Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм

2022-11-24
0
ЖИРГЭХ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.


Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ!

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ!

Эрхэм хүндэт зочид оо!

Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, аугаа их цэргийн жанжин, хаадын хаан Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, Монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.

Чингис хаан олон монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, эртний түүхт монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, монголчууд бидний түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэж, үеийн үед мөнхжин дуурьсагдах аугаа их алдар гавьяаг байгуулсан билээ.

-Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш,

дэлхий ертөнцийн түүх юм-

Эзэн хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Их хааны суу билиг, үйл хэрэг дэлхий ертөнцийн хөгжилд онцгой ихээр нөлөөлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ.

Эзэн Чингис хаан бол Монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн эзэн хаан мөн.

Их эзэн Чингис хаан бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг уламжлан, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо  сэтгэлийг хурааж, итгэлийг тэтгэж, өнгөрснөө санаж, одоогоо мэдэж, ирээдүйгээ таньдаг, ертөнцийн түүхийг бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа хүмүүн билээ.

Тиймээс монголчууд бид их хааныхаа билиг сургаалыг танин мэдэж, даган мөрдөж, түүний өвлүүлэн үлдээсэн эх түүх, их өвийг сурвалжлан судалж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж, Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг өнө мөнхөд бадрааж явах журамт үүрэгтэй.

Энэхүү журамт үүргийг биелүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, гадаад орны иргэн, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай.

Энэ жил Эзэн Чингис хаан болон түүний үйл хэрэг, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, дэлхийн олон ард түмэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан Америкийн эрдэмтэн судлаач доктор, профессор Жэк Уэтерфорд болон Их хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалд жинтэй хувь нэмэр оруулсан академич, шинжлэх ухааны доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнагдсан эрхэм хүндэт Жэк Уэтерфорд, Дэчингунгаагийн Доржготов нарт ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрхэм нөхөд өө,

Профессор Жэк Уэтерфорд бол Америкийн улс төрийн түүх, Монголын түүх, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар томоохон судалгааны ажлууд хийж, олон арван ном бүтээл туурвин,  олон улсад өндрөөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн судлаач юм.

Тэрбээр 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 20 гаруй орны хэлээр орчуулагдан хэвлэгдэж дэлхий нийтийн хүртээл болсон юм.

Эрдэмтэн Жэк Уэтерфорд нь энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд байдаг зарим нэг ташаа ойлголтыг шинжлэх ухаанчаар тайлбарлан залруулж, Чингис хаан болон түүнийг залгамжлагчид эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарыг хөгжүүлж, элч солилцох ёс, дипломат албаны ойлголтыг анх бий болгон, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавьсан Их эзэн хаан гэдгийг дэлхий дахинаа дахин таниулсан юм.

Тэгвэл түүний 2010 онд хэвлүүлсэн “Монголын их хатдын нууц товчоо” хэмээх бүтээл нь монгол хатад эмэгтэйчүүд зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ хүн төрөлхтний түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дэлхий нийтэд таниулсан бол 2016 онд хэвлүүлсэн “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” хэмээх бүтээл нь Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд анхлан таниулж, түүний энэ дэвшилтэт, ардчилсан үзэл санаанаас дэлхийн нэр хүндтэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайлал авч ирсэн тухай өгүүлсэн байдаг.

Мөн тэр бээр 1998 оноос хойш манай улсад олон удаа ирж нийт 40 орчим хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг түүхэн газруудаар явж, Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж Чингис хаан судлал болон монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Түүнчлэн 2010 онд монголын залуу судлаачдыг дэмжих, түүхийн ташаа ойлголтуудыг засах, монголын түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Жэк Уэтерфорд Сан” байгуулагдсан бөгөөд “Жэк Уэтерфордын нэрэмжит шагнал” олгож монгол судлалыг дэмжих чиглэлээр олон чухал ажил хийсэн байна.

Эрхэм таны Чингис хаан, түүний залгамжлагчид болон монгол хатдын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинжлэх ухаанчаар сурвалжлан судалж, үнэлэн дүгнэсэн бүтээлүүд нь монголчуудын талаарх үнэн бодит ойлголтыг өнөөгийн ертөнцөд дахин таниулж, Чингис хаан болон монгол үндэстний олон улс дахь үнэлэмжийг нэмэгдүүлж, түүх соёлыг сурталчилж, Чингис хаан судлал болон Монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаад гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Жэк Уэтерфорд Та бол Монгол Улсын төрийн дээд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртэж байгаа гадаад улсын анхны иргэн болж, Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдлээ.

Таны цаашдын эрдэм номын их үйлсэд өндөр амжилт хүсэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм нөхөд өө,

Манай улсын нэрт эрдэмтэн, академич Дэчингунгаагийн Доржготов бол Их эзэн хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалын тэргүүлэх эрдэмтэн бөгөөд Монгол орны хөрсний гарал үүсэл, газар зүй, ангилал, шинж чанар, үржил шим, чанарын үнэлгээний талаарх онолын суурь судалгааг хөгжүүлж, Монгол Улсад хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан юм.

Тэрбээр хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй хөрсний зураглалаар дагнан ажиллаж, 1975 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, мөн анх удаа сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, монголын газрын хөрсний хэв шинж, орон зайн бүтэц, тархалтыг дүрслэн харуулсан.

Түүний судалгаа манай орны бүх төрлийн хөрсний нөөцийг тооцон гаргах боломжийг бүрдүүлснээрээ зураг зүйн үнэ цэнтэй ховор бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг билээ.

Түүнчлэн академич Д.Доржготов 1984 оноос хойш Монгол Улсын анхны “Үндэсний атлас” зохиох эрдэмтэн судлаачдын багт оролцож, удирдан зохион байгуулж, 1990 онд орос, монгол хэлээр 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схемийг багтаасан “БНМАУ-ын Үндэсний атлас” хэмээх анхны үндэсний атласыг хэвлүүлж, 2009, 2022 онуудад “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн хэвлүүлэх ажлыг удирдсан байна.

Энэхүү “Монгол Улсын Үндэсний Атлас” нь манай улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтэц, байгаль-газарзүйн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засгийн олон талт цогц мэдээллийг багтаасан байдаг тул  эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, онол практикийн үнэлж баршгүй ач холбогдолтой, иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болсныг олон улсын эрдэмтэн судлаачид өндрөөр үнэлдэг билээ.

Түүнчлэн 1995, 2005 онд “Монгол орны экосистемийн зураг, атлас”, 2015 онд “Байгал нуурын сав газрын экологийн атлас”, 2019 онд “Монгол орны экосистемийн атлас” зэрэг томоохон бүтээлүүд хэвлүүлсэн нь экологи, эко-геохими, экосистем, байгаль орчны шинжлэх ухааны хөгжил, судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд шинэлэг дорвитой алхам болсон юм.

Мөн академич Д.Доржготовын удирдсан судалгааны баг өнөөгийн дэлхий дахинд тулгамдаад байгаа байгаль орчны бохирдол, доройтол, уур амьсгал, экосистемийн өөрчлөлт, экологи-геохимийн төлөв байдлын асуудлыг дагнан судалж, 1999 онд “Улаанбаатар хотын байгаль орчны, бохирдлын тойм зураглал”, 2004 онд “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүдийн орчмын хөрсний бохирдлын судалгаа”, 2009 онд “Дархан хот орчмын геоэкологийн судалгаа”, 2010 онд “Улаанбаатар хот орчмын хөрсний бохирдлын судалгаа”, 2015 онд “Сэлэнгийн сав нутаг дахь уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төвүүдийн байгаль орчин, экогеохимийн судалгаа” зэрэг олон чухал ажлыг гүйцэтгэн, технологийн шийдлийн санал зөвлөмжийг боловсруулсан бөгөөд 2008 онд “Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээний улсын стандарт” боловсруулжээ.

Академич Д.Доржготов нь ахисан түвшний нарийн мэргэжлийн судлаач эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэж, МУИС, МУБИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр олон жил ажиллахдаа 20 доктор, 4 шинжлэх ухааны докторын эрдмийн ажлыг удирдан хамгаалуулсан байна.

Академич Д.Доржготов таныг Монгол Улсын хөрс судлал, газар зүй, зураг зүй, байгаль орчны судлалд нэгэн жарны амьдралаа зориулж, Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн төрийн дээд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээж, түмэн олноо алдаршуулж байна.

Таны цаашдын эрдэм номын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, танд болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    36 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    37 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    52 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    1 цаг 0 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    1 цаг 25 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 54 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    17 цаг 37 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    18 цаг 17 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    18 цаг 20 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    18 цаг 44 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    19 цаг 14 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    19 цаг 24 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    20 цаг 10 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    21 цаг 25 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    21 цаг 26 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    21 цаг 48 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    21 цаг 57 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    22 цаг 41 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    22 цаг 54 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК