Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Ганбаатар:Ангарскт гарсан гал нефтийн бүтээгдэхүүний татан авалтад нөлөөлөхгүй

2022-11-28
0
ЖИРГЭХ

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.


Тэрбээр, "Ирэх онд манай салбар 5 их наяд төгрөгийг улсын төсвийн орлогод оруулна. Нийт 36 сая тонн нүүрс, 20 тонн алт,  6.5 сая баррель газрын тос экспортолно. Уул уурхайн компаниуд 70 сая нүүрсийг ч олборлох боломжтой. Гэвч тээвэрлэх боломж ямар билээ, та бүхэн мэднэ.  Далд уурхайн төслийн барилгын ажил 84 хувьтай байна. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулах үйлдвэр байгуулах ажил үргэлжилж байна. Тус үйлдвэрийн нөөцийг нэмэхээр хайгуулын 6 тусгай зөвшөөрөл олгов. Ингэснээр үйлдвэрийг дахин 60 жил ашиглах боломж бүрджээ. Эрдэнэтийн баяжмал дахь зэсийн агуулга буурсаар байна. Үүнийг иргэд нөөц буурлаа хэмээн андуурдаг.    

БНХАУ жилд 4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Манай улс ээн онд 23 сая тонн коксжсон нүүрс гаргасан. Тус улсын коксжсон нүүрсний 30-40 хувийг манай улс хангадаг. Зэс олборлогчид  20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. “Оюутолглй” компанийн 6.5 сая тонн зэсийн баяжмалаас АМНАТ авч байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулсны дараа баяжмал дахь алтанд АМНАТ ногдуулах боломжтой.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд зогсоосон байсан ч эргэн сэргээсэн. Гэхдээ сонгон шалгаруулалт зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх бодлого барьж байна. Үүний сацуу 47 тусгай зөвшөөрлийг цуцалж, 97 тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар  болгов.

Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Зэс олборлогчид  20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна. Зэсийн үнэ 1 тонн 5000 ам.доллараас давбал 20 хувийн татвар ногдуулж байна. Сангийн яам энэ тооцоог хийдэг. ОТ Тогтворжуулалтын гэрээтэй тул үнээс үл хамааран 5 хувийн, Эрдэнэт 20 хувийн АМНАТ төлж байна.        

“Эрдэнэт”, “Тавантолгой”, “Оюутолгой”, жижиг “Тавантолгой”, “Энержи ресурс”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон төмөр замын төслүүдэд ажиллалаа.

Уул уурхайн бирж байгуулах бэлтгэлийг бид хангаж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах хүртэл бид журам батлан, биржээр худалдана. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Бүх нүүрсийг биржээр худалдах боломж одоогоор хомс байна. Ирээдүйн Эрдэнэт, ОТ-г одооноос олж илрүүлэх ёстой. Ирэх оны улсын төсвөөс 5.2 тэрбум төгрөгийг хайгуулд зарцуулна. Уламжлалт аргаар эрэл хайгуул хийхийн сацуу дрон, онгоц, хиймэл дагуул ашиглана.   

Манай яамнаас боловсруулж буй хуулийн төслүүд - Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг УИХ удахгүй хэлэлцэнэ.

Би Өвөр Монголын аймгийн удирдлагууд, гангийн үйлдвэрүүдтэй уулзахаар төлөвлөсөн. Гэвч тус улсад 0 ковид бодлого баримталж байна.      

Газрын ховор элементийн нөөцийг социализмын жилүүдэд нээсэн. Үүнээс хойш хайгуул хийгээгүй. АНУ, Япон, БНСУ бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлдэг. БНХАУ энэ салбарт технологиороо манлайлж байна.

Шадар сайд Засгийн газрын хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 2, 3 төслийг танилцуулан, санхүүжилтийг шийдүүлсэн.       

Ирэх сард “Роснефть” 80 мянган тонн дизель түлш нийлүүлнэ. Ангарскийн үйлдвэрт гарсан галыг маш хурдан унтраасан. Үйлдвэрийн хашаан дахь жижиг цехэд гал гарсан юм билээ.

АМГТГ-ын мэргэжилтнүүд таван аймагт ажиллаж, иргэдэд мэдээлэл өгнө. Учир нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд иргэдэд хангалттай мэдээлэл өгдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй тул иргэд уул уурхайн төслийг дэмжихгүй байна. Хажууханд нь олборлолт хийгээд байгаа хэрнээ орон нутгийн хөгжилд дорвитой өөрчлөлт гарахгүй болохоор иргэд бухимдаж байна.

Цаашид жижиг ордуудыг байгаль орчинд сөрөг нөлөөтэй бол ашиглахгүй байх бодлого баримтална. Ирэх жилээс эхлэн уул уурхайн компаниуд  зөвхөн Орон нутгийн хөгжлийн санд л  хандив өгдөг болно. Учир нь уул уурхайн компаниудын хандивыг орон нутгийн удирдлагууд өөр өөр санд авсан байна.

Хангийн төмөр замыг хувийн компани барьсан. Ирэх онд терминалууд нь баригдаж, нарийн царигийн төмөр замуудыг холбох ажил дуусна.  "Халзан бүргэдэй" ордтой холбоотой шалгах ажил бий. Одоогоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.

Нүүрсний хулгайн талаар 2013 оноос хойш ярьж байна. Манай улсаас хоосон машин гараад, хятадын хилийн цаана нүүрстэй болчихсон тохиолдлууд бий. Мөргөцөг алга болсон гээд уурхай хоорондын маргааныг хуулийн байгууллага дахин шалгаж байна. Иймд “Эрдэнэс таван толгой” ХК-д онгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ганбат ажиллаж байна. Энэ хүн ЗГХЭГ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт мэдээллээ өгч байна.

Уул уурхайн бирж эрдэс баялгийн доод үнийг тогтооно. Нүүрсний хулгайг шийдэхийн тулд Цагаан хадан дахь тээврийн өндөр өртгийг шийдэх ёстой. Хэсэг бүлэг хүмүүс тээврээс ашиг олж болзошгүй юм. Цаашид Цагаан хадыг татан буулгана" гэв.

Дээрх мэдээллийг өгсний дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцсан уу? Тус компанийн их хэмжээний хаягдлыг газрын хөрсөнд булах тухай ярьдаг.
-1993 онд АНУ-ын компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Энэ гэрээг Хятадын тал худалдан авсан. Энэ гэрээг шинэчлэх ёстой. Учир нь нийт газрын тосны 40 хувийг урагшаа гаргаад манай улсад 24 хувь нь өгөөж болж үлддэг. Гэхдээ энэ салбар маш өндөр хөрөнгө оруулалт шаарддаг тул бид өөрсдөө энэ салбарт хөрөнгө оруулах боломжгүй байна.

Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар зүтгэж байна. Нүсэр ажил. Тос дамжуулах хоолойн төлбөрийг нүүрсээр хийсэн. Яам энэ төсөлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тусгаар тогтносон улс  тул өөрийн үйлдвэртэй байх ёстой. Ерөнхий сайд ОХУ-д айлчлахдаа АИ-92 авто бензинийг тогтвортой үнээр худалдан авах (ойролцоогоор  2400 төгрөг байна.) гэрээ байгуулсан. Гэрээг ирэх оны эхний өдрөөс мөрдөж эхэлнэ. Гэхдээ манай иргэд дэлхийд байхгүй хямд үнээр АИ-92 ашиглаж байна. Үүний улмаас зарим  импортлогч компани санхүүгийн хүнд байдалд орж, шатахуун түгээх станцууд нь ажиллаагүй, Түүнээс нийлүүлэлтэд асуудал үүсээгүй.

Үнийг төрөөс хүчээр барих нь ААН-үүдэд халгаатай.  Төр, ААН-ийн аль алинд нь дарамт бага үүрүүлэх, дундын хувилбар олох шаардлагатай. Тус улс АМНАТ авах замаар өгөөж хүртдэг.  

Оюутолгойгоос өөр томоохон хөрөнгө оруулалт алга. Төр тусгай зөвшөөрөл өгчхөөд л цааш нь өөрөө аргаа ол гээд хөрөнгө оруулагч нараа хаячихдаг. Австралийн Засгийн газар хайгуул хийж буй ААН-үүдэд буцалтгүй тусламж хэлбэрээр татаас өгдөг юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    35 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    36 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    52 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    59 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    1 цаг 24 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 53 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    17 цаг 36 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    18 цаг 16 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    18 цаг 20 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    18 цаг 43 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    19 цаг 13 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    19 цаг 23 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    20 цаг 9 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    21 цаг 24 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    21 цаг 25 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    21 цаг 47 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    21 цаг 56 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    22 цаг 40 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    22 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК