Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ сэргэлт: Төмөр замын бүтээн байгуулалтууд

2022-11-17
0
ЖИРГЭХ

ШИНЭ СЭРГЭЛТИЙН ЭХЛЭЛ

Бурхан зурчихсан нь ч юу юм, гэхдээ бид түүхийнхээ ихэнх үед далайд гарцгүй байсаар иржээ. Хамгийн сүүлд зурагдсан хилийн шугамаар ердөө хоёрхон хөрштэйгөөр, хуурай газрын хилээр хүрээлэгдсэн Монгол Улсын эдийн засгийн сул талуудын дийлэнх далайд гарцгүй энэ шалтгаанаас улбаалдаг. НҮБ-ын тунхаглалд нэгдсэн гишүүн орны хувьд ямар ч лидер хийгээд улс төрийн хүчин гарч ирсэн ч газар зүйн энэ байрлалын өмнө хүчин мөхөстөнө. Гагцхүү энэ бэрхшээлийг боломж болгон харж чаддаг, хэрэгжүүлж чаддаг л байх ёстой. Нэгэнт л далайд гарцгүйгээр хилийн шугам зурагдсан бидний хувьд нэгэн том боломж байгаа нь дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг БНХАУ-тай хил залгаа.

Харамсалтай нь, баялаг ихтэй ч, хэтэрхий сул дэд бүтцээсээ болоод Монгол Улс энэ жилүүдэд БНХАУ-ын нүүрсний зах зээлд “гол тоглогч” байж чадахгүй байна. Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад дэлхий нийтээр нүүрсний хэрэглээгээ багасгах зорилт тавьж байгаа ч бидний аз болоход аж үйлдвэржсэн Хятад орон ойрын жилүүдэд тийм ч амар нүүрснээс татгалзахгүй. БНХАУ-ын ДНБ-ий 40 гаруй хувийг, ажиллах хүчний 30 гаруй хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлдэг гэхээр урд хөршийн эдийн засагт нүүрсний хэрэгцээ ямар их буйг харуулдаг. Нөгөө талаар энэ нь нүүрсний баялаг нөөцтэй Монголын хувьд боломж. Австрали, ОХУ, Индонези, Монгол гэсэн дөрвөн улс БНХАУ-ын коксжих нүүрсний ханган нийлүүлэгчид хэдий ч нөгөө л хэтэрхий сул дэд бүтцээсээ болоод манай улс “гол тоглогч” байх боломжоо хаадаг.

Энэ том зах зээл дээр тоглох боломжоо бид нүүрсээ автомашинаар зөөдгөөсөө болоод алддаг гэсэн үг. Харин гуравхан сарын өмнө Засгийн газар “Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд Гашуунсухайтын төмөр замыг нээсэн. Монголдоо анхны I зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын 233.6 км төмөр замын цогцолбор төсөл бүрэн ашиглалтад орсноор нүүрсний тээврийн өртгийг гэхэд л 3.8 дахин хямдруулж байгаа юм. Энэ замаар жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийг шууд хоёр дахин өсгөх үзүүлэлт. Гашуунсухайтын төмөр зам бол Шинэ сэргэлт рүү хөтөлж, том зах зээл рүү дөтөлсөн жим байлаа.

 

ШИНЭ СЭРГЭЛТИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

No description available.

“Төмөр замтай болчихвол хятадууд танк оруулж ирээд Монголыг эзэлчихнэ” гэсэн гэнэн тайлбараар арав гаруй жил боломжоо хаалгасан монголчууд эдийн засгаа тэлье гэвэл дэд бүтцээ сайжруулж, экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэдийнэ ойлгожээ. Гашуунсухайтын төмөр замыг гацаалгүйгээр 2013 онд ашиглалтад оруулсан байсансан бол Монголын эдийн засагт 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого нэмэгдэх байсан гэдгийг замын нээлтэн дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан. Гэхдээ түүхэнд “Хэрвэээ” гэдэг ойлголт байдаггүйн адилаар энэ алдагдсан боломжийг нөхөх боломж байхгүй. Харин энэ цаг үеэс “Эхлүүлэх” боломж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар тэгж чадсан.

No description available.

80 их наяд төгрөгийн өртгөөр “Төмөр зам ямар чухал вэ” гэдгийг ойлгосон бид энэ онд хоёр ч шинэ төмөр замаа хүлээн авахад бэлэн болжээ. Эхнийх нь Гашуунсухайтын 233.6 км хүнд даацын төмөр зам байсан бол хоёр дахь нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам байх нь. БНХАУ-ын Мандал боомттой холбогдох энэ төмөр замыг барихаар Засгийн газар энэ оны 104 дүгээр тогтоолоороо шийдсэнээр 2022 оны гуравдугаар сард газар шорооны ажлыг шуурхай эхлүүлж байсан Хангийн төмөр зам өдгөө нээлтээ хийх өдрөө л хүлээж байна. 25 сая тонн хүртэл ачааг жилдээ нэвтрүүлэх хүчин чадалтай Зүүнбаян-Хангийн төмөр зам ашиглалтад орсноор экспортын ачаа 30 хүртэл хувиар нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Газар шорооны ажил эхэлснээс хойшхи энэ есөн сарын хугацаанд “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” компанийн нэгдэл бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн бөгөөд боломжийг нь нээгээд өгвөл хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтыг богино хугацаанд, чанартайгаар гүйцэтгэдэг гэдгээ харуулж чадаж байна.

No description available.

Зүүнбаян-Ханги чиглэлийн энэ төмөр зам БНХАУ-ын Бугат-Мандалын төмөр замтай холбогдоно. Бугат-Мандалын төмөр замаа манай урд хөршийнхөн өнгөрсөн оны наймдугаар сард нээсэн бөгөөд Хятад талын хилийн өртөө нь Монголын хилээс наймхан км-ын цаана байдаг. Бугат бол БНХАУ-ын гангийн томоохон үйлдвэр байдаг, аж үйлдвэрийн бас нэг төв болж байгаа хот. Гангийн үйлдвэрийн хамгийн гол хэрэглээ нь сайн чанарын коксжих нүүрс. Бидний нүүрсээ борлуулах хүсэл, тэдний гангийн үйлдвэрийн хэрэглээтэй яв цав тохирч байна гэсэн үг. Ийм эдийн засгийн таатай нөхцөл рүү Монгол Улс төмөр замын гарцтай болж байгаагийн үр өгөөж их байх биз ээ. Монгол Улс урд хилдээ хоёр дахь шинэ төмөр замын гарцаа нээхэд найман хоног л үлдлээ.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    20 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    50 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    1 цаг 8 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    1 цаг 15 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    1 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 27 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    1 цаг 37 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    1 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    1 цаг 48 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    2 цаг 51 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    2 цаг 51 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    17 цаг 1 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    17 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    18 цаг 45 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    19 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    19 цаг 52 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    20 цаг 32 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    21 цаг 0 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    21 цаг 14 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК