
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ямар таван багц хэрэгжиж байна вэ гэхээр эхнийх нь, таван аймгийн багц. Хоёр дахь нь Азийн хөгжлийн банктай хамтраап баруун 3, зүүн 3 аймагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг нээлттэй зарлаад явж байгаа. Гуравдугаарт, говийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд 100 мвт салхины эрчим хүчний төслийг зарлаад явж байгаа. Үүнээс гадна найман аймгийн 21 сумд нээлттэй зарлаад явсан.
Эрчим хүчний салбар нээлттэй болсон. Салбарын бүх мэдээлэл сайтад тавигдаж байгаа.
Яагаад Монгол Улс хараат бус байдлаа хангахын тулд цахилгаан станц барьж болдоггүй юм бэ. Яагаад гацаах гээд байдаг юм. Гацаагчдаас болоод 1тэрбум 500 мянган долларыг алдчихсан. Тиймээс цаг алдалгүй цахилгаан станц барих ёстой" гэв.























































