Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үүнийг л “Шинэ сэргэлт” гэхгүй бол юуг сэргэлт гэх вэ?

2022-11-12
0
ЖИРГЭХ

Х.Хэрлэнтэй “УБТЗ” нэг жилийн дотор юу болж өнгөрөв? Х.Хэрлэн болон түүний багийг “төмөр замын түгжрэлийн үе” угтсан гэж хэлж болно. Түгжрэлийг зөв оношлож “эмчлэх”-ээс ажил нь эхэлсэн. Үүнийг яаж хийсэн бэ? Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор төмөр замаар зөвхөн чингэлэгтэй ачаа авна гэсэн “тээг” тавьсан. Энэ нь галт тэрэг солилцоог огцом буурахад хүргэж УБТЗ-ын тээврийн орлого тасарч санхүүгийн эрсдэлд орчихоод байв. Ингээд шинээр томилогдсон “УБТЗ”-ын удирдлагын баг маш хурдан хугацаанд ажилдаа дасах, менежментийн хурд, “маневр”-ийг харуулах шаардлагатай болсон. Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын хоногийн галт тэрэг солилцоо 4-хөн болтлоо буураад байсан үе шүү дээ. Хятадын талтай тогтмол цахим уулзалтууд хийж баахан албан бичиг “шидэлсээр” ердөө 20-хон хоногийн дотор буюу 2022 оны 1 дүгээр сарын 19-нөөс эхлэн хоногт 10 галт тэрэг болгон нэмэгдүүлсэн.  Үүнээс найман сарын дараа хоногт 14 галт тэрэг, өнгөрсөн сараас эхлэн хоногт 15 галттхэрэг солилож УБТЗ-ын тээврийн орлогын алдагдлыг бууруулж улсын хэмжээнд экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлж ямар ч байсан “түгжрэл”-ийг зассан юм.
Х.Хэрлэнг “төмөр замчин биш” гэсэн гоочлол ч ажлын үр дүнг нь хараад намдаж ямаршуухан менежер болохыг нь харлаа. “Газар дээр нь” гэдэг шиг Замын-Үүд өртөөн дээр нь бараг дөрвөн сар өртөө, зөрлөгийн замыг тэгнэж саатчихаад байсан 1100 задгай вагонд ачсан экспортын нүүрсийг бүтэн 8 сарын “хориг” тавьчихаад байхад нь Хөх хотын төмөр замын компанитай ярьж тохирсноор Эрээн өртөөнд хүлээлгэж өгөх асуудлыг яаралтай шийдвэрлэв. Үр дүнд нь 71500 тонн нүүрс хаягдал болж олон компанийг өр төлбөрт орох эрсдлээс хамгаалсан. Үүнтэй зэрэгцүүлэх Хятадын төмөр замын нарийн царигийн вагонд Хятадын эзэмшлийн чингэлгүүдийг ачих болсноор галт тэрэг солилоцоог нэмэгдүүлж, импортын чингэлгийн вагоны хангалтыг сайжруулах нөхцөл бүрдсэн.

Тяньжин дахь түгжрэлийг хэрхэн оношилж эмчлэв?

Гэвч “Байхгүйн зовлон” өргөс авсан мэт алга болохгүй учраас “түгжрэл” үргэлжилсээр. Тяньжинд бөөгнөрсөн импортын чингэлгийг яаралтай татан авах үүргийг Засгийн газар, ЗТХЯ-наас өгсний дагуу дахиад “шуурхай” маневрын төлөвлөгөөгөө зурж ажилласнаар өнөөдрийн байдлаар 619 галт тэргээр 61894 чингэлэг тээвэрлээд байна гэсэн дүн мэдээтэй байна. Тяньжинд хуримтлагдсан чингэлгийн тоо 1310 болтлоо буурч хэвийн түвшинд хүрэх нь энэ. Үүнийг хийхдээ Гаалийн ерөнхий газар, Тээвэр зуучуудын холбоо болон хувийн вагонтой ААН-үүдтэй хамтарч ажиллаж чадсаны дүнд өнөөдрийн байдлаар импортын чингэлгийн тээвэрт УБТЗ-ын 515 вагон, хувийн эзэмшлийн 1230 вагон, транзит тээврийн 1390 вагоныг ашиглаж байна.
Ингэснээр УБТЗ-аар тээвэрлэгдэж байгаа импортын чингэлэгтэй ачаа өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад 178 хувиар, энэ 10 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь УБТЗ-ын хамт олон эдийн засгийн хүндрэлийн “халуун цэг” дээр ажиллаж байгааг харуулж байна.
“УБТЗ” ХНН-ийн хувь нийлүүлэгч байгууллагуудын олон жил ярьсан тээврийн тарифыг индексжүүлэх замаар санхүүгийн алдагдлыг багасгах, улмаар ашигтай ажиллуулах асуудлыг Х.Хэрлэнгийн багийнхан бодит ажил хэрэг болгож энэ оны 3 дугаар сарын 27-ноос эхлэн 11 төрлийн тээврийн тарифыг индексжүүлэн нэмэгдүүлсэн. Мөн энэ сарын 1-нээс эхлээд зэс, зэсийн баяжмал, экспортын нүүрс, зорчигч тээвэр гэсэн таван төрлийн тээврийн тарифыг 15-20 хувиар индексжүүлэн нэмлээ. Энэ нь тээврийн алдагдлыг бууруулах,  тус байгууллагын санхүүгийн алдагдлыг олон арван тэрбум төгрөгөөр бууруулах боломж нээгдсэн гэсэн үг юм.  

Хос төмөр замын эхлэл

Ямар ч байсан Х.Хэрлэн дарга хоёр хөрштэй учраа ололцож УБТЗ-ыг ашигтай ажиллуулах яриа хэлэлцээнд санасандаа хүрч чадаад байна. Энэ оны эхээр Хөх хотын төмөр замын дарга Дай Хунтай цахимаар уулзахдаа Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн-Жинин хоорондын төмөр замын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх тухайгаа тохирч Замын-Үүд-Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудлыг техникийн хувьд шийдчихсэн. Ингэснээр Замын-Үүдээр нэвтрэх манай экспортын ачааны хэмжээ 50 орчим хувиар нэмэгдэнэ. Мөн “РЖД” НХН-ийн ерөнхий захирал О.Белозёровтой 2-р сард уулзахдаа Наушки-Улаан-Үдийн хооронд замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болсон. Үүний дүнд Сүхбаатар-Наушки өртөөгөөр хүлээлгэн өгөх хос галт тэрэгний тоо 10 байсан нь 14 болон нэмэгдэж Монголоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол “туг” болсон Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлт хүрээнд төмөр замын салбар дээрх чамлахааргүй шинэчлэл, ахиц дэвшлүүдийг үзүүллээ. Эдгээрийнх нь “оргил” нь гэвэл хос төмөр замын асуудал ажил хэрэг болж байгаа явдал юм.
УБТЗ-ынхан гол төмөр замынхаа хажуугаар хоёрдогч зам барьж хос төмөр замтай болох ажлыг Замын-Үүд 2-Шаргын овоо хоорондын 14.2 км замыг хос болгохоос эхэлсэн. Мөн Замын-Үүд-Эрээний хооронд нарийн царигийн хоёр дахь замыг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Авлигыг цахимаар ялсан нь…

Одоо хамгийн халуун цэг рүү оръё. Энэ бол олон хүний ашиг сонирхол, баяжиж хөлжсөөр ирсэн “замнал”-тай холбоотой “тэмцэл” байлаа гэж…Төмөр замын ачаа тээврийн захиалга гэж хамгийн их хардлага дагуулсан, хардахаас ч аргагүй авлигын халуун цэг байв. Энэ авлигатай тэмцэх ганц гарц нь хүний оролцоогүй болгох, ил тод нээлттэй дэлгэх л зам байсан. Товчхондоо гуравхан хүн ширээ тойрч суугаад л хэний ачаа тээврийг хэзээ нэвтрүүлэхийг шийддэг, бусад нь “таалалд нийцэхээ” хүлээгээд хоног тутамд талбайн хөлс төлөөд талбайн эздийг баяжуулаад хохироод хүлээж суудаг байсан. Хуваарьт арайхийн багтсан ч хэн нэгэн дарга сайдаар овоглосон захиас даалгавартайгаар шууд “дээрэмдээд” хуваарьтай вагоноо алдчихдаг байж. Тиймээс экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг цахим системд шилжүүлсэн. Одоо УБТЗ-аас вагон олголт, хуваарилалтад хөндлөнгөөс ямар ч том дарга цэрэг оролцох боломжгүй зөвхөн вагон эзэмшигчдээс ачилтын захиалгыг цахимаар авч, өөрийн эзэмшлийн вагонгүй иргэн, ААН-үүд экспортын ачилт хийлгэхээр бол хувийн вагон эзэмшигчдэд хандахаас өөр гарцгүй болсон. Энэ нь авлига хүнд суртлыг арилгаж, удаан хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж ирсэн, ашиг сонирхлын сүлбээтэй гинжин холбоог тас цохиж сандаргасан байж мэдэх ч иргэд, ААН-үүд туйлаас ам сайтай байна. Хэний ч хийж чадаагүй энэ арга барил, цахим систем өнөөдрийн байдлаар УБТЗ-аар үйлчлүүлэгч 560 гаруй байгууллага, ААН-ийг хамруулаад байгаа бөгөөд “манай ачаа хэзээ гарах вэ” хэмээн царайчилж, илүү орлого буюу авлига санал болгох бус цахимаар хуваарилсан цаг хугацаа, өгөгдсөн вагоныг бүгдэд харагдаж буй самбараас хараад түүнийгээ мөрдөж буй нь нисэх буудлын онгоц хөөрөх, буух хуваарийн нэгэн адил хэн ч зөрчих, хэнийг ч хардах хэрэггүй болгосон маш зөв алхам мөн. Хэрэв үүнийг эрт хийсэн бол нүүрс тээврийн үнэ “нисэж”, аманд багтамгүй авлигын хэмжээ өсөж хэсэг бүлэг хүмүүсийг хуульгүй мэт баяжуулахгүй л байх байж. Гэвч оройтсон ч гэсэн зөв алхмыг эхэлсэн нь сайн хэрэг. Ингээд авлигагүй аргаар экспортын тээвэр, хос төмөр замаар зөөгдөж хүнд сурталгүй, хурдан шуурхай тээвэрлэгдэн экспортын хэмжээ нэмэгдэх болсныг л “Боомтын сэргэлт”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэхгүй бол юуг “Боомтын сэргэлт”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэх вэ?

Эх сурвалж "Baabar.mn" У.Оргилмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    20 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    50 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    1 цаг 8 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    1 цаг 15 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    1 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 27 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    1 цаг 37 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    1 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    1 цаг 48 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    2 цаг 51 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    2 цаг 51 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    17 цаг 2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    17 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    18 цаг 45 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    19 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    19 цаг 52 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    20 цаг 32 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    21 цаг 0 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    21 цаг 14 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК