Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Италийн Этноархeологийн холбоо, МУИС-ийн Монгол соёл иргэншил судлалын профессорын багийн эрдэмтэд 17 жил хамтарсан судалгааны тайлангаа танилцуулж, ОУЭШХ хийлээ

2022-11-16
0
ЖИРГЭХ

Италийн Этноархеологийн холбоо,  МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн хамтарсан “Монголын нүүдэлчдийн нутаг бууц ба угсаатны археологийн хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлын үндсэн илтгэгчээр Италийн Этноархеологийн холбооны Ерөнхийлөгч Франческа Лугли болон судлаач Грациано Капитини нар хүрэлцэн ирж, 2005 оноос хойш Монгол Улсын хангайн бүс болон Дундговь аймагт хийсэн хээрийн шинжилгээ, судалгааны үр дүнг танилцууллаа.

Монголчуудын нүүдэлчин угсааны мал аж ахуйн өнгөрсөн, одоо, ирээдүйг тунгаан эргэцүүлэх, өвөлжөөний бууц, буурь болон монгол нохойн судалгааг 17 жилийн турш хийжээ.

Сонирхуулбал, монгол гэр салхи болон агаарын урсгалд хэрхэн тэсвэртэй байдаг талаар, мөн өвөлжөөний бууц, түүний нарийвчилсан судалгаа, монгол нүүдлийн дөрвөн загвар, малын бэлчээрийн хөдөлгөөн, монгол нохойны хэвтэр зэргийг нарийвчлан судалсан, салбар дундын томоохон судалгаа болсон гэдгийг судлаачид онцолж байлаа.

Хуралд Ардын багш, профессор С.Дулам “Монгол нүүдэл, уламжлал ба шинэчлэл” сэдвээр, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч Г.Нандинбилиг “Домог зүйн нохой, түүний бэлгэдэл”, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Энхбаатар “Өвөлжөөгөө дагаж нутаглахуй” сэдвээр, мөн Нүүдлийн соёл иргэншил судлалын захирал И.Бямбабаатар нар илтгэл хэлэлцүүллээ.

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч Г.Нандинбилиг: Монголын нүүдлийн соёл иргэншил гэх бие даасан ойлголтыг Цыганы нүүдэлтэй хольж “Номадизм” гэх орчуулга дор буруу ойлгох явдал байдаг. Харин үүнийг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн Монгол соёл иргэншлийн профессорын баг Монгол нүүдлийн соёл бол бие даасан иргэншил хэмээн батлах үүднээс хийсэн олон судалгаа, шинжилгээ бий. Бүр наяад оны сүүлээс профессор С. Дулам хангайн нурууны нүүдлийн талаар Английн эрлэмтэн Кристина Чебростой хамтран судалгаа хийж, 1990 оны Индиана их сургуулийн эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлсэн байдаг. Тэр ч утгаараа Италийн судлаачдын хийсэн 17 жилийн судалгааны үр дүн болоод манай судлаачдын хийсэн судалгаа харилцан бие биеэ дэмжиж, хамтран ажиллаа. Миний хувьд Италийн судлаачидтай хамтран “Хүүхдийн чулуун гэрийн тоглоом”-ын судалгааг хийсэн бөгөөд үр дүнг нь олон улсын өндөр чансаатай “Springer” сэтгүүлийн 2012 оны дугаарт хэвлэгдсэн билээ. Малчин айлын өвөлжөөний бууцын дэргэд хүүхдүүд хотныхоо хажууд барьж тоглож байсан чулуун гэрийн тоглоом байдаг. Энэ утгаараа нүүдэлчдийн өвөлжөөг судлах нэг хэсэг нь болсон юм” гэв.

Этноархеологи нь өнгөрсөн ба одоо цагийн соёл иргэншлийн ул мөрийн цуваа цагийн холбоонд анализ хийдэг гэдгээрээ онцлог.

Италийн Этноархеологийн холбооны Ерөнхийлөгч, доктор Франческа Лугли: “Бид 17 жилийн хугацаанд олон өгөгдлийг цуглуулж, түүнд үндэслэж нүүдэлчдийн хэтийн төлөв болоод ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход анхаарлаа хандуулсан. Судалгааг хийх явцад нүүдэлчдийн зан заншил, соёл иргэншилд Монгол нохой томоохон байр суурь эзэлдэг гэдгийг олж харсан. Иймд нохойн хэвтрийг судлах, түүгээр дамжуулж нүүдэлчдийн амьдралын хэв маяг болоод археологийн судалгаа хийх боломжтой болсон. Нүүдэлчдийн гаршуулсан нохой тэнцвэртэй байдлыг маш сайн хадгалдаг гэдгээрээ онцлогтой. Тэнцвэртэй байдал гэдэг нь нүүдэлчдийн гэр бүлд байгалийн  инстинктээр амьдрах чадварыг хэлж байгаа юм. Бид нохойн ДНХ шинжилгээг хийсэн бөгөөд ингэснээр нүүдэлчдийн нохой гаршуулж эхэлсэн он цагийг тогтоох боломжтой болсон.

Нүүдэлчдийн өвөлжөөний буйраас этноархеологийн шинжилгээ  хийх бүрэн боломжтой. Учир нь хаваржаа, зусланг бодвол хад асгаар хүрээлэгдсэн байдаг учраас өтөг бууц нь маш сайн хамгаалагдаж, хадгалагдсан байдаг. Мөн нүүдэлчид олон үе удмаараа өвөлжөөндөө амьдарч ирсэн учраас хөрсөнд олон давхарга үүсэж, этноархеологийн судалгаа хийхэд дөхөмтэй байсан. Бид эдгээр судалгааны өгөгдлүүдээ ашиглаж ирээдүйд нүүдэлчдийн оршиххуйн хэтийн төлөв хаашаа чиглэж байгаа талаар болон юунаас болгоомжлох ёстой, юуг хийх шаардлагатай талаар дараа дараагийн судалгаандаа тусгана” гэв.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    20 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    50 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    1 цаг 8 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    1 цаг 15 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    1 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 27 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    1 цаг 37 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    1 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    1 цаг 48 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    2 цаг 51 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    2 цаг 51 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    17 цаг 2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    17 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    18 цаг 45 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    19 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    19 цаг 52 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    20 цаг 32 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    21 цаг 0 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    21 цаг 14 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК