Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Би нигилизмийн эсрэг зогсдог хүн

2022-10-21
0
ЖИРГЭХ

Монгол Улс авлигын индексээр ойрын хоёр жилийн хугацаанд, хоёр оронтой тоонд шилжих том амбицтайгаар эрчимжүүлсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд авлигын гэмт хэргийг бий болгож буй суурь хүчин зүйлс буюу хууль, эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газраас байгуулсан юм. Тэгвэл тус Ажлын хэсгийнхэн хэр үр дүнтэй ажиллаж байна вэ, авлигын гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох чиглэлд ямар ахиц гарав. Энэ сэдвийн хүрээнд Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАРТАЙ ярилцлаа.


-Авлигын индексийг бууруулах Ажлын хэсгийн ахлагчийн хувиар тантай ярилцаж байна. Эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд маш олон хуулийг өөрчлөх, шинээр батлуулах шаардлагатай болсон. Хүний хамаарлыг бууруулах, авлига авч, өгөх нөхцөл үүсгэж болзошгүй аливаа үйлчилгээг цахимжуулах ажлын явц ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Авлигын индексийг бууруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 оны долдугаар сарын 20-нд байгуулсан. Жил гаруйн хугацаанд Ажлын хэсгийнхэн тогтмол хуралдан ажиллаж байна. Бид ажлын төлөвлөгөө гаргахдаа эхний ээлжид авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох том зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахимын багц хуулийг батлуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Төрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлчилгээг цахимжуулах хүрээнд олон ажлыг хийж байна. Тухайлбал, Цахим хөгжлийн яамтай боллоо, E-Mongolia академи байгууллаа, 11-11 тусгай дугаараар төрийн байгууллагын хүнд суртал, авлигын шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэдэг боллоо.

E-Mongolia аппликейшний тусламжтайгаар төрийн 1668 үйлчилгээг цахимжууллаа. Энэ бол авлигатай тэмцэх чиглэлд хийж, хэрэгжүүлж буй томоохон зорилтын нэг хэсэг. Төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-аар батлуулсан, энэ оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна. Бид өнгөрсөн жил Авлигын индекцсээр 112-оос 111 дүгээр байрт орж, нэг алхам урагшилсан. Энэ жил ч мөн урагшлах зорилттой ажиллаж байна. Харамсалтай нь олон улсын хямралт нөхцөл байдал, бидний хөрш орнуудтайгаа баримталж байгаа харилцаатай холбоотойгоор Авлигын индексээ ахиулахад сайн нөлөө үзүүлэхгүй байх талтай байна

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд иргэд, олон нийт ямар мэдээллийг ил тодоор хүлээн авах боломжтой вэ?

-Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл буюу тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан, сэргээсэн, хүчингүй болгосон болон зөвшөөрлийн талаарх мэдээлэл эзэмшигчийн нэр, хаяг, төлөөлөгчийн газар, хүчинтэй хугацаа гэх мэтийг багтаасан. Түүнчлэн хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд орж байгаа тодотголууд, барилга эхлүүлэх зөвшөөрөл авснаас эхлүүлээд улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авах хүртэлх бүх процессыг нээлттэй болгоё гэж байгаа юм. Учир нь шат дамжлага бүрд авлигын асуудал үүсдэг гэж олон нийтийн зүгээс үздэг учраас аливаа мэдээллийг ил тод байлгах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн Газрын албыг мэдээлэл хариуцагч гэж томьёолоод тус газраас олгосон бүх газартай холбоотой мэдээллийг ил тод болго гэж байгаа юм. БОАЖЯ-наас тусгай хамгаалалттай газарт олгосон бүх мэдээлэл хүн бүрд нээллтэй байх ёстой. Энэ бүхнийг мэдээлэл хариуцагчид үүрэг болгож байна гэсэн үг. Мэдээлэл хариуцагч гэдэг нь төр, түүнийг төлөөлсөн байгууллагууд байх юм. Цаашилбал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн ашиг, алдагдлын тайлан, гүйцэтгэх удирдлагын болон ТУЗ-ийнхөнтэй холбоотой мэдээлэл, тэдгээрийн цалин хөлс, урамшуулал нээлттэй, ил тод байх ёстой гэдгийг хуульд нарийвчлан зааж өгсөн. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчин хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбоотой бүх л мэдээллийг ил тод байлгах. Тусгай хамгаалалттай газар нутагт олгосон газрын гэрээ, гэрчилгээ, газрын түрээс, төлбөрөө хэрхэн төлж байгааг хүссэн хэн ч харж болох боломжтой. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг ил байлгая. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврын талаарх мэдээлэл ч хаалттай байх ёсгүй. Өргөн утгаараа төрийн аливаа үйлчилгээ, мэдээлэл “шилэн” болгох агуулгатай хууль үйлчилж эхлээд таван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Одоо Мэдээлэл хариуцагч нар холбогдох мэдээллүүдээ ил тод болгох үүргээ хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд холбогдох яамд хяналт тавьж ажиллах учиртай.

-Эдгээр мэдээллийг хэрвээ ил тод болгохгүй бол яах вэ. Энэ асуултад хариулт өгөхийн тулд Шүгэл үлээгчийн тухай хуультай болох шаардлага үүссэн гэж ойлгоод байгаа. Төрийн зүгээс ил тод байх ёстой мэдээлэл далд хэлбэртэй байгаад байвал шүгэл үлээгч ажиллаж эхлэх шаардлага үүсэх байх л даа?

-Дээр дурдсан бүх төрлийн мэдээллийг ил тод болгоогүй, хүссэн хүн мэдээллээ авч чадахгүй нөхцөл үүсвэл шүгэл үлээгч ажиллаж эхлэх учиртай юм. Үүний тулд бид эрх зүйн орчныг нь бүрдүүлэх гээд байна шүү дээ. Ил байх ёстой мэдээлэл яагаад далд байгааг шүгэл үлээгч шүгэл үлээснээр тухайн мэдээлэл хариуцагчид хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг энэ хуулиар гаргаж ирэх гээд байгаа юм. Мөн дээрээс нь томоохон аж ахуйн нэгж, байгууллагын татварын талаар шүгэл үлээдэг эрх зүйн орчин дэлхий нийтэд бий. Тухайлбал, АНУ-д 1778 оноос шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг бүрдүүлээд өгчихсөн байдаг. Томоохон шүгэл үлээгчид нь зохион байгуулалтад ороод томоохон корпорациудын санхүүгийн тайланг уншаад анализ хийснээр шүгэл үлээдэг байх жишээтэй. Тэгэхээр нэг талдаа ийм мэдээллүүд ил тод байх ёстой шүү гэдгийг төрийн зүгээс нийтийн эрх зүйн субьектүүдэд даалгаж өгөөд түүнд нь олон нийтийн хяналтыг давхар оруулж ирснээр авлигын индексийг бууруулах хууль, эрх зүйн орчин цогцоороо үйлчилж эхэлнэ гэж ойлгож болно. Ерөөсөө энэ хуулиар хоёр үндсэн харилцааг зохицуулна. Нэгдүгээрт, шүгэл үлээгчийг эрх зүйн хамгаалалтад оруулж байгаа юм. Хоёрдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэг буюу эрх зүйн эсрэг бүх үйлдлийг олон нийтийн хяналтад оруулах зорилготой. Үүний төлөө шүгэл үлээсэн хүнийг хамгаалдаг, урамшуулдаг тогтолцоог бий болгоно гэж ойлгох хэрэгтэй. Шүгэл үлээгчид ажиллаад, зөв голдиролдоо ороод эхлэхээр хүмүүс айж ичдэг, тайлан мэдээллээ үнэн, зөвөөр гаргадаг болох давуу талтай.

-Матаасын хууль болчих вий гэдэг болгоомжлолд та ямар тайлбар өгөх вэ?

-Олон нийтийн хяналт, матаас гэдэг ойлголтоо ялгаж салгах шаардлагатай байгаа юм. Хуучин нийгмийн үед матаасын тогтолцоо хяналтын хамгийн том хэлбэр байсан уу гэвэл, тийм. Тухайн үед гурван хүн тутмын нэг нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны мээдэлэгч байсан гэх мэтээр ярьж болно. Гагцхүү өнөөдрийн Шүгэл үлээгчийн тухай хуулийг үүнээс арай өөр тогтолцоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний сэтгэлзүйд матаас гэдэг зүйл ямар хор уршигтай, ямар олон хүнийг хэлмэгдүүлсэн билээ гэдэг утгаар гүн гүнзгий суусан шиг байна. Гэхдээ энэ утгаар хүлээн авч болохгүй. Шүгэл үлээгчийн тухай хуулиар стандартыг нь тогтоогоод өгчихөж байна шүү дээ. Ямар асуудлын хүрээнд, үнэн зөв мэдээлэл гаргах ёстой вэ гэдэг хязгаарыг хуулиар заагаад өгчихлөө. Хэрвээ энэ мэдээллийг, үнэн зөвөөр ил тод мэдээлэхгүй, олон нийтийн хяналтад оруулахгүй бол шүгэл үлээж болно гэж байгаа юм. Жишээлбэл, аливаа аж ахуйн нэгж олборлох үйлдвэрлэл явуулахдаа байгальд хор нөлөө үзүүлэх буюу экологийн сүйрэлд оруулахуйц химийн хортой бодис ашиглаж байгааг мэдвэл нийтэд мэдээлэх ёстой биз дээ. Үүнийг матаас гэж ойлгох юм уу. Энэ бол шүгэл үлээх харилцаа. Томоохон аж ахуйн нэгж, корпорациуд маш их хэмжээний орлого олсон ч тайлангаа буруу мэдээлсэн бол энэ асуудлаар шүгэл үлээх хэрэгтэй, нийтийн эрх ашгийн төлөө шүү дээ.

-Нууцын тамгатай асуудлаар шүгэл үлээнэ, үлээхгүй гэх хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн. Хуульд яаж тусгахаар байна вэ?

-Б.Энхбаяр гишүүний хэлсэнтэй би санал нэг байна. Төрийн болон албаны нууцын тухай хуульд төрийн болон албаны нууцын хүрээ, хязгаарыг хумимаар байгаа юм. Гүйцэтгэх ажил, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын тодорхой асуудал, дотоод хэргийн салбарт харьяалах байгууллага, эрүү мөрдөнгийн чиглэлийн мэдээлэл мэдээж төрийн нууцад хамаарна. Гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалтай холбоо­той асуудал ч багтана. Харин аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг төрийн нууцад хамааруулах нь буруу гэдэгтэй санал нэг. Энэ тухайд эргэн харъя, судалъя гэдэг саналын дагуу Төрийн нарийн бичгийн даргадаа чиглэл өгсөн. Гэхдээ дээр дурдсан төрийн нууцад хамаарах хэсгүүд хяналтгүй үлдэж байгаа юм биш. УИХ дахь Тусгай хяналтын дэд хороо, прокурор, төрийн аудит зэргээс бүрэн хяналттай салбар гэдгийг зориуд онцолъё.

-Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцэх явцад “Татварын маргаантай холбоотой асуудлаар шүгэл үлээхгүй байх тухай” саналыг ирүүлсэн юм билээ. Үүнийг яаж зохицуулах юм бэ. Хамгийн их маргаантай асуудлыг хаалттай үлдээчихгүй биз дээ?

-Хамгийн түрүүнд шүгэл үлээгчийн харилцаанд оруулах ёстой асуудал нь татвар гэж би хувьдаа үзээд байгаа юм. Дэлхийн жишиг нь тэр. Сангийн яамнаас ийм санал ирүүлснийг бид хүлээж авсан. Энэ нь анхдагч хуулийн төсөл учраас хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад өргөжүүлээд оруулах бүрэн боломжтой. Хэлэлцүүлгийн явцад олонхоор шийднэ гэсэн үг.

-Танай яамнаас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдсэн. Хууль боловсруулах үндсэн шаардлага нь юу байв. Авлигатай тэмцэхэд ямар ач холбогдол үзүүлэх хууль юм бэ?

-Сонгуульд ялсан намын хамгийн хүчтэй лидерүүд өөрийнхөө хүнийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагаар томилдог, ийм л байх ёстой мэтээр ойлгодог болсон нь нууц биш. Эцэст нь төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ашигтай ажилласан ч алдагдалтай ажилласан ч хариуцлага хүлээдэггүй механизмтай болсон. Засаглал нь сайн биш, авлигын хамгийн том үүр уурхай болчихсон. Тиймээс цаашид бид төрийн болон орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийг дандаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилъё гэж байгаа юм. Ер нь төр цаашид ямар чиглэлээр бизнес хийх вэ гэдгээ тодорхой болгоход энэ хуулийн гол концепц оршиж байгаа юм. Ингэхгүй болохоор төр бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөх буюу бизнесээ булаацалдах маягийн болчихлоо шүү дээ. Жишээлбэл, өнөөдөр манай улсад төрийн хэдэн банк, хэчнээн барилгын компани, хэчнээн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний компани байгаа билээ. Тэр байтугай бохир соруулах ажлыг хүртэл төр өөрөө хийж байна шүү дээ. Төр энэ төрлийн секторт өрсөлдөнө, бизнес хийнэ гэдгээ жил болгон зарлаж байхаар энэ хуульд тусгасан. Ингээд ирэхээр бизнес эрхлэх гэж байгаа гадна, дотнын хөрөнгө оруулагчдад тоглоомын дүрэм ойлгомжтой болно. Ерөөсөө авлигыг бууруулна гэдэг бол ганц хуулиас юм уу хүнээс хамаарах асуудал огт биш. Дээр дурдсан хуулиудаас энэ нь илүү чухал гэх боломжгүй. Миний дурдсан бүх, хууль тогтоомж бүгд нэг нь нөгөөтэйгөө уялдаа шүтэлцээтэй. Бүгд харилцан хамааралтай.

-Та баталсан, боловсруулсан маш олон хуулийн талаар ярилаа. Эдгээрийг батлаад, хэрэгжүүлснээр хэзээнээс эхний үр дүн харагдаж эхлэх вэ?

-Дээр дурдсанчлан Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиа бид нэн яаралтай баталж байж авлигатай тэмцэх ажилд хамгийн том ахиц гаргана. Цаашид улс төрийн намуудыг нэгдсэн байртай, санхүүжилтийг нь төрөөс даадаг болгох, тодорхой босго даваагүй намуудыг сонгуульд оролцуулахгүй байх зэрэг ойлголтуудыг нарийвчлах шаардлагатай. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намуудын бүхий л зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг, эргээд төрийн аудит санхүүжилтийг нь хянадаг байх ёстой. Ингэж байж улс төрийн намууд эцэстээ улс орны хөгжлийн чиглэлээрх хамгийн сайн бодлогын тинк танк зөвлөл болох учиртай. Улс төрийн намууд бодлогоороо өрсөлддөг чиглэл рүү явах учиртай. Мэдээж хэрэг хандив, тусламжийг хуульд заасан хэмжээ, хязгаарын дагуу авдаг байх зэргийг Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульдаа нарийвчилж тусгах шаардлагатай.

-Улс орнуудын авлигын индексийг гаргахад ФАТФ-ын зөвлөмж чухал нөлөө үзүүлдэг. Манай улс гэрийн даалгавраа хэр биелүүлж байгаа вэ. Цаашид ангиллаа ахиулах ямар боломж байна вэ?

-Бид ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн тайлан хамгаалалтаа амжилттай хийсэн. Энэ бол бидний хийсэн сайн ажил. Монгол Улс ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн 39-ийг богино хугацаанд, маш амжилттай хэрэгжүүлсэн байна гэж дүгнүүлсэн. Мөнгө угаах, стратегийн дутагдалтай орны жагсаалтаас маш амжилттай гарч чадсан. Нэг зөвлөмж дутуу үлдсэн нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд өгсөн зөвлөмж буюу ашгийн төлөө бус хуулийн этгээдийн холбоо, сангийн эрх зүйн байдлыг зохицуулаад, санхүүгийн хувьд тайлан, тооцоог нь бүртгэдэг, хянадаг болоод ирвэл ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн үг. Ингэснээр бид ирэх жилийн эхний улиралд дахиад ФАТФ-ын тайлан хамгаалалт хийхэд өнөөдрийн +B ангиллаа ++B болгож ахиулах уу гэдэг нь тодорхой болно. ФАТФ-аас “Танай улсад авлигын тухайд хоёр том, эмзэг салбар байна” гэж дүгнээд байгаа юм. Нэг нь улс төрийн нам, нөгөөх нь төрийн болон орон нутгийн өмчит компани. Энэ хоёрынхоо эрх зүйн орчныг сайжруулах зөвлөж өгөөд байгаа. Тийм ч учраас бид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиа боловсруулаад хэлэлцэж эхэлсэн. Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажил манай намын бүлэг дээр ид өрнөж байна. Бид гаднын зөвлөхүүдээс зөвлөмж авах зэргээр тодорхой уулзалтуудыг хийгээд эхэлсэн. Эдгээр хуулиа баталж, хэрэгжүүлж байж бид эхний 20-30 руу орж ирэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, авлигагүй, сайн засаглалтай нийгмийг л үр хүүхдүүддээ өвлүүлэх нь бидний эрхэм зорилго шүү дээ. Өнөө маргаашдаа шийдэх асуудлаас гадна цааш цаашдаа суурь реформоо хийхгүйгээр авлигатай тэмцэхэд ахиц гарахгүй. Хэдэн зөвшөөрлөө цахимд шилжүүлчихлээ гээд сэтгэл ханаж болохгүй.

-Хууль, эрх зүйн орчноос гадна авлигын гэмт хэрэгтэй тэмцэх том ажил таны мэдэлд байгаа. Та гадаадын хөрөнгө оруулагчдыг хууль, шүүхийнхний дэмжлэгтэйгээр тонон дээрэмдсэн, бизнесийг нь булааж авсан хэргүүдийг олон нийтэд ил болгоно гэдгээ зарлачихлаа. Маш олон хүний эрх ашиг хөндөгдөх учраас танд аливаа эрсдэл, эсэргүүцэл ирэх л байх даа?

-Энэ чиглэлээр олон талт ажлыг хийж байгаа. АТГ, цагдаа, тагнуулын байгууллагаас авлигатай холбоотой, удаашралтай байгаа олон гэмт хэргийг тухай бүрд шийдвэрлэж байна. Энэ тухайд тоон дүнгээр илэрхийлэхэд, бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд 300 орчим тэрбум төгрөгийг авлигын гэмт хэргийг шийдвэрлэх явцдаа улсын орлого болгож чадсан. Энэ бол том дэвшил. Цаашид бид авлигатай тэмцэх чиглэлд төрийн бүх байгууллагын бодлогыг чиглүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна бид бүх шатанд хандлагаа өөрчлөх шаардлагатай байгаа юм. Авлигатай тэмцэх ажлыг эхлүүлснээс хойш ярьсан, хөндсөн олон хуулийн хүрээнд, олон хүний эрх ашгийг хөндөж байгаа учраас эсэргүүцэл, шүүмжлэл мундахгүй их гарсан. Нэгэнт тангараг өргөсөн хүний хувьд энэ бүхнийг нуршаад, яриад байх эрх байхгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хууль, шүүхийнхний дэмжлэгтэйгээр тонон дээрэмдсэн, бизнесийг нь булааж авсан хэргүүдийг олон нийтэд ил болгох ажил ямар ч дайсангүй явна гэж байхгүй. Элдэв гүтгэлэг, доромжлол, дарамт шахалтаас авахуулаад миний утсанд “ална, шулна” гэсэн мессэж зөндөө л ирдэг. Ямар ч байсан авлигын эсрэг, мөнгө угаалтын эсрэг бүх хэргийг ил болгож, цэгцлэхээр ажиллаж байна. Монгол Улсад санхүүгийн секторт байгаа, мөнгө эргэлддэг бүх л байгууллагын мөнгө тодорхой бүртгэлтэй л байх ёстой. Ломбардаас авахуулаад банк болон ББСБ, барилгын компаниуд, үнэт металл худалдан авдаг, худалддаг байгууллагуудын бүхий л хөрөнгө мөнгө бүртгэлтэй л байх учиртай.

2016 оноос хойших Эрүү, Зөрчлийн хуулиас авахуулаад процессын бүхий л хууль надаар авторлогддог. Миний эсрэг сүүлийн найм, есөн жил аливаа дайралт, кампанит ажил өрнөж л байна. Гэхдээ эцсийн дүндээ хуульгүй нийгэм гэж юу байх вэ. Албан тушаалтан, аливаа хүн бүхэн хуулийн буулган дор л ажиллаж, амьдрах учиртай. Онолын хувьд эрх зүйг үгүйсгэх үзлийг нигилизм гэж нэрлэдэг.

Сүүлийн арваад жил манай улсад нигилизм хэрээс хэтэрсэн. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн УИХ-ын чуулганы индэр дээрээс “Хууль юу юм бэ” гэж хүртэл ярьж байлаа шүү дээ. Төрийн өндөр, дээд албан тушаалтнууд хууль, эрх зүйг үгүйсгэхээр ард иргэдэд хор, хөнөөл нь тусна. Тиймээс миний хувьд нигилизмийн эсрэг зогсдог хүн. Төр, нийгмийн бүхий л харилцааг хуулиар зохицуулах учиртай. Тиймийн тулд байнгын ажиллагаатай парламент оршдог. Нийгэм хөгжихийн хэрээр өдөр тутмын аливаа харилцааг зохицуулах шаардлага шинээр үүсч байдаг.

Арваад жилийн өмнө бид виртуал хөрөнгийн тухай ямар ч ойлголтгүй байсан бол энэ харилцааг зохицуулах шаардлага үүссэн учраас бид сая Виртуал хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх тухай хуулийг өргөн барьж байх жишээтэй. Ерөөсөө л энэ мэтээр хүний нийгмийн хөгжлийн явцад үүсэж буй харилцаа бүрийг хуулиар зохицуулдаг. Тэгэхээр хүссэн ч эс хүссэн ч бид эрх зүйт төрийг төлөвшүүлэх гээд явж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

-Цаашид Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр ямар хууль, төслийг УИХ-д оруулж ирэх вэ?

-Эрүүгийн хуульд ял шийтгэлийн бодлогоо чангатгах, ял хялбар­шуулдаггүй, наймаалцдаггүй байх. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон бүхий л орлого, өмч, өсгөн арвижуулсан хөрөнгийг бүхэлд нь хурааж авдаг тогтолцоо руу шилжье. Хэрвээ та авлигын гэмт хэрэгт холбогдсон л бол цаашид нийтийн албан тушаалыг бүх насаараа хаших эрхгүй болгох гэх мэтээр авлигатай тэмцэх чиглэлд эрх зүйн орчноо сайжруулах маш олон ажлыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлнэ. Манай яаманд одоо боловсруулж байгаа, удахгүй өргөн барих нэг хууль нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль. Уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг яаж биржийн зарчмаар, үнэ хаялцуулж худалдах вэ гэдгийг тодорхой болгоно гэсэн үг.

Өнөөдрийн нөхцөлд маш тодорхойгүй байдаг. Жишээлбэл, Эрдэнэтийн зэсийн гэрээг хэн, хэзээ хийдэг, хэрхэн үнэ хаялцуулсан зэрэг бүх мэдээлэл тодорхойгүй. Нүүрс ч ялгаагүй. Тиймээс хуульчилж, тодорхой болгож өгөх шаардлагатай. Цаашлаад бизнесийн эрх зүйн харилцааг дэмжье, эдийн засгаа тэлье л гэж байгаа бол маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх дээр ойлгомжгүй байдлаар хэрэг шийддэг, удаадаг тогтолцоог халахын тулд цөөнгүй хууль, төслийг энэ оны төгсгөл ирэх оны эхээр үргэлжлүүлэн өргөн барихаар байна. Бид өнгөрсөн долоо хоногт Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Энэ бол төр, бизнесийн эрх зүйн харилцааг ойлгомжтой болгох чиглэлийн хамгийн том хууль. Үргэлжлүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Арилжааны тухай, Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийг ар араас нь өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Эх сурвалж: Монголын үнэн сонин М.Өнөржаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.53.45)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    13 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    1 цаг 6 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    1 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 27 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    1 цаг 50 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    2 цаг 2 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    2 цаг 2 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    2 цаг 24 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    2 цаг 34 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    3 цаг 48 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    3 цаг 49 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    4 цаг 5 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    4 цаг 12 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    4 цаг 37 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 6 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    20 цаг 49 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    21 цаг 30 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    21 цаг 33 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    21 цаг 56 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК