Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ганибал махны экспортын талаар салбарын сайдад асуулга тавилаа

2022-10-24
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Ганибал ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд махны экспортын талаар асуулга тавьсан байна. Тэрээр асуулгынхаа оршил хэсэгт: 


“УИХ-ын Хөдөө аж ахуйн салбар нь 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 12.8 хувийг эзэлсэн бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ уул уурхайн олборлолт болон үйлчилгээний салбарын дараа орж байгаа юм. Хөдөө аж ахуйн  салбар дотор Мал аж ахуйн эзлэх хувь 80-аас дээш байгаа нь энэ салбар эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. 

2016-2020 оны байдлаар улсын хэмжээнд 333.7 - 624.9 мян.тн мах бэлтгэсэн бөгөөд үүнээс 9.3 – 68.8 мянган тонныг нь экспортолсон байна. Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээс харахад, 2018 онд хамгийн их буюу 68.8 мян.тн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 400 тэрбум төгрөгийн худалдаа хийсэн байдаг. Түүнээс хойш жил ирэх тусам экспортын хэмжээ буурсаар байна.

Монгол Улс махны үйлдвэрлэл, түүний дотор адуун сүргийнхээ тоогоор дэлхийд 4, ямаан сүргээрээ 9, хонин сүргээрээ 10, тэмээн сүргээрээ 11, үхэр сүргээрээ 53 дугаар байранд тус тус жагсаж байна. 2020 онд дэлхий даяар 23.1 тэрбум ам.долларын үнэ бүхий үхрийн мах, 7.42 тэрбум ам.долларын үнэ бүхий хонь, ямааны мах, 397 сая ам.долларын үнэ бүхий адууны мах, нийт 30.9 тэрбум ам.долларын  борлуулагдсан байдаг. Жилд 30 тэрбум орчим ам.доллар эргэлддэг энэ зах зээл дээр Монгол Улсын нийлүүлэлт маш хангалтгүй байна. Тухайлбал, 2021 онд 18.7 сая ам.долларын үнэ бүхий 8 642 тн мал, мах нийлүүлсэн бөгөөд энэ нь олон улсын зах зээл дэх энэ төрлийн бүтээгдэхүүний нийт худалдааны дөнгөж 0.06 хувийг эзэлж байгаа юм.  Харин 2022 он гарсаар ердөө 1.0 мянган тн түүхий мах экспортлоод байна.

2021 оны байдлаар Монгол Улсад 188.6 мянган малчин өрх бүртгэгдсэн бөгөөд эдгээр өрхийн 5 хувь нь мянгаас дээш тооны малтай бол 56.3 хувь нь 200-аас доош тооны малтай, дөнгөж амьжиргаагаа залгуулах төдий орлого олж байна.” хэмээн  өгүүлээд дараах асуултуудыг тавьжээ. Үүнд: 

  1. Монгол Улс жилд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад хичнээн хэмжээний мал, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжит нөөцтэй талаар; 
  2. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.3.-т “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, махны экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.” хэмээн заасан байдаг. Тус заалтын хүрээнд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар; 
  3. Тогтоолын 3.3.12.-т “Хөдөө аж ахуйн тээвэр, борлуулалтын логистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заасан. Энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүн импортлогч орнуудтай хатуу гэрээ хэлцэл хийх, тээвэрлэлт, логистикийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй арга хэмжээний талаар
  4. globalproductprices.com сайтад мэдээлснээр, 2022 онд үхрийн мах олон улсын зах зээл дээр 61.6-3.74 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна. Гэтэл хамгийн эрүүл, органик тэжээлтэй монгол үхрийн мах олон улсын зах зээл дээр хамгийн бага буюу 3.01-2.5 ам.доллараар худалдаалагдаж ирсэн. Иймд Засгийн газар мах, махан бүтээгдэхүүний үнийг барих асуудлыг зогсоох, цаашилбал экспортод гаргах мал, махны үнийг өсгөх чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар;
  5. Нийт мах, махан бүтээгдэхүүний экспортын 80 орчим хувийг адууны мах дангаараа эзэлдэг. Цаашид олон улсын зах зээл дээр илүү эрэлттэй бөгөөд үнэ хүрдэг үхэр, хонь, ямааны махны экспортыг 6 чадвал экспортын орлого, үр өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна сүргийн бүтцийн зохист харьцааг хадгалж, бэлчээрийн даацад эерэгээр нөлөөлөх боломжтой. Засгийн газар энэ чиглэлээр ямар бодлого баримталж байгаа талаар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн  ирүүлнэ үү гэжээ.

Н.Ганибал гишүүний хувьд өмнө нь ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан, орон нутагт амьдарч байсан гэдэг утгаараа малчидтай ойр, тэдний амьдралыг гадарлах нь бүү хэл доторлох нэгэн тул махны экспортыг дэмжих нь малчдын орлогыг нэмэгдүүлэх гол шийдэл гэдгийг УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодын хурал дээр байнга хэлж сануулж байдаг. 

Монгол Улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг гуравхан хүнсний бүтээгдэхүүний нэг нь мах бөгөөд энэ нь илүүдэл ихтэй буюу жилд 200 мянган тн орчим мах экспортлох боломжит нөөцтэй, энэхүү нөөцөө бүрэн экспортлох юм бол жилд нэг тэрбум орчим ам.доллар махны экспортоос олох боломжтой талаар тэр мөн өмнө нь хэлж байсан юм. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    12 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    1 цаг 5 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    1 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 26 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    1 цаг 49 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    2 цаг 1 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    2 цаг 2 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    2 цаг 23 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    2 цаг 33 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    3 цаг 47 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    3 цаг 48 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    4 цаг 4 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    4 цаг 11 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    4 цаг 36 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 5 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    20 цаг 48 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    21 цаг 29 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    21 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    21 цаг 55 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК