Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол нүүрс тойрсон 24 баримт

2022-12-20
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” номын 102 дугаар бүлэг: Катай муж даяар нэгэн хар өнгийн сонин чулуу бий. Түүнийг хүдэр олборлох мэт уулнаас малтан гаргаж авах ба тэр чулуу мод түлээ шиг сайхан шатдаг. Илч, дөл, гал, гэрэл нь модноос нэн үлэмж, шөнөжин ноцож үүр цайтал илчтэй хэвээр байдаг.

БАРИМТ 2

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Мөн шударга ёс алдагдсан, гэмт хэрэг, баялгийн хулгайтай тууштай тэмцэх асуудал ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төв талбай дээр жагсаал хийж,  шаардлага тавьж  байна. Тэд шударга ёсыг нэхэж, ард түмний баялгийг хулгайлсан гэмт үйлдлийг түргэн шуурхай шийдвэрлэхийг шаардаж байгаа нь зүй ёсны шаардлага гэж үзэж, УИХ-аас ажлын хэсэг байгуулсан.  Уг ажлын хэсэг хуралдаж, нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд оруулсан. Хуулийн дагуу 14 хоногийн дотор бэлтгэл хангаж, нийтийн сонсголыг зарлана. Энэ сарын 21-ны лхагва гаргийн 11:00 цагаас нээлттэй сонсгол хийхээр шийдвэрлэлээ.

БАРИМТ 3

Оросын эзэн хаан II Николайн харьяат түшмэд санаачлан 1915 онд Монгол Улсын анхны нүүрсний Налайхын уурхайг ашиглалтад оруулсан. Жилд дунджаар 400 тонн нүүрс гаргаж, Нийслэл хүрээ /Улаанбаатар/ хот руу морь үхэр тэрэг, илжиг луусанд ачиж Богдын ногоон ордон, Америк, Орос, Хятадын пүүс компанийн конторын болон хувийн гэр байшингийн пийшинг галлахад хэрэглэж байжээ.

БАРИМТ 4

Жалханз хутагт, Ерөнхий сайд С.Дамдинбазарын тэргүүлдэг Засгийн газар Орос, Америк, Хятад иргэдийн эзэмшилд байсан Налайхын уурхайг 1922 оны 12 дугаар сарын 25-нд улсын мэдэлд авч нэг жилд 800 тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 12 ажилчинтайгаар эмхлэн байгуулжээ. Налайхын уурхай ингэж Монгол Улсын анхны төрийн өмчийн нүүрсний уурхай болжээ.

БАРИМТ 5

Монгол Улсын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин. Төрийн өмчит анхны нүүрсний Налайхын уурхай байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар уурхайн бэхэлгээчин Д.Даваажавыг 1957 оны арванхоёрдугаар сарын 25-нд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

БАРИМТ 6

Монгол Улсын анхны гавьяат уурхайчин. Ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан 1971 онд Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Налайхын уурхайн хэсгийн механикч Д.Пүрвээд БНМАУ-ын гавьяат уурхайчин цол хүртээжээ.

БАРИМТ 7

Монгол Улсын анхны Төрийн шагналт уурхайчид. Налайхын чулуун нүүрсний уурхайн Н.Лувсанчоймол даргатай Ашиглалтын хэсэг мөргөцгийн цэвэрлэгээний иж бүрэн төхөөрөмж шинээр зохион бүтээж хэрэглэснээр 1970-аад оны дундуур нүүрсний гаргалтын хэмжээг хоногт 25-30 хувиар нэмэгдүүлж 1000 тоннд хүргэжээ. Энэ амжилтыг нь үнэлж Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1977 онд хэсгийн дарга Н.Лувсанчоймбол, машинист Ц.Дорж, уурхайн дарга У.Мавлет нарыг Төрийн шагналаар шагнажээ.

БАРИМТ 8

Манай орны зүүн бүсийн анхны нүүрсний уурхай. 1955 оны нэгдүгээр сарын 31-нд Аж үйлдвэрийн яамны сайдын 33 тоот тушаал гарч Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт Адуунчулууны нүүрсний далд уурхайг байгуулахаар болжээ. Налайхын чулуун нүүрсний уурхайн дараах хоёр дахь төрийн өмчит Адуунчулууны уурхай 1955 оны дөрөвдүгээр сарын 5-нд нүүрс гаргах амаа нээснээр албан ёсоор ашиглалтад орж жилдээ дунджаар 2.0 мянган тонн нүүрс олборлож эхэлжээ.

БАРИМТ 9

Манай орны баруун бүсийн анхны нүүрсний уурхай. Ховд аймгийн Дарви сумын нутагт улсын төсвөөр хайгуул хийж 1969 онд нөөцийг нь тогтоосон Хөшөөтийн нүүрсний уурхай нь коксжих чанараараа Монгол Улсад Тавантолгойн дараа хоёрт бичигддэг. 1971 оноос 4,4 тэрбум нүүрсний нөөцтэй уг ордыг ашиглаж эхэлсэн. Одоо цаг дор тус уурхайгаас жилд 1 сая тонн нүүрс олборлож манай өмнөд хөрш рүү 310 км хатуу хучилттай замаар машинаар тээвэрлэн экспортолж байна.

БАРИМТ 10

БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Өмнөговь аймгийн Цогцэций сумын нутаг дахь Таван толгойн орд газрыг түшиглэн 1967 оны тавдугаар сарын 1-нд буюу Олон улсын эв санааны өдөр Майн баяраар Нүүрсний уурхай байгуулсан. Энэ уурхай нь одоо цаг дор “жижиг Таван толгой” гэж нэрлэгддэг орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн үндэс суурь юм. Компанийн 52 сая 665200 ширхэг хувьцааны 26 сая 860 мянга буюу 51 хувийг Өмнөговь аймаг, бусад 49 хувийн 25 сая 800 мянган хувьцааг УИХ-ын гишүүн “ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй 1900 иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг.

БАРИМТ 11

Ерөнхий сайд Сү.Батболдын тэргүүлдэг Засгийн газрын 2010 оны аравдугаар сарын 20-ны 39 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Цэций уулын ар талын Улаан нуурын хөндийн Таван толгодын нүүрсний орд газрыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үүсгэн байгуулсан. Таван толгойн нүүрсний ордыг Ерөнхий сайд А.Амарын тэргүүлдэг Засгийн газрын үед 1936 онд төрийн мэдэлд авснаас хойш Зөвлөлт Орос, Болгар, Япон зэрэг улсын болон манай орны геологчид хайгуул шинжилгээний ажлыг нарийвчлан хийж нөөцийг нь тогтоожээ.

БАРИМТ 12

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэж Сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХКомпани 2018 оны тавдугаар сарын 10-нд байгуулагдсан. Энэ үйлдвэр байгуулагдсанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Засгийн газар нийслэлийн төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн айл өрхүүдийг нүүрс түлэхийг хориглож, улмаар 2018 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн.

БАРИМТ 13

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхүүд 2019 оны намраас эхлэн зөвхөн “Таван толгой түлш” ХХКомпанийн нүүрсэн бүтээгдэхүүн сайжруулсан шахмал түлшийг худалдаж авч түлшиндээ хэрэглэх болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг одоогийн Засгийн газар сайжруулсан түлш хэрэглэдэг нийслэлийн төвийн зургаан бүс дээр энэ 2022 оны намраас Налайх дүүргийг нэмж хамруулсан. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргээс Багахангай, Багануураас бусад дүүргийн иргэд, аж ахуйн нэгж задгай бус сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна.

БАРИМТ 14

Ерөнхий сайд Сү.Батболдын тэргүүлдэг Засгийн газар 2011 оны гуравдугаар сарын 31-нд 98 дугаар  тогтоол гаргаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг тогтоол гарсан өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх болсон.

БАРИМТ 15

Хожмоо Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар хожмоо 98 дугаар тогтоолоо өөрчлөн найруулж шинээр 216 тогтоол гаргаж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувь, нэг бүр нь 933 төгрөг, нийт 1000000 төгрөгийн үнэтэй 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2022 оны байдлаар компанийн хувьцааг их бага хэмжээгээр Монгол Улсын иргэн 2,5 сая гаруй хүн эзэмшиж байна.

БАРИМТ 16

Д.Дэмбэрэл даргатай УИХ-аас 2016 оны зургадугаар сард тогтоол гаргаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн, иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн, нийт хувьцааны 20 хувь болох нэг иргэнд ногдох 1072 хувьцааг нэг ширхэгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр тооцож нэг сая төгрөгөөр иргэдийн сайн дурын үндсэн дээр худалдаж авах ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлдэг Засгийн газарт үүрэг болгосон. Үр дүнд нь тэтгэврийн насны ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургалтын төлбөртөө зарцуулах хүсэлтэй оюутан залуус нэг саяын үнэтэй нийт 1072 хувьцаагаа өөрсдийн саналаар бүгдийг нь болон тодорхой  хувийг Засгийн газарт бэлэн мөнгөөр худалдсан.

БАРИМТ 17

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 оны хоёрдугаар сард шийдвэр гаргаж 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор тооцон 1072 хувьцаагаа бүтнээр болон тодорхой тоогоор эзэмшиж байгаа иргэдэд олгосон. Тухайлбал, 1072 хувьцаатай иргэд тус бүр 96480 төгрөгийн ногдол ашгийг 2020 оны хавар авсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК иргэддээ дахиж ногдол ашиг өгөөгүй.

БАРИМТ 18

”Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2019 оны аравдугаар сарын 29-нд “Тавантолгой Төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-тай “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” чиглэлээр нууцын зэрэглэлтэй гурвалсан оффтейк гэрээг байгуулжээ. Гэрээ нь таван жилийн хугацаатай, 2024 оны аравдугаар сарын 29-нд дуусна.

БАРИМТ 19

”Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Бодь интернэшнл” ХХК-тай Нүүрс нийлүүлэх чиглэлээр нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээг байгуулжээ. .”Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсээ нийлүүлж эхэлсэн бөгөөд 3, 4 дүгээр давхаргын коксжих нүүрсний анхны үнийг уурхайн олборлолтын амны нөхцөлөөр нэг тонн нь 60 ам.доллар байхаар гэрээнд тусгасан байна.

БАРИМТ 20

”Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2020 оны зургадугаар сарын 10-нд “Тавантолгой Төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-тай “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” чиглэлээр нууцын зэрэглэлтэй гурвалсан оффтейк гэрээг байгуулжээ.

БАРИМТ 21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нөлөө бүхий улстөрчид өнгөрсөн аравдугаар сарын 1-нд УИХ-ын чуулганаар 2023 оны улсын төсөв хэлэлцэж эхлэх үеэс Нүүрсний хулгай олон он дамнан үргэлжилж байгаа тухай мессежийг олон нийтэд өгч эхэлсэн. Зарим иргэн Үндсэн хуулиар хамгаалуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж Нүүрсний хулгай, нүүрсний хулгайчтай тэмцэх тухай үг хэлж Төр, Засагтаа хандахаар Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн цуглаж жагсаж байна.

БАРИМТ 22

Авилгатай тэмцэх газраас арванхоёрдугаар сарын 13-нд Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон гэх үндэслэлээр шалгагдаж байгаа нөлөө бүхий 50 эрхмээс 17-гийнх нь нэрийг зарлав. Үүнд: МУ-ын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн нар, ЗТХ-ийн экс сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын экс дарга З.Энхболд, Ө.Шижир нар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, экс дарга Б.Бадраа, тус аймгийн ИТХ-ын экс төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, “Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гал тогоог барьж байсан экс захирал А.Ариунболд, Б.Ганхуяг нар багтсан.

БАРИМТ 23

Өнгөрсөн хугацаанд Нүүрсний хулгайтай холбогдуулан Засгийн газраас төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож аравдугаар сарын 26-нд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг, орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д мөн онцгой дэглэм тогтоож арванхоёрдугаар сарын 9-нд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг тус тус томиллоо.

БАРИМТ 24

Нүүрсний компаниудад онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгч томилоход манай Гүйцэтгэх засаглалаас хэрэглэж байгаа хууль эрх зүйн акт нь БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд гаргасан тогтоол. 

image

Уншигч та бүхэнд Монгол нүүрс тойрсон 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (197.211.53.61)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2022 оны 12 сарын 23 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.61)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2022 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.22.147)
    Монголд ер нь эзэн бна уу уул нь тусгаар тогтосон хууль хил гаальтай улс шуу дээ саяын зарласан хумуус бол яах аргагуй л шалгагдах естой хумуус шиг бгаа гэтэл энэ тавь болохоор бид мэдэхгуй бараг тэр уурхай хаана бдаг нуурс ямар онготэйг мэдэхгуй юм яриад л бдаг Эдгээр хумуус бол МХГ Гааль Хил Татвар гм газруудын дарга нар хийж бсан хумуус шуу дээ ногоо мундаг буяныг гаргахгуй бузрыг оруулахгуй гээд л суртэй уриатай газрын дарга нар шуу дээ ингэж бодохоор л эзэн бна уу л гээд бна хууль бол хангалттай уйлдвэрлэж бгаа шуу дээ
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 58 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК