зорихоос бус Туркээс Монгол руу урсгал тун нарийн.  2022 оны эхний хагас жилийн дүнгээр  73.7 мянган жуулчин манай улсад ирсний тун бага жинг турк жуулчид эзэлнэ. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд ч мөн л ийм харьцангуй. Манай улс энэ онд дэлхийн 153 улстай худалдаа хийсний нэг нь Турк. Өнгөрсөн оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 74.3 сая ам.доллар байсны дөнгөж 2.5 сая доллар нь манай улсын экспорт. Харин 71.8 сая долларын бараа бүтээгдэхүүн өнгөрсөн онд манай улс Туркээс импортолжээ. Бидний экспортлодог гол бүтээгдэхүүн нь хонь, ямааны хагас боловсруулсан арьс байдаг. Экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг яаж нэмэгдүүлэх вэ, хагас боловсруулсан арьсаа дахиад яаж олноор гаргах вэ гэдэг боломжийг нээх нь УИХ-ын даргын айлчлалын багийн төлөөлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны зорилго байсан. УИХ-ын даргын айлчлалын үеэр Анкарад болсон Монгол-Туркийн бизнес форумд оролцсон тэрбээр Туркийн хөдөө аж ахуйн салбарынхантай уулзалт хийж, салбараа танилцуулж, Монголдоо урьсан нь жил бүр боловсруулалгүй хаягддаг 15 сая арьс ширийг доллар болгох эрэлхийлэл байв. Засгийн газар Хүнс, хөдөө, аж ахуйн яамны дэргэд Дархан арьс ширний бүтээн байгуулалт ТӨХК байгуулсан нь эдгээр арьс ширийг боловсруулж экспортод гаргахын тулд л шүү дээ.

Ил хаадын дурсгалаар манай түүхтэй холбогддог, эдийн засгийн харилцаа харьцангүй тэнцвэргүй байгаа Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын албан ёсны айлчлал Монголын олон талт гадаад бодлогод нэгэн хуудас нэмж байна.

Нэгдүгээрт, Монголын түүхтэй холбоотой гадна байгаа дурсгалуудаа төр хөсөр орхихгүй нь гэдэг нь айлчлалын агуулгаас ч, бүрэлдэхүүнээс ч харагдаж байв.

Хоёрдугаарт, хоёрхон хөрштэй Монгол Улс гадаад харилцааны олон талт бодлогодоо дээд түвшиндээ маш их анхаарч байгаа нь Г.Занданшатар даргын БНТУ-д хийсэн айлчлалаас, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхалтаас,  Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоптой хийсэн хэлэлцээнээс харагдана.

No description available.

Дэлхийн улс төр тектоник хөдөлгөөнд орсон энэ цаг үед хоёрхон хөрштэй манай улс газар зүйн байрлалаараа бус ч гадаад харилцаагаараа олон хөрштэй байхыг эрмэлзэх нь хамгийн ухаалаг бодлого болоод байна. Түмэн янзын бэрхшээл улс оронд буй ч, төрийн өндөрлөгүүд гадагш айлчлалаа сүүлийн саруудад эрчимжүүлээд байгаа нь олон талт гадаад бодлогын нүдэнд ил харагдах нэг өнцөг. Ийм л юм.

С.Ононтуул

Гэрэл зургийг Г.Аргуужин

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    12 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    1 цаг 6 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    1 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 26 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    1 цаг 50 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    2 цаг 1 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    2 цаг 2 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    2 цаг 24 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    2 цаг 33 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    3 цаг 48 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    3 цаг 49 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    4 цаг 4 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    4 цаг 12 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    4 цаг 37 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 6 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    20 цаг 49 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    21 цаг 29 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    21 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    21 цаг 56 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК