Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв

2026-9-09
0
ЖИРГЭХ

Кремлийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Трамп Украины дайныг аль болох хурдан дуусгах хүсэлтэй байгаагаа Путинд илэрхийлсэн байна. Трампын үзэж буйгаар, Украины дайн дууссанаар АНУ, ОХУ-ын харилцааг бүрэн сэргээх, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон боломж нээгдэх аж. Тэрбээр энх тайвны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хугацаанд бодит ахиц гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Путин энэ байр суурийг дэмжсэн гэж Кремль мэдээлжээ.

Путин Украины дайны талбар дахь нөхцөл байдлын талаар Трампад мэдээлж, мөргөлдөөнийг зогсоохын тулд АНУ ямар алхам хийх боломжтой талаар өөрийн байр суурийг танилцуулсан байна. Мөн Путин ОХУ Европын орнуудад халдах, түрэмгийлэх төлөвлөгөөгүй гэж мэдэгджээ. Энэ нь сүүлийн үед Европын зарим улс ОХУ-ыг нутаг дэвсгэртээ хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна хэмээн буруутгаж байгаатай холбоотой байр суурь юм.

Путин, Трамп нарын утасны яриа АНУ-ын тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москва, Киевт ажилласны дараа болсон юм. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр талын төлөөлөгчидтэй уулзаж, Украины дайныг дипломат аргаар дуусгах шинэ санал, хувилбаруудыг хэлэлцсэн байна.

Trump's phone calls alarm US officials, from pandering to Putin to abusing  allies and ignoring his own advisers | CNN Politics

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын төлөөлөгчдийн танилцуулсан саналуудыг “боломжийн, үнэ цэнтэй санаанууд” гэж үнэлсэн ч уулзалтууд бодит шийдэлд хүрээгүй гэдгийг онцолжээ. Тэрбээр цаашид АНУ болон Европын түншүүдтэйгээ хамтран хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. АНУ-ын дипломат хүчин чармайлтын хүрээнд ОХУ, Украин, АНУ-ын гурван талын уулзалтыг дахин зохион байгуулах боломжийг хэлэлцэж байна.

Ийм уулзалтыг Турк, Арабын Нэгдсэн Эмират, Швейцарь зэрэг улсад зохион байгуулах боломжтой гэж Зеленский мэдэгджээ. Хэлэлцэх асуудлын хүрээнд үр тарианы экспорт, эрчим хүчний дэд бүтэц болон дайны олзлогдогсдыг солилцох асуудал багтаж болох юм. Гэхдээ энх тайвны зам хол хэвээр байна. Хэдийгээр Путин, Трамп нарын яриа дипломат үйл явцыг дахин идэвхжүүлэх дохио болсон ч дайныг зогсоох бодит тохиролцоонд хүрэхэд гол саад болсон асуудлууд хэвээр байна.

Ялангуяа Украины зүүн хэсгийн Донбассын нутаг дэвсгэрийн ирээдүй, Украины НАТО-д элсэх асуудал болон аюулгүй байдлын баталгааны талаар Москва, Киевийн байр суурь эрс зөрүүтэй хэвээр байгаа юм.

Үүний зэрэгцээ хоёр тал цаашид олзлогдогсдыг солилцох ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна. Путин, Трамп нар шаардлагатай тохиолдолд дахин утсаар холбогдож байхаар тохиролцжээ.

Ийнхүү Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж буй энэ үед Вашингтон, Москвагийн хооронд дипломат харилцаа дахин идэвхжиж байгаа ч энэ нь одоогоор гал зогсоох эсвэл энх тайвны гэрээ байгуулах тохиролцоо болсон гэсэн үг биш юм. Харин хоёр талын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх суваг нээлттэй хэвээр байгааг харуулсан үйл явдал болж байна. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    12 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    56 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 9 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 52 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 54 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 55 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 57 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 16 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 23 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 26 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 29 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 30 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 59 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 9 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 46 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    20 цаг 59 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 25 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 48 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК